Шатар тоглож байгаад хожигдох болохоороо хєлгєє єшиглєєд хаячихдаг хvн байдаг. Бvр зодоон цохион болж, шарлахсанаасаа эсэн юм болно. Английн нэрт шогч Бэнийн ийм кино хvртэл байдаг.
Энхбаяр "шатар" тогложээ. Шатар ч гэж дээ, луйварчин болж тоглохгvй юу. Тоглох ч гэж дээ, vнэнгээсээ. Худалдаа хєгжлийн банкийг залгих тєсєл. Юун тvрvvн тоглоомд монголчуудыг оруулахгvйн тулд байж болшгvй хvнд нєхцєлтэй хувьчлалын тендер зарлав.
50 сая долларын vндсэн хєрєнгєтэй, 10 жилийн туршлагатай банк л єрсєлдєєнд орох гэнэ. Тендерт нь єєрийнх нь нотолсноор дэлхийн санхvvгийн ертєнц тэр чигээрээ оролцон єрсєлдєєд эцэст нь уул уурхайн тvvхий эд дамлан борлуулдаг, банкны салбарт ганц сарын ч туршлагагvй "Жэральд Метальз" гээч компани ялсан аж.
Гэтэл ялагч маань тендерт заасан хугацаанд мєнгєє тєлдєггvй ээ. Хугацааг нь сунгаад л байлаа, сунгаад л байлаа таг чиг. Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспортод монополь тогтоож єгсний шанд тендерт нэрээ оруулж, банк худалдаж авах мєнгийг нь тvр зээлэх нєхцєлтэй тоглоомын тєсєл байлаа. Ингээд Люксембургт нэг авсаархан компани бvртгvvлээд тэр нь ХХБ-ийг авах юм болов. Авсаархан гэдэг нь тэд 66 мянган долларын vндсэн хєрєнгє буюу гайгvй жипний хєрєнгєтэй нь тендерийн єгєгдсєн нєхцєлєєс даруй мянга дахин бага байлаа.
Миний сонссоноор ирээдvйд "ориг монголчууд" энэ банкийг Жеральдаас салгаж авахын цагт ЕС хорин хувийг нь хувьдаа авахаар тохиролцжээ. Жэральд 12 сая доллар зээлvvлсэн гэхэд хорин хувь нь адаглаад л 2,5 сая болно гэсэн vг. Vvнээс гадна чимэг болсон бага сага хувьцааг єєр банк, байгууллага, хувь хvмvvст зарсан нь луйврын мєн чанарыг далдалж байх vvрэгтэй аж.
Зэсийн vнэ ид єсєж байсан vед Эрдэнэтийн баяжмалд сvvлийн долоо найман жилд 25-65 хувийн хяналт тогтоож байсан Жэральд хvссэндээ хvрсэн учраас банкны хувьцаагаа эргvvлж єгєхєєр болжээ. Энэ хооронд тvvхий эдийн vнийн єсєлтийн буянаар Монголын эдийн засгийн тогоо ч лут томорсон юм. Зэсийн vнэ тєдийгvй банкны vнэ ч аймаар єссєн.
Жэральдын 12 сая доллар зах зээл дээр 54 сая доллар болсон хэрэг. Ийм vнийг тэдэнд Монголын санхvvгийн нэг бvлэглэл санал болгов. Анхны гэрээний дагуу vнийн санал эхэлж тавих эрхтэй алтан хувьцааг эзэмшигч нь Монголбанкны Чуук аж. Гэтэл энэ хооронд ХХБ-ны гэрээг vндсээр нь єєрчилж, єнєє алтан хувьцаа байтугай хувьчлалын чимэг болж байсан Швейцарийн Лугано, Нидерландын Эн Жи Барэнс банкууд тоглоомонд нэрээ хавчуулсны шагналаа хvртээд аль хэдийнээ vзэх мєргvй алга болжээ.
Анхны гэрээг мань Энхбаяр яаж єєрчилсєн гэхээр хорин хувийг нэгэн компанид хадгалуулжээ. Жэральд нь зэсийн баяжмал тогтмол авч байсны шанд л хорин хувиа єгч буй хэрэг. Мєнєєх компанид ингэхээр зэс гаргах эрх олгоно гэсэн vг. Нэгэнт ингэсэн болохоор хуучны хамсрагсад одоо гай болно. Энэ бол Энхбаярын vндсэн мэх. Сталин гучаад оны vед Ягода, Ежов, Берия нарыг яаж ээлж дараалан хэрэглээд хаяж байлаа. Энхбаяртай улс тєр, бизнес, хулгай дээрэмд хамсрагсдаас бvтэн гарсан нэг ч хvн vгvй, бvгдийг нь ашиглаж дуусаад нохойд хаяж єгдєг.
Чуукийгаа Энхбаяр аль хэдийнээ гол гаргаад нулимчихсан байсан тул тэрээр шинээр тодорч буй санхvvгийн бvлэглэлд элсэж орхихгvй юу. Ингээд Худалдаа хєгжлийн банк Монголын шинэ баян Эрдэнэбилэг гэгчийн гарт орж хєєрхий Энхбаяр хоосон хоцрох нь тэрээ. 54 саяын 20 хувь гэдэг дор хаяж л 10 гаруй сая доллар. Энэ бол Энхбаяр байтугай нь харамсмаар мєнгє. Уг нь тэрээр луйвар санаачилж хєгжvvлж явсан болохоос хууль ёсоор тvvнд ганц цент ч ногдох ёсгvй л дээ. Гэвч тэрээр гэгээн цагаан єдрєєр дээрэмдvvлчихлээ гэж vзэн маш ихээр гашуудан єєрийгєє єрєвдєв. Ингээд л хєлгєє єшигчиж унагаад наншилдаанд биеэ бэлдэвш. Хутга тармуур ш гарсаахvй. Хаарт тоглож мєрий алдсан тvvний нvд аймшигтай, бас сvртэй.
Худалдаа хєгжлийн банкийг
Хувьдаа авна гэсэн яалаа даа
Хуурамч бичиг баримтаар
Хулхидна гэсэн яалаа даа
Яалаа даа яалаа даа, Энхбаяр аа
Ингээд єєрєє муриулчихдаг байгаа. Хууль бус тоглоом тоглож байсан учраас мєнєєх хорин хувийн асуудал ердєє л аман тохироо байсан болохоос бичгэн баримт vлдсэнгvй. Бичиг байгаад ч тэр нь шоронгийн баталгаа л болно шvv дээ. Тэрээр ХХБ-ны асуудлыг шалгуулна гэж саяхан зурагтаар ярьдаг юм байна. Vvндээ хаа хамаагvй арван хэдэн жилийн ємнєх Чингис буудлыг хvртэл хавчуулсан гээч.
Хачир болгож байгаа ухаантай юм. Жэральд хэмээх Монголыг идэх гэсэн аймшигт махчин шулмас байсан тухай айдас тєрєм хоррортой vлгэр ярин тvvнийг болон монгол хань хамсаатныг нь дарах ариун дайнд мордохыг уриалж, эс чингэвээс эх орноос урвасанд тооцох тухай шантаажтай мэдээ туурвина. Бvтээл нь сонин болон хэвлэгдэж эх орны дєрвєн зvг найман зовхист шєнийн цагаар єртєє дамжин тархана. Жэральд махчны эрэн сурвалжлагдаж буй монгол хань хамсаатны дvрс зураг мэдээнд бас хавсраатай. Эх орон даяар эзэн хааны зарлигийг биелvvлэхээр эрслэн бослоо.
Vнэхээр ХХБ хулгай луйврын аргаар хувьчлагдсан. Хууль сєхвєл гол дээрэмчин нь єєрєє. Харин цааш нь худалдаж авсан хvмvvст ял тохох нь Энхбаярын хєлгєє єшиглєж хаяж буй наншилдаан аж. Тvvнээс хатуу vvрэг авсан цагдаа болон хvчний байгууллагууд, хууль шvvхийнхэн хатуу нэхэлтэй шахаанаас харин яаж мултрах юм бол. Энхбаяр бол нийтэч хvн. Ганцаараа идсэн гахай таргалдаггvйг мэдэх тэрээр vргэлж хамт олонтойгоо хувааж хооллодог. Гахайнаас ялгаатай нь тэднийхээ идсэн хоолыг нарийн хэмжиж баримтжуулдаг аж. Хоол угаасаа хулгайнх байдаг учир бvх хамсаатнууд шоронгийн норм ханган биелvvлнэ. Эргээд тэднийгээ энэ баримтаар нь шантаажилж чаддаг учир нєгєєдvvл нь юу л хий гэнэв хамаагvй гал ус руу харайгаад л орчихдог юм.
Єєрийнх нь нэгэнтээ хэлснээр тvvнийг зєвхєн Бурхан л шvvх юм гэнэ лээ. Гэтэл хєєрхий мєрдєнгийнхєн, шvvгчид, хуульчид, тагнуулынхан, татварынхныг газрын хуулиар шийтгэнэ. Ингээд л уурласан бух туйлж гарлаа. Тэрээр одоо юуг ч тvйвээхэд бэлэн байна. Аль хэдийнээ самраад эхэлчихсэн. Солонгосын шvvхээр шийдээд єнгєрсєн асуудлыг энд сєхєн тавьж мєрдєлт мєшгилт хєгжvvлээд явааг юу гэхэв. Тэдний албаны хvмvvсийг гуйж єєрєє єєртєє гомдол мэдvvлээд "хоёр орны хамтын ажиллагааг" хєгжvvлэх аж.
Энэ асуудлыг шийдчихээд ирж тайлагнахгvй бол Сєлийнхєн Монголд дайн зарлах гэж байгаа шахам юм ярина. Єєрєє асуугаад л, єєрєє хариулаад л. Цагдаа хууль биелvvлдэг болохоос тушаал гvйцэтгэгч биш. Гэхдээ энэ бол онолын л асуудал. Гэмт хэрэгтнvvд, хамсаатнууд цагдаа хувцастайгаар боссын тушаал биелvvлэн шударга царайлан гvйлдэнэ. Хууль ном эргэн ирэхийн цагт хаашаа бултах юм бол?
Мань хvн засаг толгойлж байхдаа Тєрийн ордны зvvн талын байшин буюу хуучин хэвлэлийн комбинатыг хусчихжээ. Кувейтийн хаан 800 жилийн ойг тохиолдуулан монголчуудад Тєрийн ордон бэлэглэснийг наад Их хурлынхан чухам хорлонтой юм шиг зориуд яг тэнд барина гэж бажгадуулах нь тэр. Тэгэхээр нь Кувейт руу утасдуулж энэ бэлгээс татгалзаж байгаагаа хэлж оронд нь оношлогооны тєв бариулъя гэжээ. Кувейт нь хаант улс учир хааны тушаал буцдаггvй учиртайг цаадуул нь хэлээд хэрэв оношлогоо бас хэрэгтэй юм бол шинээр хvсэлт гарга, єгье гэжээ. Увайгvй эр байгаа биз?
Ер нь сонин этгээд дээ. Єлсєєд байдаг юм болов уу? Миний мэдэхээр янз бvрийн нэрээр авчихсан єч тєчнєєн газар тvvнд бий. Багтаж шингэхгvй хєрєнгє нь Байгал далайн эрэгт ч тулсан. Тэгсэн мєртєє л єлсєєд. Идээд байгаа мєртєє цаддаггvй ийм євчин анагаах ухаанд тэмдэглэгдсэн байдгийг хэнхэг гэдэг.
/Өдрийн сонин/
2007 оны 04 сарын 11
Wednesday, April 18, 2007
Баабар: ХЭНХЭГ
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Doorh link-eer orj sonirhooroi:
http://mongolian-agloco.blogspot.com/
hachin yumnuud zar taviad baih yum aa
ваахаха
Post a Comment