Monday, May 11, 2009

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА

Монголын ардчилсан хувьсгалын пионеруудын нэг, нэрт нийтлэлч Баабар гадаадад суугаа Монголчууддаа хандаж ил захидал бичсэнийг та бүхэнд хүргэж байна. - Цахим Өртөө Сүлжээ

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Гадаадад суугаа Монголчууддаа хүргэх ил захидал/

Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
Би Танд дүүгийн хувиар хандаж байна.
Би чамд өвөөгийн хувиар хандаж байна. Би хэдий өвөө болж амжаагүй ч миний үеийнхний ихэнх нь ач зээтэй болсон.
Би чамд эцгийн хувиар хандаж байна. Би насанд хүрч буй хоёр хүүхэдтэй хүн.
Би чамд ахын хувиар хандаж байна. Нас минь тавийн босго алхжээ.
Би та бүхэнд монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд хандаж байна.

Тэвчээр минь барагдсандаа хандаж байна. Миний эх орон ямар их бузар булай, хулгай луйвар, хууран мэхлэлд баригдаа вэ. Тиймээ, хорин жилийн өмнө болсон нийгмийн их өөрчлөлтөд оройлон оролцож байсан хүний нэг би мөөн. 1996 онд эхэлсэн эдийн засгийн их реформд бас гар бие оролцож байсан.

Энэ бол зайлшгүй шилжилт байлаа. Үүнийг манай ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнтэй 40 орон шилжилт хийсэн, хийгээгүй үлдсэн нь хойд Солонгос л байх шив. Бид алдсанаасаа олсон нь илүүтэй эхний арван жилийг үдэж бусдаас тасарч түрүүлээгүй ч сүүл мушгиагүй. Хүмүүс эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, сэтгэлгээнд нь хувьсгалт өөрчлөлт гарлаа. Монголд өнөөдөр 400 мянган автомашин хөлхөлдөж, нэг сая долоон зуун мянган гар утас ажиллаж, 165 мянган оюутан суралцаж, 43 сая мал сүрэг багширч, хувийн хэвшлийн 40 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 мянган иргэн хилийн дээс алхаж, 150 мянган иргэд маань хилийн чанадад ажиллаж сурч амьдарч байна. Хорин жилийн өмнө нийтээрээ ганц сая хүрэхгүй долларын хадгаламжтай байсан иргэд маань өдгөө зөвхөн дотооддоо бараг хоёр тэрбум долларын хадгаламжтай болжээ.

Бид чөлөөт нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломжийг нээж өгсөн боловч хууль төгөлдөржөөгүй, ёс суртахуун төлөвшөөгүй, сайн муугийн үнэлэмж тогтворжоогүйн гайгаар луйварчин хулгайч дээрэмчин нарт бүр ч том болгомж гаргаж өгчээ. Ардчилал, зах зээлийн тогтолцооны сул болон суларсан цэг болгоныг тэд ашиглан манай нийгмийг ашиг завшаан олж увайгүйгээр улайм цайм идэж уух зэвсэг багажаа болгосон байна. Тэд энэ орны эрх мэдэл эд хөрөнгөнд эзэн сууж ард түмнийг цөлмөн тонож, тонох мөрөөрөө тонохгүй үүнээ ид бах болгон дээр нь нийтийг доромжилж суух боллоо. Ардчилал бүрэн төлөвшөөгүй газар нийгмийн хамгийн адаг шаарууд нь дээр нь авиран гарч зайдлан суудаг учрыг нэрт эрдэмтэн Хаек “Боолчлол руу чиглэсэн зам” зохиолдоо яруу тод илтгэсэн. Манай нийгэм яг тэр замаар явж байна. Бид өөрснөө боолчлол руу дөртэй үхэр шиг хөтлөгдөн явж байна.

Сонгуулийн кампанийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаан Ховд хотод оччихсон ярьж байнаа. Тогтвортой байдлын гэрээг Элбэгдорж буруу хийснээс болоод Монгол улс их хохирч байгаа гэнэ. Хэдийгээр тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд гэрээ хийгдсэн боловч, за яахав буруу болсон юм байж. Гэтэл тэр гэрээгээр буй болсон Сүхбаатар аймагт буй цайрын ордыг яахаараа хуулийн заалт болгоныг нь зөрчин байж, эрүүгийн аргаар Сангийн сайд Улаан хувьдаа иддэг байнаа? Тэр үүнээс гадна өнгөрсөн 10 жилд цадахаа мэдэхгүй их луйвар хулгай хийсэн хүн. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд Японы Иточу пүүсийн авлагын асуудалтай холбогдуулан улсын төсөвт тусган байж гурван тэрбум төгрөг хулуусан этгээд. 100 саяын Гансүхийн хэрэг гэж дуулиантай явдал гарч байв. Түүнд шүүхээс 7 жилийн хорих ял өгч байсан. Гэтэл зөвхөн энэ хэрэгтээ Гансүхээс 30 дахин их мөнгө хулгай хийсэн Улаан 210 жилийн ял авах ёстой юм биш үү? Өөрийнх нь хулгайн асуудал ярихаар урьдаас нь баахан гүтгэлэг явуулж адилхан хулгайч мэтээр асуудлыг замхруулах гэж ширэн нүүрлэж буй хэрэг. Улааны хэргийн материал хангалттай бий. Хэрэв би хүн гүтгэсэн бол ямар ч өчиггүй зохих ялаа эдлэхэд бэлэн байна. Энэ бол сонгуулийн өдөөн хатгалага биш. Тиймээс энэ хэргийг шүүх цагдаад өгч олны нүдэн дээр нэг талд нь гаргая л даа. Гомдлоо гаргаач?

Улаан бол манай нийгмийг бүрхсэн торны эзэн аалзнуудын зөвхөн нэг нь. Хамгийн том нь ч бас биш. Зарим нэгний тооцоолсноор аалзнууд энэ орны хөрөнгөнөөс сүүлийн арван жилд гурван тэрбум доллар хулгайлжээ. Энэ ямар их мөнгө болохыг мэдэх үү? Төгрөгт шилжүүлбэл арван гурван оронтой тоо гарч байна. Бид ийм л тогтолцоонд амьдарч байна. Эдэнд тонуулсан ард түмний олонхи нь өдрийн хоолоо арай ядан түүж олж байхад эд ганц удаагийн луйврын үйлдлийнхээ хахуулинд 400 мянган долларын араб азрага бэлэглүүлж зугаацаж сууна. Эдэнд зайдлуулсан эмгэд хөгшид эмний мөнгөгүй, жаахан үрс талхны үртэсгүй чичирч суухад эд ганц удаагийн зугаагаа гаргах гэж Сөүл нисэн казинод тоглож өдөрт нь хэдэн зуун мянган доллараа алдаж наргиж байна. Нийгмийн шинэ бололцоог ашиглан арга ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хөлжин хөл дээрээ дөнгөж өндийж буй манай анхны хөрөнгөтнүүд өөрөөс нь хавьгүй тэнэг, хавьгүй залхуу, хавьгүй увайгүй эдгээр шуналын тулам болсон төрийн тэрбумтнуудыг царайчлан амьдарч байна. Айдаст баригдсан нийгэм маань адгийн шаар болсон эднийг тойлж амь зуухаас өөр аргагүй болжээ. Нийгэм маань улам ялзарч, улам жихүүдэс хүрэм болж, улам мухардаж байна. Ийм нийгэм байгуулах гэж монголчууд хорин жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр зуун мянгуулаа цуглан жагссан юм гэж үү? Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг гэсэн Бисмаркын үг юутай үнэн.

“Энхбаяртай бол учраа олж болно, хэдийгээр тэр араас хутга шаадаг, найз нөхрөө худалддаг ч гэлээ олхиогүй тэр амьтантай наана цаанаа гарч байгаад ярьж болно, харин Элбэгдоржтой бол юу ч ярих аргагүй, тэр бүх юм ухаж биднийг шорон руу бөөнөөр нь явуулна” гэж төрөөс төрсөн тэрбумтнууд ярьж байна. Тиймээс тэд Энхбаярт хичнээн чадуулж байсан ч гэсэн түүний төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэн, зүсэн зүйлээр үзэж юу ч хийхээс буцахгүй улайрч байна. Доромжлогдсон үрс нь авилгын загалмайлсан эцгээ хамгаалан тэмцэнэ. Түүний төлөө биш өөрийнхөө төлөө. Иймээс тэд сонгууль болгоныг юунаас ч айхгүй улаан цагаангүй луйварддаг нь цаанаа аргагүй ойлгож болохуйц учир шалтгаантай юм. Тэдний хувьд сонгуульд ялагдах эсэх нь үхэл амьдрал шийдэж байгаа маш чухал амь дүйсэн хэрэг. Луйвар хийх хэдэн зуун арга тэдэнд бий, үүндээ бүр гаршсан. Гадаад явсан, нас барсан, сонгуульд ордоггүй бүх хүмүүсийн бүртгэл тэдэнд бий. Үүнийг нь цуглуулж тэдэнд зардаг доод үйлчилгээний мэргэшсэн албатууд бэлэн байгаа. Энэ сүлжээнд төрийн тэрбумтнууд мөнгө хайрладаггүй юм. Мэдээллийн хэрэгслэлээр явах суртчилгаа бол задгай мөнгөндөө хийж буй үзүүлбэр нь. Бид итгэж найдаж буй хүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгох гэж байгаа бол тэд бүхий л амьдралынхаа үхэл сэхлийг сонгож байгаа юм. Иймээс сонгууль бидэнд гэхээсээ тэдэнд илүү ач холбогдолтой.

Би энд Ардчилсан нам нь сайн, МАХН нь муу гэж яриагүй. Аль алин нь зуу зуун мянган гишүүнтэй, аль алин нь улс орны хөгжил цэцэглэлийн төлөө яваа манай нийгмийн голлох хоёр улс төрийн хүчин. Аль алин нь эгнээндээ эх оронч хөвүүд охидоо ч багтаасан, адаг шааруудыг ч хавчуулсан. Манай нийгэм энэ хоёр намд хуваагдан талцдаг байсан нялхсын үеийн өвчнөө нэгэнт өнгөрөөжээ. Одоо тонуулчид нэг талдаа гарч тоногдогсод нь нөгөө талдаа ялгарч байна. Торны аалзнууд нэг талдаа гарч торонд орооцолдон баригдаж идэгдэж байгаанууд нь нөгөө талдаа гарчээ. Гэвч идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоордог юм шүү.

Тэвчээр барагдлаа. Энэ торыг зад татацгаая. Би Элбэгдоржид найдаж байна. Түүнийг би эх орноо эгшин зуур хөгжүүлж шууд л цэнгэлийн манлайд аваачина гэж итгэж байгаа юм бишээ. Тэр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон авч эхнийхэд нь Эрдэнэтийг ухлаа гэж, дараагийнхад нь авилгачдыг илрүүлж эхэллээ гэж аалзнууд нийлж байгаад түлхэн унагасан юм. Тэр одоо аалзнуудаар томилогдох биш ард түмнээр сонгогдоод гараад ирвэл манай нийгмийг боймлон ороосон торноос чөлөөлж өгөх болов уу л гэж горьдож байна. Магадгүй миний сүүлчийн горьдлого. Энхбаяр сонгогдвол манай орон маргааш нь сөнөчихөнө гээд байгаа юм бишээ. Энэ байтугай зовлон гамшиг туулсан ард түмэн байна эрхбиш тэсээд гарах биз. Ямар ч булхай луйваргүйгээр манай ард түмний хүсэл эрмэлзлэлээр тэрээр сонгогдвол тэр л биз. Бид үнэхээр өөрснөө хүсэж байгаа бол энэ нь ард түмний л сонголт. Элбэгдоржид найдаж байгаа нь миний л хэрэг, Энхбаярт талтай байгаа нь таны л хэрэг. Гагцхүү манай ард түмний сонголт үнэн мөнөөрөө тодрох ёстой. 2004 оны сонгуулийг хэрхэн луйвардаж байсныг бүгдээрээ харсан. Юм хэлээгүй. Өнгөрсөн жил бас л луйвардсан. Хатагтай Бурмаа гурван шатын шүүхээр явж бодитой баримт гаргаж чадсаны хүчинд 2008 оны сонгууль луйвар болсныг нотлон шүүхийн бүх шатанд ялж, шүүхээр үүнийг хүлээн зөвшөөрүүлсэн. Луйварт дургүйцсэн иргэд хэдэн арван мянгаараа талбайд бөөгнөрөхөд тэднийг Америкийн империалистуудын өдөөн тухиралтаар өнгөт хувьсгал хийхийг санаархагчид гэж нэрлэсэн. Бидэнд өнгөт хувьсгал биш, зүгээр л үнэн дүн хэрэгтэй байна.

Ачдаа, хүүхэддээ, ахдаа, дүүдээ, найздаа, эх орон нэгтнүүддээ хандахын учир: таны саналыг луйвардаад байгаа учраас та үүндээ хяналт тавиачээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө ганц удаа ч гэсэн санаа тавь л даа. Дөрвөн ханатай умгар гэрээс дөчин долоон хүн санал өгсөн баримт илэрсэн шүү дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж хаа газрын нэгмуу луйварчин танай бүрлээчийн өмнөөс санал өгч байгааг зогсоолгооч. Гадаадад байгаа хэдэн зуун мянгаар тоологдох иргэд та бүхэн энд байгаа гэр орон руугаа бичиж өөрийн чинь өмнөөс адгийн нэг новш санал өгөөд байгааг болиулаач. Үнэн шудрагаараа бол манай улсын ерөнхийлөгч хэн болсон ч яадаг юм, ард түмний л сонголт юм чинь. Луйвар булхайгаар бол бурхан өөрөө сонгогдсон ч эрхээ ашиглуулж дээрэмдүүлсэн бид эрс эсэргүүцэн тэмцэх ёстой. Болбол бүгдээрээ сонгуульд оролцооч, төрийн эрхийг барихаар олгогдсон дөрвөн жилд нэг олддог ганцхан минут чинь шүү дээ. Хэрэв чи сонгуульд ороод саналаа өгөөд явдаг байсан бол өнөөдөр манай орны нүүр царай хувь тавьлан хавьгүй өөр байх байсан ч юм бил үү? Боолчлол руу чиглэсэн зам дагаад чи өөрөө алхаад байна шүү дээ. Одоо болоо, сэхээрч үз ах минь, эгч минь, дүү минь, хүү минь, найз минь. Уул нь бидний хувь заяа бидний л гарт байгаа юм шүү дээ, үүнийгээ олж хараач.

2009 оны 5 дугаар сар 10
БААБАР

37 comments:

damdaa said...

Oo unen unen. Enhbayariig uhej dald orohiig ni huleej "burhan, tsag hugatsaand shuulguulne" geed daatgaad orhimoorgui l baina shuu.

Ter Parisiin Tom ulsaas baga ulsuudad toloh oriig tsutslah gereenees 20 honogiin omno amjij orost barisan 200 saya, dundaas ni hulgailsan 50 saya nogoonoo abaad orosuud ruugaa toniloosoi.

Ter hund mongol ulsiin erenhiilogch baih yos surtahuunii erh baihgui gej bi bodoj baina.

Mongol Ulsiin Yerenhiilogch gedeg ajliig Elbegdorj l hiij chadahgui bol tegeed hen chadah yum be?

Anonymous said...

Энэ удаа Баабар юу гэх гээд юу гэснийг ойлгосонгүй. Бодвол сангийн сайдад томилсныг мартаагүй, дараа нь СҮГ-нүүдээ алдаршсан гэдэгтээ Элбэгээг дэмжих гэж оролдсон бололтой.
Гадаадад суугаа Монголчууддаа хандаад босоцгоо дарлагдсан андууд дууг дуулж байгаа мэт. Юу тэвчихгүй байгаа юм.
Худлаа үнэнч хүний дүр эсгэхээ болих хэрэгтэй. Насны намбатай бичиж сур. Таны бичсэн зүйлүүдээс орчуулга нь давгүй боловч улс төржихөөрөө тэнэгтээд эхэлдэг гэдгээ мэддэг үү? Улс төрч биш учраас дахин нэр дэвшиж чадаагүй, нэр дэвшихээс ч айдаг биздээ. Худлаа л цаасны цаанаас бөөн өөртөө хурсан бодлоо бичих юм.

ketchup said...

баабар зөв хэлж байна. манай орон буруу зүг рүү яваад байгааг бид бүгд л мэдэж байгаа. яагаад мэдсээр байж буруу хэвээр нь үргэлжлүүлэх ёстой гэж.
элбэгдоржид саналаа өгөхийг нийт монгол залуусдаа өөрийнхөө зүгээс уриалж байна. бидэнд итгэл хэрэгтэй.

mend said...

anonymous yu gechvee oilgohgui bol tegel orhioch baabarguia uurinhuu blogt uurinhuu sanaa bodliig l helj bna chi terend buhimdaj suuh yu ve end bichsentei bol sanaa niilj l bna niigem ugaasaa l iim bolchood bshd chamd ene hun taalagddaggui elbegee taalagddaggui bol ter bz bitgii hunii blogt orj ireed uurinhuuruu dairaad bai

ganby said...

Нэг хэцүү зүйл нь маниус хорхойтой шүдэндээ сайн зуух юмаа.

Бага байхаасаа эхлээд тэр хүүхэд намайг өвтгөсөн, тэр муу хүүхэд, түүнтэй тоглохгүй. Батаа, Батаа нааш ир. Наадах чинь муу хүүхэд дандаа тэгж байдаг юм. Өсвөр насандаа: Зулаа ёстой муухай. Намайг юу гэсэн гээч? Болдоогийн хажууд намайг муухай байдалд хийсийшд. Наадахтайгаа дахиж битгий нийлээрэй. Ганцаараа тэгээд хаа хүрэхийг харий. Улс төрч болонгуутаа: Тогтвортой байдлын гэрээний ард авилгачид байгаа. Авилгачдтай тэмцье гэхэд нөгөөх нь Чи өөрөө авилгачин, чи ч гэсэн тэр гэрээгээ байгуулалцаа биз дээ? Үгүй больж үз, чи тэгвэл гудамжинд бохь хаясан юм чинь, чи тэгвэл Өвөрхангайд осолд орсныхоо дараа зангаа өөрчлөө биз дээ? За за, наадах чинь муухай, Батаа, Зулаа, Болдоо, ... , манай намынхан, аймгийнхан, ард түмээн, наадахтайгаа битгий нийл наадах чинь БАБА.

Хэтээ said...

Нээрээ л тэвчээр барадлаа. Ху нам гарсан цагаас хойш л энэ авилга, хээл хахуул хэрээс хэтрээ биз дээ. төр хашиж байгаа хүмүүс үүний хариуцлагыг хүлээхгүй тэгээд өөр хэн хүлээх ёстой гэж. Элбэгдорж гарч ирчихвий гэж энэ хэд их л айж байгаа даа. хуурч луйвардаж байж нэг дөрвөн жил амгалан явах л бодолтой байгаа биз. Ер нь би нэлээн шалгаж өөрийнхөө сонголтоо хийж сонгуулдаа заавал оролцоно оо. муу сайн юмнуудад сонгуулийн эрхээ алдахгүй шүү. Төр маань Ариун байх болтугай.

オド said...

Bi "Dori ider duudee" - g unshij ussun Baabar children ii neg . Uneheer goe blog bna .
Bi ene blogiin unench unshigch urgelj bh bolno . Blog and-daa amjilt husii

Marla said...

Anonymous maani bas neg avilga avch, amarhan amidardag negen um shig l bna. Uuchlaarai, Anonymous. Yadaj "chadaj bgaa umand arga bhgui" gedeg ugiig sanamaar um. Esuul, chi bich l dee. Chinii nudeer hun hartal, chi uyg tevcheed bgaagaa oilguulaach. Unuudur cham shig "turiin tuluu ogtono booj uhehgui" bgaa uuruur helbel "sohor" yavj bgaa humuus zunduu bna. Nudee neej uz. Zaluu humuus "aldaa, onoo"-g olj harj bmaar um.

Anonymous said...

Саяны сонгуулиар арай гэж нэг Мангасаас саллаа. Мангас улстөрөөс нэг мөсөн зайлбал улс оронд минь хэрэгтэй байх юм. За тэгээд араас Бүүр Том Мангаа төрөхгүй гэсэн баталгаа өнөөдөр Монголд алга. Сэтгэл зовж л байна. Гэвч ямар ч тохиолдолд сонгуулиа заавал өгч байх болно. Үхтлээ өөрийнхөө төлөө ах дүү, аав ээж, Үндэсний эрх ашгийнхаа төлөө саналаа өгнө гэдгээ амлая.

book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Dark and Rising Knight said...

Uuchlaarai bi ene sedwiin tuhai bish shal uur zuiliin tuhai ene blogiin admin-aas yum asuuh gsn yumaa. Hiisen postuudaa yaj "дэлгэрэнгүй унших" болгодог юм бэ?

Anonymous said...

Баабар явъаслаг нийтлэлч мөн. Бас алдартай тархи угаагч. Тэр монголын түүхийг альтернатив хэлбэрээр шинэчлэн боловсруулсаар өдийг хүрлээ. Үр дүн нь хэдэн жилийн дараа гарна даа...

Anonymous said...

Баабар Голомтыг яаж төрүүлснийг бодохоор би бас тэвчээр алддыншд... :D

Anonymous said...

Болжээ

Anonymous said...

Би Монголын түүх гэж Баабар гуай шиг олныг мэдэхгүй болохоор ороолдох зүйлгүй. Би нэгийг л мэднэ. Монголын түүх бол нүүдэлчин соёл гэдгийг л мэднэ.

Юу хэлэх гээд байна вэ гэвэл: Хүн төрөлхтнийг хөгжлийн төлөө тэмцэх нэгэн их цуваа юм гэж үзвэл Монголчууд бид цувааг удирдан залах эзэд нь юм. Тиймээс цувааны ард явж болохгүй, дунд нь явж болохгүй. Яагаад гэвэл хаашаа явж байгаагаа мэдэх аргагүй. Эхлээд энэ цуваа хаашаа явж байна вэ? гэдгийг мэдэхийн тулд цуваанаас гарах хэрэгтэй. Улмаар удирдан залахын тулд өндөр дэнж дээр гарч холын барааг харах хэрэгтэй. Хэрвээ энэ цуваа буруу тийшээ явж байвал зөв тийш нь залах замыг олох хэрэгтэй. Энэ бол Монголын түүх. Монголчууд хүн төрөлхтний хөгжлийн цуваанаас ангид явж ирсний учир нь хүн төрөлхтнийг дээд өндөрлөгөөс харж зөв замаар удирдан залах аргыг боловсруулж байсан хэрэг.

Anonymous said...

Баабар гуайг ерөнхийд нь мэднэ. Нэгэн залуу Баабар бол алдартай тархи угаагч. Тэр залуучуудын сэтгэхүйгээр тоглож залуу үеийг өөртэйгээ адил дөргүй бух шиг болгож байна гэж нэлээд бухимдангуй бичжээ. Яагаад тэгсэн юм бол гээд блог руу нь өнгийгөөд үзтэл үнэхээр тийм юмаа.
...Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. ...Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, Төр засаг болохоо больчихлоо гээд гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй".....гэжээ.
Ингээд Баабар ахынхаа зааснаар залуучууд маань мөнгөний төлөө, ажлын төлөө бүхнийг умартан зүтгээд байгаа юм байна. Гэтэл мөнгө хүнийг хэн болгодог билээ дээ? Мөнгө арвидахын хирээр түүний мөнгөнд санаархагч дайсан садан, авилгач, атаархагч, башир аргатнууд арвидаж бие сэтгэлийн ямар их зовлон тарчлаанд унагадаг билээ. Эцэст нь хэнд ч итгэх аргагүй ганцаардан шаналах хөөрхийлөлтэй өвгөний түүх бол дэлхийн баячууд тэрбумтануудын түүх. Аалзны тор шиг ороолдсон авилгал хээл хахууль, гэмт хэргийн ертөнцөд, амь нас нь үргэлж хутганы ирэн дээр дэнжигнэж байх зовлонт амьдрал бол өнөөгийн баячуудын түүх. Мөнгө арвидахын хирээр ажил асуудал арвидаж асуудлыг зохицуулахын эрхээр хүн аандаа эвдэрч, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хэнийг ч юуг ч хайрлаж мэдэхгүй хэн ч биш нэгэн болдог нь бодит үнэн. Гэтэл үүнийг залуу үедээ ойлгуулж сэнхрүүлэхийн оронд балчир ухаан дээр нь тоглож холыг харах нүдийг нь таглаж болохгүй. Ялангуяа Баабар гуайн насны хүмүүс энэ үнэнийг мэдэх л ёстой хэрвээ дэлхийн сонгодогуудыг уншдаг бол!!!

Anonymous said...

....Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй….гэжээ.
Бидний ажлын үр дүнд озон цоорч, дэлхийн дулаарал, байгалийн сүйрэл нүүрлээд байгааг та мэдэхгүй болоод ингэж байна уу? Хэрвээ иймхэн зүйл мэддэггүй бол
...гутарсандаа сургуулиа хаяж, догдолсондоо шүлэг бичээд хэрэггүй....... гэж залуу үеэ гутаан доромжлох хэрэггүй. Түүний оронд өөрийгөө шүүмжил үнэнийг олж харах хараагаа хурцал.
биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Таны энэ бодол зөв үү? Буруу юу? гэдгийг сайтар нягталж байж араасаа олныг дагуулахгүй бол буруу замаар олныг дагуулаад харайж явтал чинь гэнэт гуу жалга таараад хадан хавцал руу халин унах аюул учрах вий.
Хүн төрөлхтнийг хөгжлийн төлөө зүтгэсэн нэгэн урт цуваа гээд бодоход түүнийг тэргүүлэгч нь баруун европ, америк, япон, хятад солонгос гээд жагсана. Бидний Монголчууд энэ цувааны тэртээ ард хөгжиж буй, ядуу буурай орнуудын тоонд орно. Үүнд та бухимдалгүй яахав.
Гэвч бид тэднийг гүйцэх гэж чадлаараа ажиллаж элгээрээ мөлхөж байна. Хамаг учир нь энэ цуваа хаашаа яваад байгааг мэдэхгүйд оршино. Гэтэл бидний гүйцэж очих гээд яараад байгаа тэр улсууд чинь зүгээ өөрчилж ажил хийж сурах биш амарч сурах арга зам хайж ажилд биш бясалгалд илүүтэй анхаарах боллоо. Бид илжиг шиг ажиллаж сурах биш, Бурхан шиг амгалан ажирч сурах ёстой байжээ гээд Бурханы шашиныг сонгож эргээд наашаа бидний зүг чиглэж байна.
Тэгэхээр бид одоо дэлхийг дагах биш дагуулах учиртай болж байгаа юм.
Яаж гэхээр гэгээрлийн замаар. Та Бадрал багшийнхаа номыг хэвлэн гаргаж гэгээрэхийн хүсэгч хэн бүхэнд зориулав хэмээн олонд таниулдаг. Тиймээ энэ бол бидний сонгох ёстой зам.

Anonymous said...

Гэхдээ гэгээрлийн зам бидний сонгон явах хөгжлийн зам хоёр эсрэг тэсрэг хамааралтай. Хэрвээ та гэгээрлийн замыг сонговол залуусыг ажил хийхийг уриалах бус хийж байгаа бүх ажлаа орхихыг уриалах хэрэгтэй болно. Яагаад гэвэл асуудлыг шийдэхийн тулд: Бид өмнөө байгаа бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд үүсгэгч шалтгааныг нь олж үгүй болгох хэрэгтэй.
Хотын гудмаар дүүрэн хог новш, хотыг тойрсон уул нуруу шиг хогон овоо. Энэ хаанаас гарав? Өөрөө гэнэт үүсч бий болоогүй. Энэ бол бидний ажлын үр дүн.
Хотоор дүүрэн эмнэлэг эмнэлэгээр дүүрэн өвчтөн энэ бол бидний ажлын үр дүн. Хэт их ажлын ачаалал, хүнд хортой нөхцөлд ажилласнаас хүмүүс өвчилж өвчин залуужиж Бага насны хүүхэд ч ядаргаа, харвалтаар өвчлөх болсон Нийгмийн бухимдал, гэр бүлийн хүчирхийлэл энэ бол бидний ажлын үр дүн. Ажилдаа түүртэн бухимдсан хүмүүс нийгмээр дүүрч, бухимдлаа гэр бүлдээ гаргаснаас эмэгтэйчүүд хүүдүүд хүчирхийлэлд өртөж байна. Хүүхдийн хүмүүжлийн доголдол мөн л бидний ажлын үр дүнд. Хүүхдээ анхаарах завгүй ажилдаа түүртсэнээс ихэнх хүүхдэд эцэг эхийн хайр халамж дутагдан эвдэрч байна. Байгалийн сүйрэл цөлжилт энэ бол яах аргагүй бидний ажлын үр дүн. Уул уурхайн ашиглалт барилгажилт, үйлдвэржилт, бүтээн босголтын үр дүн.Энэ бүх хортой үр дагавар бидний ажлын үр дүнд бий болоод байхад төр энэ асуудлаа шийд бид ажлаа сайн хийе гээд байгааг би нэг л сайн ойлгодоггүй юм. За энэ яахав гэхэд нэг л зүйл намайг байх суух аргагүй болтол зовоодог. Энэ юу вэ? гэвэл ундны усгүй болж бүх нийтээрээ хатаж харангасахын аюул хаяанд тулж ирээд байхад орон сууцыг улам олноор нь нэмэн барьж хэдэн арван жилийг хангах усаар нэг өдрийн ялгадасаа хөөн ариун мөрний усаа цэл өмхий угаадас болгож байгааг харахад сэтгэл шимшрэн зүрх зүсэгдэх юм. Энд би багахан тоо баримт дурдая. 2018 он гэхэд Улаанбаатар хот ундны усгүй болно гэдэг тооцоог эрдэмтэд гаргасан байна. Үүнийг төрөөс асуутал хэрвээ бид хайгуул өрөмдлөгийг сайн хийж гүний усаа бүрэн ашиглаж чадвал 2030оныг хүргэх нөөцтэй гэдэг хариуг өгсөн байна. Тэгэхээр 2030 оноос хойш яах вэ? Хайгуул өрөмдлөгийг сайн хийж гүний усны нөөцийг бүрэн ашигласны үр дүнд 2030 оноос хойш дусах усгүй болно гэсэн үг. Хэрвээ барилгажилт үйлдвэржүүлэлтээ өргөжүүлсээр байвал энэ аюул хэдэн жилээр наашлахыг та бараг багцаалах биз? Улаанбаатарыг нүүлгэе гэтэл Монгол орны 15460 гол горхи ширгэж нийт нутгийн 70гаруй хувь нь цөлжсөн гэдэг тоо баримт гараад байна. Өөрөөр хэлбэл бидэнд нүүе гэтэл нүүгээд очих газаргүй бид байтугай малчид маань нүүгээд очих газаргүй баларч байна. Тэгээд энэ асуудлыг яах вэ? Хүмүүс төрөөс боллоо л гэх юм. Төр засгаа солино гээд хэдэн хүнийг өрсөлдүүлэх л юм өөрчлөх л юм. Би үүнийг үнэндээ сайн ойлгодоггүй. Ойлгох ч аргагүй юм. Төрийн нөхөд гээд 76 түүн дээр ерөнхийлөгч ерөнхий сайд бас холбогдох албаны хичнээн ч хүмүүс бай бидний шаардсан зоргоор гол мөрнүүдийг цэлэлзтэл урсгаад, бидний шаардсан бүхнийг санасан зоргоор бүтээчихнэ гэж санахгүй л байна. Бид л тасралтгүй ажиллах ажил үйлчилгээгээ зогсоохгүй л бол Бурханаас гуйгаад ч цөлжилтийг зогсоож чадахгүй гэж бодож байна.
Асуудал бүхэн мөнгөний төлөө хүмүүс ажилласнаас болоод байхад та залуусыг мөнгөний төлөө сайн ажиллаад бай гээд байхаар чинь залуус маань биднийг дөргүй бух шиг болгох гэлээ гэж түрүүчээсээ дургүйцэж байна. Яагаад гэвэл бидний өмнө тулгарах асуудал бүхэн бидний хийсэн ажлын үр дүнд бий болжээ гэдгийг тэд олж харсан учраас.

Anonymous said...

Чухам ийм учраас бид ажилч шоргоолж болж ажилд шогшоогүй Монгол удмаараа бахархах ёстой. Монголчуудын өдөр тутмын ажил нь амралтын чанартай, эсгий хийх, гүү барих, унага тамгалах гээд хүч шаардсан ажил нь олны дэмээр найр наадмын чанартай болдог байж. Ийм энх мэнд, эвтэй журамтай, элбэг хангалуун, элдэв асуудалгүй, эрх чөлөөтэй, амар амгалан түүхээрээ би бахархдаг. Харамсалтай нь бид хамгийн бахархвал зохих зүйлээсээ ичиж, бахархал болсон түүхээ гутааж ирсэн. Энэ бол эцэг эхийнхээ хайрыг даадаггүй эрхээрээ хатсан эрхийн тэнэг хүүхдийн хийдэг ажил. Эцэг эхээ муучилж өр рүү нь өшиглөсөн хүүхэд өөдөлдөг бил үү? Бид Монгол өвгийнхөө дэндүү их хайраар өлгийдүүлж дэндүү эрх дураараа өсч дэндүү их задарсан хүүхдүүд. Бурхан заяат Монгол өвөг минь үйлдэл бүхнээ хамаг амьтны тусын тулд зориулж хожмын үе бидний төлөө амьдарч ирсэн атал зөвхөн өөрийгөө бодож хувийн зугаа хөөх эргүү мунхаг хожмын бид энэ их хайрыг хэрхэн ойлгож ирсэн билээ. Ялангуяа та. Та бол зөвхөн гутаахыг л чадсан. Чадахын дээдээр чадсан.
Жишээ нь: ....Дэлхийн хамгийн Догматик бус бус шашин гэгддэг буддизмын нэг урсгал мөртөө магадгүй дэлхийн хамгийн догматик шашин болох ламаизм энэ ард түмнийг улам хоцрогдуулан, ертөнцийн хөгжлөөс тусгаарлажээ...
...Шарын шашин хүчтэй дэлгэрч байх цагт нөлөөгөө нэмэх гэсэн Монгол ноёд ямар нэг хутагтан хувилгаан дүрийг гэрээсээ яаж ийгээд олоод байдаг байв. Иймэрхүү байдлаар хутагтын тоо эрс өссөн байна. 1796 он гэхэд Монголд хутагт хувилгаадын тоо 114 хүрчихсэн байлаа...
...Ариун явдалт хутагт дахин төрдөг тухай сургаал өөрийн зиндаагаа дээшлүүлэх гэсэн монгол ноёдод таалагдаж энд тэндгүй хувилгаан төрдөг болжээ. Сүүлдээ энэ нь замбараагаа алдан хавтгайрч, жижиг хийдийн тэргүүн ч байсан үхсэнийхээ дараа тэр хавиасаа дахин тодорч л байх жишээтэй...
...XVIII зуун гэхэд нүүдэлчдийн мянга мянган жилийн уламжлалтай зэр зэвсгийн үйлдвэрлэл устаж огтоос үгүй болов. Харин оронд нь Бурхан тахилын зүйл урлагч ялангуяа хүрээ хийдийн лам нар нэлээд олон буй болжээ...
...Гүн бат шингэсэн ламаизм түүнийг төлөөлөх 100 мянган лам нийт Монголчуудыг номхон дөлгөөн хүлцэнгүй болгон барьж чадсан, харин энэ нь эдийн засгийн ядуурал нийгмийн доройтлын хөлсөөр бүтэж байлаа...гэх мэтээр орчлонгийн хамаг амьтны тусын тулд, дэлхийд нүүрлэх хожмын аюулыг зайлуулахын төлөө гэгээрч байсан өвөг дээдсээ, гэгээрлийн үр дүнд айх аюулгүй, эрх чөлөөтэй, элбэг хангалуун аж төрж ирсэн өвгөдийнхөө түүхийг та арай л муухай гуйвуулсан. Таны бичсэн бүхэн хэрээс хэтэрч цадигаа алдсан. Муу эр дайнд хөөрнө гэгчээр байлдаантай кинонд баясах нялхас мэт балчир оюунаа одоо татаж авбал болно. Яагаад гэвэл тохь сууж томоожих нас тань болсон. Тавин нас гэдэг бол эвдрэлийг бус эвлэрэлийг сургадаг нас. Залуу үеэ тэмцэлд бус эв нэгдэлд уриалах нас. Эх орноо худалдах бус, элгэн түмнээ хайрлах нас. Гэтэл та уул уурхайн олборлолтыг шавдуулаад гадныхан үнэлж байгаа дээр нь бушуухан өгөөд орхиоч. Мал юмуу? Мулгуу юмуу? Юунд нь хориг тавиад байгаа юм бэ? гэж шавдуулаад байхад ард түмэн дуртай байна гэж бодож байна уу? Монголын газар нутгийг орвонгоор нь эргүүлэн цөлмөж нутаг орон нь элсэн цөлд автан цөлжиж байгаад Монгол хүн бүрийн зүрх зүсэгдэн энэлж байхад таны шаардлагыг зөвшөөрөх хүн Монголд хэд бий бол? Ард түмэн мал биш. Мулгуу биш. Уул уурхайн ашиглалтаас хожих зүйл үгүй. Хохирох зүйл хязгааргүйг ард түмэн мэднэ. Тэр газар ухуулсан төдийгөөр хохирол тооцогдохгүй түүнд хорхойссон шуналаар хэдэн хүний сэтгэл цэвдэгшин мөхөх бол? Хөгжилд хүрэх гээд яараад байгаа бол хөгжлөөс үүдэх мөхлийг зөвхөн Монголчууд биш дэлхий нийтээрээ ярисаар байна бишүү? Та олсон мөнгөөрөө олон давхар барилга барина. Америкийн зиндаанд очино гэж байгаа бол одоо байгаа барилгаасаа болж өнөө маргаашгүй усгүй болох аюул тулж ирээд байхад юунд найдаж, хөгжил гэж юунд хүрэх гээд байнаа?
Энэ хөгжил чинь мөхөл дагуулаад байна гэдгийг зөвхөн би биш, зөвхөн Монголчууд бид биш, хүн төрөлхтөн даяараа яриад хор хохиролыг нь амсан туулсаар байна бус уу?

Anonymous said...

Чухам ийм л учир иргэншлийн эсрэг нүүдэлчин соёл зогсож Чингис хаан их засаг хуулиндаа усанд орж биеэ угаахыг хориглосон бус уу? Ертөнцөөс тасархай ер бусын хүчийг үзүүлж ертөнц дахиныг өмнөө чичрүүлсэн Чингис хааныг бид магтан дуулах мөртөө ертөнцөөс тасархай ер бусын соёлыг нь яагаад хүлээн зөвшөөрдөггүй юм бэ?
Монгол улс Ертөнцөөс тасархай ер бусын сүр хүчийг үзүүлж дэлхийг өмнөө сөгдүүлсний эцэст дахин ертөнцөөс тасарч сураг чимээгүй болсон. Энэ хоорондох Монголын түүх цаанаа л ер бусын. Гэвч энэ ер бусын нууцыг тайлах оньс бидэнд бий. Энэ бол 800 жилийн дараа Чингис хаан дахин заларч дэлхийг тохинуулна хэмээх Монголчуудын дунд ам дамжсан домог. 800 жилийн дараа Чингисийн хөх цэргүүд дээд тэнгэрээс бууна хэмээх Нострдамусын зөгнөл. Хэдийгээр энэ нь нялхас бидний балчир оюунд багтах аргагүй туйлын гайхамшиг боловч Монгол улсын 800 жилийн хөгжлийн түүхэн явцаас учир бүхнийг тайлж уялдаа гаргалгааг хийж болно.
Ертөнцөөс тасархай учир тэнгэрийн улс хэмээнэ. Тэнгэрийн улс учир тэнгэрийн жаргалаар цэнгэн баясаж тэнүүн амгалан аж төрж иржээ. Тэнгэрийн улсын баримтлах бодлого нь дээдийн номлол. Дээдийн номлол нь ариун бус, мөнх бус, зовлонгийн мөн чанартай энэ биеийг гаднаас нь угааж арчилж тордоод нэмэргүй зовлон арвидахын нэмэр. Харин дотоод сэтгэлээ ариусган дотооддоо төгөлдөржиж чадвал дотроосоо гэрэлтэн гийж гэрлэн бие, солонгын бие, хувилгаан бие гээд цаглашгүй эрдэм төгөлдөр болно хэмээн сургаж, түүнд хүрэх аргачлалыг номлодог. Монголчууд энэ номлолыг үеийн үед дагаж ирсэн. Ямар үр дүнд хүрснийг өнөөдөр бид сайн мэдэхгүй ч зах зухаас нь төсөөлж болохуйц баримт бидэнд байгаа.
Өвгөдийн гэрээслэлийг зах зухаас нь дурдвал:
Төмөр утас дэлхийг хэрж төмөр шувуу тэнгэрт ниснэ
Төмөр шоргоолж, төмөр аалз /машин, техник/ хот хүрээг бүрхэх цаг болно”
“Будаа гурил байвч идэх уух хүнгүй, хувцас байвч өмсөх хүнгүй, зам байвч явах хүнгүй,. Мэдэх, мэдэхгүй өвчин тахал гарах, хүн амьтан гэнэт үхэх явдал олон гарна.
Буруу ном 70 жил ноёрхож бүх зүйл доройтохын цагт
Өвөл хаварт хавчигдаж зун гэж үгүй болно.
Өнгө мөнгөнд хавчигдаж үнэн гэж үгүй болно.
Бүх зүйл орвонгоороо эргэж түрийний бөөс толгойд гарахын цагт төр эргэнэ гэжээ.
Энэ мэтээр өнөөдөр болж өрнөх үйл явдлыг хэдэн зууны тэртээгээс хэрхэн тольдон айлдсаныг мэргэд хуврагууд ухаант олон түмнээсээ тодруулан мэдэж болно. гэхдээ үг хөөх нь гол бус гол нь утгыг хөөж учрыг олох нь чухал. Энэ бол асуудлыг шийдэх арга байдаг.
Монголд буруу ном 70 жил дэлгэрч бүх зүйл уруудан доройтох урьдын бошго ёсоор бид угааж арчих, барьж байгуулах бүтээн босголтын ажилд шамдсаны үр дүнд нүүх газар, суух оронгүй, уух ус ургамал модгүй, амьсгалах агаар, амьдрах орчингүй болох аюул нүүрлээд байна.

Anonymous said...

7 сар бол зуны туйл. Гэтэл 7 сард хаврын хавсрага балбаж амьдрахын эрхэнд хүмүүс байгалийн баялагаа шавхан хоосолж өөрийгөө хөнөөх үйлийг цаг нартай уралдан үйлдэх болсон нь цаг төр эргэхийн дохио. Үнэхээр түрийний бөөс толгойд гарахын цагт төр эргэнэ хэмээх урьдын айлдвар ёсоор болж төр эргэх цаг нь иржээ.
Харин энэ эргэлт ямар эргэлт байх бол?
Үүнийг би ойлгохдоо төр гэж түрийнд байх нь таарсан хэдэн муу нөхөд дээшээ гарчхаад тэднээс л болоод байгаа юм байна. Одоо тэднийг авч хаяад оронд нь сайн хүн тавьчихвал бүх зүйл болоод явчих юм байна гэж огт бодохгүй байна.
Би юу гэж ойлгож байна вэ? гэхээр ТӨР ГЭЖ ТА. Би таныг гэж ойлгож байна. Таны биед байх ёстой бөөс толгойд чинь гарчихаад бүх зүйл буруудаад байгаа юм байна гэж ойлгож байна. Биеийн тань бөөс таны биеийг л загатнуулахаас бусдад хорлолгүй. Гэтэл тэр бөөс толгойд чинь гараад таны тархинд оршсоноос болоод ингэж өөрийгөө болоод бусдыг, энэ үеэ болоод ирээдүйгээ хөнөөх ийм их хортой юм яриад хийгээд байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр та толгойдоо гарсан тэр бөөсийг буулгаж төрийг эргүүлэхийн тулд яах вэ? гэхээр 00-ийн ус татах тоолондоо бод! Энэ усаар ингээд ялгадсаа урсгачих нь зөв үү? Буруу юу? гэж.
Өвөг дээдэс минь урсгал голдоо улаан цагааныг дусаалгүй нандигнан байж ариун мөрний цэнгэг ус, эм болсон рашаан ундаргыг бидэнд үлдээсэн билээ. Гээд бодтол чинь би юу хийж байна вэ? гэдгээ та ухаарах болно. Ингээд ажилдаа гартал чинь Улаанбаатарын түмэн стресс таныг угтан авна. Энэ бүхэн юунаас болов? Гэдгийг бодохын цагт аль нэг намаас юмуу? Эсвэл хэн нэгэн хэсэг бүлэг нөхдөөс бус өөрөөс тань өөрийн тань үйлдэл бүхнээс болоод байгааг харж болно.
Хүмүүс өөрсдийн хүчээр хийж бүтээсэн эд юмс л эдийн засгийн хямралыг үүсгэгч эзэн нь аж. Хэрвээ эд юмсыг хэрэгсэхээ больчихвол хүмүүс ажил хийх шаардлагагүй болно.Ажил хийхгүй бол ядрахгүй ядарснаасаа болж хямрахгүй. Ядрахгүй хямрахгүй бол өвчлөхгүй. эд юмсыг хэрэгсэхгүй бол эд юмсаас үүдэн гарах хог хаягдал, утаа тортог, уур бухимдал,байгалийн сүйрэл, гэмт хэрэг, хямрал тэмцэл энэ бүхэн үгүй болно. Хүмүүс анхнаасаа ажил хийгээгүй бол ажилгүйдэл, ядуурал, байгалийн сүйрэл, эдийн засгийн хямрал,гээд элдэв асуудалгүй бүх юм байр байрандаа амар жимэр байх сан. Ингээд цааш нь хүн амын нягтралаас үүдэх толгойтой үснээс олон асуудлыг бодоод үзэхээр өвөг дээдсээрээ бахархан бахдахаас ч аргагүй. Төвдийн хоцрогдсон шашин мухар сүсгээсээ болж Монголчууд дэлхийн хөгжлөөс хоцорч ганц гэрээр нүүдэллэн даанч байж дээ гэж халаглах таны сэтгэл хүн амын нягтрал эд юмсаас үүдэх хор хохиролыг бодож тооцсон болохоор ийм л учраас бидний өвөг дээдэс ахуйн хэргэлээг үл хайхран, аглагийг эрхэмлэдэг байж дээ гэж тэнгэрлэг удмаараа, Монгол өвгөөрөө омогшин бахархана. Хямралын эзнийг нь олсон таны ухаан цаашаа мухардана гэж байхгүй ээ. Улам төгөлдөржинө. Улам төгөлдөржихөд тань Бадрал багшийн тань ном хөтөч болно. Өвгөдийн ухаанаараа бахархаж номын амтанд орсон таны сэтгэл өөрийн тархинд үүрлэх таван хорын бөөсийг цэвэрлэн бурууг ярих бус зөвийг тунгаасаар тулах тээглэх юмгүй хоосон чанарыг ононо. Тэр цаг хол биш ойрхон.
Цагийн юм цагтаа. Цаг нь ирэхээр муу төрийг тэвнийн үзүүрээр түлхэн унагана хэмээн бидний өвөг дээдэс цаг нь ирэхийг хүлээж байсан бол тэр цагт тулан ирлээ. Бид бол дэлхийд нүүрлэх хожмын аюулыг зайлуулахын тулд гэгээрсэн үндэстний хожмын их үйл хэргийг гүйцэлдүүлэгч эзэд нь билээ. Хөгжлийн туйлд хүрээд мөхлийн ирмэгт тулан ирсэн хүн төрөлхтөн маргаашдаа итгэл алдарч, маргаашаа олж харахын тулд 800 жилийн дараа дээд тэнгэрээс буух Чингисийн хөх цэргүүдийг итгэн хүлээж, аугаа их Монгол улсын хожмын үр сад өнөөгийн бидэнд эцсийн найдвараа хүлээлгээд байна. Энэ дэлхийг хямралаас гаргаж хамаг амьтныг амгалан лугаа учруулах их хувь ерөөлтэй Монгол хүн таны суу заль, оюуны ид чадалд би итгэнэм. Баабар гуай таны залуу үеэ уриалан дагуулах өмөг түшигт итгэнэм.
Та бол тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн тасархай нь гэдгээ мартаж болохгүй. Бид бол гэгээрэх хувьтай гэгээрсэн үндэстний тасархай нь билээ.

gerel said...

Өнөөгийн хөгжлийг магтан дуулахын цагт өвөг дээдэс минь аргагүй мунхаг болж таардаг. Гэтэл өвгөдийнхөө байгалиа хамгаалах, хүн хүнээ хайрлах олон гайхамшигт ёс заншлыг судлаад үзэхээр жинхэнэ ухаантнууд мэт болж таардаг. Энэ хоёрын аль нь вэ?
Мөн Монгол орон хөгжлөөс үүдэх хор хохиролыг харьцангуй бага амссан нь аз мэт зарим нь уулга алддаг. Эрүүл онгон байгальд эрх тааваараа байгаа нь Монголчуудын аз уу? Үүнд ямар нэг ухааны зохицуулалт ороогүй гэж үү?
Яагаад бид ухаант өвөг дээдсийнхээ ухаан далайг хүлээн зөвшөөрөхдөө хойрго хандаад байна вэ? Үүний учир юунд юм бол?

Anonymous said...

Хүн төрөлхтөн одоогийн хэрэглээ шигээ байгалийн нөөц баялагт үрэлгэн амьдрах ахул 2035 он буюу ердөө л 26 жилийн дараа цэнхэр гариг маань бидний эрчим хүч болон бусад нөөц эх үүсвэрүүдийн хэрэгцээг хангаж дийлэхээ болино. Энэ үед дэлхийтэй ижил бас нэгэн өөр гаригийг олох шаардлагатай тулгарах билээ. Үүнээс л зайлсхийхийн тулд БИД ӨӨРСДИЙН АМЬДРАЛ, АЖИЛ, АМРАЛТ ЦЭНГЭЭНИЙГ ЭРС ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. БҮР ЯГ ӨНӨӨДРӨӨС, ОДООНООС ЭХЭЛ
АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн цаг уурын шилдэг эрдэмтэн James Hansen хэлэхдээ: “Бид эцсийн цэгийг өнгөрөөд байгаа ч эргэж буцалтгүй болсон цэгт хараахан хүрээгүй байна. Бидэнд алдаагаа засч энэ аймшигт байдлыг өөрчлөх боломж байна. Үүний тулд бид одоогийн байр сууриа өөрчилж нэн даруй хөдлөх шаардлагатай байна” гэжээ.энэ бол интернэтээс авсан мэдээ.
Аугаа их зөнчийн зөгнөлөөс үзэхэд хүн төрөлхтөн шинэ мянганы эхний жилүүдэд цаашид бүхнийг өөрчлөн амьдрах уу? эсвэл хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгах механизм болон ажиллах уу? Гэдгээ сонгоно.
...Зөнчийн бичиглэлүүдийг судалж байгаад бид Нострдамус зүгээр нэг өөрчлөлтийг бус бидний амьдарч буй хорвоо ертөнцийн өөрчлөлтийг бүхэлд нь зөгнөснийг олж тогтоосон. Хэдийгээр бид өнөөдөр луйвар, заль мэх,шударга бус ёс ноёрхсон ертөнцөд амьдарч байгаа ч Нострдамус энэ бүхэн өөрчлөгдөнө. Хувь тавилан өөрийн арга замаар энэ бүгдийг өөрчилнө хэмээн итгэл төгс өгүүлжээ...
Хэдийгээр итгэхэд бэрх ч гэлээ зөнч маань “Алтан зуун” гэдгээр хайр энэрэл шударга ёсны эрин үе ирэхийг зөгнөжээ. Энэ эрин үе нь манай дэлхий дээр 2035 он гэхэд нэгэнт тогтсон байх аж. Нострдамусын зөгнөснөөр энэ үед дайн болон зэвсэгт мөргөлдөөн огт үгүй болж өрөвдмөөр шунахай удирдагчдын оронд ухаалаг шударга хүмүүс ирэх юм байна гэжээ энэ бол Нострдамусын зөгнөл. Та алиныг нь сонгомоор байна.
...“Хүн төрөлхтний хөгжил мөхөл дагуулж бид эцсийн цэгийг өнгөрөөд явж байгаа ч эргэлт буцалтгүй болсон цэгт хараахан хүрээгүй байна”... гэдэг энэ их ноцтой үг шүү.
Хүн төрөлхтний энэ буруу хөгжлийг эргүүлэх боломж бий гэдэгт найдаж байгаа ч цаг хугацаа алдвал найдлага тасрана гэсэн үг.
13. Тэгэхээр би мөхнө гэдэгт итгэж байснаас бид өөрчлөлтийг хийж чадна гэдэгт итгэсэн нь хавьгүй дээр.

Anonymous said...

Эх дэлхийд минь мөхлийн аюул нүүрлэж мөхөх сэхэхийн зааг дээр тулж ирээд байхад энэ асуудлыг бид шийдэхгүй юм бол өөр хэн шийдэх юм бэ?
Хүссэн зорисондоо хүрч чаддаг нь хүмүүн заяаны ид хав атал дэлхийн асуудлыг чи шийдэхгүй гэж залуу үеийнхээ ирмүүн хүслийг боож, ир зоригийг нь мохоох эрх танд бий гэж үү?
Энэ дэлхийн хүмүүс цаашид орших уу? эс орших уу? гэдгийг хүссэн ч хүсээгүй ч бид, бидний залуу үе шийднэ. Цагийн байдал өөрчлөлтийг шаардаж залуу үе минь шинийг эрэлхийлж байхад та тэдний зоригийг мохоож, өөрийгөө хуурах башир зуршлаа, мөнгөний төлөө ажиллах мөхлийн замаа тулгаж болох уу?
Өвөг дээдэс минь олон арван мянган жил эзэгнэн суурьшиж эзний ёсоор хайрлан хамгаалж онгон сайхнаар нь хожмын бидэнд хүлээлгэн өгсөн Монголын сайхан нутагийг ердөө тавь хүрэхгүй жилийн дотор орвонгоор нь эргүүлж онгичин хоосолж, хордуулж, хог новшоор булсан таны үе энэ аймшигт арга барилаа залуу үедээ тулган хүлээлгэх ямар эрхтэй гэж?
Мөнгөний төлөө америк, япон, солонгос, хятад, орос улс гүрэн өөр юу байдаг юм тэр бүхний гар хөл болж хойч үеийнхээ эрүүл аж төрөх эрх чөлөөнд халдсан таны үе энэ гутамшигт боолын амьдралаа залуу үедээ тулган хүлээлгэх эрхтэй гэж үү?
Тиймээс залуус маань залхуу байна. Мөнгө олох боломжийг ашиглаж чадахгүй байна гэж мөнгөөр нүдийг нь таглаж залуу үеэ мөхөл өөд түлхэж болохгүй. Залууст маань мөнгө чухал биш мөнгөний төлөө нандин чанараа гээчихгүй нь чухал байна. Ажил чухал биш ажлын төлөө зүтгэх энэ боолын амьдралаас тэд залхаж байна. Залууст маань эх орноо гэх эзний сэтгэлгээ, хожим хойчоо гэх алсын хараа юу юунаас чухал байна.
Тиймээс бид залуу үеэ ажилд шамдахыг шаардаж сурч боловсрохыг сохроор тулгах бус сонголт хийх боломж олгож зөв замыг сонгоход нь дэм болох үүрэгтэй.
Монгол улс 88 жилийн настай бус ардын хувьсгал 88 жилийн настай. Ардын хувьсгалаас хойш Монгол орон суурин амьдралд шилжиж хэдэн арван жил хөгжихдөө бүх Монголчууд хэдэн арван мянган жилийн түүхэндээ хуримтлуулаагүй хогийг зөвхөн Улаанбаатарчууд өдөрт нь овоолж хогон уул нуруудыг ар араас нь сүндэрлүүлэн хогон далайд умбаж байна. Энэ хогон овоог босгохын тулд эрүүл мэндээ хөнөөж ирээдүй хойч үеэ хохироож буй бүгдийг зүйл дуусгаж байна. Энэ зөв амьдрал уу? Зөв хөгжил үү? Эцэстээ юунд хүргэх вэ? Үүнээс өөр арга зам үгүй юу? зөвийг сонгох гарц байхгүй гэж үү?
Ардын хувьсгалаас өмнө Монгол улс байгаагүй бус байсан. Хөгжөөгүй бус хөгжсөн. Харин ямар хөгжлөөр хөгжиж ямар дэвшилд хүрснийг тэр бүр мэдэхгүй.
Өвөг дээдсийнхээ сонгосон зам, зуун зуун жилээр хөгжиж ирсэн хөгжлийн түүхийг судалж, хүрсэн ололт амжилтыг нь танин ухаарахын цагт аль замыг сонгохоо залуу үе минь өөрсдөө шийднэ.
Зөв сонголт хийх боломжийг залуу үедээ олгож, өнөөгийн хүнд хэцүү амьдралаа өөрчлөхийн тулд үнэний эрэлд оройтолгүй одооноос гарах хэрэгтэй. Энэ бол шинэчлэлт өөрчлөлт.

Anonymous said...

Баабарын шинэ түүх хожим ямар үр дүнд хүргэж болох талаар Asuult форум дээр нэгэн гишүүний бичсэн бичлэгийг орууллаа. Фельетон юм шүү.

"Баабарын гол зорилго:

2079 онд Дундад Иргэн Улсын Ар монголын автономитын боловсролын хэвлэлийн газраас гаргасан 7-8-р ангийн эх түүхийн сурах бичгээс...

"20-р зуун нь манай Ар монголын автономит улсын хувьд хамгийн эмгэнэлтэй цаг үе байлаа. Бүдүүлэг оросын ятгалганд автаж элэг нэгт дундад улсын анд нөхдөөсөө хөндийрсөн бидний өвөг дээдэс маань тусгаар улс байгуулж байна гэсэн эндүү бодолд хөтлөгдсөн авай. Чингээд тэд маань эхлээд 1921 онд дундад улсын журмыг сахиулагч нөхөрсөг цэргүүдийг автономийн нутгаас хөөж, бүрэн эрхэт хэмээх үнэндээ бол оросын тоглоомын улсыг байгуулжихуй. Энэ байдлыг үл тэвчин, элэг нэгт дундад улстайгаа эргэж нэгдэхийг хүсэн эрмэлзэж байсан үй олон хүмүүсийг тухайн үеийн ар монголын удирдагчид 1936-1940 оны хооронд оросын шахалтаар устган хэлмэгдүүлсэн бөлгөө. Энэ үед олон улсын тавцанд хүчирхэгжин гарч ирсэн Их Наран улстай манай элэг нэгт төрөлх дундад улс маань хамтран ажиллах тохироо бүрдүүлж, ар монголчуудыг элэг нэгт дундад улстай нь нэгтгэж өгсөн тохиолдолд улаан оросын эсрэг тэмцэлд нь Наран улсад туслах гэрээг манай дундад их гүрний удирдагч Чан Кайши хийсэн бөлгөө. Харамсалтай нь олон хүчин зүйлийн улмаас энэ төлөвлөгөө биеллийг үл олж, манай ар монгол маань дундад улстайгаа нэгдэж чадаагүй болно. Тэр байтугай 1945 онд улаан оросын шахалтаар ар монголд маань тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулга гээч хуурамч жүжгийг тоглож, 99.99 хувь гэсэн эрүүл хүн итгэхийн аргагүй үзүүлэлтээр ар монголыг маань дундад улсаас нь бүр холдуулах ээлжит нэгэн ажиллагаа явагдсан байна. Ар монголынхоо элэг нэгт ахан дүүсийнхээ эргэж нийлэх гэсэн чин хүсэл зоригийг ямагт мэдэрч ирсэн дундад улс тухайн үедээ бүхий л боломжоороо иймэрхүү өдөөн хатгасан ажиллагаануудыг эсэргүүцэж байлаа. Ингэж байтал 1961 онд өнөөх л улаан оросын шахалтаар НҮБ хэмээх байгууллага ар монголыг маань гишүүнээрээ элсүүлсэн нь бидний хувьд ч, дундад улсын ах дүүсийн минь хувьд ч жинхэнэ эмгэнэл болсон юм.Түүнээс хойш даруй 30 жил өнгөрсний дараа цаг төр өөрчлөгдөж бидний хувьд жинхэнэ завшаант мөч тохиосон билээ. 1990 оны цагаан морин жилийн их хувьсгалын ачаар ар монгол маань улаан оросын нөлөөнөөс ангижирч, яваандаа бидний жинхэнэ гэр орон болох дундад улсдаа эргэж ирэх сайн цагийн эхлэл болсон бөлгөө... БНМАУ хэмээх оросын тоглоомын улс оршин тогтнож байх үед улаан оросын суртал ухуулга манай өвөг дээдсийн маань оюун санааг худал мэдээгээр хордуулан бузартуулж байсан байна. Тухайлбал 1950-иад оноос өмнө ар монголын хүн ам дөнгөж 500 мянга хүрэхтэй үгүйтэй болсон байсан, монгол үндэстэн тэр чигээрээ мөхлийн ирмэг дээр ирээд байсан, зөвхөн улаан оросын ачаар, социализмын бүтээн байгуулалт, эмнэлэг соёлын довтолгооны ачаар хүн амыг өсгөж чадсан гэх зэргээр худлаа мунхруулж байсан байна. Баабар мэт эх оронч түүхчидийн хөдөлмөр зүтгэлийн ачаар, үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ байсныг бид одоо мэдэх билээ. Түүнчлэн 20-р зуунд ар монгол сэргэн мандалтынхаа замд орсон гэж худал мунхруулж байжээ. Үнэн хэрэгтээ 20-р зуунд бол ар монгол маань хамгийн эмгэнэлтэй, хамгийн бурангуй, уналт сөгдөлтийн замд орсон байсан нь одоо хэн бүхэнд илэрхий билээ...""

test said...

www.YES.mn

per se! said...

ene niitlel tuiliin zuv, minii huvid elbegdorj enhbayar bish zuv gedegt sanal niilj bn, anonymous tai sanal ih niilj bna, bid Mongol hun, hun turluhtnii hugjild hul niilen alhah globalchiladsan delhiin irgen gedgee oilgoh heregtei!

Unknown said...

Баабар бол хөгжил гээд итгэчихсэн өнөөгийн энэ амьдралын хэв маягийн төлөө тууштай зүтгэгчдийн нэг. Түүнийг 100 хувь буруутгах бас аргагүй юм л даа. Хөөрхий, өнөөгийн хөгжил гээд байгаа энэ мунхаглалыг сайхан, зөв зам гээд итгэчихсэн учраас, 70 жил тархи угаасан бурхангүй үзлийг дэлгэрүүлэх харгис явуулгын хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийн нэг учраас, энэ сайхан хөгжлийн эцсийг ч олж харах сөхөөгүй, мунхагийн харанхуйд төөрөлдөн яваа нь энэ биз ээ хөөрхий. Сайхан амьдралын зам гээд итгэчихсэн тэр замдаа монгол түмнийг дагуулан явах гэж мэрийж байгаа нь ойлгомжтой. Баабар шиг олон хүний итгэлийг хүлээсэн хүн Anonymous ID-г ашиглан бичсэн энэ хүний хэлээд байгаа бүхнийг ухаад ойлгочихвол Монгол түмний ухамсрын эргэлтэд том нөлөө үзүүлж чадна даа уг нь. Даанч хөөрхий, өөрөө ч мэдэхгүй буруу л юм яриад явах юм даа... Уг нь сэтгэл нь гайгүй юм шиг... Мунхаг, мунхаг, мунхаг шүү Баабар аа наадах чинь. Мунхаг л хүмүүст асар том гай болдог юм. Мунхагаас шунал гарч, шуналаас зовлон... бүх юм гарна. Та сайн бодоорой. Өөрийгөө хэт үнэлээд байдаг тал танд бий шүү. Шашныг маш өнгөцхөн судлаад утга санааг нь ойлгочихно гэж байдаггүй юм. Би танд ихэрхэх гэсэндээ биш, үнэхээр мунхаг чинь арилаасай гэж хүссэндээ л хэлж байна.
Эцэст нь хэлэхэд би энэ Anonymous ID-аар сэтгэгдэл үлдээсэн хүнтэй нэг талд байна. Би саяхныг хүртэл төөрч явсаан, үнэн. Яг л Баабар агаа шигээ хөгжлийг хүсч, өвөг дээдэс минь ямар арчаагүй юм бэ хэмээн халаглаж, хөгжилд саад болоод байгаа авилгачдыг үзэн яддаг байлаа. Харин энэ хүний саруул ухаанаас би энэ бүх асуудлын жинхэнэ шалтгаан, үнэн дүр төрхийг олж харав. Харин Баабар та биеэ тоогоод энэ бүхнийг тоохгүй өнгөрөөх юм бол бидний сүнс дэлхий сөнөсөн хойно тэнэгээ гайхацгаагаад уулзалдах болно. Та бидэнд хэрэгтэй, энэ оюуны эрс өөрчлөлтийг хийхэд тан шиг мундаг хүн их үүрэг гүйцэтгэнэ. Та аргаа л олох хэрэгтэй байна.
Хүндэтгэсэн
БИ

Anonymous said...

baabar bagshi min sain u ! bi taniig bishiren hundetgej yavdag negen unshigch bna , uur humuus yu helsen ch hamaagui , gehdee ta dandaa l unen boditoi zuiliig l helj yavdag shu gedgee itej baigaarai !!!
tanai heldeg shigee bid yaahlaar dandaa neg ymiig tas har bish bol zaaval tsaasan tsagaanaar harj yavah yostoi ym be ?
bas end ug uldeej bgaa zarim ahan duused jahan zuvluguu gumuur bna , yaahlaar ta nar zaaval uuriihuu gants bodloor hunruu dairaad baih yostoi ym be ? baabar zuv helsen bol tuuniig ni huleegeed avna l biz ,hervee buruu helsen gej bodoj baival tuuniig orhiod hayaj bolno biz de ? zaaval tuunruu ushuutun daisan shig dairaad ter hunii setgel sanaagiig ni uimuuleed bh shaardalga bga ym u ? zuv ch bai buruu ch bai , ter hun uneheer l mogolchuud min sain saihan baigaasai l gej yariaad bga biz de ? ta nar turulhiinuu ter hund ushuutei ym u ? ugui biz de ?

Anonymous said...

Umnuh anonym maani daanch ih enduurch baina daa. Baabar bol zohiolch. Mongoliin tuuheer zohiol bichij terend ni cham shig huuhduud sohroor itgej, eh tuuhee uneleh unelmj ni alguur uurchlugduud baina.

Anonymous said...

Baabar guia "ZOOS" "ANOD" banknii talaar yum helehgui yu? Yamar ni 1000000 , 1000000 $ idej boldog tuhai? Uuruu oroltsoogui bol bicheech. Deer ni gadaadad suugaa MN-chuud hichneen $ yavuuldgiig.Teriig ni MN-d bui aav, eej ni, uvuu emee ni hereglej ekh orondoo hurungu oruulj bui ni unen eseh ?

Anonymous said...

http://german.china.org.cn/business/txt/2009-10/29/content_18790948.htm

Anonymous said...

ter ih urt yum anonymouss neriin dor bichsen hunii bodol ih zov sanagdlaa, gevch horvoo yortontsiin talaar baga medlegtei bolohoor unshsan buhendee urhiduulchih geed bh yum. ali boloh ihiig medeh gej end tendees yum unshih avch neg l itgeltei bus. hervee olomj ni boldog bol ter neree uldeegeegui ih zuil bichsen hunii bodliin talaar Baabar guai tanii bodliig medmeer bna. busad olon hun ch gesen medehiig husej bgaa baih

Anonymous said...

Amar said: Neree nuusan ahaa, ta bas l mongoldoo hairtai es zanshlaa deedeldeg hyn baina. Tanii yag ene heleed baigaa zyil shig bodoltoi hyn bol yug ni end ingej bichej suuhgyi baih baisan biahdaa. tegheer ih l gaihaj bna. "Dori ider dyydee" minii huvid, zaluu hynii amidrald baih estoi balance-n tuhai saihan bichleg. Orchlongiin byh yum hailtsaa holbootoi balancetai teriig aldagduulahgyi amidrah l chuhal. Yalanguya zaluu hynd huviin zohion biaguulalt tsagiin huviarlalt haanaa yundaa invest hiihvee yaaj ooriigoo hogjyylj hojim yu ihiig hiihvee gedegee tolovloj hii setgeliin hoorloor eldev yumand tashaarvaa l gesen. ta bas songodguudiig unshdag bol bayan hym nasnii etsest gantsaardana gedegiig medne gesen baihiin. Mongotei az jargaltai hymyys zondoo l bna shdee. Jishee ni bi market deer togloh hobby tei gej bodii. Hobby uchraas bi hiij biagaa yumandaa ch durtai mongo ch ih oldog bi shunaltaj hiigeegyi durtaidaa l hiij bna hysel shunal hoeriin hoorond yalgaa bii biz dee? Ug ni hymyys niitleliin talaar sanalaa huvaaltsdag bizdee getel ta bas niitlegchiih ni tuhai dairuulan bichjee hervee ene garchig Baabar guian tuhai baisan bol ene hyn yamar sedveer yu bichsen tuhai tyynii helsen ni her baritstai baidag tuhai margaldaj sanal bodoloo yldeej boloh yum getel ta zohiolchiih ni tuhai bicheed bas yag end bichsen sedevtei ogt hamaagyi yum bichih yum aa. I loved what you're trying to say about "mongolchilson green idea" but you took it to whole another place at some points in your posting, honestly I wouldn't want to sound like you if I have to talk about "green world" but that is your idea and you are also welcome to share it with the rest of us but I'd really listen to you if you do it with some dignity and respect.

Anonymous said...

Harin bi hend ch itgehgui ba. Ter enhbayart ch bas Ter Elbeged ch... hiij uzeegui ajlaa amarhan gj ih um yrij songuulid oroltsood bsan odoo hiisen um yu bgaag meedq ee. lav l sain saihan ajliin ehleliig tabij bga um haragdahgui l ba.

Шударга Ёс said...

Энхбаярыг би сайн хүн гэж бодог байсан юм. Яагаад гэвэл тэр үед би хүүхэд байлаа. Мөн өвөө маань хамгийн сайн нь гэж ярьдаг байсан. Харин одоо цаг хугацаа харуулсан гэж бодож байна тэр хүнийг. Мөн Элбэгдоржийг ч цаг хугацаа харуулж байна. Итгэх итгэхгүй нь миний л бодол боловч тэр хүний нүд юуг ч илтгэдэггүй. Яагаад гэвэл тэр Элбэгээ учраас. Баабар гуайн нийтлэл заавал 100% байх албагүй. Залуус тэндээс олж авах зүйлээ л олж авах хэрэгтэй. Хэрэггүй гэж бодсон зүйлээ орхичих л доо. Мөн ANYNMUOS -ийн хэлсэн зүйлд ч сайн ч зүйл байна орхигдуулах ч зүйл байна. Гэхдээ их мэдлэгтэй хүн юм. Хүн бүр өөр өөрийн бодолтой, ашиг сонирхолтой учраас хэзээ ч тэр нь нэгдэхгүй. Бүр хэзээ ч шүү. Тиймээс амьдралыг одоохондоо яг юу гэдгийг нь сайн ойлгоогүй л явна 20 хүрсэн мөртлөө.

Tuya said...

I live in America, but my roots are in Mongolia. I have some concerns about Mongolian Government and the country itself.
What is up with that mine profit sharing thing? Isn't it one of the most ridiculous thing ever? We are giving away this much money and these all people will spend it for goods from China. So all our money end up in China and Mongolians are left the same-poor.
I think it is the result of poor public education. This country's people are not ready for democracy and it is definitely not working. How could people of Mongolia allow such thing to happen? Are they all blind? It is clearly blind policy and stupid act. People should strongly oppose it.

Invest that money for education. Build new school and universities. Offer scholarship to the students. Build Public Library with computer access to the science databases. That would be real long-term investment that guarantees profit back.