Thursday, February 28, 2008

Завсардсан Баабар

Баабарын бичсэн „Завсарын үеийнхэн“ гэсэн нэртэй өгүүлэл „Өдрийн сонин“-ы 35 дугаарт нийтлэгдсэнийг уншаад төрсөн бодлоо илэрхийлэх гэсэн юм. Үүний шалтгаан нь Баабар өгүүлэлдээ дэндүү олон сэдвийг холилдуулан бичиж мэдээлэлийн, боловсролын, мэдлэгийн болон шинжлэх ухааны олон алдаанууд хийжээ. Нэгэнт би энэ талын мэргэжлийн хүн болохоор засвар залруулга хийх шаардлагатай гэж үзлээ. Баабарт өөрт нь энэ өгүүлэлээрээ дамжуулан хэд хэдэн санамж өгч зарим зүйлийг анхааруулж байна гэдгээ энд зориуд хэлмээр байна.

Баабар өгүүлэлдээ байгалийн хөгжил, ниймийн хөгжил, байгалийн шалгарал, нийгмийн шалгарал, улс төрийн хөгжил, улс төрийн шалгарал гэсэн өнөөгийн монголчуудын бидний тулгамдсан асуудлуудыг хөндөж бичсэн нь үнэхээр л зөв бас цаг үеэ олжээ. Гагцхүү Баабар энэ л чухал ойлголтуудыг нухацтай ойлгоогоогүй юм уу аль эсвэл зориуд ингэж хольж хутгаж бичсэн юм уу байж боломгүй үйлдэлүүд хийжээ. Иргэн Баабар юугаа бичих нь түүний эрх мэт боловч түүнд болохгүй зүйлүүд бий. Тэр юуг болохгүй вэ гэвэл олон нийтэд буруу зөв мэдээлэл өгөх, цаанаа өргөн утгатай мэргэжлийн нэр томьёонуудын тухай үнэн худал бичиж болохгүй.

Баабар болон өнөөгийн улс төрчидөөс боловсрол, мэдлэг шаардах нь мэдээжийн хэрэг дэндүү ахадсан гэдэг нь ойлгомжтой. Тэд нэгэнт л арван жилийн сургууль төгсөөд түүнээс хойш боловсролдоо анхаараагүй, хэрвээ зарим нь дээд сургууль төгссөн бол тухайн мэргэжлээрээ ажиллаагүй, цол зэрэг хамгаалаагүй, түүнийхээ талаар олон ном зохиол уншаагүй тул тэднээс өндөр мэдлэг хүлээх боломжгүй. Гэхдээ л тэдэнд анхааруулах зүйл бол мэдлэгийг хүндэлж, дэлхийн шинжлэх ухааны өмнө хүлцэл өчиж сурах. Аугаа их мэдлэгийн өмнө даруухан байх юунаас ч чухал.

Баабарын нэрлэсэн „алдагдсан үеийнхэн“ социализмын боловсрол дээрээ л нэг дэгэн дуган явна. Харин тэр „завсарын үеийнхэн“ бол ардчилалын өөрчлөлтүүдээс шалтгаалан боловсрол авах боломж ч байсангүй. Ерөөсөө ч монголын улс төрчид боловсрол, мэдлэгийг ярих тун дургүй. Улс төрийн шинжлэх ухааны нэр томьёонуудыг хооронд нь ялгаж салгаж чадвал их юм. Тиймээс л манай улс төрд хөгжил ч явагдахгүй бас шалгарал ч явагдахгүй байна шүү дээ. Мэдэхгүй хүн чинь юу хийх вэ дээ. Нэгэнт л боловсрол, мэдлэгээрээ уралдах чадваргүй тул хий хоосон шуугиан дэгдээж биеэ нааш цааш хөдөлгөж эсвэл өмссөн зүүснээрээ л уралдах юм даа.

Баабарын бичсэн биологийн хөгжил, биологийн шалгарал хоёр нь тухайн шинжлэх ухааныхаа тайлбараар олон сая жил явагдсан урт удаан хугацааны үйл явц. Хүүхэд төрж өснө гэдэг биологийн хөгжил. Үр хөврөл гэх мэт биологийн нарийн төвөгтэй үйл явцын дунд хүүхэд ээж аавынхаа удамын генүүдийг аван төрнө гэдэг ёстой л байгалийн шалгарал. Монгол хүн бүр л байгалийн хөгжилөө даган шалгаран төрсөн. Хүн өсөж том болоод дараа нь хөгширч жижгэрэх нь бас л биологийн хөгжилийн үйл явц. Баабарын нэрлэсэн улс төрчидийн 10 жил ажилласны дараа "тэтгэвэрт" гарах мөн хөгширч "өвгөн" болох нь бас л биологийн үйл явц. Хэрвээ тэтгэвэрт гарахгүй гэж зүтгээд цаашаа бас байр сууриа тавьж өгөхгүй шинэ боловсролтой мөн шинэ мэдлэгтэй хүмүүсийг ад үзээд байвал биологийн биш нийгмийн үйл явц.

Баабарын бичсэн эволюц, организм, мутаци гэсэн биологийн нэр томьёонууд нь энэ төвөгтэй биологийн шинжлэх ухааныг ойлгоход тустай болов ч түүний цаана бүхэл бүтэн шинжлэх ухааны салбар бий шүү гэдгийг л хүндэлж үзэх чухал. “Мутаци бол хувьсгал” гэжээ. Энд хувьсгал болохгүй биологийн л үйл явц болон өнгөрдөг. Эволюцийн эсрэг утга нь бол рэволюци. Хэдийгээр рэволюцийг монголоор хувьсгал гэж орчуулдаг ч гэсэн мутаци чинь рэволюци биш. Энэ мэт үгийн болон утгын олон алдаанууд байна. Энэ бяцхан өгүүлэлээр тэр болгоныг бичих боломжгүй тул ингээд дараагийн сэдэвтээ орлоо.

Баабар цааш нь өгүүлэлдээ өнөөгийн монголын нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж дүгнэлт гаргаж бас зарим тааваруудыг тавьжээ. Дүгнэлт, таамаглал бол шинжлэх ухааны салбарт хэрэглэж мэдлэгт хүрдэг маш чухал нэр томьёонууд. Дүгнэлт гэдэг бол аливаа явагдсан үйл хэргийг өнгөрсөн хойно ажиглалтаасаа мөн олон баталгаатай баримтууд дээр түшиглэн хийдэг арга. Энэ дүгнэлт зөв бас үнэн болж чадвал хүн тухайн сэдвээр мэдлэгтэй болдог. Баабар улс төрийн дайралтаараа ямар ч мэдлэгтэйгээ харуулсангүй бас биологийн салбарын нэр буруу хэрэглээд зогссонгүй үүн дээрээ монголын нийгмийн талаар дүгнэлт болон таамаглал хийхийг оролджээ.

Хэрвээ Баабар монголын нийгмийн хөгжилд бас шалгаралд дүгнэлт бас тамаглал хийх гэж хүсэж байгаа бол нийгмийн шинжлэх ухааны дүгнэлт ба таамаглал гэсэн аргуудыг хэрэглэж сурах шаардлагатай. Эмпир болон теори гэсэн ойлголтууд нь нийгмийн хөгжилийг бас шалгаралыг хэмжихэд чухал нэр томьёонууд. Хэрвээ энэ аргуудыг зөв хэрэглэж чадвал монголын нийгмийг дүгнэж бас урьдчилан тааварлах боломж бий. Буруу хэрэглэвэл маш осолтой бас нийгэмд аюултай. Францын соён гэгээрэл, Оросын Октябрийн хувьсгал болон Монголын ардчилал гэсэн нийгмийн хөдөлгөөнүүд нь аж амьдрал болон оюун санаанд нөлөөлсөн үйл хэргүүд. Энэ үйл хэргүүд зөв буруу гэж үнэлэхийн тулд нийгмийг хэмждэг хэмжүүрүүд чухал үүрэгтэй.

Нийгмийн сайн мууг хэмжихэд мораль, шударга ёс, эрх чөлөө гэсэн хэмжүүрүүдийг хэрэглэдэг. Тэдгээр нь нийгмийнхээ хэр амжилттайг ойлгож мэдэхэд чухал нэр томьёонууд бөгөөд шинэ үүссэн нөхцөл байдалд хүнлэг чанар их үү, үнэнч шударга зонхилсон уу, хайр халамж тархсан уу гэж нийгмийнхээ сайн эсвэл муу тухай эцсийн дүгнэлтэнд хүрдэг. Харин таамаглал бол өөр хэрэг. Нийгмийн хөдөлгөөнүүдийг урьдчилан таах боломж тун бага. Францад, Оросд, Монголд болсон нийгмийн хөдөлгөөнүүдийг хэн ч урьдчилан тааж чадаагүй. Тэдгээрийг удирдан явуулсан хүмүүс ч гэсэн хэрхэн төгсгөл болохыг тааж чадахгүй байсан. Энэ бол баримт. Өөр бас нэг баримт бол Францын соён гэгээрэл өөрийн орноосоо хальж хүн төрөлхтөнд мораль, шударга ёс, эрх чөлөө гурвууланг нь авчирсан. Харин Монголын ардчилсан хувьсгал мораль, шударга ёс, эрх чөлөө гурвын алинийг нь монголын нийгэмд авчирсаныг ард олон өөрсдөө мэдэж байгаа. Монголын улс төрд бол аль нь ч байхгүй. Энэ бол баримт.

Баабар монголын нийгмийг урьдчилан таах гэж ”дахиад арван жил төр барина”, “нийгэмд шинэчлэлт явагдахгүй” гэх мэт таамаглалуудыг дэвшүүлжээ. Үүний тулд яагаад ийм таамаглалд хүрсэнээ тайлбарлаж баталгаажуулаагүй тул учир дутагдалтай. Дүгнэлтэнд эмпир хэрэгтэй харин таамаглалд заавал теори хэрэгтэй шүү дээ. Баабар хаанаас ч юм бэ үндэслүүлэн хэд хэдэн дүгнэлтүүд гаргажээ: “социализмын үеийнхэн тус ч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг”. Баабар ийм дүгнэлтэнд хэрхэн хүрсэн бэ? Энэ дүгнэлтээрээ улс төрчидийг нэрлэсэн бол шинэ зүйл биш. Хэрвээ Баабар шинэ үеийн монголчуудыг хэлж байгаа бол буруу алдаатай. Яагаад гэвэл Баабар улс төрчидтэй зөрчилдөх эрхтэй. Харин монголын ард түмэнтэй зөрчилдөх эрх түүнд байхгүй.

Өнөөгийн орчин үеийн монголын шинэ үеийнхэн мэдлэгтэй, боловсролтой бас оюунлаг болсон шүү дээ. Шинэ үеийн монголчууд хэдийгээр социализмын үед төрж өсөж тэд өнөөдөр 40, 50, 60 настай ч гэсэн мэдлэг чадвар нь нэмэгдэж нийгмийн хөгжилийг удирдах бүрэн нөөцтэй боловсрол эзэмшижээ. Биологийн хувьд хүн хэдэн настай байх нь нийгмийн хөгжилд заавал муу сайнаар нөлөөлнө гэсэн онол байхгүй. 60 настай хүн төр барьж болохгүй яагаад гэвэл “хөгшин” гэсэн хууль ч байхгүй. Хувьсгал болсон ч болоогүй ч 60 настай хүнийг монголын амьдралд ямар ч боломжгүй гэсэн Баабарын дүгнэлт юм уу таамаглал ч юм уу тулгалт бол нийгэмд хагарал үүсгэх гэсэн оролдлого гэж болгоомжлохоос өөр газар байхгүй.

Оюунлаг, шинэ, орчин үеийн монгол Баабарын хаалгыг тогшиж байхад Баабар сонсоогүй дүр үзүүлж бас хажуу хавийнхан чинь “одоо хаалгаа нээгээд өгөөч” гээд зөвлөөд байхад тэрээр үгүй гээд байвал ёстой л монголын “нээлттэй нийгмийн” эсэргүүцэгч болж хувиран ардчилалын үнэт эд эс болох эрх чөлөөг дарагдуулсан болно шүү дээ. Шинэ үеийн монголчууд магадгүй Баабартай нас чацуу зарим нь ахмад настай. Гэхдээ тэдэнд нэг том ялгаа бий. Энэ бол боловсрол, мэдлэг бас хүн чанар. Хэдийгээр шинэ үеийн монголчууд социализмын үед төрж өссөн ч тэд багаасаа “төр улсаа” үзэн ядаж бас “ хүн ардаа” доромжилж өсөж хүмүүжээгүй юм шүү. Дэлхийн нэрт зохиолч Виктор Гюго хэлэхдээ: “Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй.” гэж нийгмийн шинэчлэлийг магтан дуулжээ.

Боловсролтой, мэдлэгтэй, оюунлаг монголчууд өнөөдөр ирээдүйгээ зорин алхаж байна. Баабар хэдийгээр завсардаж хоцорсон ч гэсэн шинэ үеийн монголчуудтай хөл нийлүүлэн алхахыг зорилгоо болгох нь зөв. Үүний тулд эхлээд ярилц, мэтгэлц бас асуугаа ч. Ингэж чадвал ухаан сэргэдэг юм шүү. Философийн “цивилизац” гэж ухагдахуун юуг илэрхийлдэг вэ гэхээр “сайн иргэн” гэсэн утгыг. Баабар сайн иргэн болохын тулд нийгмийнхээ оюуныг ойлгож түүний шинэчлэлтйиг зөвшөөрөх хэрэгтэй. Цааш нь бас оюунлаг хүн болохын тулд “шижир” бодож бас “тунгалаг” хэлээр бичиж байх. Тэгсэн цагт Баабар хүмүүст тал засдаггүй, нэг талыг барьдаггүй, хэдхэн хүнийг л онцгойлж ялгадаггүй, шүүмжтэй, барьцтай, үнэний төлөө, хэлсэн үгнээсээ буцдаггүй, эхэлсэн үйл хэргийнхээ эцсийн төлөө тэмцэгч болж чадах боломж бий.

Хэзээ нэгэн цагт, ямар нэг зүйл Баабарын хувьд шал эсрэгээр эргэж бас буруу зам руу гаа хөгжсөн нь харамсалтай. Тиймээс Баабар энэ бүгдийг ухамсарлаж өөрийнхөө төлөө хэрэгтэй зүйлсийг хиймээр санагдана. Баабарт шинэ идейнүүд тус болно гэхдээ Баабар боловсролоо системтэйгээр нэмэгдүүлж чадах нь л шийдвэрлэх үүрэгтэй. Ингэж чадвал Баабар нийгмийнхээ өмнө хүлээсэн сургамжтай зүйлс бичих хариуцлагаа ойлгох болно. Үүнийг л Баабар мэдэх нь чухал. Дэлхийн нэрт физикч Алберт Эйнштэйн ингэж хэлсэн байдаг: “Мэддэггүйгээ мэддэг хүн харин мэддэггүйгээ мэддэггүй хүнийг бодоход бас мэддэг.”

2008 оны 2 сарын 18
Философч С. Молор-Эрдэнэ

Баабар гуайн хариу:

1. Залуу ихэд бухимджээ. Бухимдсандаа болоод бичвэрээ бүх мэдээллийн хэрэгслэл рүү пулемот аятай цацан “зар мэдээ” маягтай бүхэнд хүргэх гэж яарч. Би "Завсрын үеийнхэн” гэж өгүүлэл бичсэн. Надаас арав дүү “улс төрчдийн” тухай шүү дээ. Өгүүллийг уур хилэн үгүйгээр яльгүй анхаарч уншвал тэнд зөвхөн 2000 оны үед Монголын улс төрийн тайзан дээр гараад ирсэн хэсэг бүлэг хүмүүсийг л онцлон заасныг ойлгож болохуйц. "Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхэлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр гарч иржээ.” Яг ийм өгүүлбэр дотор нь цохиж яваа. Ерөөсөө энэ нь ч өгүүллийн гол санаа.

2. Хэрэв миний урьд бичсэн өгүүллүүдийг уншиж үзсэн бол шинэ үе нь хуучнаа түрж нийгмийн дэвшил явагддаг тухай маш их ярьсан. Гагцхүү дараа үеийх нь түрүүчийнхээсээ илүү боловсрол мэдлэгтэй байж давж гарахгүй бол нийгмийн дэвшил гарахгүй шүү гэж залуучуудад би байнга захидаг. “Монголын нийгэм хэзээ төлөвшиж, монголчууд хэзээ хүн шиг амьдрах вэ?” гэсэн сэтгүүлчийн хариултанд “Намайг оролцуулаад бидний үеийнхэн үхэж дууссаны дараа манай нийгэм тогтворшино” гээд хариулчихсан нь бөөн шуугиан болж байсан. Олон хүн гомдсон байх. Гэхдээ би үе солигдох тухай, өөрөөр хэлбэл цаг хугацааны фактор голлох үүрэгтэй гэдгийг л арай дэндүү ширүүн хэлчихсэн хэрэг. Тиймээс “социализмын үеийнхэн тусч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг” гэж огт хэлээгүй.

3. Дараа үеийнхэн бидний үеийнхээс үргэлж дээр байх болно, ерөөсөө ч тийм байх ёстой гэж боддогоо би олон бичсэнээс гадна тэдэнд хамаг найдлагаа тавьдаг. Миний дараагийн үеийнхэнтэй би төрсөн болоосой, тэгвэл мөн ч их бололцоо амьдралд минь гарах байсандаа гэж харуусан бодож тэдэнд атаархдаг. Гэхдээ би тэдэнд л найддаг. Тэдэнд туслахын тулд би залуучуудтай маш их уулздаг. Долоо хоног болгон аль нэг сургууль дээр залуучуудтай уулзан ярилцлага зохиодог. Надад тэднээс сурах юм асар их байдаг.

4. Эволюци, мутацийн талаар тэр байтугай философи утгаар нь ч мэргэжлийн бус хүнтэй маргамааргүй байна. Хэзээ ч хэрэглэдэггүй болохоос би биологийн ухааны доктор хүн. Биохимийн ухааныг биологийн салбарт оруулдаг. Хэзээ ч хүнд үзүүлдэггүй болохоос би Монголын шинжлэх ухааны академийн профессор хүн. Хаана ч гайхуулдаггүй болохоос би олон улсын оюуны өмчийн алтан медалийг социализмын үед Швейцариас хүртэж байсан. Би эрдэм шинжилгээний байгууллагад туслах ажилтнаас нь ахлах хүртэл дэвшиж ажилласан. Би Англид авамори хэмээх бактерийн генид инжинерчлэл хийх судалгааны төсөл дээр ажиллаж байсан. Генетикч гэсэн үг. Миний дээд сургуулийн диплом “биофизикч” гэж бичээстэй байгаа. Би мэргэжилдээ сайн байсан. Одоо мэргэжлээрээ ажиллаагүй байж цол гуншингаа дуудаж яваад юугаа хийхэв гэж боддог. Нөгөөтэйгүүр бихимич хүн түүх, философи бичиж болдог, гачлантай нь философич түүхчид биохимийн сурах бичиж болдоггүй юм. Ийм л муухай нэг парадокс гашуун үнэн байдаг юм даа.

5. Маргааныг цааш үргэлжлүүлэх ямар ч сонирхол алга. Энэ бол маргаан биш дайралцаан шүү дээ. Хүний захиасаар мэдэхгүй юм руугаа дайран үсчих л залуу хүний цаашдын амьдралд хамгийн том толбо болон үлддэг юм даа.

БААБАР

35 comments:

Bayasum said...

Баабар тайлбар хийлтгүйгээр нийтлэл нь өөрөө өөрийгөө няцаасан мэт санагдсан..

Anonymous said...

Baabaryig shuumjilj bolnoo!
Gehdee tovchhon maygaar ingej bichsen bol zugeer baijdee!
Ta uuruu sanaa onoogoo bichij boldoggui yum uu?
Hen negnii bichseniig zasaj zalruulah gej baisnaas?!
Baabar bichdegee bichne l biz. Ta bas heleh gesen zuilee helj baihad yu n' bolohgui gej?!

Anonymous said...

Молорэрдэнэ тэгээд хариу барих юм байгаа биз дээ. Ямар боловсролтой, хаана юу хийдэг, юу бүтээсэн гээд л... Хоосон шааж байснаас хүнд хэрэгтэй, асуудал дэвшүүлсэн нэг өгүүлэл эсвэл ганц хадаас ч гэсэн тэгшхэн хадаж явбал наандаж өөрт нь цаандаж улс оронд нь хэрэгтэй байдаг байлгүй. Өөрийн толгойтой амьдарцаая л даа.

Anonymous said...

Молорэрдэнэ тэгээд хариу барих юм байгаа биз дээ. Ямар боловсролтой, хаана юу хийдэг, юу бүтээсэн гээд л... Хоосон шааж байснаас хүнд хэрэгтэй, асуудал дэвшүүлсэн нэг өгүүлэл эсвэл ганц хадаас ч гэсэн тэгшхэн хадаж явбал наандаж өөрт нь цаандаж улс оронд нь хэрэгтэй байдаг байлгүй. Өөрийн толгойтой амьдарцаая л даа.

Anonymous said...

Zugeer l siimhiig harij baigaad uls tur luu shurgachih sanaatai zaluuchuud yasan olon boloo ve?
Uuriig chini helj baigaa hereg bish shuu!

Niigmee shuumjleed l "mundag, mundag" yum yariad baidag baisan zaluuchuud yagaad tag chig bolchihdog baina ve? Yanz buriin alban tushaal tani buun chudur bolood baigaa yum bish biz? Naad
"mergejliin" avargaguud chini yaj hiigeed ta nariig dunguhuu gadarlah l baih shuu! Dutuu unelej aldaa hiiv ee!
Bur suuldee zarim n' "shuleg muleg ch" bichdeg bolson yum uu daa? Buruu dugnelt hiisen bol uuchilna biz ee! Za ter yaahav, tiim baidag baij.

Dashramd, Sean Penn-ii nairuulsan "Into the wild"
geed dajgui kino garchee.

Anonymous said...

Zugeer l siimhiig harj baigaad uls tur luu shurgachih sanaatai zaluuchuud yasan olon boloo ve?
Uuriig chini helj baigaa hereg bish shuu!

Niigmee shuumjleed l "mundag, mundag" yum yariad baidag baisan zaluuchuud yagaad tag chig bolchihdog baina ve? Yanz buriin alban tushaal tani buun chudur bolood baigaa yum bish biz? Naad
"mergejliin" avargaguud chini yaj hiigeed ta nariig dunguhuu gadarlah l baih shuu! Dutuu unelej aldaa hiiv ee!
Bur suuldee zarim n' "shuleg muleg ch" bichdeg bolson yum uu daa? Buruu dugnelt hiisen bol uuchilna biz ee! Za ter yaahav, tiim baidag baij.

Dashramd, Sean Penn-ii nairuulsan "Into the wild"
geed dajgui kino garchee.

Anonymous said...

MolorErdene-n bichsen yumiig eoor oilgoson chgui, unshi geheer sonirholgui, shal uguujguimooo. Logik-sood bh ch yum alga. Baabar guai imerhu jaahan huuhded tailabr hiij ugch hairan untei tsagaa aldah hereg bsimu. Uneniig helehed bi Baabar guain zugeer neg niitleluudees "zuzaan zuzaan" yanz buriin onoliin nom, lekts OY hural chuulganii materialuud unshaad ch olj avch chaddagui heregtei medleg, medeelel-uudiig hamgiin engiin "hund oilgomjtoi" u'g helbereer medej avch bdg.........

Anonymous said...

MolorErdene Baabar guaitai yanz buriin yum yarih geed bga bol ehleed yadaj unshsan nomniihoo jagsaaltiig bicheed, hiisen oyunii bolood busad boditoi ajluudaa jagsaagaarai! Teriig chin neg haray daa, esvel chi chimeegui suugaad aguu ihiig buteegeed bga guy yumuu kkkk.

Anonymous said...

Bas neg dajgui kino garchee. "Revolver" gej!

Zulaa

Anonymous said...

negent l Baabariin fansite bol Baabar uuruu haya shagaidag bailgui. Fanuud bolon shuumjlegchidiin zugees tavisan asuultuudad hariuldag bulan baimaar bna. yahav zavtai uedee orj haraad hariulah negend ni hariulaad l yavna biz? Nadad Baabaraas asuuhchikhmaar neg asuult yavaad l baidiin. Uuruu delhiin shinjleh uhaanii togooruu ungiij harsan seheeten. Getel unuudur Mongoliin shinjleh uhaan haana husur hayagdchikhaad baigaag harsaar baij yagaad chimeegui yavaad bainaa? Bi ene tal deer Baabariig l duugarna gej ikh huleedegiin.

Anonymous said...

Batbayaraas asuuh zuil bii bii! Tsagiin yum tsagtaa gedeg bil uu?!
Ta shinjleh uhaany talaar asuuh gej baigaa yum bainaa. Ter zuv uu! Zailhgui asuuh yostoi zuil mun!

Tuunees asuuh, ih erunhii geh uu?, Universal asuult baih, "Unen" gej yu yum be? Humuunii amidraliin utga uchir yund bainaa? gesen asuult l daa!

Anonymous said...

Баабар өөрөө өөрийгөө олохгүй яваа мэт санагдлаа. Монгол улсад боть ботиор нь ном уншсан, эрдэмтэй мэргэн цэцэн хүмүүсийг, нийгмийн хурц хурц асуудал дээр зөвлөгөө авдаг лавлагааны товчоо байгуулаад, тэнд орж ажиллавал таарна. Одоо тэгж л Баабарыг шимж, ашигаа гаргахгүй бол, Монгол улс шатийшт.
Ер нь тэгээд өсвөр үеийн залууст өөрийн эмх замбараагүй бодол, хүслийг эмх замбараагүй байдлаар ухуулаад байхаар чинь, зүгээр л хараалаар ертөнцийг хардаг , хардаж сэрдэх мэргэжилтэй, гажиг гажиг хүмүүс бидний хойч үеийг залгана даа.

gegeen said...

hehe, mash sonirholtoi bailaa. baabartan dor ni hariu barijee. ali alind ni avah ch yum ih bn, bodoh ch yum ih bn. ahiad neg sain togtoj unshihaas gorigui nee. engiin l neg zaluu uyeiinhenees chini.

www.gegeen.com

Бадка said...
This comment has been removed by the author.
Бадка said...

Энэ Баабарыг шүүмжлээд бгаа нөхөр тв ээр гарч бсаан. Бүр дэндүү их гэхэд дэндүү их бясалгаж юмны учир жанцанг олох гэж зүгээр толгойгоо гашилгаж тэрийгээ задлан анализ хийн өөрийн философи той болох гэж үздэг цэцэрхдэг хүмүүс бдаг. Тэдэн шиг нөхөр бнлээ.
Баабарын өгүүллүүдийг шүүмжилж үгээр нь үг хийснээр түүнийг "давж гарах" улмаар бусдад өөрийгөө таниулах гэсэн оролдлого л хийж бна. Баабарын хэлснээр шүүмжлэлээ хэвлэлийн олон эх сурвалжууд руу пулёмот шиг цацаж, ингэснээр Баабарыг шүүмжилж чадаж бгаа нь Баабарын үзэл бодолд, хэлээд нийтлээд бгаа юманд нь дутагдал бгаа гэдгийг цохон харуулах мөн mentality-н хувьд Баабараас дутахгүй гэдгээ харуулах гэж л хичээсэн бна.
Тэр өрсөлдөгч нь болох гэж чармайгаад бгаа юм бишүү.
Хэрэв үгүй бол шүүмжээ олон тийш нь цацах ямар шаардлага бна.

Г.Гантулга said...

Та нар хэт их туйлшрахаа больцгоогооч. Нэг хүнийг тахин шүтэх үе аль хэдийн өнгөрсөн. Аливаа юманд олон талаас нь хандаач. Яагаад Баабарыг шүүмжилж болохгүй гэж. Болий ш дээ. Баабарын бичсэн нийтлэлүүдэд шүүмжилмээр зүйл зөндөө л байдаг ш дэ. Сайн зүйл саар зүйл ч зөндөө л байгаа ш дээ. Улс төрийн үүднээс бичсэн зүйлс нь бол зүгээр л дэмий юмнууд байхгүй юу. Тархи угаах гэж оролдсон бүтэл муутайхан үйлдэл. Харин судлаач хүнийхээ хувьд сайн юм бичдэгийн байна лээ. Надад бас тэгж Тайваны архивийг ухах боломж олдсон бол сайхан сайхан ном бичих л байлаа. Гол нь мэдээлэл дараа нь хэдэн үг найруулж бичээд л нийтлэл.

Anonymous said...

Yunii omno Erhem Baabar taniig ene-s iluu zuil bichne gedegt naidaj bna. Bi tanii shuten bishregch bish ee. Gehdee bi tanii bichsen niitleluudiig unshih durtai . Enedees huswel olon zuiliig muul oolj boloh biah harin ternees olon zuiliig olj harj boldog.
Ee zaluus mini ee Bidniig ind tsetserhej hoorondoo ugee uralduulj biahad ene ulasiig mini MONGOL -g mini heden awilagach nar ideed zaraad duuslaaa shdee. Bid yugaa ur huuheddee ireeduidee uldeeh yum be. etses suuld ni ur huuhdee henii nutag deer amidarch baigaa gj heleh be hii demiii hiirhej soliorhiinhoo orond sain bodoj ewsej niilj biagaad ene muuhai awilgatai niigemiig ustgaya l daa.
Uneheer buhimdaj bna . Zaluusaa!!!
MONGOLCHUUD EWTEI BIAHDAA HUCHTEI shu!!!!

Anonymous said...

Ene zaluu uneheer uuriinhuu original sanal bodliig ilerhiilj baigaa bol yaahav dee. Uuriiguu jijgdehgui l gej bodoj baival sanaagaa helj l baina biz dee.

tuwshoo said...

tsaa chine ooriigoo medertseen! lolz

e_khurts said...

BAABAR IIG BI HUNDELDEG UNELDEG. HUN YUM BOLSON HOINO TUUND BAS NEGATIV SHINJ CHANAR GEJ BAIDAGL BAIH, TER NI ODOO BAABAR YARIHDAA BAGA ZEREG "NAHALNYI" HEV SHIGJ AGUULSAN YUM SHIG ZARIMDA SANAGDDAG YUM. TUUNII SANAAG OILGOJ BAIGAA NEG NI INEEGEED UNEHEER TIIMDEE GEED HUNGUN HULEEJ AVJ BAIGAA BAIH, HARIN OIGODOGGUI HESEG NI BAABART DURGUITSAJ ONGIROO HOG VE HEMEEN HULEEJ AVDAG BAIH GEJ BI BODDOG YUM. HARAMSALTAI. HEREV BAABAR YARIANIIHAA HEV MAYAGT BAGA ZEREG UURCHLULT HIIVEL ILUU OLON HUMUUST SANAA BODLOO HURGEH YUM SHIGEE.

Oko said...

ene mangar "evtei baihdaa huchtei" gedeg ugnees yaasan ih zalhaj baina aa. hudlaa neg amnii ulig bolchihson :(

Anonymous said...

yamr ch bsan Baabar guaidaa mash ih talarhaj yavdag shu, tanii bichsen niitlel, oguulberiin tseg taslal bureer zaluus bid nar senherch yavdagta bayrtai bdg. medeej Baabariig shuumjilj bnoo, tereer bichej niitlej chaddag shigee bas shuumjlel huleej chaddag huun. ooriin mundagiig gaihuulah gj munhag bolov gegcheer philosophych zaluu turgedsnuu, esvel sagsuu negn uu? uzel bodlo ilerhiilj, sursan yum a gaihuulah gj bga bol bas soyol, yos surtahuun, hunleg, ulemjiin chanar gj neg uhamsar bn bz. ter hna bn aa. hun medemhiirch dugnedeg bol ooroo ch bas tanigdsan shuu zaluuu!!! olon yum yariad nurshaad yaahv Baabar guaigaa hend ch ul zugeer shuumjluuleh zaluus bas tiim ch ih bish shuu gj tr zaluud davhar helye, tged shuumj bichsend chn harin bayrlaa. Baabar guaida undur amjilt husie!!! haaky_mn@yahoo.com

Anonymous said...

эээ хөөрхий энэ залуу хэн юм бэ, мэдэхгүйгээ ч мэдэхгүй морь байна ш дээ наадах чинь...

Би зүгээр Баабар гуайг тахин шүтдэггүй, гэхдээ л арай өөр өнгө аястай, уншихад амттай, сонирхолтой мэдээллээр баялаг, энгийн бас хөгжилтэй нийтлэл, яриаг нь үзэж сонсох дуртай нэгэн

Anonymous said...

BABABAR-iin TUHAI ILUU IHIIG UZEEREI
http://www.youtube.com/watch?v=Mc7fmIp4t7Q

kakadu said...

Бүх комментыг уншлаа. Баабарыг хүндэлдэг гэсэн хүмүүс сэтгэгдлээ бичсэн байна л даа. Гэхдээ дийлэнх нь "хүндлэх" гэдгийг "шүтэх" гэдэгтэй андуураад явж байгаа мэт санагдав. Баабарын талаар ганц нэг шүүүмж маягийн үг цухуйлгасан хүн рүү хувийн дайралт хийж, ийм тиймээр нь дуудсан байна. Хүндэлдэг биш харин сохроор тахин шүтэгчдээс ийм авир гардаг байлтай...

kakadu said...

Өө тийм. Биохимийг сүүлийн үед химийн салбарт, заримдаа анагаах ухааны салбарт хамааруулж бас үздэг болсон байна лээ шүү. Лав л биохимийн чиглэлээр доктор болы гэхээр химийн зөвлөл рүү явуулж байна лээ. :D

Anonymous said...

Uuchllarai, ene Molor erdene guai ooroo yu hiideg, yamar mergejiltei hun be? Философч gedeg ni mergejil ni uu, status ni uu, sain oilgosongui,
Baabar haaya jaahan nahal maygaar uzel bodloo ilerhiildeg gedeg ni ch unen l dee, gehdee yamar ugeer, hen heleed bna gedeg ni bish, yug yah gej yariad bna ve gedeg ni iluu chuhal ch yum shig,
Aan Molor erdene tegvel ooroo neg logik saitai, aldaagui, hund yum boduulahaar niitlel bichne bh gej naidaj bna,

Anonymous said...

хэрэв мэлхий хэзээ ч гадагшаа гарч үзээгүй бол өөрийн буй шалбаагаа далай гэж төсөөлсөөр үхнэ. үүнтэй адил манай монголын залуучууд ийм гэнэн, өөрийн гэсэн хандлагагүй гэж үү? үнэнийг олох хамгийн шилдэг зам бол эргэлзэх гэж францын философич Дэкарт хэлсэн. үүнтэй адил иргэн Баабар үнэхээр үнэнийг хэлж буй юу гэдэг том асуулт. иргэн Молор-эрдэнэ мэдлэгтэй, моралтай газарт буюу Герман улсад олон жил амидарч хүн төрөлхтөний мэдлэг ямар вэ гэдэгийг танисан хүн шүү. энд хэн байх чухал биш харин хэн үнэн яриж буй вэ гэдэг л чухал. нэг юм заарахад монголчууд царайндаа үрчлээтэй, бүдүүн хүн харвал нас тогтсон гэж үнэлж, харин овор багатай эстэтиктэй нэгэнийг "залуу эсвэл хүү, гэнэн... " дүгнэдэг бололтой. ГЭХДЭЭ БИ МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ ЯВДАГ. ЗАЛУУ ҮЕ, ҮНЭН МЭДЛЭГ ЭНЭ БҮХЭНИЙГ АВЧ ИРЭХ ЁСТОЙ.

factum said...

Дээрх 2 хүний нийтлэлийг хүмүүсийн сэтгэгдэлүүдтэй уншлаа.
Инээд ч хүрэх шиг,өрөвдөх, харамсах зэрэгцэв. Тэгээд Молор-эрдэнийг номоор нь мэдэх тул түүний тухай мэдэхгүй хүмүүст жаахан мэдээлэл өгье гэж санаад хэдэн саналаа бичлээ. элдэв хэрүүл уруулгүй уншина биз. Гэхдээ энэ хүнд хэн нэгнээр өмөөрүүлэх шаардлага байхгүй, тийм морал ч байхгүй дэндүү даруу хүн...
Нийгэмд танигдсан хүн гэхээр зөв, үнэн хэлэх албагүй...
С.Молор-Эрдэнэ, Баабар хоёулаа мэргэжилтэй хүмүүс. Гэхдээ энэ хоёрт нэг ялгаа бий. Баабарын хувьд биофизикч бол Молор-Эрдэнэ ч бас мэргэжилтэй буюу физикч. Харин оюуны хувьд Молор-Эрдэнэ нь Философийн мэргэжилтэй. Энэ мэргэжилээ Монголд эсвэл ЗХУ-д ...биш философийн өлгий нутаг, оюуны гигантуудын эх орон болсон Германд очиж докторын зэрэг хамгаалсан үнэн мэдлэгтэй бас моралтай хүн... Тэгэхээр хэн нь илүү оюуны хүн бэ гэдэг нь тодорхой бус уу...
Хүн болгон математикч болох албагүй гэдэг шиг био-ийн номыг философич бичих алба ч үгүй, бас шаардлага ч үгүй. Хүн болгон мэргэжилтэй шүү дээ, гэхдээ нэг мэргэжилтэй байлаа гээд бүх юмыг мэддэг гэсэн үг биш. Баабар бол биофизикийн нарийн мэргэжилтэй улстөрч. Гэлээ гээд бүх юмыг ялангуяа оюуны салбарын хүн мэтээр хүмүүст бүх зүйлийг зааж байх албагүй. яахав хүн саналаа хэлж болно л доо, гэхдээ тэр чинь нэг хүний л хувийн төсөөлөл, хандлага, үзэл. түүнд алдаа байж болно. Бас өөрөөс нь илүү ухаантай хүн байж болохгүй юм шиг санаж болохгүй л болов уу. Баабар өөрөө өмнөх үе дараагийн мэдлэгтэй үед халаагаа өгөх ёстой гэж бичдэг,ярьдаг бас ч ухаантай хүн. Гэтэл түүнийг тойрон хүрээлэгсэд түүнийг тахин шүтээд, алдаа сэв хүргэхгүй гээд хэлсэн, бичсэн болгоныг нь хүлээж авч, нэг ч шүүмжилэхгүй байгаа нь өөрсдийн бас ухаантай хүн гэдэгээ мартсан харамсалтай, харалган хэрэг. Хүн мэдээж төгс биш, Баабар ч төгс биш, Молор-Эрдэнэ ч тэр. Тийм байхад хэлсэн болгоныг толгой бөхийн, чихээ дэлдийлгэн хүлээн авах нь хэр ухаантахй хүний ажил байх вэ...Гэхдээ хэн арай илүү юм мэдэж буй нь бусаддаа мэдүүлэх гэж чармайх нь зөв, хийх ч ёстой. Харин түүнийг нь бусад хүмүүс өөрийн оюундаа тунгааж, шалгаж, бодож байж үнэмших ёстой байтал шууд хүлээж аваад, түүнийг тахин шүтээд, хүний өмнөөс хүнийг өмөөрөөд өөрийгөө нохойд баридаг мод шиг болгох нь ухаантай үйлдэл биш баймаар.

factum said...

/үргэлжлэл/

Баабар ч гэсэн бусадын олж харахгүй байгааг түрүүлж хараад та нар нэг хараад өгөөч дээ, энэ чинь ийм л юм гэж ойлгуулах гэсэнээс өөрөөр шүтүүлэх, өмөөрүүлэх гээгүй байлгүй. Ер нь өөрөө хүчтэй хүнд өмөөрөгч, хамгаалагч байх ч шаардлагагүй, тэр тусмаа юм мэдэхгүй хүрээлэгсдээр өөрийгөө хамгаалуулж жижгэрэх бодол оюунлаг хүчтэнд байхгүй. Баабар ч өөрөө энэ бүгдийг хүсэхгүй байсан гэдэгт итгэж байна.
Хүн гэдэг залхуу амьтан амар хялбар юманд дуртай юм хойно хэн нэгний заасан замаар явах дуртай байдаг. Ийм дуртайнууд цаад хүний хэлсэн, захисаныг ухаарч бодолгүй шууд зарлиг болгоод мөргөөд явдаг. Гэтэл хорвоод мөнхийн, хувирахгүй юм гэж ховор, ялангуяа мэдлэгийн салбар үргэлж шинэчлэгдэж байдаг. Тиймээс олон эх булагаас мэдлэг мэдээлэл, бодолыг авч байхад хэрэгтэй. Үгүй бол хөгжихгүй, хоцорно, хуучинаараа үлдэнэ. Будда анх хүн өөрөө л бүхнийг ойлгож ухаарч, бясалгаж байж гэгээрнэ шүү, тэрнээс биш бурхан бусдад эрдэмээ юүлэхгүй гэж хэлсэн байдаг. номлосон сургаал, захиасыг нь өнөөгийнхөөр нөгөө л фанатууд жинхэнэ утгыг нь алдагдуулж, гуйвуулан авралыг гаднаас эрдэг болгож мухар сүсэгтэнүүд болцгоосон. Одоогийн байгаа байдал үүнээс ялгаа алга. Энэ мэтээр хэлсэн ярисаныг нь бодохын оронд шүтэхийг дээрх 2 эрхэм 2-уулаа хүсэхгүй болов уу...
Мэдлэг гэдэг их уншиж, түүнийгээ бусадтай хуваалцаж, яриж, маргаж, ойлгосоноо үндэслэлтэйгээр нотолж байж хөгжиж жинхэнэ мэдлэг болж үлдэх учиртай гэдэг. Баабарын хэлсэнийг бодож, шүүмжил, эргэлз, тэгсэний дараа л итгэх эсвэл санал нийлэх нь зөв болов уу. Баабарын бичсэнд авах ч бий, хаях ч бий. Түүнтэй тулах хүн байна гэдэг сайн л хэрэг биз дээ, улам л сайжирна гэсэн үг. Тэгвэл уншигчдад бүр л сайн бараа ирнэ...
худалдан авагч бараа сайжирч байхад баярлах ёстой.
Эцэст нь хүн богинохон амьдрах хугацаандаа өөрөө өөрийнхөө эзэн байж, өөрийгөө хүндэлж, УХААНТАЙ амьдрах чухал...
Энэ 2 хүний хэн нэгнийг өмөөрөх, муушаах гэхээс илүү жаахан хүлээцтэй байж, шинэ юмыг хүлээж авч сурч бас ӨӨРИЙНХӨӨРӨӨ БОДОХ ЗОРИГТОЙ БАЙГААЧ ЭЭ Л ГЭХ ГЭСЭН ЮМ...
/Бид урагшлах ёстой болохоос ухрах ёсгүй. дассанаасаа салж өөрийг хийгээд нэг үзээрэй хайрт Монгол ахан дүүс ээ...

honey said...

энд бичигдсэн нийтлэл, хүмүүсийн коммэнтуудаас хоёр зүйлийг л харлаа.
нэгт, дээрх хоёр хүн үнэнийг хэлж, хэн мэдлэгтэй байгааг өөр өөрсдийнхөөрөө харах боломж байна.
хоёрт,коммэнт үлдээгч монголчуудын хандлагыг харлаа. үүнийг хэрэв улс төрийн үгээр хэлбэл "нэг хүнийг тахин шүтэх үзэл" гэж нэрлэдэг.
үүний цаад утга юу вэ гэвэл би юу ч бодохгүй,би юунд эргэлзэхгүй, тэр юу хийнэ би түүнийг дагна гэсэн л утга. хэрэв хүнд өөрийн хүсэл, өөрийн бодол, ядаж өөрийн гэсэн төсөөлөл ч байдаггүй гэвэл тэрэн шиг гунигтай юм байхгүй. гэтэл өнөөдөр монголын залуучууд ийм байдалтай байгааг харахад дээр хэлсэн шиг ёстой л "инээдтэй, өрөвдөлтэй, гутамшигтай"... гэхдээ ч хөөрхий тэдэнд ямар буруу байх вэ... их сургууль,ЕБС, нийгэмд ямарч үнэн, обэктив мэдлэг байхгүй учир хөөрхий тэд БААБАР мэтийн нөхөдүүд жаахан идэвх гаргаж, аазгааг нь хөдөлгөсөнүүдрүү л хуйлирч яваа хамхуулууд юм даа.
гэхдээ уг нь нийгэм хамхуул биш үнэнийг, сайныг, сайханыг хамгаалсан бат хэрэмүүд байх ёстой л доо... тиймээс залуучууд жаахан ч гэсэн эргэлз, үнэхээр энэ үнэнийг хэлж байна уу гэж хард, сэжиглэ, асуу, унш, бод!!!!!!!!!

Anonymous said...

bichsen shuumj, ugsun dugnelt buriig l unshlaa. bi Baabariin ah duu, hamaatn , nz nuhud ali ali n ch bish, ghdee hund uuriin bolon oorooliin gj sanagdsan bodol uhamsriinha daguu dugnelt hiij evlerch evderdeg. tugs hun gj bdgguitei adilhan tugs metgeltseen ch gj bdggui, buh yum hooson. unen hudalch gj bdggui, sain buruu ch gj bdggui. husvel daisang ch nz, aldaag ch onoo bolgoj boldog. ene bol tuhain hunii her bolovsorson tuvshnees n hamaardag. hudlaa bitii nomchirhood, medemhiireed, ulig bolson comment bicheed bai. bi baabarig shutdeggui, tahidaggui, ghdee bi haana ch demjine. ta naraas iluudee niitelj, bichej shuumjluulj chadaj bgaa ene hun. buru zov gj bdggui ch gsn bi baabarig yamagt demjine.

David icke said...

bichsen shuumj, ugsun dugnelt buriig l unshlaa. bi Baabariin ah duu, hamaatn , nz nuhud ali ali n ch bish, ghdee hund uuriin bolon oorooliin gj sanagdsan bodol uhamsriinha daguu dugnelt hiij evlerch evderdeg. tugs hun gj bdgguitei adilhan tugs metgeltseen ch gj bdggui, buh yum hooson. unen hudalch gj bdggui, sain buruu ch gj bdggui. husvel daisang ch nz, aldaag ch onoo bolgoj boldog. ene bol tuhain hunii her bolovsorson tuvshnees n hamaardag. hudlaa bitii nomchirhood, medemhiireed, ulig bolson comment bicheed bai. bi baabarig shutdeggui, tahidaggui, ghdee bi haana ch demjine. ta naraas iluudee niitelj, bichej shuumjluulj chadaj bgaa ene hun. buru zov gj bdggui ch gsn bi baabarig yamagt demjine.

Deegii said...

Molorerdene gedeg zaluu uuriigoo baahan reclamdaj comment bichjee! Yamar ch utga avtsaldaagui, yag l zachet ugoh geh hulhidaj baigaa oyutan shig, yum bicheed, bas l yamar ch utgagi Heiden ishlel tataad teriigee Ih blovsroltoi hunii shinj gej oilgoson boltoi! Hamgiin gol ni bichsen yum ni yamar ch utga avtsaldaagui yumaa. Hun chamaig bichseneer chini dugnene gedgiig oilgo! Dahij ingej neree baastval suuldee chinii neriig haraad l Hun unshij tsagaa urehee bolino shuu!!!!!

Doctor collins said...

Хэрэв та өөрийн бөөр зарах хүсэж байна уу? Та боломжийг хайж байна
улмаас санхүүгийн задаргааг мөнгө таны бөөр зарж, та нар байхгүй бол
юу хийхээ мэдэх, дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид та нарт сайн санал болгож байна
Таны Kidney.My нэр хэмжээ юм (Dr Collins) нь Phrenologist байна
-р Эндрю эмнэлэг. Манай эмнэлгийн Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд
Бид бас амьдрах нь бөөрний худалдан авах, шилжүүлэн шийдвэрлэх
нь холбогдох донор. Та худалдах буюу худалдан авах сонирхолтой байгаа бол
бөөрний-ийн дамжуулан бидэнтэй холбогдоорой чадахгүй байна уу
и-мэйл: doctorcollins3@gmail.com
баярлалаа,
УДИРДЛАГА.

Our blog archive