Ойрмогхон МАХН-ын Бага хурал боллоо.Хуралд оролцогчид болон зохион байгуулагчдын хэвлэлд єгсєн ярилцлагаас vзэхэд МАХН-ын тvvхэнд тохиосон анхны нээлттэй, ил тод, цаанаасаа хэн нэгэн зохион байгуулаагvй, урьдчилан тєлєвлєєгvй, ардчилсан шударга хурал болсон гэнэ. Тvvх сєхвєл бас арай ч тийм биш юм. Хамгийн сvvлчийн ил цагаан хурал 1927 онд болжээ. Наян жилийн ємнє! Ерєнхий сайд Цэрэндорж хvнд євчтэй, Намын удирдлагад гарсан Дамбадорж, Жадамбаа нар Монгол Улсын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрvvлэхээр Япон, Герман, Францтай ярьчихсан, Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан Баруун Европ орж монгол залуусыг тэндэхийн сургуульд оруулчихсан, Германы геологи хайгуулын анги Монголын уудам талаар нэг таран баялаг хайсан, Германы АЭГ компани Улаанбаатарт анхны цахилгаан станц барьсан, МАХН-ын тєлєєлєг-чид Москвад болсон Коминтерний хуралд оролцохдоо маш том банга хvртэн тус байгууллагаас хєєгдєх мэдэгдлээ авчихаад байсан vе!
Vvнээс арваад жилийн ємнє Хятадын тvрэмгийлэгчдийг хєєж гаргах санаачилга Монголын тэргvvний эх орончдоос тєрж улмаар 1920 онд Нийслэл хvрээнээ єєр єєрийн зиндаагаар гурван дугуйлан зэрэг багуулагдсан нь Ноёдын, Тvшмэдийн, Ардын гэж нэрлэгдэж байлаа. Бvгд Богд хааныг хvрээлсэн ба зорилго нь харийн тvрэмгийлэгчдийг хєєж гаргаад, Богд хаанаа тойрон хvрээлж шашин тєрєє мандуулах нэгэн адил санаатай байв. Харин Эрхvvгийн большевикууд эднийг єєр нvдээр харж байлаа. Тэднийхээр Ардын гэх дугуйлангийнхны зорилго ард тvмнийг тєлєєлж нийгмийн бусад давхаргынхаа эсрэг чиглэх ёстой ажгуу. Ингээд Тvшмэдийн болон Ардын дугуйланг нийлvvлж Ардын нам гэгчийг байгуулсан ба тэднийхээ цугларалтыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд Хиагтад зохион байгуулжээ. Єдгєє зориуд шоглож байгаа юм шиг “эх орончдын єдєр” хэмээн тэмдэглэх болсон энэ єдєр тус тоглоомын байгууллага-намын гаргасан баримт бичигт Монгол Улсын ирээдvйг “...алсдаа Хойд Хятад, ємнєд Хятад, Тєвд, Шинжаантай нийлж холбооны улс болно” гэж зорилт болгон тодорхойлжээ. Уг нь эдгээр эх орончид “алсдаа Хятадтай нэгдэнэ” гэж бодож байгаагvй, энэ бол Эрхvvгийн согтуу большевикуудын тулгасан бодол гэж найдахыг хvснэм. Энэ согтуучуудыг Москвагаас Коминтерн гэгч шууд удирддаг байлаа. Монголын хууль ёсны Засгийн газартай сєргvvлэн Ардын тvр Засгийн газар гэгчийг Коминтерн бас байгуулж єглєє. Харин зун нь Богд хаанаа хvлээн зєвшєєрсєн зєвшлийн шинэ засаг буй болгож мєнєєх гурван дугуйлангийнхан єєр єєрийн тєлєєлєгчийг багтаасан эвслийн маягийн Засгийн газар байгуулжээ.
Хоорондоо зєрчилтэй боловч єєрийн гэсэн тусгаар шашин тєрєє мандуулах хvсэлтэй эл гурван бvлэглэл эцэстээ Коминтерний урмыг хугалжээ. Ингээд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх коммунист хийрхvv байгууллагыг байгуулж тэдний эсрэг тухирсан нь нэлээд амжилт олж 1920 онд бєєгнєрсєн эх орончдын толгойг залгиж дуусав. Гээд залуус єєрснєє удалгvй ухаан сууж жинхэнэ эх орончид болон хувирлаа. Энэ vед єєрсдийгєє Коминтерн гэх Ренчино, Рыскулов, Амгаев нарын буриадууд МАХН-ыг багагvй шаналган тvйвээж байсан хэрэг. Байнгын даралт шахалтад тэсэхээ больсон МАХН сvvлдээ Коминтерний vгэнд орохоо больж, эдгээр тєлєєлєгчдийг нь ээлж дараалан хєєж явууллаа. 1921 онд Монголын эх орончдын хvсэл хяслаар тоглож єєрийн дэглэсэн жvжигтээ Коминтерн эцэстээ дvгнэлт єгч чадахаа болин “жижиг хєрєнгєтний хувьсгал” гэж томъёолохдоо хvрсэн юм. Явж явж Коминтерн Монголд ноёрхол тогтоож чадсан юм байхгvй шахагдах дээрээ туллаа. МАХН нь илvvтэй чєлєєт vзэл бодлын индэр болсон юм. Улс орны хєгжлийн гарц замналын асуудал нээлттэй хэлэлцvvлгээр ордог, хоорондоо ичиж нэрэлхэх айх юмгvй зєрєлцєн маргалддаг, асуудлыг илvvтэй зєвшлєєр шийддэг боллоо. Залуучуудын эвлэлийн террор хар аяндаа vгvй болсон гэсэн vг.
Хяналтаас нь улам бvр гарч бие даасан бодлого явуулах болсон МАХН нь Коминтерн гуайн толгойны ганц євчин боллоо. Тvvний тулгасан коммунист бодлогыг яавч хvлээж авахгvй, ерєнхийлєн удирдах шахалтыг нь шулуухан vгvй гэхгvй мєртєє биелvvлэхгvйгээр vл барам ар хударгаар нь бvрэн бие даах арга хэмжээг идэвхийлэн явуулах аж. Сvvлдээ цагаандаа гарч “vлгэрлэвээс Швейцарь лугаа адил хєгжих” тухай тунхаглах нь тэр. Энэ бол vзэл бодлын хувьд тєвийг сахиж тvvний хэлсэн шаардсаныг vл хэрэгсэн дvлий дvмбэ оргино гэсэн vг. Энэ бол алсдаа дэлхийд ноёрхлоо тогтоох санаархалтай Коминтерн гуайд бараг л vхлийн цохилт болж мэдэхээр зvйл. Иймээс аль ч нээлттэй нийгэмлэгт зєвшилцєлд хvрэхийн тулд байдаг хоорондын зєрчлийг ашиглахаар шийдлээ.
1928 онд Коминтерн єєрийн дээрэмчдийн бvлгийг Улаанбаатарт илгээж десант буулгалаа. Энэ нь ерєнхийдєє тэр vед Америкт байсан цуут гангстер Аль Капони єєр хотын мафийг гартаа оруулахын тулд Чикагогоос гэнэтийн десант буулгаж алж хяддаг байсантай туйлын тєстэй технологи. Коминтерний явуулсан олон улсын дээрэмчид юун тvрvvн МАХН-ын удирдлагад байсан гомдогсод, мєчєєрхєгчид, аймхайчууд, нээнтэгтэй болсон улсыг тvvж нэгтгэв. Тэдэнд туслуулахаар юмны учир ойлгохгvй залуучууд хvvхдvvдийг Тверийн морин цэргийн сургууль, Москвагийн КУТВ, Улаанбаатарын намын сургуулиас цуглуулжээ. Ингээд МАХН-ын VII их хурал гэгчийг зарлан хуралдууллаа. 49 хоног хуралдсан энэ их хурал хараал ерєєл, ял зэмлэл, буруутгал егvvтлээр дvvрсэн юм. Туслах бvлгийн єнєє залуучууд хурлын vед vймvvлэх, хашгирах, шvгэлдэх, алга таших зэрэг ажлыг хамаандаар гvйцэтгэж байсан боловч чухам юунд орж яах гэж байгаагаа єєрснєє ч тєдийлєн ойлгоогvй юм. “Хєдєєний арван гурвын фракц” гээч Коминтерн гуайн зохиосон хуурамч бvлэглэл МАХН-ын албан ёсны удирдлагыг авахаар томилогдсон байна. Тэдний тавьсан илтгэл, шаардлага зэрэг нь орос хэлээр бичигдсэн байсан нь одоо ч Улсын архивт хадгалагдаж байгаа. Гэвч Коминтерн тєрийн эргэлт хийж чадсан боловч эргээд даргаар итгэж тавих хvн олж чадахгvй байсан учир бие биенээ туршиж єєрт нь эргэж матаж байх гурван хvнийг зэрэгцvvлэн дарга болгож бантагнуулжээ. Хожим эргээд Коминтерндээ алуулсан Элдэв-Очир, Гэндэн, Лхvмбэ гурав ингэж цоорон гарч ирсэн юм. Эндээс Ерєнхий сайдаар томилогдсон Жигжиджав ч тун удалгvй бєндийснийг амиа хорлосон, буу алдсан гэх мэт янз бvрээр тайлбарладаг.
МАХН-ыг самарч дахин эрхэндээ оруулсан Коминтерн дараа нь нийт Монгол орныг харин ч нэг самарсан даа. 1932 онд ард тvмний зэвсэгт бослого гарч байж Монгол орон Коминтернээс арай гэж нэг салж билээ. Харин чонын амнаас гарсан Монгол Улс Сталин хэмээх барын аманд орсон юм. “МАХН яасан бэ” гэж vv? Эргэлт буцалтгvй улаан коммунист бvлэг болсон. Эх орон, улс vндэстэн гэдэг асуудал vргэлж хоёрдугаарт тавигдах болж алж хядах, хэлмэгдvvлэх, цєлєх, баривчлах, гадуурхах, халах, доромжлох, хаах, хориглох, хураах, дээрэмдэх ажлаар дагнах болсон доо.
Тvvхийн єндєрлєгєєс эргээд харж байхад тухайн vед МАХН хэт биеэ дааж Коминтерний эрхшээлээс нэг мєсєн мултрах гэж дэндvv чармайсан нь єєрт нь нєхєшгvй хохирол болсон мэт. Тэвчээртэй хvлээцтэй байж хохирлыг єєр дээрээ зохих хэмжээгээр аваад явж байсан бол хожим vндэстнээ тэр чигээр нь баллуулахгvй ч байсан юм бил vv?
Мангас бол мангас, тvvнээс тийм ч амар ганц хєнтрєлтєєр салчихдаг юм биш ажгуу.
2 comments:
Baabr iin uuriinh ni web haagdchihaj.
Ter Ouyu Tolgoin original tusul gee ni ard tumend sonin heregsleer neelttei zazagdsan yumuu ingehed. Haigaad l oldohgui yum baina. Herev tiim yum baihgui bol bid chini yug yutai harizuulj heniih ni ugend itgeh yum be?
http://www.mongolia-issues.tk/
Post a Comment