Saturday, June 30, 2007

Алган дээр буусан дэлхий

Одоогоос таван зууны тэртээ Фэрдинанд Магэллан дэлхий тойрохоор гарчээ. 241-үүлээ явсан байна. Гурван жилийн дараа гарсан газрынхаа эсрэг зүгээс ердөө 17-уулаа буцаж ирж. Тэдний дунд ахмад Магэллан байсангүй, галт зэвсгийн давууг Филиппиний арлын зэрлэгүүдэд харуулах гэж яваад нум суманд харвуулж үхсэн аж.

Өнөөдөр тэрхүү зэрлэгүүдийн удам болох ердийн нэг филиппин бизнесмэн Дели, Станбул, Парис, Вашингтон, Сиатл, Хонолулуд ажил хэргийн уулзалт хийчихээд долоо хоногийн дараа ниссэнийхээ эсрэг зүгээс гэртээ эргээд ирэхэд хэн ч гайхахгүй. Зам туулах нийт хугацаа нь ердөө 30 орчим цаг л болох байх. Тэрээр өөрийн энэхүү техник технологийн дэвшил ашиглаж байгаагаа хэнд ч гайхуулж чадахгүй, учир нь ердийн ийм зүйлд хэн алмайрах билээ. Энэ аялал түүнд амь насаа байтугай хуруугаа шалбалах ч эрсдэл дагуулахгүй.

Багадаа би Артур Кларкийн зөгнөлийг унших дуртай байлаа. XXI зуун гэхэд дэлхийн номын сантай болно гэсэн зөгнөл их сонирхол татдагсан. Дэлхийн номын сан гэхээр нэг их том байшин байх юм уу, эсвэл дэлхийн бүх хэвлэмэл материал нэг цэгт цуглах юм уу? Өнөөгийн интернэтийн тухай төсөөлөл Кларкт аль дөчөөд оны үед байгаагүй байх. Гэтэл интернэт бол дэлхийн номын сантай зүйрлэшгүй аугаа юм. Энэ дотор бүх дэлхий багтчихна. Өөрөөр хэлбэл, хорвоо тэр чигээрээ алган дотор багтчихлаа гэсэн үг. Одоогоос хорь гаруй жилийн өмнө Олвин Тофлэр Эрх мэдлийн шилжилт гэж шуугиантай ном бичсэн. Тэнд эрх мэдлийг буу, мөнгө, мэдээлэл гэсэн гурван хэлбэрт хадгалагддаг гэсэн ба биендээ хэрхэн чөлөөтэй шилжих чадвартайг өгүүлдэг. Өнөөгийн алганд багтсан дэлхийн мэдээлэл хүн бүхэнд хүртээлтэй болчихлоо. Ухаад, ангилаад, олоод, системлэж чаддаг л юм бол ёоз ёозын мэдээлэл бүгд өмнө чинь.

Дээр жишээнд өгүүлсэн мөнөөх филиппин эр тэр олон хотоор хэсэж онгоцонд ядарч явах ч хэрэгцээ үгүй болсон. Интернэт нь мэдээлэл солилцдог төдий зүйл биш. Үүгээр явагдаж буй худалдаа дэндүү том хэмжээнд хүрлээ. Өөрийг нь хөлслүүлж ажиллуулж буй эзнээ хэзээ ч хараагүй мөртөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг явдал ердийн зүйл болжээ. Америкийн олон бизнес эрхлэгчдийн нарийн бичгийн дарга нь Энэтхэгт байна, учир нь цагийн зөрүүтэй, хэлний бэрхшээл байхгүй учраас тэр шүү дээ. Бараа төдийгүй төрөл бүрийн үйлчилгээг интернэт санал болгож байна. Олон улсын хурал уулзалтыг мөн л ийм байдлаар хийдэг болчихсон.

2003 оны Британика тольд нанотехнологи гэсэн үг алга. Гэтэл ердөө сүүлийн гурав дөрөвхөн жилийн дотор нанотехнологи хүмүүсийн өдөр тутмын амьдралд бүх талаас нэвтрэн орлоо. Арвын хасах есөн зэрэгт буюу молекулын түвшинд хүн үйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн багтаамж хязгааргүй болж буй хэрэг. Хамгийн бүдүүлгээр хэлэхэд ийм түвшинд хийгдсэн хантаазыг ямар ч сум нэвтэлж чадахгүй нь. Цаашлуулах юм бол шатрын дэлхийн аварга тэр улсын тэр хүн гэгдэхээ болиод тэр компанийн тийм загварын компьютер нөгөө компанийн компьютерт дэлхийн аваргаа алдлаа гэх болж. Нэг үгээр хэлэхэд амьдралын норм хэмжээ байтугай утга учир ч өөрчлөгдөж байна. Хүнийг өөрийг нь канондоод хувилчиж болж байгаа болохоор өдгөө хүртэл хүний ертөнцийн мөрдөж ирсэн ёс суртахуун, ёс зүй, гэр бүл гэсэн ойлголтууд хэрхэн өөрчлөгдөх, ерөөс өөрчлөгдөх нь зөв үү гэх мэтийн мянган асуулт гарч ирнэ. Хүний соёл иргэншил мянга мянган жилийн турш байгалийн нууцыг нээж түүнээ өөртөө ашиглаж иржээ. Гэтэл 1980 оноос биотехнологийн салбар шинээр буй болж Бурхны бүтээснийг засварлаж эхэлсэн юм. Байгаль дээр огт байдаггүй организмууд байгалийн бус аргаар буй болж эхэллээ.

Наяад оны дундуур капитализмтай өрсөлдөж байсан коммунист орнууд шинжлэх ухааны таван салбарыг онцгойлон авч үзээд тэргүүлэх чиглэлээр зарласан билээ. Энэ таваас Монгол Улс биотехнологийг өөрийн гол анхаарах чиглэл гэж үзэхээр болов. Монгол Улс ч юу байхав улс төрийн товчоо л доо. Учир нь био гэхээр амьд амьтантай холбоотой байж таарна, Монгол бол авахаас олон малтай гэж бодсон энгийн тооцоо. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрлөө. Биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувийг АНУ, арав, арван хувийг нь Япон, Европ тус бүр атгаж байна. Учир нь биотехнологи нь дэндүү өндөр технологи, нарийн шинжлэх ухаан. Гэхдээ өдөр тутмын хэрэглээнд хавтгайран дэлгэрсэн эд. Нөгөө хөгжүүлж баллах төлөвлөгөө гаргаад байсан бид олигтой хэрэглэгч ч болж чадаагүй л явна. Бусад салбараа больё гэхэд орчин үеийн Монголын анагаах ухаан, мал аж ахуй, газар тариалан биотехнологийн ололтоос мөн ч хол явна даа.

Сүүлийн үед нанотехнологи буй болсонтой холбогдуулан дааж давшгүй мөнгө нэхэгчид олширч байна. Нэгэн өвгөн нанотехнологи үйлдвэрлэл хөгжүүлэх гээд мөнгөний гачаалд орчихсон явна, мань хүн тавиад оны үед оюутан байхдаа л биотехнологи нь хөгжин төгөлдөржсөний дараа нанотехнологи араас нь явна гэж бодож байсан чинь амьдрал дээр нано нь урд нь гарчиж гэнэ. Нанотехнологи гэдгээ молекулын завсраар хий шахчихдаг маягтайгаар тайлбарлаадах шиг болсон шүү. Үнэндээ бид хөгжүүлэгч, санаачлагч, бүтээгч байх бололцоогүй. Үүнд дэндүү их мөнгө, туршлага, боловсон хүчин, технологийн чадвар шаардлагатай. Бид шинжлэх ухаан технологийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалттай. Сайн хэрэглэгч болохын тулд юун түрүүн боловсрол мэргэжлийн сургалтанд яаралтай хамрагдах ёстой юм. Өдгөө Монголын залуу үе компьютер технологийн муугүй хэрэглэгчид болж чадаж байна. Иймээс ч бэлэн деталиуд цуглуулаад made in Mongolia электрон төхөөрөмж угсрах нь төдий л гайхалтай зүйл биш болжээ.

Тоон систем амьдралд нэвтэрснээр бүхэл бүтэн хувьсгал гарлаа. Дижитал ардчилал ч гэж ярьж байна. Кино, клип хийх нь хөрөнгө мөнгөний болоод технологийн хувьд бүхэнд хүртээлтэй хялбар зүйл болчихлоо. Тийм л сүрхий юм бол, хорвоод хосгүй авьяас чинь мөнгөнөөс болоод боогдоод байдаг байсан юм бол одоо чадлаа үз л дээ. Дэлхий өмнө чинь тавган дээр тавиастай байна. Залуу найз аа замд гараачээ, заавал тийшээ хамтдаа явцгаагаач ээ.

Эдгээр асуудлын тухай Дэлхий хавтгай хэмээх шуугиан тарьсан номыг Томас Фридман бичжээ. Энэ ном гарсан даруйдаа хэдэн саяар борлогдож хэл болгонд орчуулагдав. Нэгэнт дэлхий “хавтгай” болчихсон болохоор дорхноо монгол хэлээр бууж уншигч таны гарт очиж буй нь энэ. Энд дэлхий биет утгаараа хавтгай болчихсон тухай биш тавган дээр тавьчихсан юм шиг бүгдэд хүртээлтэй болсон тухай өгүүлсэн билээ. Ингэхээр “тэгшхэн дэлхий” эсвэл “алган дээр буусан дэлхийн” тухай өгүүлээд буй хэрэг. Өнөөдөр оцон шувуунаас өөр амьтангүй Антарктид тивд цахилгааны зөөврийн эх үүсвэр тавьж байгаад компьютерээр интернэтэд орон мөнөөх тэгшхэн тавагнаас дуртайгаа авах бололцоотой. Харин ингэхийн тулд оцон шувуу биш хүн, хүн хүндээ технологийн дэвшил ашиглаж чадахуйц боловсролтой хүн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хавтгай дэлхийн тавцан дээр өрөгдсөн жимс амьд организм болгонд хамаатай зүйл биш. Боловсролгүй, технологи эзэмшээгүй нэгэнд дэлхий бөөрөнхий хэвээрээ байгаа.

Өдрийн Сонин
2007 оны 06-р сарын 13 Дэлгэрэнгүй унших...

Thursday, June 14, 2007

БААБАР: Нас л хvрдэг юм бол их зvйл хийхээр тєлєвлєсєн

Баабарын “Тэнхлэг Зууч” сэтгvvлд єгсєн ярилцлагыг товчлон нийтэллээ.
-Та хэр зоригтой хvн бэ. Таны бичсэн нийтлэл эрх мэдэл, хєрєнгє мєнгєтєй хvмvvсийн дургvйцлийг тєрvvлэхvйц санагддаг. Та айдаггvй юу?
-1978 онд Солжницын Худал хуурмаггvйгээр амьдрах нь гэдэг зохиолыг орчуулаад гар бичмэлээр тарааж байж баригдаад хэрэгт орж байсан. Тэр vед vйлчилж байсан хуулиар намайг буруутгадаг нь тэр vедээ зєв байх л даа. Гол нь би залуугаасаа чєлєєт сэтгэлгээний vзэл бодолтон байсан хэрэг. 1990 оны хувьсгал ийм бололцоо гаргасан учраас би єєртєє эрх чєлєє олох гэж л оролцсон юм. Би vзэл бодолтой байх, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэхийн тєлєє л тэмцсэн. Тэрнийгээ ч олсон. Одоо юунаасаа айдаг юм. Бvх насаараа шахам тэмцэж олсон тэр эрх чєлєєнєєсєє одоо би татгалзах гэж vv.

Шашин шvтэх, нэр тєрєє хамгаалах гээд олон эрх чєлєєний тухай ярьдаг. Яг нарийн ангилаад тєстэйг нь нэгтгээд vзэх юм бол хоёрхон л эрх чєлєє байдаг юм шvv дээ. Зєв тодорхойлж чадах юм бол. Эхнийх нь хvн єєрийн vзэл бодолтой байх. Шашин шvтлэг, итгэл vнэмшил, хvмvvжил энэ тэрээсээ хамаараад хvн ямар ч vзэл бодолтой байж болно. Хvн єєрийн vзэлтэй байх эрх гэж томъёолно. Хоёр дахь нь єєрт буй vзэл бодлоо гадагш гарган илэрхийлэх эрх чєлєє. Yг хэлэх, эвлэлдэн нэгдэх, эсэргvvцлээ тайван байдлаар илэрхийлэх, хэвлэн нийтлэх гэх мэт. Харин vзэл бодлоо илэрхийлж байна гээд бусдын эрх ашгийг хєндєж болохгvй. Миний vзэл бодол энэ гээд бусдыг зодоод унаж болохгvй биз дээ.

-Таны нийтлэлд дурдагдаж буй хvмvvс жирийн сэтгvvлч биш Баабар бичээд байгаа болохоор танд халдаж чаддаггvй юм шиг ...?
-Манайд эрх чєлєєний ойлголт бvрэн тєлєвшєєгvй байна л даа. Хоёрт, єєрийгєє илэрхийлж байна гээд хvнийг их гvтгэж байна шvv дээ. Энэ чинь эрх чєлєєгєє илэрхийлж байгаа хэрэг биш. Нэг талаас эрх чєлєє хязгааргvй. Гэхдээ нєгєє талаас бусдын эрх ашиг гэсэн хязгаар бий. Фридман их гоё тодорхойлсон байдаг юм. “Чи гараа чєлєєтэй сунгаж болно. Харин сунгасан гар чинь бусдын эрvvнд хvрэлгvй зогсч байх ёстой. Yvгээр л таны эрх чєлєє хязгаарлагдана” гэж. Тэгэхээр хvн гvтгэх, хvний нэр тєрийг сэвтvvлэх, зориудаар доромжлох зэрэг нь бусад хvний эрх ашиг руу орчихно шvv дээ.

-Тэгэхээр танд баримт байгаа болохоор уу?
-Бий. Байгаа болоод л бичдэг. Би бичсэн vг, цэг, таслал бvрийнхээ тєлєє хариуцлага хvлээнэ. Хэрэв бичиж байгаа нь энэ гээд бусдын эрхэнд халдсан бол хуульд заасан хариуцлагаа vvрнэ. Ер нь бvгд л тийм л байх ёстой. Бичиглээч нэрээ нууж болохгvй. Хvний нэрээр бичиж болохгvй. Чєлєєт ардчилсан нийгэм гэдэг чинь хvн болгон єєрийнхєє vйлдэлд хариуцлага хvлээж байх ёстой.

-Гэхдээ таны бичсэн зvйлээс чинь болоод хяхаж хавчиж байсан тохиолдол байгаагvй гэж vv?
-Тиймэрхvv зvйл алхам тутамд гардаг. Гэхдээ тэр нь дургvйцэл, vзэн ядалтаар илэрдэг. Шуудаар халдахгvй л дээ. Надад хамаагvй халдах хэцvv шvv дээ. Уг нь бол ардчилсан нийгэмд хvн болгон ийм эрхтэй. Гэтэл тэр эрхийг жишээ нь би эдэлж чадаж байхад олон бичигчид чадахгvй байна.

-Та Сангийн сайдын албан тушаалыг авахдаа ард тvмний ємнє хvлээх хариуцлагаас айж байсан уу?
-Хариуцлагыг нь ухамсарласан болоод л авсан байж таарна даа. Тэр албанд очоод Монголын шилжилтийн vеийн эдийн засгийн хамгийн тvлхvvр асуудлын нэгийг шийдэж чадсан. Би санхvvгийн системийг зассан. Шилжилтийн эдийн засагт хамгийн тvрvvнд хийх ёстой зvйлийн нэг бол санхvvгийн системийн шинэчлэл байдаг юм байна. Бид vvнийг 1990 онд хийгээгvй. 1991 онд банкны системийг хоёр шатлалтай болгож хаячихаад тэр чигээр нь орхисон. Ингээд л дандаа улсын мэдлийн арилжааны банкууд vvссэн. Бvгд дампуурсан даа. Аргагvй шvv дээ улсынх юм чинь. Зєвхєн тэндээс 1996 он хvртэлх хугацаанд 100 орчим сая доллар огт сураггvй алга болсон. Энэ бvхнийг би нэр тєрєєрєє дэнчин тавьж байж зассан, бvрэн цэвэрлэсэн. Ингээд 2000 онд дараагийн Засгийн газар бvрэн цэвэрлэгдэж, эрvvлжсэн банк санхvvгийн системийг гардаж авсан шvv дээ. Єнєєдєр хэн нэг нь банкин дээр гvйж очоод “хєгшєєн, танайхаас хэдэн тєгрєгийн зээл авчихъя. Єєрт чинь 10 хувийг нь бэлнээр єгнє” гээд яваад бvтэх vv, vгvй юу. Тэр vед чинь хавтгай тийм байсан шvv дээ. Би тэрнийг зассан. Улсын мэдлийн бараг хамгийн сvvлчийн банкин дээр луйвар гарсан байсныг илрvvлж хариуцаж байсан хvмvvсийг нь цагдаад єгсєн. Єнєєдєр шилжилт, шинэчлэлийг хэрхэн хийсэн тухай хэд хэдэн номонд миний хийсэн зvйлийг амжилтын жишээнд оруулж бичсэн байдаг юм. Сурах бичигт хvртэл орсон. Монголд байсан буруу євчтэй тогтолцоог ингэж шинэчилж, эрvvлжvvлсэн байна гээд. Тийм учраас би vvнийг єєрийн амьдралд хийсэн нэг том бахархал гэж боддог. Би хэчнээн ч удаа гvтгvvлж, хараалгуулж, загнасан ч гэлээ эцсийн бvлэгт эцсийн vр дvн л хэрэгтэй шvv дээ. Эцсийн vр дvнд бол би энэ улсад сайн л юм хийж єгсєн. Улсын мэдлийн арилжааны банк байж болдоггvйн сvvлийн жишээ одоо шуугиад байгаа Хадгаламж банк байна шvv дээ.

-Та нэг ярилцлагандаа “Улс тєрийн ажилд нэг хэсэг оролцож явлаа. Одоо бараг улс тєрєєр оролдохгvй дээ. Харин би Монголын улс тєрд vлдэхvйц юмаа хийсэн” гэж хариулсан байсан. Монголын улс тєрд vлдэхvйц юм хийсэн гэдэг нь банкны системийн шинэчлэлийг хэлж байна уу?
-Yvнээс ємнє чєлєєт, ардчилсан нийгмийг бий болгоход би олон зvйлийг хийсэн, 1990-1993 онд Монголын социал демократ намын анхны дарга байсан. УИХ-ын гишvvн байхдаа Монголын батлах хамгаалах тогтоцыг єєрчлєн шинэчлэх ажлыг удирдаж хийсэн. Цэргийн номлол, батлан хамгаалах зарчим маань vндсээрээ єєр болсон шvv дээ. Хvйтэн дайны vеийн сєргєлдєгч хоёр хvчний нэгнийнх нь хавсрага байсан тогтоц номлол vндсээрээ єєрчлєгдсєн хэрэг.

-Та Сангийн сайд байхдаа “Тєрийн махны машин ажиллаж эхэллээ” гээд хvмvvсээс бэлгэнд авсан эд зvйлсээ хураалгаж байсан. Тухайн vед тэр vйлдлийг харахад жаахан хэтрvvлж буй мэт санагдаж байсан л даа. Та тэр vйлдлээрээ юуг хэлэх гэсэн юм бэ?
-Хэтрvvлсэн юм байхгvй хvмvvс намайг нэг муу vзэг буцааж єгсєн, энэ тэр гэж ярьдаг. Тэр vеийн ханшаар би хоёр сая тєгрєгийн зvйлс улсад тушаасан. Би энэ vйлдлээрээ бусдыг уриалсан юм. Бидэнд дагаж мєрдєх ёстой хууль байна. Цалингаасаа хэтэрсэн бэлэг авбал буцааж єгєх, эсвэл илvv гарсан хэмжээний тєлбєрийг нь улсад тушаах хvчинтэй vйлчилж байгаа хууль бий. Яагаад энэ хуулийг хэн ч биелvvлдэггvй юм бэ. Ерєнхийлєгч, Ерєнхий сайд авсан бэлгээ улсад тушаалаа гэж ер сонсоогvй юм байна.

-Польш, Орос, Английн сургуульд ямар шугмаар суралцаж байсан бэ? Хувиараа юу эсвэл?
-Улсын зардлаар сурч байсан. Харин Англид нэг сангийн зардлаар сурч байсан юм.

-Дээрх улс орнуудад сурч, амьдарч, хvмvvстэй харилцаж, ном сонин уншиж, зурагт, кино vзэж байсан нь таны хошин шогийн мэдрэмжийг хєгжvvлсэн байх л даа.
-Хєгжvvлэлгvй яахав. Англичууд бол хар хошин шог (black humour) сайтай хvмvvс. Тэдний дээр гарах хvмvvс бол ганцхан жvvдvvд. Америкт жvvдvvдийн хошин шогийн бие даасан суваг байдаг. Англи хэлээр гардаг. Гэхдээ тун цєєн хvн vзнэ. Учир нь онигоог ойлгохгvй байх нь тухайн хvнд гvн эмзэглэл тєрvvлдэг байна л даа. Харин ойлгож чаддаггvй хvмvvс нь маш амтархан vздэг. Зэрэгцэж суугаа хоёр хvний нэг нь учиргvй инээгээд байхад нєгєєх нь инээхгvй бол дутуу тєрчихсєн юм шиг санагдана шvv дээ. Англичуудын хошин шогийг германчууд ойлгодоггvй. Тvvхэндээ германчууд байлдаад Английг нэг ч дийлж vзээгvй. Герман эдийн засгийн чадавхиараа Англиас илvv гарсан ч ядаж онигоог нь ойлгодоггvй. Yvнээсээ болж германчууд англичуудаас дутуу тєрчихсєн юм шиг тийм эвгvй байдалд ордог байна л даа. Ихэнх улсуудад герман чууд их дээрэлхvv шvv дээ. Гэтэл Англичуудаас нэг л гэрэвшиж, нэрэлхсэн шинжтэй байдаг.

-Таныг тvvхч гэдэг. Зохиолчийн vзэл бодол шингэсэн бvтээл, он цагийн дарааллаар бичсэн бvтээл хоёрын ялгаа юу вэ?
-Тvvх ихэнх тохиолдолд он цагийн дарааллаар бичигдэж ирсэн. Хятадын тvvх маш олон мянган жилийн уламжлалтай. Бичиг vсэгтэй болсон цагаасаа тєрийнхєє тvvхийг бичиж эхэлсэн улс. Тэр тvvх нь дандаа хронологи маягаар бичигдсэн байдаг. Харин тvvхийн баримтад тvшиглэж дvн шинжилгээ, анализ, судалгаа хийж тэдгээр баримтын учир шалтгааныг тайлах, таамаг дэвшvvлэх нь хронологиос ондоо. Анх Монголын тvvхийг Персийн Рашид Ад Дин ийм хэлбэрээр бичсэн байдаг. Ер нь тvvнийг универсал тvvх бичлэгийн эхлэлийг тавьсан гэж vздэг. Дараа нь Арнольд Томби, тvvний дараа Германы Освальд Шпэнглер гэдэг хvмvvс тvvхийг шинжлэн ухаанжуулж, тvvхийн логик гэдгийг бий болгосон. Иргэншил гэж ийм юм, иймийг нь соёлд хамааруулна гэх мэт ерєнхий нэг загварт оруулж єгсєн. Улмаар тvvх цааш бичигдэхдээ бичлэгийн хэлбэр нь єєрчлєгдєн хувирч, хvн тєрєлхтний тvvхийн логиктой уялдаад, бичлэг нь уран сайхны хэлбэртэй болоод явчихсан юм.
Надад их олон тvvхчид гомддог юм. Би чинь биохимийн мэргэжлийн хvн. Шашныхан, тvvхчид, эдийн засагчид, хуульчид намайг єєрсдийнх нь эзэмшсэн сайхан мэргэжлийг нь булаагаад авчихлаа гэж гоморхдог. Яг vнэндээ бол тэгээд байгаа юм биш. Дээр дурдсан судлалууд бvгд нийгмийн шинжлэх ухаан. Хууль гэхэд л дотроо эрvv, эрх, ємгєєлєл гээд зєндєє задарна. Гэтэл эрхийн шинжлэх ухаан нь ерєнхий тєвшиндєє эдийн засаг, логик, социологигvйгээр цогц болж чадахгvй. Yvнээс гадна эрх зvй бол урлаг. Энэ бvгд чинь нэг талаасаа философийн судлал болж байгаа юм. Аливаа нийгмийн шинжлэх ухааныг философи єнцгєєс нь харж чадахгvй бол тєгс болж чадахгvй. Нэг vгэндээ хууль чинь эргээд философи болдог байхгvй юу. Монтэскю “Хуулийн амин сvнс” гэж алдарт бvтээл туурвисан. Тэр философи бичсэн болохоос биш хvн зодвол тэдэн жилээр шийтгэх нь зvйтэй, эсвэл ємгєєлж байгаа компанидаа тэгж хандаарай гэх мэт юм бичээгvй шvv дээ. Хуулийн амин сvнс нь философи. Тэгэхээр Монтэскюг хуульч гэх vv философич гэх vv. Гэтэл энэ хорвоо дээр философичийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль хаана ч байхгvй. Их л бодож философийн багш бэлтгэдэг. Гэтэл философи гэдэг маань хvнээс тєрж бий болдог юм. Би тvvхийг бичихдээ хууль, тvvх, эдийн засаг гэх мэт нийгмийн шинжлэх ухааныг философи єнцгєєс нь харж ерєнхийлєн буюу том зургаар нь холбож, тvvхэн vйл явдлын хоорондын холбоо, логикийг судлаж, ямар байсан, ямар байх ёстой байв, ямар алдаа байж вэ гэдэг талаас нь бичдэг болохоос биш архивт ороод л “Аан ... ийм юм болсон юм бий” гээд л байгаа юм байхгvй шvv дээ. Архивт байгаа баримтуудыг аваад дэс дараалал, замбараа, логиктой болгоно гэдэг чинь шал єєр ажил. ХХ зууны хамгийн том философичдын нэг Карл Поппер гэж хvн байлаа. Онолын физикч хvн шvv дээ.

-Талы бvрийн мэдлэгтэй хvнийг л философич гэж ойлгож болох уу?
-Философич хvнийг ихэнх тохиолдолд єнгєрсєн хойно нь хvлээн зєвшєєрдєг. Философичийг хvлээн зєвшєєрдєг болохоос ийм мэргэжил олгодоггvй юм. Тvvх л vvнийг гаргаж ирнэ. Жишээлбэл, Марск бол философич байжээ гэж хожим ярих болсон. Хэн ч тvvнийг амьд сэрvvнд нь тэгж хэлээгvй ч хvн тєрєлхтний тvvхэнд тохиосон хамгийн том философичийн нэг. Ер нь бол аливаа vзэгдлийг том зургаар хараад, тvvнээ задлан шинжилж дvгнэлт гаргавал философи болохоос тал бvрийн мэдээллийг бол энциклопед гэдэг байхаа.

-Монголчууд: Нvvдэл Суудал номыг бичихэд хэдий хэмжээний зардал гарсан бэ?
-Тэр зардлыг чинь яаж vнэлж, хэмжих юм бэ. Ойролцоогоор 10 эх материал дундаас нэг ишлэл авна. Тэгэхээр 1300 гаруй ишлэл тvvж авахын тулд 10-20 мянган материал шvvж уншсан байна шvv дээ. Тэр зардлыг яаж тооцохов. Зєвхєн цахилгаан, дулааны vнээр тооцох уу. Би голдуу шєнийн 12 цагаас єглєєний найм цагийн хооронд бичиж байлаа. Миний бахархаж байгаа зvйл юу вэ гэвэл би єєрийнхєє зардлаар, єєрєє бvх эрсдлээ vvрээд, єєрєє зах зээл дээрээ ажилласанд байгаа юм. Нийгэм ийм л байх ёстой. Тэгэхэд чинь улс баахан мєнгє гаргаад, єчнєєн боть ном хэвлvvлээд, дараа нь нєгєєдvvлээ худалдаж аваад, номын сандаа улс єєрєє шахаад мєн ч сайхан бизнес явах юмаа. Нэг хармаанаасаа хулгай хийгээд нєгєє хармаа руугаа сэмхэн хийгээд байгаа хэрэг юмуу даа. Ийм механизмтай байхад сайн бvтээл гарах уу. Бололцоогvй зvйл. Тиймээс тєр юунд оролцох ёстой, оролцох ёсгvйгээ мэдэх ёстой. Єєрийнхєє тvvхийг єєрєє захиалж мєнгє тєлж байгаад зохиолгуулж байдаг тєр ёстой Сталин, Гитлерын vед л байсан байх. Их Монгол улсын ойн хvрээнд баахан ном хэвлэлээ. Улс єєрєє мєнгийг нь тєлєєд л, єєрєє худалдаж аваад л. Ёстой нєгєє “monkey business” (сармагчингийн бизнес) гээч л тэр байх.

-Таныг найзууд тань тун олон талын мэдлэгтэй гэдэг юм билээ. Энэ хэмжээний мэдлэгтэй болоход танд юу туслав? Хvнд єссєн орчин их нєлєєлдєг гэж ярьдаг.
-Манай аав эрдэмтэн хvн. Гэхдээ 16 нас хvртлээ мал маллаж байгаад ирсэн тул яг хотын хvн гэж хэлэхэд хэцvv. Ээж маань бас 10 нас хvртлээ хєдєє мал дээр байж байгаад хот орж ирсэн. 1950-иад оны vед хєдєєнєєс хот руу орж ирэн хотын иргэн болж шvv дээ. Тэр л vед би тєрж єссєн 1960-аад оны 120 мянгатын хvvхэд. Тиймээс надад vеийнхнээсээ ялгараад байх онцлог vгvй болов уу. Дундаж сэхээтний л хvvхэд. Орос сургуульд сурч байсан юм байхгvй.

-Та ном, нийтлэл бичихдээ маш олон мэдээллийн эх vvсвэрээс дурдсан байдаг. Энэ бvхнийг та хаанаас олдог вэ. Бэлэн эх vvсвэрээс авдаг уу эсвэл єєрєє дvн шинжилгээ, судалгаа, анализ хийж байж гаргаж ирдэг vv?
-Нэгд би унших маш сайн чадвартай. Маш хурдан уншдаг. Жорлонд ороод суухад нэг ном уншчихаад л гараад ирнэ. Номыг би гvйлгэж уншдаггvй. Талбайгаар нь уншдаг. За тэр яахав. Олж мэдэж байгаа, уншиж vзэж байгаа мэдээлэл чинь системтэй байхгvй бол єєрт чинь ямар ч нэмэр болохгvй. Ингэж чадахгvй бол олж авсан мэдлэгээс чинь юу ч vлдэхгvй. Дээр нь тvvнийгээ хэзээ ч ашиглаж чадахгvй. Компьютертэй адилхан. Хэрэв компьютерт мэдээллээ эмх замбараатай, зєв системчлэн хадгалсан бол хайж буй мэдээллээ тєвєггvй олж, ашиглана. Тухайн файланд ямар нэр єгснєє санахгvй, ангилж ялгаагvй бол хайгаад давхичихна, бараг олдохгvй дээ. Мэдээлэл хамгийн гол нь зєв системчлэгдсэн байх хэрэгтэй. Их мэдээлэл олж авчихаад тvvнийгээ програмчлаагvй бол энэ нь хураасан тоосготой адил зvйл. Тоосго эмх замбараатай єрєгдєж байж байшин болно. Хамаагvй овоолоод хаячихсан тоосгыг хэн ч байшин гэхгvй. Олж авсан мэдээллээ системчилж чадахгvй, тvvнээсээ дvгнэлт гаргаж чадахгvй бол тэр мэдлэг биш. Тархи чинь хогийн сав биш. Хэрэгтэй хэрэггvй мэдээллээр дvvргэж байхын оронд хоосон байсан нь дээр. Мэдээллийг чинь замбараанд оруулж файл болгон эцэст нь нэгтгэж дvгнэлт гаргуулдаг юм чинь мэдлэг. Мэдлэгийн цаана ухаан гэж бас нэг байна. Yvнийг авъяас чадвар ч гэдэг.

-Та улс тєрд эрх чєлєєтэй болох гэж орсон гэлээ. Тэр эрх чєлєєгєє олсон гэж хэлсэн. Тэгэхээр таныг улс, тєрч биш гэж ойлгож болох уу?
-Улс, тєрч гэж ямар хvнийг хэлэх вэ. Улс тєрийн ажил хийж байгаа хvнийг хэлнэ биз дээ. Монголд улс тєрч гээд 1000 гаруй хvн байгаа. Улс тєрийн намын байгууллагуудад ажиллаж байгаа болон тvvгээрээ дамжуулан тєр, олон нийтийн байгууллагад ажиллаж байгаа тийм л улсыг, улстєрч гэнэ биз дээ. Хар ухаанаар бодоход. Тэгэхээр би тийм ажил хийхгvй байгаа юм чинь яахлаараа улс тєрч байх билээ.

-Гэхдээ та улс тєрийн талаар их юм бичдэг шvv дээ?
-Тэр бол миний ажил. Аливаа зvйлийг судлаад, задлан шинжлээд тvvнийгээ сонин хэвлэлд хэвлvvлэх эрх хэнд ч байгаа шvv дээ.

-Батбаяр гэдэг нэр яаж яваад Баабар болчихов?
-Юм бичдэг хvмvvс бичсэн зvйлээ нууц нэрээрээ хэвлvvлдэг шvv дээ. Маркетингийн зорилгоор ч нэр бодож олдог. Жишээлбэл, Мадонна гэж байна. Тэрэнтэй л адил зvйл. Гэхдээ би ийм нэрийг бvр залуу байхдаа бодож олсон юм даа.

-Би таныг дутагдлын хажуугаар дуугvй єнгєрч чаддаггvй учраас, нийгэмд болж буй бурангуй зvйлийг зогсоох юмсан, тvvнийг ард тvмэнд мэдрvvлэх юмсан гэсэн сэтгэлээр бичдэг байх гэж бодсон юм.
-Тийм сэтгэлгээ байдаг л байх. Хамгийн гол нь миний бичсэн зvйлийг єндєр боловсролтой, элит, сэхээтэн давхаргын хvмvvс уншина шvv дээ. Єдрийн сонингоос єєр сайн сонин гараад ирэх юм бол би тэнд бичнэ. Телевиз ч гэсэн адилхан. Би Ийгл-д л ярилцлага єгдєг. Учир нь Ийгл л єнєєдєр аливаа зvйлийг олон талаас нь харсан мэдээлэл єгдєг. Энд чинь бас миний байр суурь гэж юм байна. Шар телевизээр гараад байвал ач холбогдолгvй шvv дээ.

-Та Бодь мєрийн зэрэг номыг орчуулахад гар бие оролцсон хvн. Та ямар шашинтай вэ?
-Би ямар ч шашин шvтдэггvй. Яагаад гэвэл миний єсч, торнисон орчин шашингvй нийгэм байсан. Тэр нийгэм дуусахад би хэдийнэ тєлєвшчихсєн хvн чинь шашин шvтээд явж байх боломжгvй байсан. Гэхдээ шашин бол хvнийг хvн болгож тєлєвшvvлдэг зvйл. Шашин шvтдэг vхэр мал байхгvй шvv дээ, тийм vv. Рейганы хэлсэн vг байна. “Бурхангvй гvрнийг устгацгаая” гэж. Ямар ч айх юм байхгvй болсон моральгvй нийгмийг ингэж нэрлэнэ. Оросыг хэлж байхгvй юу. Америкийн ард тvмний дунд Зєвлєлт тєр бурхныг эсэргvvцдэг учраас ямар ч ариун нандин шvтэх бишрэх юмгvй, Ерєєс бурхныг хориглодог нийгэм учраас угаасаа чєтгєрийн нийгэм байж таарна гэсэн ерєнхий ойлголт байсан юм. Аль шашин байх нь хамаа байхгvй л дээ, хvн хэмээх бодьгал ямар нэгэн шvтэж итгэх ариун нандин юмтай байх ёстой. Миний амьдарч байсан нийгэмд ийм зvйл байсангvй. Би єєрийнхєє нийгмийн л бvтээгдэхvvн. Гэхдээ шашныг хvндлэх ёстой гэсэн ойлголт надад эртнээс байсан.. Аль шашныг шvтэх нь хувь хvний єєрийнх нь сонголт.
Европ хар хувалзнаасаа хэрхэн салав. Гээд нэг єгvvлэл саяхан бичлээ. Yнэндээ ийм байдал Европт 400-500 жилийн ємнє байсан. Нийгэм мухар сvсгээсээ салсан учраас л асар их дэвшилд тэд хvрчээ. Яг ийм нєхцєл байдал єнєєдєр манайд бий болчихоод байна. Шашин нь хориотой байж байгаад гараад ирсэн чинь нийгмийн хамгийн авилгалд идэгсэн, ялзарсан газар болон босч ирж байна. УИХ-аасаа дутахгvй, аягvй бол илvv гарахаар ялзарсан тийм газар болон босож ирж байна. Буруу хєл дээрээсээ босож ирж байгаа байхгvй юу. Нийгмийн хамгийн паразит хэсэг хvмvvсийн мухар сvсгээр далимдуулж хєдєлмєрлєхгvйгээр олз олох зэвсэг нь шашин болжээ. Бурхан багш ингэж сургасан хэрэг vv. Хvмvvст Бурхан багш анх оргинолиороо юу гэж сургасныг мэдvvлж гэгээрvvлэхийн тулд энэ номыг бид орчуулсан юм. Энэ ном 1640 онд монгол хэлээр орчуулагдсан ба дараа нь хэдэн удаа кирилээр гарчээ. Гэтэл энэ хооронд хэл маш их єєрчлєгдєж єнєєгийн хvн ойлгох аргагvй зvйл болсон аж. Бид тєвд, англи, герман, орос, хуучны монгол орчуулга зэргийг тулгаж байж хориод хvн хоёр жил ажиллаж энэ хэргийг бvтээсэн. Санаа нь энэхvv суурь бvтээлийг Монголын бvх єрхєд хvргэх зорилготой. Бид зєвхєн хэвлэлтийн vнээр нь єгнє, авсан хvн цааш нь зарж борлуулалгvйгээр буян болоод чадал муутайдаа бэлэглэ гэсэн зарчмаар Гэгээрэх зам санг бид ажиллуулж байна. Нийгэм єєрєє гэгээрэхгvйгээр ямар ч хєгжил дэвшилийн тухай яриа хий хоосон мєрєєдєл. Европ зєвхєн гэгээрсэн учраас сэргэн мандалтын vед хvрч улмаар цааш хєгжин хєгжин vйлдвэржилтийн хувьсгалаар дамжин єдгєє пост индустраль нийгэмд оржээ. Сэргэн мандалтын vе хvртэл Европ жишээ нь Хятадаас vргэлж доогуур байсан нийгэм шvv дээ. 10 дугаар зууны Тан улс, мєн vеийн Европ хоёрыг харьцуулахад тэнгэр газар шиг зєрvvтэй. Европ тэр vед асар хоцрогдсон байсан. Yндсэндээ тэд сvvлийн 400-500 жилийн хугацаанд л дэвшил рvv тэмvvлсэн юм.

-Та “Улс тєртэй хутгалдаж боллоо. Надад хийх ажил их байна” гэж бас нэг ярилцлагандаа хэлсэн байна билээ. Тэр хийх их ажил чинь юу вэ?
-Зєндєє л ажил байна. Хvн чинь хийснээрээ л байх хэрэгтэй. Энэ жил их євдсєн. Тайландад сэхээнд гурван сар хэвтлээ. Бодь мєрийн зэрэг дээр бичсэн байгаа шvv дээ. Yхлийг алсын юм гэж битгий бод. Хэзээ ч хvрээд ирж болно. Тиймээс тvvнд байнгын бэлтгэлтэй бай. Хvн тєрєєд л vхлийн зvг хар эрчээрээ гvйж байгаа амьтан гэж бичсэн байгаа. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд би єдий хvртэл амьдрахдаа юу хийсэн билээ гэж бодсон. Хvмvvс vхэл хол байна гэж бодоод дорвитой юу ч хийж бvтээж амжаагvй байхдаа хvндээр євчилж, vлдсэн нас нь тодорхой болчихсон vедээ буян боддог боловч тvvнээ гvйцэлдvvлж чаддаггvй vvндээ ихэд харамсдаг. Тэгээд би энэ номыг олон тvмэнд хvргэж гэгээрvvлье гээд шаргуу ажилласан. Цаана нь надад хийх юм их байна. Нас л хvрдэг юм бол их зvйл тєлєвлєсєн.
-Та бас чаддаг юмаараа оролдож, тvvнийгээ сайн хийх хvсэлтэй гэсэн байсан. Тэгвэл та их олон юмыг сайн хийх чадах юм гэж би дvгнэдэг. Та єєрийнхєє сайн хийдэг єєр бусад зvйлсээс дурдаач?
-Би хоол хийх дуртай. Гэхдээ мэргэжлийн хэмжээнд хийж чадахгvй. Тиймээс гуанз байгуулаад хэрэг байхгvй шvv дээ. Фрийдман vvнийг их гоё хэлсэн байдаг. Чи маш сайн эмч, чи маш сайн нарийн бичиг бол чи аль илvv орлого олж байгаагаа л хий. Бусдыг нь хvнд даатга. Єєр ямар ч арга байхгvй гэж хэлсэн байдаг юм. Хэрэв миний хийж байгаа ажил Монголын зах зээл дээр нэг номерт л орж чадахгvй юм бол би тэрийг хийж яах юм бэ. Зєвхєн чадварын хувьд шvv. Хэрэв Монголд Монголын тvvхийг надаас илvv бичиж чадах хvн байсан бол би бичихгvй байсан. Би тэгж л боддог.

-Та аливаа зvйлийн ард ашиг байх ёстой гэдгийг та хvлээн зєвшєєрдєг хvн. Тэгэхээр ажлыг сайн хийж чадвал, ашиг нь ...
-Зєвшєєрєх юу байхав дээ, хvний мєн чанар угаасаа энд байдаг юм шvv дээ. Сайн хийж чадвал ашиг нь тєдий чинээ л сайн байна. 6 сарын дотор Монголчууд: Нvvдэл Суудал номын борлуулалт дотоодын зах зээл дээр 150 саяд хvрлээ. Хєдєлмєрийг шударгаар vнэлдэг зvйл бол зах зээл, мєнгє бол хєдєлмєрийн амжилтын илэрхийлэл. Ингэж чадахгvй бол тvvнийг бичээд яах юм бэ. Сайн болсон учраас л борлуулалт нь сайн байгаа хэрэг биз дээ.

-Та хэр романтик хvн бэ?
-Хvн ер нь романтик байж л амжилтанд хvрнэ. Хийж буй бvх ажлаа тєгрєг бvрээр нь бодоод байх юм бол тэр чинь шал єєр тєрлийн ажил шvv дээ. Цэвэр оргилуун хvсэл тэмvvллээр том урлагийн бvтээл, шинжлэх ухааны нээлт, энэ том нийгмийн хєдєлгєєнvvд гардаг. Тухайлбал, 90 онд хvмvvс “За хє нэг цуглаанд оролцоод бvртгvvлчихвэл тєдєн тєгрєг авах нь” гэж бодоод оролцсон бол єнєєдєр манай нийгэмд ийм хувьсгал гарах байсан уу. Тэр vед талбай дээр 100 мянган хvн сайн дураараа цуглаж байсан шvv дээ. Одоо ч ийм цуглаан єєрийн тогтсон ханштай болчихож. Єнєєдєр нийгэмд тулгамдаад байгаа асуудал, жишээлбэл энэ их утааг багасгахын тєлєє хvмvvс мєнгєний тєлєє биш сэтгэлээрээ зvтгэж байна шvv дээ. Авилгалын эсрэг хэдэн єдєр тэмцвэл надад тэдэн тєгрєг тэдэн мєнгє ирэх юм байна гэсэн сэтгэлгээгээр ажил явахгvй. Гэхдээ тодорхой хvмvvс тодорхой vйл хэрэгт романтик сэтгэлгээгээр ханддаг зарим хэсэг нь огт тэгдэггvй, тэгэхээс ч єєр аргагvй. Жишээ нь ТYЦ ажиллуулж байгаа хvн тэрнийгээ романтик сэтгэлгээгээр ажиллуулгvй шvv дээ. Тодорхой нэг ажил эсвэл ажлын тодорхой нэг хэсэг мєнгєєр эсвэл сэтгэлээр хэмжигддэг. Энэ хоёр нь хоёулаа нийгмийг урагшлуулдаг мєртлєє єєрийн цаг хугацаа, орон зайтай байдаг. Иймэрхvv романтик зvйл чинь бол биологоор бол мутац тєрvvлдэг. Харин мєнгє бол байгалийн шалгаруулалт. Дарвин амьтан хэрхэн хувьсан єєрчлєгдєж, эволюцид ордогийг нээжээ. Тvvнийгээ байгалийн шалгарал гэж нэрлэв. Байгалийн шалгарал бол зvйлийг хувьсан єєрчилдєг гол хєдєлгєгч хvч болдог гэж тайлбарласан. Гэтэл дараагаар нь Мэндэль гэж хvн гарч ирээд байгалийн шалгарал биш мутац гол vvргийг гvйцэтгэдэг юм байна гэдгийг нээлээ. Єєрєєр хэлбэл тэрээр генетик хэмээгч шинэ шинжлэх ухааны суурийг тавив. Мутаци нь байгаль дээрээ зохицвол дараагийн шинэ зvйл vvсэх шалтгаан болдог. Єєрєєр хэлбэл эволюцийн гол хєдєлгєгч хvч нь мутаци. Гэтэл мутацын 99,99 тvvнээс илvv хувь нь дандаа хортой байдаг. Єєрєєр хэлбэл vхдэг, амьдрах чадваргvй байдаг. Гэтэл тэр дотор л гайхамшигтай амьдрах, аливаад дасан зохицох чадвартай тийм мутац бас бий. Харин байгалийн шалгарал нь амьдрах чадвартай мутацийг цааш улам тєгєлдєржvvлэн авч явдаг аж. Сонин филасофи шvv.

-Єнєєдрийн энэ ялзарсан нийгмээс салахын тулд доороосоо буюу иргэд нь боловсорч гэгээрэх хэрэгтэй гэж та vздэг. Гэтэл иргэдийг боловсрох гэсээр байтал энэ тєр чинь ард тvмний хєрєнгийг идээд дуусчих юм биш vv?
-Ний нуугvй хэлэхэд нийгэм ард тvмнээсээ болж мєхдєг болохоос дээрээ байгаа ямар ч адгийн амьтнаас болж мєхдєггvй юм даа. Гитлер ард тvмний асар их дэмжлэгтэй байсан учраас тэр тvвшинд хvрсэн шvv дээ. Яагаад Ньюрэнбэргийн шvvхээр Германы ард тvмнийг буруутгасан юм бэ.

-Сонгуулиар нэр дэвшигчид болон намууд сонгогчддоо элдэв зvйл амладаг туршлага єєр улс оронд бий юу?
-Бий бий. Ялангуяа бvдvvлэг орнуудад бий. Боловсон бvх орнууд мєн яг тийм замыг туулсан байдаг. Ерєнхийлєгчийн засаглалтай болбол дарангуйлал бий болно гээд л яриад байна шvv дээ. Ер нь дарангуйлал гэдгийг юу гэж ойлгодог вэ? Орчин vед дарангуйлж байна гээд л єглєєний хоолон дээрээ 6 настай хvvхэд шарж идээд байдаг vе єнгєрсєн шvv дээ. Тийм юм єнєєдєр хаа ч байхгvй,Сталин, Гитлер ч байхгvй. Саддам Хуссейн чинь Нерон, Сталин, Гитлер энэ тэртэй харьцуулахад харьцангуй гайгvй дарангуйлагч байв. Дарангуйлал гэдэг 2000-2004 онд манайд нэг дєхєж ирсэн дээ. Ард тvмэн єєрсдийн vзэл бодол, хvсэл сонирхлоо илэрхийлэх боломжгvй болж, хэн ч тэдний vгийг тоохоо болихыг л дарангуйлал гэнэ. Тэрнээс биш дарангуйлж байна гээд л гудамжинд явж байгаа нэг нєхрийг дуудаж авчраад л цусыг нь жаахан сорчихоод л “За чи маргааш ирж цусаа дахиж соруулаарай” гэдэг ийм зvйл бий болно гэсэн vг биш. Тийм юм байхгvй. Дарангуйлал чинь хєгжєєд дарангуйллын шинэ тvвшинд гарчихлаа. Єнєєгийн дарангуйлал гэдгийг зєв ойлгох хэрэгтэй. Монгол улс ерєнхийлєгчийн засаглалтай болоод, дарангуйлал vvсээд л, гудамжинд зvгээр яваа хvмvvсийн тємсєгийг хага єшиглєєд л гэх мэт зvйл болохгvй.

-Та гадаадад гарч амьдрах тухай бодож байв уу?
-Yгvй. Би насаараа энд амьдарсан. Єєр газар амьдарч чадах ч vгvй. Би ер нь гадагшаа долоо хоногоос илvv явж чаддаггvй. Хvн чинь нэг дасаад зохицчихсон газартаа байхыг л хvсдэг юм билээ. Хэрэв би залуудаа, гараад явчихсан бол тэндээ дасаад зохицчих байсан байх. Єнєєдєр надад бодит утгаараа гадагш гарч амьдрах бололцоо байхгvй болчихсон.

-Таныг юу дуудаад байна. Ажил чинь дуудаад байна уу?
-Yгvй, vгvй. Хvнд чинь дасч зохицсон орчин гэж нэг юм байна шvv дээ. Би яг энэ утаатай хотод чинь 50 жил амьдарчихлаа. Хоёрт, гадаадад гараад олох орлого мєн нийгэмд эзлэх байр суурийнхаа хувьд ч би энд байгаагаас дээрдэж чадахгvй.

Electron source: www.olloo.mn Дэлгэрэнгүй унших...

Sunday, June 3, 2007

Үндэсний баялаг бүтээлцдэг траншейны жаалууд буюу Осло орох богино зам

"Улаанбаатарт хасах 30 хэм хүйтэрч байна. Орон гэргүй, траншейнд амь зогоож байгаа хүүхдүүдэд тусламжийн гараа сунга. Кристин Нобель сан" гэсэн зар суртчилгаа энэ дэлхийн аль л том гэсэн зурагтуудаар байнга гарна. Ингэдэг болсоор 15 жил өнгөрч байна. Дээхнэ үед дэлхийн хүмүүсийн амьдралын тухай хамгийн үзүүштэй нэвтрүүлэг нь хүний мах иддэг папуачууд, хортой ургамал зуурч иддэг Амзоны шугуйн индианчууд, нүүрээрээ нэг шивээс үйлддэг мауричууд байсан бол өнгөрсөн хэдэн жилд үхсэн хүнээ сүхээр таслан жиргээд шувуу тэжээдэг төвдүүд, траншейнд амьдардаг монголчууд л болж хувирах шив дээ.

Баян Америкийн дэд Ерөнхийлөгч Спиро Агню 10 мянган долларын бэлэг авлаа гээд огцорч үүрд улс төрөөс хөөгдсөн бол Монголд гаалийн байцаагч 10 мянган доллар өгсөн хүнийг "наадахаа овоон дээр аваачиж өргө" гэж басамжилана.

Чинээлэг Японы Ерөнхий сайд Танака сая долларын бэлэг авсан хэргээр таван жил шоронд сууж байхад манайд бол "надад хагас сая доллар өгье гэхээр нь голоод хөөгөөд гаргасан" гэж хээв нэг ярина.

Бийлэгжуү Германд сайд нь улсын машинд эхнэрээ суулган ажил руу нь зөөдөг нь баригдангуут шившгээ хутган огцорч байхад манайд бол хариуцаж байгаа ажлаа тэр чигээр нь хувьчлаад авчихна.

Хөрөнгө мөнгөтэй Англид парламентын гишүүн хүн хэдийгээр улсын ажилд явсан боловч хувийн компаниар онгоцны тийзээ даалгасан учраас улс төрийн хариуцлага хүлээж байхад манайд бол гишүүд нь тойрогтоо тарааж өгнө гээд тус бүрдээ 250 мянган доллар Засгийн газраасаа дээрэмдэн авчихаад түүнээ чамлан сууна.

Хувиараа аж ахуй хөтөлж үзээгүй мөртөө гавьяат уяачийн одон тэмдэг гялалзуулан араб морь уралдуулан цамаархах, тансаг том орд харшид эхнэр хүүхдээ олохгүй утас цохидгоо гайхуулах, барууны аль л чөмөгтэй гэсэн ганган лимүзнүүд онхолдуулан сүйтгэснээ бах болгон ярих, зөвхөн бугуйндаа зүүсэн цаг нь бүхэл бүтэн ядуу хорооллын жилийн орлоготой тэнцэж буйгаараа бахархах ийм төр засгийг нь мөнөөх траншейний хүүхдүүдтэй зэрэгцүүлэн нэвтрүүлэг хийвэл ёстой гоё болно. Дээр нь энэхүү тансаглал баярхал нь Японы буцалтгүй тусламж, АНУ-ын үр тарианы тусламж, Олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл болон шал хэрэггүй мангар төслүүдээр санхүүжигддэг болохыг баримтаар харуулбал ийм кино Оскарын шагналд ч дэвшиж магадгүй.

Хэдийгээр ийм зэрэгцүүлэл нь огиудас хүрмээр, бөөлжис цутгамаар, зэвүүцэл буцлам зүйл боловч үүнийг сайхан уран сайхантай харуулж чадвал догь бүтээл болно. Пазолинигийн кинонууд бөөлжис цутгам заваан боловч урлагийн хувьд шилээвэр шүү дээ. Энэ бол Соддом буюу нуурын эрэгт 120 хоног киноны сэдвээс ч заваан эд л дээ. Монголд ядууст зориулагдсан тусламж халамжийн 70 хувь нь зориулагдсан эзэндээ очихгүй байна гэсэн америкчуудын судалгааг үзүүлж судалгаа хийсэн хүнээр нь яриулбал бүр ч шилээвэр болно.

Америкийн зүгээр өгсөн үр тариаг нь спирт нэрж архи болгон зараад түүгээрээ авсан тансаг харшдаа ваннд цэлийлгэсэн дарсанд орон алжаалаа тайлж байхад нь камер доошлоод л муу усны сувагт нь өлсөж даарсан хүүхэд хоног төөрүүлж байгааг харуулж чадвал ёстой садизм гэдэг ч мөн болно л доо. Үүнээс гоё сэдэвт үзүүлбэр өнөөгийн соёлжсон ертөнцөд өөр олдоно гэж үү.

Аа тийм, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь гишүүдээр санал өгүүлэхийн тулд долоон өрөө байраар шагнаж байгааг. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ажиллагсдадаа том том байшин бариулж байгааг бас харуулах хэрэгтэй. Гоё оо, гоё!!!

Аль ч оронд, тэр байтугай баян Америкт ч орон гэргүй хүмүүс зөндөө бий. Ид ес тачигнаж байхад Нью Йоркийн гудамжинд тэд цаасан хайрцаг нөмрөн чичрэн хэвтэнэ. Баян Японы төв цэцэрлэгт орон гэргүйчүүд сандал дээр гулдайн нойр авна. Тэнд баян байх эрхтэйгээс гадна хүн бас ядуу байх эрхтэй. Харин тэнд ганц ч хүүхэд байхгүй. Хүүхэд ингэж амьдрахыг нийгэм нь зөвшөөрдөггүй. Ийм байдалд хүргэж байгаа гол буруутан нь эх эцэг учраас шүүхээс тэдний эх эцэг байх эрхийг нь хасаад төр өөрийн халамжинд авдаг.

Эрх чөлөөг хүндэтгэх боловч насанд хүрээгүй хүүхдэд ийм "эрх чөлөө" эдлэх эрхийг өгдөггүй. Эрх чөлөө бол хариуцлага хүлээх хүнд ногдох болохоос бусдын асрамжинд байх ёстой хүмүүс болоод бүх хүүхдэд бүтнээрээ ногддоггүй. Тиймээс тэднээс үгүйдээ л санал авдаггүй, сонгуульд оролцуулдаггүй, гэр бүл болбол бүртгэдэггүй. Уул нь манайд ч ийм хуулийн зарчим бий.

Хүүхдүүдийг траншейнаас нь хүчээр суга татан аваад улсын асрамжинд өгөх, архичин, янхан эх эцгээс нь үүрд салгах эрх төдийгүй үүрэг Төрд бий. Төр энэ хүүхдүүдийг суртчилж гаднаас үнэгүй будаа оруулж ирэн үүгээрээ спирт нэрэх эрх харин байхгүй. 76 гишүүн болгонд ногдсон 250 мянган долларын зөвхөн ганц гишүүнд оногдсон мөнгө нь л траншэйнд 400-500 хүүхдийн байр хоолыг хангахад бүрэн хүрээд цаана нь илүү гарна. Эднийг сайн чихвэл Нямдоржийн хахуулиар авсан долоон өрөөнд багтаж л орхино. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудад зориулсан байшин эдний байр хоол сургалтыг бүрэн дааж чадна. Харж харгалзаж байх цагдаа, багш, хүмүүжүүлэгчийн цалинд адгийн сайдын жилийн унааны төсөв элбэг хүрэлцэнэ. Траншейны хүүхдүүдээр түрээ барин дэлхийгээр нэг хандив гуйгаад яваа авгайгийн цуглуулж чадахаас хавьгүй их мөнгийг хотын төвийн хахуулиар өгч авалцдаг газрыг ганц удаа л дуудлагаар зарахад олж орхино.

Согтуу галзуу нэгийг нь тооцохгүй бол энэ оронд арга ядсандаа өлбөрч үхсэн, хөлдөж үхсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. Хичнээн ядуу байгаад дундаж иргэн нь 2800 ккал хоол иддэг, жилдээ 125 кг мах зооглодог. Ямар ч авлигачин хахуульчин байгаад өдөрт арван тогоо хоол идэх бололцоогүй учраас дээрх статистикийг жигд ногддог гэж ойлгож болно.

Шилжилтийн эхэн үед бид бэрхшээлтэй байсан нь үнэн. Бидэнд хүнсний тусламж, хүмүүнлэгийн тусламж, буцалтгүй тусламж зайлшгүй хэрэгтэй үе байсан. Одоо ийм төрлийн тусламж гагцхүү хэрэггүй болсон төдийгүй эдгээр нь авлига хээл хахууль, шамшигдууллыг хөөргөдөн нийгмийг хордуулж байна. Тусламжийн, хөнгөлөлтийн гэгдэх хэрэгтэй хэрэггүй элий балай төслүүд нийгэмд хэрэг болохгүй төдийгүй аль л олигтой гэсэн боловсон хүчнүүдийг маань ховх сорон тэднийг нийгмийн идэвхтэй бүтээлч хөдөлмөрөөс холдуулж байна. Урьд Монголын нийгмийн паразитууд нь лам нар байсан бол эдүгээ гадаадын болон олон улсын төслийнхөн болжээ.

Монгол Улс баяжиж байна, мөнгөтэй болж байна, тэр хэрээрээ мөн ч сайхан мангуу болж, тэнэгтэж байна даа. Энэтхэгт сүм байгуулж байхаар траншейны хүүхдүүдийг оромжтой болгох хэрэгтэй баймаар. Сайд дарга нар гадаадаар их явах л юм. Уг нь тэд ярилцаж буй хүнийхээ хэлж буйг ойлгодогсон бол цаадуул нь "Хөлдуү траншейнаасаа гарч ирсэн та манай сайхан оронд тавтай гэсээрэй" гэж мэндэлж байгаа шүү дээ. Цаадхынх нь ч буруу биш, Монголын тухай авсан ганц мэдээлэл нь монголчууд траншейнд л амьдардаг, хүүхдүүд нь өлсөөд, хөлдөөд үхээд байгаа учраас бадар барин хуучин хувцас, хоолны үлдэнгэр, хугацаа нь дууссан эм тариа, хаяхаас хойш гэсэн хог новш гуйж сураглаж яваа гэсэн ойлголт.

Хүүхдэд траншейний тэнүүлчин байх эрх олгосон ийм гоё чөлөөт орон дэлхийд өөр байхгүй. Тэгээд тэр нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот шүү. Энэ бол аль ч орны мэдээллийн хэрэгслэлд олдошгүй гоё сенсаци үзүүлбэр. Энэ бол нэр алдар горьдсон ямар ч мессионерт буян үйлдэх олдошгүй гоё талбар. Энэ хүүхдүүд бол өнөөгийн Монгол орны нэрийн хуудас нь, гуйлгын мөнгө олдог ганц үнэт эрдэнэ нь. Удахгүй эдгээр ноорхой жаалууд овсгоотой менежерээ дагаад мөн л хүйтэн Осло хотод очно. Менежер найруулагчийнхаа шагналын ёслолд оролцох юм.

Source: www.origo.mn Дэлгэрэнгүй унших...