Wednesday, May 2, 2007

Уг сайтын фэнүүдэд хандаж хэлэх үг

Сайхан хаваржиж байна уу Монголчуудаа!

Та бүгдийн чөлөөт цаг, мэдлэг боловсрол, чөлөөт сэтгэлгээнд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, мөн Монголын нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад хувь нэмэр оруулах үүднээс http://baabar.blogspot.com-ыг 2007 оны 2 сарын 1-нээс нээн ажиллуулсан билээ. Баабарын гайгүй гэсэн нийтлэл ярилцлагуудыг уг сайтанд тавьж байх болно. Түүний албан ёсны хуудас нь байнга шинэчлэгддэггүй, Өдрийн сонингийн вэбсайтад тавигддаг Баабарын булангийн нийтлэл нь олонд хүрэхдээ тааруу (хэрэглэгчид хялбар олдох түвшинд програмчлагдаагүй) мөн одоо болтол түүний Фэн Клуб байхгүйг бодолцож энэ вэбийг нээснийг дашрамд дурдая.

Та бүгд энэхүү сайтанд Баабарын нийтлэлүүдтэй танилцаж болохоос гадна түүнд санал бодлоо хүргэж, мэтгэлцэх, түүнийг шүүмжлэхэд тань чөлөөт индэр байх болно. Түүнийг зөвхөн магтан сайшаахаас гадна түүний алдаа дутагдлыг харж, түүнтэй ухамсартайгаар, соёлтойгоор мэтгэлцэж, шүүмжлэхийг Монгол залууст уриалж байна :))

Хэрэвзээ Баабар гуай өөрөө http://baabar.blogspot.com домэйн нэрийг авахыг хүсч, Google-ийн блог армид элсэхийг хүсвэл түүнд уг дансыг дуртайяа шилжүүлэн өгч, түүний блог стилтэй бичлэгийг шимтэн унших болно.

Энд хэн нэгэн нь Баабарыг сохроор шүтсэнгүй, түүнийг даган баяссангүй. Харин түүнийг Монгол сэхээтнүүд дундаас дэмжүүштэй хүн, үгийг нь бас сонсууштай хүмүүсийн нэг хэмээн Монгол хүний угаас дэмжиж, түүний бичлэгийг олон түмэнд илүүтэйгээр түгээхийг зорьсон болохыг энд зориуд цохон тэмдэглэе.

Уг блог, фэнсайтыг хамтран хөтлөх блогчид байвал dori.ider@gmail.com-ooр харьцана уу. Хамтран ажиллах бололцоо хэнд ч нээлттэй. Харин модерэйторын багт ажиллах хүмүүст тодорхой хэмжээний шалгуур тавихийг анхаарна уу.

Та бүгдийг хүндэтгэсэн,
Дори Идэр

(Блог, вэбсайтынхаа холбоосдоо оруулж энэ сайтыг дэмжицгээнэ үү!)

15 comments:

meesh said...

Сайхан л блог байна.Би Баабарыг унших дуртай.Өнөөдөр лгэхэд сонин дээр өгүүллэг нь гарсан байна лээ.Түүнийг бас тавина биз дээ.Баабар чинь өөрийн сайт байаг шд тэгэхдээ тэрэн дээрээ тэр бүр бичсэнээ тавьдаггүй юм шиг байна лээ.Цаг зав нь болдоггүй биз .
http://www.baabar.net/

Anonymous said...

hi ta buhni yavuul baigaa sanaliig demjij bna.baabar bol manai neg sonin sodon shini uzel gej bodoj baidag yam..ta buhend bayarlaj bna

Javkhlan said...

www.baabar-ah.blogspot.com
ene minii hotolj yavuuldag blog. ene blogtoi er ni tostoi yum baina. er ni tsaashid hamtarch ajilval zugeer yum shig sanagdlaa.

Anonymous said...

baabar uruu shijootoi shtee, ter huniig gutaan doromjilj l chadna, ene yertuntsud tuunees uur iim buduuleg hun bdaggui baih. unshsan buh zuilee huniig, busdiig gutaan doromjlohiin tuld ni unshij, ashigladag baih,ene hunii dotor tal gej humursun togoon dotroh pad haranhui orchin shig l yum baidag bh daa, huurhii, unshdag humuusiig ni ch bas uruvddgug, gehdee humuus avah yumaa avaad hayadag bailgui dee,yadaj l medeelel olj avahdaa tsag hemneh uudnees baabariig unshdag biz.

meesh said...

Тийм болохоороо тэгээд түүний ном хамгийн эрэлт хэрэгцээтэй жил болгон номболдог хэрэг үү.Гадаад гэхэд л Нүүдэл Суудал 250000 хувь борлогдсон шт.Тэр бол шударга үнэнг бичдэг тиймээс уншигч ихтэй байдаг юм.
Чамайг харин өрөвдөж байна ийм юм ярьж байдаг.

Dori Ider said...

Мээш, Уншигч, Жавхлан болоод Баабарыг муу ёрын сүнс гэж боддог хүнд талархлаа илэрхийлье. Ер нь хүнийг муу муухай, ёс зүй бусаар л доромжлохгүй бол энэ сайтад та бүгд юу ч бичиж, юу ч ярьж болно. Зөвхөн Баабараар зогсохгүй, Монголын нийгмийн амьдрал, хөгжил, доройтолтой хамаатай бүх сэдвүүдээр бичиж болно. Та 4 ийг 4 үүлэнг нь энэ сайтыг хамтран авч яваасай гэж хүсэж байна.

Баабарын санал нийлж олон удаа иш татдаг Волтерийн нэг үг байдаг даа. Юу хэлж буйг тань үзэн яднам би, гэвч үүнийг хэлэх эрхийн тань төлөө үхэн хатан тэмцмүй. "I detest what you say, I will defend to the death your right to say it" -Voltaire

Nana said...

dori ider chi unen gangan yumaa, anonimst talarhal ilerhiileed.en chin harin asar ikh taalagdav. dehdee anonims ikh unen heljee.

artagnan- артаньян said...

тиймээ баабар бол үзэгдэл шүү дээ. тэр "сэтгэдэг юм". үгүй ядаж тэрэн шиг ишлэл авч сурна гэдэг бол тархины хурдыг тодорхойлох нэг шалгуур болж магадгүй. түүний нийтлэлүүдээс хийсэн гаргалгаануудыг нь олж уншиж сураарай хүмүүс ээ. дори идэрээ би энэ блогийг маш их дэмжиж байна. гэхдээ мэдээж баабрын фанатик биш. миний хаяг achilles_boom@yahoo.com

Нандиа - Nandia said...

Унших юм ихтэй дажгүй блог байна шүү, би ч гэсэн Баабарыг унших дуртай гэхдээ тэр бүр өдрийн сонин бариад сууж чадахгүй байсан чинь ашгүй хүссэн үедээ танай блогоос уншдаг болох нь. Good idea! thank u

Anonymous said...

za end setgegdel uldeej baigaa uls ch yahav. idol bolgood bgaa baabar n uuruu tiim yos zui, uhamsar soyoliin huvid shaardlaga hangah hun baij chadah ymuu da? herev niitleliig n tuhtai unshij uzsen, yariag n sonsson hun chadahgui l geh bolov uu. iim hunii talaar setgegdlee zaaval yoszuitei bichih albatai ch ym uu daa. ken medlee?

Amarbat Oyunbileg said...

Dori ider duudee handah n-iig tavij ogoh arga bdag ym bolov uu? USA-d bgaa bolohoor oldohgui ym. Olj ogvol gui mon ikh bayarlah bn. Alga tashuulah n gol bish huleen zovshoorogd. Negent huleen zovshoorogdood mass huleen zovshoorchihson bhad zarim humuus yu gej heleh n hend hamaa bnaa. Keep going guys.

Anonymous said...

Зээ сар шинийн мэнд хө.

Заавал Яагаад Баабар вэ?
Нэпко-ийнхонийг оруулаад хуулуул яасын. Цэнддоо энэ тэр гээд байна шдээ.
Та өөрөө ч бичвэл бичихээр хүн байна даа. Яагаад өөрөө бичиж болохгүй вэ?
миний линкээр орж сонирхоорой хө.

Anonymous said...

Баабараас нэг хүсэлт байна. Нэг нийтлэл бичиж өгөөч гэж. Нийгмийн хамгийн хүчтэй том масс байж яагаад хүлцэнгүй хамгийн хүчгүй нь болчихдогийг сайн тайлбарлаад ухуулаад ойлгуулаад өгөөч гэж. Монголын төр, банкны тогтолцоо яагаад дандаа дундаж давхаргаа шулж байдаг юм бэ? Энэ дундаж давхарга нь нийгмийн хамгийн их масс, хамгийн боловсролтой хэсэг, хамгийн хүнд ачааг үүрдэг хэсэг байж яагаад тийм хамгийн их хүлцэнгүй, идэвхгүй хэсэг нь байдаг юм бэ? Яаж эднийг сэрээх, сэдээх вэ?
Автобус, татварт эд нар л мөнгө төлж байна, хамгийн бага цалинг эд нар л авч байна, ХЗХ гээд л эднийг л шулж байна, одоо зээлийн орон сууц гээд эднийг л шулж байна, удахгүй масс хохирогчид гарч ирэх юм биш биз

Anonymous said...

baabaraa eniig uzeerei: Үнэн юм үнэнээрээ сайхан...Баабар О.Чулуунбатын үнэн төрхийг та бүхэн харах болно.Та бүхэн заавал үзээрэй. www.mongolchuudaa.blogspot.com

Anonymous said...

12 Feb 09, 19:06
baabaraa eniig uzeerei: Үнэн юм үнэнээрээ сайхан...Баабар О.Чулуунбатын үнэн төрхийг та бүхэн харах болно.Та бүхэн заавал үзээрэй. www.mongolchuudaa.blogspot.com