Wednesday, August 29, 2007

EB-ТЭЙ БАЙХАД ХVЧТЭЙ

Олон жил ужгирсан Ху намын бугшаа гадагшилж байна. Энэ нь хоёр талтай. Идээ бээр гадагшилж ил на­ранд гарснаар эдгэх замдаа ордог.

Эсвэл хэт бугласан нь гадагшилж vхлийн ємнєх агони хэмээх vзэгдэлд орно. Аль нь ч сайн, учир нь асууд­лыг шийдэж буй хэрэг. Дос­тоевскийн “Ах дvv Кармазо­вын­хан” романд эцгийнхээ аминд хvрсэн хvvхдvvдийн тэмцэл, нэгдэл, нийтлэг эрх ашиг, дайсагналцаан, ёс сур­та­хууны гvнзгий хямралыг харуулдаг. Хvний тvvхэнд бичигдсэн хамгийн шилээвэр бvтээл. Достоевский энэ зо­хио­лоороо хvн тєрєлхтний ємнє моралийн хамгийн хvнд асуулт тавьсан юм. Чухам­даа ийм асуултын ємнє Ху-гийн ах дvv нар тулжээ.

Урт шар дээлтэй хvн энэ нvгэлт байгууллагыг самарч хойтохыг нь уншина гэж гу­чаад онд алагдсан нэгэн ху­вил­гаан мэргэлсэн тухай дам яриа явдаг. Vнэмшил багатай. Материалист байр сууринаас хандвал шvv дээ. Ид шидэнд итгэдэг бол vнэн л болж таар­лаа. Эрх мэдлээр жигvvрлэж сансарт цойлоход нь МАХН шиг хэрэг болсон єєр багаж хэрэгсэл байхгvй. Тэр­бээр энэ намд дургvй. ХХ их хуралд сонгогдон тєлєєлєгч болохдоо vvнээ олны ємнє ил тод харуулж байсан. Дараа нь намаасаа гарсан. Жигшлээ илэрхийлсэн. Ардчилсан на­мын дарга Энхсайхан дээр очсон. Цаадах нь орон тоо байхгvй гэж томорсон. Ингээд эргэж эргэж нуг, Даш-Ёндон­гоос орон тоо гуйлаа. Хамаг залуучуудаа хулжаасан Ён­дон даргад харин орон тоо байв. Их хурлын гишvvнээр vл барам сайдын орон тоо гээч. Ийнхvv тэнэмэл хvv буцаж ирлээ!


1996 онд МАХН-ын олон жил сvндэрлэсэн байшин нуран уналаа. Намын толгойд гарах єрсєлдєєнд тэрбээр єєрт нь “орон тоо” олж єгсєн Даш-Ёндон, Багабанди нар­тай vзэлцсэн юм. Ард нь Гомбосvрэн, Чимид гээд ланж­­­­гаруудын дэмжлэг бай­сан боловч энэ удаа хуниул­жээ. Хойтон жил нь тэднийхээ дэмж­лэгээр гараад ирсэн дээ. УИХ-д орж ирvvтээ хэлсэн эх­ний vг нь эртний хонзонт Эн­хсайханыг огцруулах са­нал байв. Энхсайханы тухай “Да­рангуйлагч” нэртэй илтгэл ч гэх хаашаа, эсээ ч гэх хаа­шаа єгvvлэл-нийтлэлийг ч чуул­ганд уянгалуулан сонор­дуулж байж билээ. Тvvний энэ цогт эсээ бvрэн зохиолынх нь тvvвэрт байдаг болов уу? Хож­мын єндєрлєгєєс хара­хул энэ нь Тvvний єєрийнх нь тє­лєвлєгєє л байжээ. Эсрэг та­лаасаа их ч vгvй бага ч vгvй “13”-ыг сугалах нээлтээ тэгэ­хэд хийсэн. Vvсгэсэн самуу­ны­­хаа буянаар 1999 он гэхэд Монгол Улсын бvх шийдвэ­рийг эцэслэн гаргадаг хvн бол­лоо. Тvvний зєвшєєрєл­гvй­гээр энэ оронд юу ч хєдлє­хєє болив. Намыг шинэчилж, нур­сан байшинг босгож гар­лаа. Гитлер 34 онд, Сталин 38 онд, Мао 67 онд намаа шинэ­чилсэн vлгэрээр. Энэхvv шалгарсан технологиор бол намын хуучин кадруудыг шахан зайлуулж, юу ч мэдэх­гvй єсвєр насныхныг гаргаж ирэн орлуулдаг. Ингэхээр хоолонд хvргэсэн эзэн авла­га­тай, єлсгєлєнгєєс аврагд­сан єчvvхэн шавьжнууд єр­тэй, vvрэгтэй хоцордог юм. Єєрийг нь єргєж гаргаж ирсэн Дашкагийн бvлэг ч, Гооёогийн бvлэг ч гол гаргагдлаа. Шинэ vеийнхнийг цуглууллаа. Єєрт нь дуулгавартай, алсын зо­рил­готой биш алсын шунал­тай, гэхдээ гаргаж ирсэн ач буянг нь єєр шиг нь март­чих­даг жудаггvй биш нялхсыг сон­гож оллоо. Єєр нэг шал­гуур нь шинэчvvлийн оюуны илт­гэцvvр нь єєрийнхєєс нь нэ­лээд доогуур байх ёстой. Єє­рєєр хэлбэл хунвэйбин!

Хунвэйбиний арми 2000-2004 онд Монгол орныг тогтол­цооны хувьд сvйрvvлж орхив. Тэд хаана л юу яамаар санаг­дана тэндээ л юу яаж байв. Гад­наас нь харахад гял цал, дот­­роо бол нуль идээ бээр. Улс орныг ясыг нь цайртал мєлж­лєє. Єнєєгийн Мон­го­лын тєр гаднаас нь харахад л хэ­рvvл уруултай муухай ха­раг­даад байгаа болохоос ямар нэг хэмжээгээр хvчний харь­цаа тэнцвэртэй учир сай­ныг хийгээгvй гэхэд мууг хийж чадахгvй, харилцан хяналт­тай байгаа билээ. Єнєє­­дєр илэрч байгаа муу муухай болгон чухамхvv тэр он жи­лvv­дэд туссан євчний гадаг­шилт юм. Хулгай дээр­мийнх нь єчvvхэн vзvvр цухуйхад л улс орныг тэр чигээр нь чи­чиг­нvvлж байна. Цаашид улам дэлгэгдэнэ, тэр чинээ­гээрээ л “гоё юм” болно доо.

Ерєнхийлєгч болж намаас албан ёсоор нэр тусгаарла­сан нь хооллож байсан тогоо­гоо хєнтєрч, тулгыг нь єшиг­чих сайхан бололцоог Тvvнд ол­гов. Гэмт явдал ингэж л да­рагдана. Хэн хортой хоол зуурч vлдээсэн нь мэдэгдэх­гvй болно. Харин Тvvний гуанзанд орж хооллогсод хордлого аван ээлж дараалан нэг худагтай газар руу эмчил­гээнд явна. Материал бvрдvv­лэх, онош тодруулах ажлыг харин Тэр чадна. Юун тvрvvн эмчилгээнд явах оноштой хvнийг хойд дvрээрээ тод­рууллаа. Эмнэлэг рvv дам­нуур­­гаар зєєх хvмvvсээр харин єєрийгєє хvрээлvvлэв. Тэрбээр хойд дvр тодруу­лахдаа уг хvний авьяас чад­вар, тэрбайтугай єєрт нь vнэнч чанараар ч шалгуур хийгээгvй юм. Тэрний тухай хангалттай баримт бvхий сейфэндээ голлон найджээ. Ийм технологи байдаг л даа. Сталин тухайн vедээ Лени­нийг мєрдєж баривчлах гэж хєєцєлдєж явсан Вышинс­кийг хажуудаа авчран хамаг бузраа хийлгvvлдэг байжээ.

Тэрбээр ердийн сурсан зангаараа ойртсон хавьтсан болгоноо гол гаргав. Vvний зэрэгцээ урьд муудсан хv­мvvс­тэйгээ эргэж холбогдон “ЭБ-тэй байхад хvчтэй” хє­тєл­бєр хэрэгжvvлж эхлэв. Ерєнхийлєгч болсныхоо мар­гааш намтайгаа салах ёс гvйцэтгэх ёслол vйлдэв. МАХН-ын дарга идэвхтэн (хvний нэр) хадаг барьж, тvvний орлогч Гончигдорж цэцэг єргєв. ЭБ-тэй байхад хvчтэй. Хєєрхєн гэдэг нь! Монголын улс тєрийн голлох хоёр хvчин ингэж шившгээ хутгалаа. Дараа нь тун удал­­гvй самарч салгаад нэгмєсєн хєгийг нь хєлд нь чирж сал­бадай болгож орхив. Ингээд хэрvvлийн бузрын тухай эсээ зохиолоо. Намгvй байж болно шvv дээ. Намаар яах юм! Намууд байхаар хэрэл­дэнэ, хэрvvлээс бузар vvснэ, vvнээс болж онгоц осолдоно. Одоо нэг нэгээр нь биш бvлэг хамт олноор нь гол гаргаж єгєх ажилтай боллоо. Голын цаана гарчихсан хvмvvсийн тоо сvргийн хэмжээнд хvрэ­хийн алдад хєєрхийчvvл хоолны хордлого авснаа мэ­дэр­лээ. Эцгээ алахаар занал­хийлэв. Гэвч голын цаанаас юу ч хийх юм билээ? Гvvд бай! Чао!

Тvvний хvрээлэлд хэн vлд­сэн гээч? Гоомой юм хийсэн хvмvvс. Тvvнд дур­гvй, гэхдээ нэг худагтай эмнэ­лэг рvv явалтай нь биш. Оно­шийг нь тэвэрчихээд буланг нь харуулаад байхаар яах ч юм билээ. Гоомойдчихсон зайлуул амьтас! Гоомойдуул­чихсан ч юм уу? Нэр хvнд нь унасан гургалдайтайгаар ний­гэмд эзлэх байргvй болно. Эд­ний тоо намын бага хурал дахь тоол­логоор 103 хvрсэн гээч. Гэвч єєрєє байгуулж, хvн нэг бvрээр нь сонгон шалгаруулсан бага хуралд цєєнх болчихлоо. Одоо Их хурлаас єєрийнх нь орол­цоогvй шинэ бага хурал бvр­дэнэ. Ялагдал мєн vv? 2009 оны сонгуулиар шинэ бага хурлынхан Тvvнийг хаан ши­рээнд залахаасаа єнгєрлєє. Яах болж байна? Самардана даа. Харж л байгаарай.

Vнэн гоё вариант байна. Энхсайхан саяхан Эрдэнэ­бат­тай хамтарч нам байгуу­лах гэж байгаагаа зарласан. Энэ бол ердєє л зарлал. Саалиа бэлдэ­хээр саваа бэлд. Энэ хоёрын ар­­ваад хvн дээр “элсний гоо­мой­чууд” болон бас бус хvн нэмэг­­дэхэд есєн сарын настай сvпэр нам буй болно. Парла­мент дахь хамгийн том нам. Эдэнгvйгээр юу ч явахгvй. Есєн сарын дараа хєєрхєн бандгар хvvтэй болно. Тєр­сєн эцэггvй хvvхэд. Мэдээж хийсэн эцэг байлгvй яахав. Гэхдээ Тэр нь нам бус учир хvvхэд бутчаар бvртгэг­дэнэ. Гал дээр гарсан банди. Нэр нь МАХН. Эсвэл Монгол ардын хувьсгалт нам, эсвэл Монголын ардчилсан хєгж­лийн нам. Хvv ой хvрээд тєрсєн эцгээ олно. ЭБ-тэй байхад хvчтэй!

Бvтэхгvй вариант бас бай­наа. Намын их хурлаар жишээ нь эртний єст Бага­банди гарч ирээд арай гэж нурааж байгаа байшинд нь капитал засвар оруулаад босгоод ирвэл яах вэ? Газар vнэд орсон єнєє vед нурсан байшингийн суурин дээр юу ч сvндэрлvvлж болно шvv дээ. Эрдэнэбат бол тэргээ эвддэг бяруу биш. Гоомой­чууд єєр шинэ хамгаалалтад орно. Уурандаа тєрийн эргэлт зохион байгуулалтай нь биш. Цэргээ­сээ олон генералууд нь буу ч барьж vзээгvй саатай мєрдэс­нvvд. Энд тэнд хэрvvл хийж, тушаал булаацалдаж, хурим чимэглэхээс цаашгvй согтуу толгойнууд. Тэрэнд орвол га­даад харилцааг барьж авсан дээр. Дэлхий даяар ардчилал хєгжvvлнэ. Монголын ардчил­лыг хам­гаал­на. Тэднийг МАХН-ын улаан коммунистуудаас зад ємєєрнє. Хvний эрхийн тухай лекц уншина. Сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаална. Очир­бат 1993 онд чадсан юм чинь 2009 онд энэ амжилт давтаг­дахгvй гэж хэн хэлээд байгаа юм? Ардчилал ямар Бат-vvл, Элбэг­доржийн ємч юм уу? Ардчилсан нам бол ардчил­сан шvv дээ.

Дээр дурдсан “Ах дvv Кар­мазовынхан” романы эхэнд Достоевский “Библи” судраас эш авсан нь “Буудайн нэг vр vхэ­хэд нэгэн амь тасрах бо­ловч тvvнээс мянган амь тєр­нє”. Философийн утгаар нь авч vзвэл Тvvний vйлдэл мян­ган зєвтгєлтэй. Тэрбээр ная гар­сан нэгэн хєгшин амийг тас­лаж байна, гэвч энэ нь шинэ залуу, эрчтэй, єнєє vеийн мянган амь тєрєх нєхц­єлийг бvрдvvлж бай­на. Феодор Дос­тоевский єєрєє эцгийнхээ амийг хєнєєсєн байж магад­гvй гэж зарим судлаачид vз­дэг. Гэвч яаж ч харлуулж муутгаад дэлхий даяараа тvv­нийг Гэм, зэмээр нь мэддэг.

Єдрийн сонин.

Дэлгэрэнгүй унших...

Wednesday, August 15, 2007

КОМИНТЕРН ГУАЙ МОНГОЛ ДАХЬ НОЁРХЛОО ДАХИН ТОГТООСОН НЬ

Ойрмогхон МАХН-ын Бага хурал боллоо.Хуралд орол­цогчид болон зохион байгуу­лагчдын хэвлэлд єгсєн ярилц­­лагаас vзэхэд МАХН-ын тvv­хэнд тохиосон анхны нээлт­­тэй, ил тод, цаанаасаа хэн нэгэн зохион байгуу­лаагvй, урьдчилан тєлєв­лєєгvй, ардчилсан шударга хурал болсон гэнэ. Тvvх сєхвєл бас арай ч тийм биш юм. Хамгийн сvvлчийн ил цагаан хурал 1927 онд бол­жээ. Наян жилийн ємнє! Ерєн­­хий сайд Цэрэндорж хvнд євчтэй, Намын удирд­лагад гарсан Дамбадорж, Жадамбаа нар Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрvvлэхээр Япон, Гер­ман, Францтай ярьчихсан, Гэгээрлийн сайд Эрдэнэбат­хаан Баруун Европ орж мон­гол залуусыг тэндэхийн сур­гуульд оруулчихсан, Герма­ны геологи хайгуулын анги Монголын уудам талаар нэг таран баялаг хайсан, Герма­ны АЭГ компани Улаанбаа­тарт анхны цахилгаан станц барьсан, МАХН-ын тєлєєлєг-чид Москвад болсон Комин­терний хуралд оролцохдоо маш том банга хvртэн тус байгууллагаас хєєгдєх мэ­дэгд­лээ авчихаад байсан vе!
Vvнээс арваад жилийн ємнє Хятадын тvрэмгий­лэгч­дийг хєєж гаргах санаачилга Монголын тэргvvний эх оронч­­­­­­доос тєрж улмаар 1920 онд Нийслэл хvрээнээ єєр єєрийн зиндаагаар гурван дугуйлан зэрэг багуулагдсан нь Ноёдын, Тvшмэдийн, Ар­дын гэж нэрлэгдэж байлаа. Бvгд Богд хааныг хvрээлсэн ба зорилго нь харийн тvрэм­гийлэгчдийг хєєж гаргаад, Богд хаанаа тойрон хvрээлж шашин тєрєє мандуулах нэгэн адил санаатай байв. Харин Эрхvvгийн больше­викууд эднийг єєр нvдээр харж байлаа. Тэднийхээр Ардын гэх дугуйлангийнхны зорилго ард тvмнийг тєлєєлж нийгмийн бусад давхар­гын­хаа эсрэг чиглэх ёстой ажгуу. Ингээд Тvшмэдийн болон Ардын дугуйланг нийлvvлж Ардын нам гэгчийг байгуул­сан ба тэднийхээ цугларал­тыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд Хиагтад зохион байгуулжээ. Єдгєє зориуд шоглож байгаа юм шиг “эх орончдын єдєр” хэмээн тэм­дэг­лэх болсон энэ єдєр тус тоглоомын байгууллага-на­мын гаргасан баримт бичигт Монгол Улсын ирээдvйг “...алс­даа Хойд Хятад, ємнєд Хятад, Тєвд, Шинжаантай нийлж холбооны улс болно” гэж зорилт болгон тодорхойл­жээ. Уг нь эдгээр эх орончид “алсдаа Хятадтай нэгдэнэ” гэж бодож байгаагvй, энэ бол Эрхvvгийн согтуу большеви­куудын тулгасан бодол гэж найдахыг хvснэм. Энэ сог­туу­чуудыг Москвагаас Комин­­терн гэгч шууд удирд­даг байлаа. Монголын хууль ёсны Засгийн газартай сєр­гvv­лэн Ардын тvр Засгийн газар гэгчийг Коминтерн бас байгуулж єглєє. Харин зун нь Богд хаанаа хvлээн зєвшєєр­сєн зєвшлийн шинэ засаг буй болгож мєнєєх гурван дугуй­лангийнхан єєр єєрийн тєлєє­лєгчийг багтаасан эвслийн маягийн Засгийн газар бай­гуулжээ.
Хоорондоо зєрчилтэй бо­ловч єєрийн гэсэн тусгаар шашин тєрєє мандуулах хv­сэл­тэй эл гурван бvлэглэл эцэстээ Коминтерний урмыг хугалжээ. Ингээд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх коммунист хийрхvv байгууллагыг байгуулж тэд­ний эсрэг тухирсан нь нэлээд амжилт олж 1920 онд бєєг­нєрсєн эх орончдын толгойг залгиж дуусав. Гээд залуус єєрснєє удалгvй ухаан сууж жинхэнэ эх орончид болон хувирлаа. Энэ vед єєрсдий­гєє Коминтерн гэх Ренчино, Рыскулов, Амгаев нарын буриадууд МАХН-ыг багагvй шаналган тvйвээж байсан хэрэг. Байнгын даралт шахал­тад тэсэхээ больсон МАХН сvvлдээ Коминтерний vгэнд орохоо больж, эдгээр тєлєє­лєгчдийг нь ээлж дараалан хєєж явууллаа. 1921 онд Монголын эх орончдын хvсэл хяслаар тоглож єєрийн дэглэ­сэн жvжигтээ Коминтерн эцэс­тээ дvгнэлт єгч чадахаа болин “жижиг хєрєнгєтний хувьсгал” гэж томъёолохдоо хvрсэн юм. Явж явж Комин­терн Монголд ноёрхол тогтоож чадсан юм байхгvй шахагдах дээрээ туллаа. МАХН нь илvvтэй чєлєєт vзэл бодлын индэр болсон юм. Улс орны хєгжлийн гарц замналын асуу­­дал нээлттэй хэлэл­цvvл­гээр ордог, хоорондоо ичиж нэрэлхэх айх юмгvй зєрєл­цєн маргалддаг, асуудлыг илvvтэй зєвшлєєр шийддэг боллоо. Залуучуудын эвлэ­лийн террор хар аяндаа vгvй болсон гэсэн vг.
Хяналтаас нь улам бvр гарч бие даасан бодлого явуу­лах болсон МАХН нь Комин­терн гуайн толгойны ганц євчин боллоо. Тvvний тулга­сан коммунист бодлогыг яавч хvлээж авахгvй, ерєнхийлєн удирдах шахалтыг нь шулуу­хан vгvй гэхгvй мєртєє бие­лvvлэхгvйгээр vл барам ар хударгаар нь бvрэн бие даах арга хэмжээг идэвхийлэн явуулах аж. Сvvлдээ цагаан­даа гарч “vлгэрлэвээс Швей­царь лугаа адил хєгжих” тухай тунхаглах нь тэр. Энэ бол vзэл бодлын хувьд тєвийг сахиж тvvний хэлсэн шаард­са­ныг vл хэрэгсэн дvлий дvм­бэ оргино гэсэн vг. Энэ бол алс­даа дэлхийд ноёрх­лоо тог­тоох санаархалтай Комин­терн гуайд бараг л vхлийн цохилт болж мэдэхээр зvйл. Иймээс аль ч нээлттэй ний­гэм­лэгт зєвшилцєлд хvрэ­хийн тулд байдаг хоорондын зєрчлийг ашиглахаар шийд­лээ.
1928 онд Коминтерн єєрийн дээрэмчдийн бvлгийг Улаанбаатарт илгээж десант буулгалаа. Энэ нь ерєнхийдєє тэр vед Америкт байсан цуут гангстер Аль Капони єєр хотын мафийг гартаа оруу­лахын тулд Чикагогоос гэнэ­тийн десант буулгаж алж хяд­даг байсантай туйлын тєстэй технологи. Коминтерний явуулсан олон улсын дээ­рэмчид юун тvрvvн МАХН-ын удирдлагад байсан гомдогсод, мєчєєрхєгчид, аймхайчууд, нээнтэгтэй болсон улсыг тvvж нэгтгэв. Тэдэнд туслуулахаар юмны учир ойлгохгvй залуу­чууд хvvхдvvдийг Тверийн морин цэргийн сургууль, Моск­вагийн КУТВ, Улаан­баатарын намын сургуулиас цуглуулжээ. Ингээд МАХН-ын VII их хурал гэгчийг зарлан хуралдууллаа. 49 хоног ху­ралд­сан энэ их хурал хараал ерєєл, ял зэмлэл, буруутгал егvvтлээр дvvрсэн юм. Тус­лах бvлгийн єнєє залуучууд хурлын vед vймvvлэх, хашги­рах, шvгэлдэх, алга таших зэрэг ажлыг хамаандаар гvй­цэтгэж байсан боловч чухам юунд орж яах гэж байгаагаа єєрснєє ч тєдийлєн ойлгоогvй юм. “Хєдєєний арван гурвын фракц” гээч Коминтерн гуайн зохиосон хуурамч бvлэглэл МАХН-ын албан ёсны удирд­лагыг авахаар томилогдсон байна. Тэдний тавьсан илт­гэл, шаардлага зэрэг нь орос хэлээр бичигдсэн байсан нь одоо ч Улсын архивт хадга­лагдаж байгаа. Гэвч Комин­терн тєрийн эргэлт хийж чад­сан боловч эргээд даргаар итгэж тавих хvн олж чадахгvй байсан учир бие биенээ тур­шиж єєрт нь эргэж матаж байх гурван хvнийг зэрэгцvvлэн дарга болгож бантагнуулжээ. Хожим эргээд Коминтерндээ алуулсан Элдэв-Очир, Гэн­дэн, Лхvмбэ гурав ингэж цоо­рон гарч ирсэн юм. Эндээс Ерєнхий сайдаар томилогд­сон Жигжиджав ч тун удалгvй бєндийснийг амиа хорлосон, буу алдсан гэх мэт янз бvрээр тайлбарладаг.
МАХН-ыг самарч дахин эрхэндээ оруулсан Комин­терн дараа нь нийт Монгол орныг харин ч нэг самарсан даа. 1932 онд ард тvмний зэвсэгт бослого гарч байж Монгол орон Коминтернээс арай гэж нэг салж билээ. Харин чонын амнаас гарсан Монгол Улс Сталин хэмээх барын аманд орсон юм. “МАХН яа­сан бэ” гэж vv? Эргэлт бу­цалт­­гvй улаан коммунист бv­лэг болсон. Эх орон, улс vн­дэстэн гэдэг асуудал vр­гэлж хоёрдугаарт тавигдах болж алж хядах, хэлмэг­дvv­лэх, цєлєх, баривчлах, га­дуур­­хах, халах, доромжлох, хаах, хо­риглох, хураах, дээ­рэм­дэх ажлаар дагнах болсон доо.
Тvvхийн єндєрлєгєєс эргээд харж байхад тухайн vед МАХН хэт биеэ дааж Коминтерний эрхшээлээс нэг мєсєн мултрах гэж дэндvv чармайсан нь єєрт нь нє­хєшгvй хохирол болсон мэт. Тэвчээртэй хvлээцтэй байж хохирлыг єєр дээрээ зохих хэмжээгээр аваад явж байсан бол хожим vндэстнээ тэр­ чи­гээр нь баллуулахгvй ч бай­сан юм бил vv?
Мангас бол мангас, тvvнээс тийм ч амар ганц хєнтрєлтєєр салчихдаг юм биш ажгуу.
Дэлгэрэнгүй унших...