Saturday, October 25, 2008

Баабарын ярилцлага - Gogo.mn

1 дүгээр хэсэг [2008-03-24]



2 дугaaр хэсэг [2008-03-24]



3 дугaaр хэсэг [2008-03-24]

Дэлгэрэнгүй унших...

Tuesday, September 23, 2008

Оюу толгой

1997 онд ашигт малтмалын хууль буй болсноор хувь хүмүүс болон хувийн хэвшлийнхэн уул уурхай ашигт малтмалын салбарт ажиллах үүд хаалга нээгджээ. Үнэндээ энэ хууль нь ашигт малтмалын гэхээсээ лицензийн хууль байсан юм. Энд уул уурхайг ашиглах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон асуудлыг огт хөндөөгүй. Буруутгаж буй хэрэг биш, тэр үед дэлхий даяар уул уурхайн салбар уналтанд орсон байсан учир Монголын баялагийг чулуу болгох тухай биш, урдаа барьж болох ганц салбараа хүнд тоолгох асуудал нь гол байлаа.



Ашигт малтмал нь ноолуурын нэгэн адил үнэ нь өсөж буурах өөрийн мөчлөгтэй байдаг. Далаад оны эцсээр унци нь 800 доллар хүрч байсан алт 97 онд 250 болтлоо унасан байлаа. Алтны халуурал дөнгөж эхэлж байсан цаг боловч гар аргаар хувин түмпэнгээр ухаж байснаас гадна дотны томоохон хөрөнгө оруулагчид алт ухах тухай сонсох ч дургүй болсон байлаа. Учир нь ийм хямд үед өртөг нь алтнаасаа илүү гарчихаад байв. Монголын гол экспорт болсон зэсийн дэлхийн үнэ 1500 доллар байв. Эрдэнэтийн тонн зэс гаргах өртөг 1700 доллар.

Монгол улс уул уурхай дээрээ түшиглэн босож ирнэ гэдэг жараад оноос хойшхи бүх үеийн сэхээтэн, эдийн засагч, төрийн хариуцлагатнуудын мөрөөдөл байв. Гэтэл ерээд он гэдэг уул уурхайн бүрэн уналтын үе байлаа. 1990 онд дэлхий даяараа геологийн хайгуулд ердөө л ганцхан зуун сая доллар гаргаж байсан баримт байна. Геологичид ажилгүй болж ихэнх нь өөр мэргэжил ажилд шилжиж байлаа. Монголчуудын гуч дөчин жилийн мөрөөдөл тун ч бүдэгрэн сүүмийж байсан хэрэг. Бараг л сүүлчийн горьдлого болгож ийнхүү маш либераль хуулийг УИХ батлан гаргалаа. Монголын уул уурхайд хөрөнгө оруулалт хийвэл төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэхээр амалж байв.

Үүнээс өмнө Өрнийн нэлээд жижиг компаниуд Монголд нефть, ураан, зэсийн хайгуул хийж байжээ. Нефтийн хайгуул бүтэл муутай, урааны үнэ хэтэрхий доогуур гээд нэг л урагшгүй. Монголын удирдлага болгон гадаадад явахдаа илэрц бүхий хэдэн ордоо суртчилан хөрөнгө оруулахыг гуйдаг ганц ажилтай байлаа. Өнөө л Таван толгой, өнөө л Асгат, өнөө л Цагаансуврага, өнөө л Улаан, Цав. Гэхдээ эдний алин дээр нь ч ТЭЗҮ байхгүй, манайд нэг гоё юм байгаа ирж ухаач гэх маягийн бүдүүн баараг юм л яриастай.

Дэлхийн уул уурхайн салбарт хэдхэн том гигантууд байдаг. Тэдний нэг нь Австралийн Би Эйч Би юм. Азид тэд бүрэн ноёлодог. Хятадын зах зээлийг түүхий эдээр голлон хангагч. Тэд саяхан нээгдсэн Монголд хайгуулийн нэлээд хэдэн лиценз авчээ. Үүний нэг нь өнөөгийн бидний Оюутолгой гэж нэрлээд байгаа Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь газар. Энэ хавьд зэсийн илэрцтэй гэж нэгэн монгол геологич хэлсний дагуу тэд лицензийг нь авсан гэдэг. Ийм илэрц Монголд олон бий, харин зэс байж ч магадгүй, үгүй ч магадгүй. Баялаг туршлагатай Би Эйч Би тэр хавиар хорь гаруй өрөмдлөг хийн хайгуул явуулаад юу ч олсонгүй. Тэгээд ч зэсийн үнэ шалан дээр уначихсан байхад энэ нь дэндүү эрсдэлтэй ажил байлаа. Ингээд салахын түүс болжээ. Уг компани бас Тавантолгойн нүүрсний ордын лицензийг авсан байсан юм. Хоюуланг нь зарах гэж нэлээд оролдлоо. Хэн ч авахгүй болохоор нь Тавантолгойн лицензийг монголчуудад эргүүлж өгөв. Харин Оюутолгойг Канадад бүртгэлтэй Айванхо майнз хэмээх компани авлаа.

Уул уурхайн бизнест нэгэн бичигдээгүй дүрэм бий. Эхний хайгуул, магадгүй анхны ашиглалтыг жижиг компаниуд гүйцэтгэдэг. Тэд хамаг эрсдлийг үүрдэг. Ингээд “савалж баглан” багц болгоод жинхэнээр ашиглах том компанид зардаг. Ашгаа эндээс хийдэг боловч асар их эрсдэл үүрч буй учир дампуурах нь ч элбэг. Ийм компанийг “жуниор” гэдэг. Өсвөрийн гэх маягтай. Айванхо майнз бол ийм компани. Гэхдээ энэ зэрэглэлээсээ дөнгөж гараад томоохон биржүүд дээр анхны хөлөө тавьсан байв. Тэд Монголд бас нэг аз үзэхээр шийджээ. Ингээд нэмж баахан цооног ухсаар 150 хүргэсэн аж. Цөхөрлөө. Бүрэн шатаад орхиж явахаар шийдэв. Өрөмдлөг болгон олон арван мянган доллар шүү дээ.

Одоо геологичдийн дунд домог шиг яриа үлдэж. Канадын геологич Кирвин 150 дахь өрөмдлөгийн цэгийг зааж өгчээ. Ингээд бараг 600 метрийн гүнд зэсийн олдоцод тулсан байна. Айванхогийн Монголоос бүр мөсөн явахын өмнө хийсэн хамгийн сүүлчийн өрөмдлөг нь геологийн түүхэнд эхний аравт багтахаар асар том нээлт боллоо. Оюутолгойн зэсийн нөөцийг өнөөдөр 72 тэрбум унци, алтыг нь 30 сая унци гэж барагцаалдаг. Дэлхийд тоологдох ховор баялаг. Энэ бол ХХI зуун гарсны анхны жил, 2001 он байлаа. Өдгөө Оюутолгойн зэсийн хүдрийн биетийг тоймолбол цувсан дөрвөн том бөөгнөрөл гэж дүрслэгдэнэ. Нэгнийх нь толгойг дээрх домогт өрөмдлөг хальт онож орхижээ. Энэ бол асар том аз, шинжлэх ухаан технологийн лут ололт байв. 150 дахь цооногийг гаргасан геологчид ч, Айванхогийн хувьцаа эзэмшигчид ч, тэр тусмаа монголчууд энэ нээлт хувь заяанд нь ямар том эргэлт болж байгааг тэрүүхэн үедээ төсөөлсөнгүй. Гурван жил үргэлжилсэн дараагийн судлагааны эцэст үнэлж баршгүй эрдэнэ олдсоныг сая ойлгосон юм. Хэдэн арав, заримдаа зуунаар хэмжигдэх жилээр ийм олдворын дээгүүр хайгуул хийгээд олоогүй тохиол геологийн түүхэнд тун элбэг гэнэ. Азын хувьд Айванхо компаниас гадна үүнийг хөрсөн доороо хадгалж байсан монголын ард түмэн ховор хоншоортой байлаа.

Төв Америк, Өмнөд Азид хэд хэдэн ордтой Айванхо майнз компанийн эзэн Робэрт Фридланд нэлээд өвөрмөц ааштай сонин эр. Хамаагүй эрсдэл хийдэг, тэр хэрээрээ аз нь гийдэг, хамаагүй ярьдаг, тэр хэрээрээ хэл аманд орооцолдох нь элбэг. Калифорнийн алтны харуурлын үеийн ковбой маягийн зантай. Монгол дахь гийсэн аз нь түүний хувьцааг бирж дээр суга өсгөв. Дорхноо тэрбумаар тоологдох хөрөнгийг бирж дээр босгож ирлээ. Паблик компани ийм болж буй нь Оюутолгойн эзэмшигчид дэлхий даяар олон боллоо гэсэн үг. Түүнд итгэн мөнгөө өгч уурхайгаа ажиллуулан их ашиг олоод хувьцааны ноогдол маягаар эргүүлээд өсгөөд өг гэсэн хар мянган хүн гараад ирсэн гэсэн үг. Мань хүн ч хувьцаагаа өсгөхийн тулд сурсан зангаараа үнэн худал хамаагүй юм бурж хүн амьтан цочролд оруулж байна. Зах дээр бараа зарж суугаа наймаачинтай утга нэг боловч биржийн наймаа нь тогтсон ёс зүйтэй байдаг тул арай ингэж дэгсдүүлж боломгүй. Тэрээр нэг удаа Монголд олсон баялагаа таван доллароор подволк хийгээд 100 доллароор зарж байгаа байдлаар төсөөлүүлэн ярьж хөөрчээ. Харин хавтгай болсон дэлхийд түүний Өмнөд Америкт ярьсан яриа маргааш нь Монголын сонинд нийтлэгдэх нь тэр.

Ингээд монголчуудад хар үүслээ. Угаасаа ч хардах нь тэдний цусанд байдаг зан чанар. Фридланд Монголыг ганц хүн шийдвэр гаргадаг Казахстан маягийн орон байна гэж үзээд олон нийтийн санал бодлыг сонирхсон ч үгүй. Хийсэн болон хийх гэж байгаа ажлаа олон нийтэд танилцуулахын оронд эзэн хаан болон түүний урдуур хойгуур бөхөлзөн гүйх шадруудтай “хараар” тохирохыгоо илүүд үзнэ. 2003 онд монголчууд Орост өрөө төлөх болоход Айванхо майнз Засгийн газарт 50 сая доллар зээлүүллээ. Энэ бол үнэндээ Засгийн газартай гэрээ хийх болзлын хахууль байв. Хэрэв гэрээ хийгдээд цааш явсан бол мөнгө буцаагдахгүй Монголын эздийн хармай руу чимээгүй гулсан алга болох байсан болов уу даа.

Айванхо майнз Монголд гайхамшигт нээлт хийж өөртөө болон Монголын ард түмэнд аз авч ирсэн. Монголд үйлчилж байгаа хуулийнх нь дагуу ажиллаж, ард түмэн, олон нийтэд нь тайлбарлан, шудрагаар хандан зүгээрл ном журмаар ньявсан бол аль аль талдаа ашигтайгаар толгой эргэм мөнгийг “хийж” болох байлаа. Харин тэд ажлаа “хөнгөвчилж” эзэдтэй нь нууц ч юм шиг, хуйвалдсан ч юм шиг, хууль бусаар ч юм шиг тохиролцох гэж яваад хүнд байдалд тулав. 2004 онд түүний эзэн нь гэж ойлгож байсан нөхөр хамаг эрх мэдлээ алдаж, эгээтэй л шорон явчилгүй нэг юм тогтов. Шинэ Засгийн газар мөнөөх 50 сая долларыг нь буцаагаад өгчихлөө. Монголчууд төрлөхийн хартайгаас гадна байхгүй юм булаацалдахдаа гаргуун хүмүүс. Засагт шинээр гарч ирэгсэдийн ойлголтоор хууччуул нь Айванхогоос асар их мөнгө авилгаар авсан, харин өөрсдийг нь “доош нь хийгээд” юу ч хялайлгахгүй байгаа аж. Ингээд “тэмцлийн хурц хэлбэр”-т шилжлээ.

Зурагтаар нэгэн бичиг үсэгтэй эр Фридланд монголчуудыг хэрхэн турж үхтэл нь шулж байгааг интернэтээс жишээ татан бут авлаа. Энэ нь уул уурхайн дэлхийн тогтсон жишиг жаягийг мэдэхгүй олон хүний зүгээр л эх оронч үзлийг нь бадраасан юм. Үүний зэрэгцээ шантаажаар баяжих аргыг нийгмийн идэвхи бүхий олон гарууд бас олоод харчих нь тэр. Тэд жишиг жаягийг ойлгохыг ч хүссэнгүй, ойлгоод ч яах юм билээ, өөр зорилго агуулж байлаа. Монголын ард түмэн дор хаяж 50 хувийг нь эзэмшинэ гэсэн тулгалтын “бодлогыг” хөгжүүлэв. Жагсаал цуглаан ч найгаа алдлаа. Их хурлын гишүүн нэгэн энэ бүхнээс хоцрохгүйн тулд талбайд майхан барин гарын үсэг цуглуулж ард түмэнтэйгээ нэгдэв. Харанхуй масс дээр тоглож алдрын зэрэглэлээ нэмэгдүүлэх сайхан бай нь Оюутолгой болж хувирав. Эрүүл саруул юм ярьсан хүн шууд л эх орноосоо урвагч болох нигуртай. Хэн илүү тэнэгтэнэ тэр л жинхэнэ эх оронч.

Зохион байгуулагчид эх орны төлөө зүрхээ цохилуулахаас гадна өөрсдийгөө мартсангүй. Айванхо майнзын байрны гадаа үймээн дэгдээж машиныг нь шатаана гэж байсан нөхөд дотогшоо ороод 250 мянган доллароор энэ ажиллагаагаа бүрэн зогсоох наймааны санал тавьж байлаа. Өөр бусад гадаадын компанид шахалт үзүүлэгчид ч бэлэн мөнгөөр асуудал шийдэж болох санал тавьж байсны дээд хэмжээ нь 50 сая долларын нэхэмжлэл байсан юм. Төр ч ард түмэнтэйгээ нэгдлээ. Зэсийн олзворлолтонд 68 хувийн онцгой татвар тавьсан нь Оюутолгойд хөрөнгө оруулагчдад тавьсан нэхэмжлэл байлаа. Эрдэнэт энэ татварыг төлж эхэлсэн нь Оростой байгуулсан тогтвортой байдлын гэрээг нэг талаас дангаар зөрчсөн бүдүүлэг дайралт байв. Эрхтэн дархтан болгон төрийн нэрийн өмнөөс Айванхо майнзыг дайран хөөж туух нь өдрийн дэглэм болжээ. Гол санаа нь авилга өгөхдөө “ард түмний төлөөлөгчдийг” ялгаварлан гадуурхсан явдал болох нь эх оронч ярианы цаанаас нь цухуйхаар үл барам бултайна. Гудамжинд бол бүр замбараагаа алдсан. Ганц биеэрээ “фронт” хүртэл байгуулж шууд Фридландыг өөрийг нь чаддаггүй юм гэхэд гэрээ хийж буй монгол хурган дарга нарыг шантаажлан хэдэн цаас салгаж авах арга хүртэл гарчээ. Эх оронч шантааж бүх нийтийн үйлс болж эмнэлэгийн хяналтанд байдаг хүмүүс ч идэвхийлэн оролцож манлайлах болов. Нэг л үгэндээ бирдийн лонхны амыг Фридланд өөрөө нээгээд тавьчихжээ. Оюутолгой бизнесийн утгаа алдаж улс төрийн тоглолтын талбар боллоо. Хэрэв энэ солиорлыг улстөр гэж нэрлэдэг юм бол шүү дээ! Монголд хэрэгжиж байсан хайгуулын олон арван төсөл хаагдаж, энэ аймаар орноос компаниуд хохирлын бага дээр гарч эхлэв. Монгол улс улсынхаа төсвөөр чардайж байж хоёр сая долларын хайгуул хийдэг бол, энэ үед гадаадын компаниуд жилд 100 сая долларыг хайгуулд зориулж байжээ.

Энэ хооронд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ галзууран өсч, 8000 долар давсан нь түүхэнд үзэгдээгүй явдал болов. Айванхогийн хувьцааны үнэ Монгол дахь эх орончдын зүрхний цохилтыг даган огцом буурч өсдөг болов. Энэ нь магадгүй Фридландад сайхан далим өгч бирж дээр спекуляц хийх бололцоо олгов. Магадгүй Улаанбаатар дахь олон эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөрөө далдуур зохион байгуулж санхүүжүүлсэн байхад гайхах явдалгүй. Хувьцааны үнэ гэрээ хийгдэхэд 15 доллар болтол өсч, жагсаал болоход бараг 3 доллар болтлоо унаж байлаа. Савалгаанд 100 сая доллар алдаж байхад эргээд 400 сая доллар хожих жишээтэй. Фридланд хожиж, хувьцаа эзэмшигчид хохирно. Харин хөөрхий бирж савлуулагчид хүссэн хахуулийнхаа хэлтэрхий ч олж долоож чадахгүй. Тэд сайн шантаажлахаар мөнгө олно гэсэн тэнэгдүү, харанхуй, үл бүтэх мөрөөдөлтэй. Гэрээ анхлан төлөвлөснөөр хийгдсэн бол Оюутолгойн орд ашиглагдаж эхлээд зөвхөн татвар, роялтигаар өдөрт сая доллар Монголд өгөх байлаа. Таван жил таг гацаасан энэ ордоос олж болох монголчуудын алдагдсан мөнгө бараг хоёр тэрбум доллар болжээ. Гэвч нэг тал биржийн спекуляци хийсээр, нөгөө тал хахуулиа нэхсээр.

Үр дүнд нь ашигт малтмал экспортлогч 72 орон дотроо Монгол нь хөрөнгө оруулах тааламжаар 69-р байранд ухран орж ирлээ. Хэн ч орж ирж хөрөнгө оруулахаас айна, аймаар гэж цаанаас нь анхааруулж буй хэрэг. Гэвч нэг талаас зэсийн үнэ аймаар өссөн, нөгөө талаас гайхамшигтай баялаг болох Оюутолгойн ашиглалт гацаанд орсон нь зарим орнууд болон томоохон уул уурхайн компаниудын зохицуулах сонирхлыг нь хөдөлгөжээ. Дэлхийн хамгийн том компани Британийн Рио Тэнто Айванхогийн тодорхой хувьцааг худалдан авчээ. Ёс зүй, жишиг жаягийг мэддэг төдийгүй яс баримтладаг энэ компани монголчуудтай Фридланд маягаар биш, олон улсад тогтсон жишгийн дагуу ойлголцвол нийт ордыг ч эзэмшин ашиглахад бэлэн аж. Харин тэд Улаанбаатарт ирээд үнэндээ галзуу хүмүүстэй уулзлаа. Хэлэлцээрийг Засгийн газар нь биш харин хариуцсан гэх парламентийн сөрөг хүчнийхэн ирж хийдэг гэнэ. Айванхо яг шулах гэж байхад нь 68 хувийн гэнэтийн татвараар шоконд оруулж байгаад Засгийн газартаа 30 хувь эзэмших эрх олж өгсөн гэнэ. Гучин хувь авчихаад тэрнийхээ мөнгийг нь өөрснөөр нь гаргуулах юм яриад уналаа. Гучин хувь нь багадаад 50 хувь авах ба хөрөнгө оруулалтын мөнгийг нь харин өөрснөө гаргахгүй гэнэ. Ер нь л байсхийн орж ирээд үг сүггүй Монголоос дарай зайлахыг сануулж хөөнө. Солиотой Уго Чааваас ч арай ингэж тэнэгтэхгүйсэн. Уул уурхайн менежментийг төр хийдэггүй юм, төр өндөр татвараар бий болох ашгийн 50 хувиас дээшийг авч байвал монголын ард түмэнд хамгийн том ашиг болно, төр хувь авах юм бол түүндээ таарсан хөрөнгө оруулалтыг гаргах болно, энэ нь Монголын өнөөгийн нийт ДНБ-ээс давах учраас дэндүү том даралт болно, бид дээрэмчид биш, энэ хорвоо дээр байдаг нийтлэг жишгээр танайд манайд аль алинд нь ашигтай бүр дэндүү ашигтай ажиллана, өнөөгийн ертөнцөд тэгэж өм цөмөөр нь шулах бололцоо ч байхгүй, тийм юм гарлаа ч зохицуулах олон улсын арбитраж байдаг гэх мэтийн эрүүл тайлбарынхаа хариуд бараг л зодуулах дөхөв.

Жижиг хөршид нь Өрнийн хөрөнгө оруулалт, түүнээ дагаад эрх ашиг нь идэвхитэй орж ирж байгаад умарт өмнөд хоёр хөрш нь төдий л таатай хандсангүй. Энэ бол бизнес гэхээсээ геополитикын асуудал. Иймээс дам болон шуудаар “галзуучуудад” нөлөөлж өрнийн хөрөнгө оруулагчдыг өөрсдөөр нь хөөж гаргуулах янз бүрийн арга ил далдаар хэрэглэх болов. Шинхуа компани хэлэлцээ хийгчдийг урьж авчран өөрийн уурхайнуудаа үзүүлж найрсгаар ярилцав. Эргэж ирсэн хойноо уурхай сонирхогчдын яриа хөөрөө бүр ч гаарч солиорлын дээд хэмжээнд тулан, хөөж туух нь бүр ихслээ. Оюутолгойг гадаадын дээрэмчдээс аварсан хүний тоо ч замбараагаа алдав. Парламентийн сонгуулийн компанийн нэгэн салшгүй хэсэг нь Оюутолгой. Эх орноо аврагчид алдагдсан хөрөнгийн 50 хувийг эргүүлж авчирсан хэмээн хөөрч үлдэх тавин хувийг нь хэрэв ард түмэн сонговол дайлаар мордон олж ирэх гэж байгаагаа зарлан тунхаглана. Үнэндээ зүгээр л татвараар ашгийн ихэнхийг нь аваад сууж байх юмыг эх орноо чадамжаас нь давсан өрөнд түлхэн оруулсан хэрэг шүү дээ. Тэд үнэндээ Монголын хөгжлийн гарцыг хааж, ядуурлыг гааруулж, нийгмийн бухимдлыг дэвэргэж, улс орны ирээдүйг хорлосон юм. Зарим нь мөнгөний төлөө, зарим нь хоосон нэр алдрын төлөө, зарим нь эрх мэдлийн төлөө, ихэнх нь зүгээр юу ч ойлгодоггүй тэнэгтээ! Дундад зууны Европт алдаршиж байсан “Тэнэгүүдийн хөлөг онгоц” зохиол үүнтэй харьцуулахад олигтой илүү мангар юм бодож олж чадаагүйдээ өөрөөсөө ичиж доош ормоор. Ашигт малтмалын хууулиндаа өөрчлөлт оруулах гэсэн парламент нөгөөхөө огт байхгүй болгож орхив. Засвар хийсэн нь хууль бус болж, түүнээ эргүүлээд засах гэхээр зохих хахуулиа олж аваагүй гишүүд сүүлдээ үүнээ намаасаа сонгуульд нэр дэвших эсэхээр барьцаалан бүр гацааж орхив.

Зэсийн үнэ унаж эхэллээ. Энэ намраас 6000 доллар руу уруудаж байна. Монгол дахь алтны халуурал ч удахгүй биз, юу гэвэл 1000 даллар дөхөж байсан алт 600 руу ойртон унана. Нефтийн үнэ оны эцсээр 200 хүрнэ гэж байсан мэрэг талаар болж эргээд 100 доллар болон бууж байна. Нефтийн үнийн өсөлтийг дагаж оцойж байсан олон түүхий эд, түүний дотор нүүрс галзуурлын үеэ өнгөрөөж эргээд доошлоно гэх таамаг ч байна. Монголын бололцооны алтан үе ч өнгөрөх магадлал их болж байна. Энэ орны удирдлага гадаадын хөрөнгө оруулагчдыг царайчлан ашигт малтмалыг нь аваад өгөөч хэмээн гуйж явсан тэр цаг үе эргэж ирэхэд тун ойр байх шиг.


Дэлгэрэнгүй унших...

Улс төрийн урлаг

1958 онд Франц улс гүн хямралд орлоо. Алжирчууд тусгаар тогтнолоо нэхэж эхлэв. Францчууд Алжирыг колони орон гэж үздэггүй, эх орныхоо салшгүй нэг хэсэг, Газар дундын тэнгисээр тусгаарлагдсан зах хязгаар гэж ойлгодог. Франц дэлхийгээр нэг колонитой байсан, түүнээ далайн чанадын гэж нэрлэнэ, харин Алжир бол зүгээр л эх нутаг. Үүнд учир шалтгаан байсан. Хойд Африк дахь Сахарын цөлийн энэ газарт ихэнх нь францчууд амьдарч байсан. Араб, магреб, нуби, бэрбэр зэрэг иргэд хүн амын цөөнх байсан юм. Италид эзлэгдсэн Ливийг чөлөөлөхөөр Британий арми дайны үеэр Сахарт байлдахад олон араб цэрэгт нийлжээ. Ингээд Ливиэс Египт хүртэл нутагт фэльдмаршал Ромэлийн армитай холбоотны цэргүүд хөөцөлдөж байх явцад арабчууд Алжираар нэг дүүрэв. Дайны үед Чөлөөт Франц улс Алжирт байсан болохоор нийтийн дайсны эсрэг байлдаанд энэхүү арабуудын “чимээгүй эзлэлтийг” харин ч талархан угтаж байжээ.

Хүн амын дэндүү олонхи нь араб болсон Алжирт асуудал хямарлаа. Тэдний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хариуд алжирын францчууд босов. Гэтэл колонийн задарлын ид үе болж байсан учир дэлхий Францын эсрэг хандах нь тэр. Европын Франц Африкаас савраа тат. Колончлогч Франц сөнөтүгэй, Алжирын эх орончид мандтугай! Англи, Испани, Голланд, Бельги гээд колончлогч орнууд эзэгнэгч газрууддаа тусгаар тогтнол олгоод байхад Франц гэж империалист царайлсан хогийн шаар болж харагдлаа. Зүүний хүчнүүд Алжирыг тусгаар тогтнуулна гэж орилолдоход ялангуяа цэргийхэн нутаг дэвсгэрийнхээ хагасыг арабуудад алдахыг яагаад ч тэвчихгүй байлаа. Францын дотоод зөрчил ийнхүү дээд цэгтээ тулж улс орон ганхаж эхэлсэн юм. Ийм л үед тэд генерал дэ Голлийг дуудан аврал эрлээ.

Генерал дэ Голль энэ үед тэтгэвэрт гараад Лазурын эрэгт эдлэндээ гавъяаны амралтаа эдэлж суув. Тэрээр Гитлерийн арми Францыг эзлэхэд Алжирт гаран цэрэг зохион байгуулж, Чөлөөт Франц хэмээх дүрвэгсэдийн Засгийн газар байгуулан толгойлсон юм. Алжир чөлөөтэй байсан учраас Франц Германд бүрэн эзлэгдээгүй, өөрийн хууль ёсны Засгийн газартай гэж үзэж байсан тул дайны дараа Их гурван гүрэн дээр Францыг нэмж ялсан гүрнүүдийн дөрвөн толгойлогчийн нэг болж чадсан юм. Ийнхүү Францын ард түмэн генералийг дахин эх орноо аврахыг гуйн урин дуудлаа.

Ид хүйтэн дайны энэ цаг үед Франц гүрнийг нэр төртэйгээр авч гарна гэдэг тийм амар зүйл байсангүй. Алжирыг өгөхгүй гэвэл Франц дэлхийд ганцаардана, өгнө гэвэл дотоодын үймээн зөрчил дийлдэхээ болино. Дэлхийн II дайны үр дүнд тусгаар тогтночихсон Энэтхэг-Хятадын хойгийг эргүүлж авах гэж дайн хийсэн нь шившигт ялагдлаар дууссан. Сүэцийн сувгийг өгөхгүй гэж хийсэн дайн ч гутамшигаар төгссөн. Алжирын хувь заяа яах нь тодорхой байв. Парламент хоёр тал болон асуудлыг гацаагаад ямар ч шийдэлд хүрэхгүй болчихсон байлаа. Иймээс дэ Голль юун түрүүн өөрийн болзлыг Францын ард түмэнд тулгасан юм. Шинэ Үндсэн хууль боловсруулж цэвэр парламентийн бүгд найрамдах улсыг хагас ерөнхийлөгчийн засаглалтай болгов. Өөртөө илүү эрх мэдэл олж хуульчлан авч буй хэрэг. Ийнхүү Францын 5-р Бүгд найрамдах улс буй болов. Ерөнхийлөгч Алжирыг алдахгүй, тэгсэн мөртөө Францыг хямралаас аврана гэж амаллаа. Үнэндээ энэ хоёрыг зэрэг хийх ямар ч бололцоогүй байсан. Харин ард түмэн дэ Голльд итгэсэн юм. Ерөнхийлөгч үнэндээ ард түмнийг хуурчээ. Гурван жилийн дараа Франц хямралаас гарав, харин Алжир тусгаар тогтнолоо зарлаж тэрийг нь Парис хүлээн зөвшөөрөв. Дэ Голль ямар ч хүчирхийлэл хэрэглээгүй, бүгдийг ардчилсан байдлаар зохицуулсан, гэхдээ үнэнийг, зөвхөн үнэнийг тунхаглаад францыг аврах гол зорилтоо хэрэгжүүлж чадахгүй байсан юм. Ингээд л хуурсан хэрэг.

Алжирыг алдсаны дараа ялангуяа цэргийнхэн түүнд маш их гомдсон, зарим нь учиргүй өширхсөн юм. Дэ Голлийг алах гэсэн олон оролдлого давтагдсан. Нэг удаа эхнэртэйгээ явж байхад нь машин руу нь халджээ. Генерал “эмэгтэй хүнтэй явж байхад ямар бүдүүлэг авирладаг амьтад вэ!” гээд мөрдэс дээр нь бутарсан шилний хагархайг гөвж байсан гэдэг. Гэвч францчууд генералийг ойлгосон юм. Түүний хуурсныг ихэнх францчууд хямралын дараа зөвтгөсөн. Түүх, цаг хугацаа бол үүнийг нь бүр гавъяа болгон тэмдэглэдэг. Францыг колонийн дараахи орчин үеийн ертөнцтэй уулзуулаад генерал өөрөө улс төрөөс гаран явсан. Францын орчин үеийн бодлогыг тодорхойлогч голлист чиглэл үүсч Мэтөранаас бусад бүх тохиолдолд сонгуульд ялалт байгуулж байна. Генерал дэ Голль Францыг хоёр удаа аварсан, үүгээрээ энэ ард түмний түүхэнд үүрд мөнхөрсөн.

Үе үеийн ухаантан суутнууд нийгмийн байдалдаа дүн шинжилгээ хийж төлөв байдал болон урагшлах ухрах замыг нь харж байдаг. Энэ болгоныг ард түмэн тэр болгон харж чаддаггүй. Улс төрийн удирдагч яаж ийж аргалан ард түмнийг итгүүлж чадаад урагшаа аваад гардаг бол гүн ухаантнууд учрах аюул хохирлыг ил задгай хэлэн зүрхийг нь мохоож орхидог. Улс төрийн удирдагч, философич хоёрын ялгаа энэ. Аристотель ардчилсан дэглэмийг сайшаагч, энэ онолыг магадгүй үндэслэгч суртачлагч байсан. Харин тэр бүх нийтийн ардчилалыг амьдралд хэрэгжих бололцоогүй гэж үздэг байлаа. Нөгөө талаас нь хэлэхэд тэрээр ардчиллыг гутаагч байсан юм. Магадгүй түүнээс болоод Ромоос хойш мянган жил Европ харанхуй эринийг туулсан байх. Сүм хийдийнхэн болон хаад ноёдод ардчилал бол үл гүйцэлдэх мөрөөдөл гэсэн Аристотелийн онол ч ташуур өгч байсан юм бил үү!

Ухаантнууд үнэнийг шүтдэг. Үнэн гэдэг тэдэнд хамгийн чухал хэмжигдэхүүн. Үнэн гэдгээс шудрага ёс гэсэн ухагдахуун гарна. Иймээс тэд шудрагыг илүүд тавьдаг учраас эрх ашгийг хооронд нь зэрэгцүүлэн эрэмбэлдэггүй. Хагас үнэн, ач холбогдол багатай үнэн гэх мэтийн ойлголтыг тэд огтоос хүлээн зөвшөөрөхгүй. Хүн төрлөхтний, байгаль орчны, үндэсний, тухайн нийгмийн, гэр бүлийн, хувийн гэсэн маш олон эрх ашгууд бий. Эднийг эрэмбэлгүйгээр зөвхөн үнэн, шудрага ёс гэдэг талаас нь хандахаар бүх эрх ашгууд зэрэг хангагдаггүй учир ерөөс шудрага ёс, үнэн гээч юм хий хоосон яриа болж хэрэгждэггүй. Иргэншлийн 6 мянган жилийн түүхэнд энэ эрэмбийг хайсаар Францын хувьсгалын үед эрэмбийн хамгийн дээр хувь хүний эрх, эрх чөлөө, эрх ашиг байдгийг хүлээн зөвшөөрч хуульчилжээ. Энэ ойлголт цаашаагаа их нарийн ээдрээтэй бүхэл бүтэн шинжлэх ухаан. Нэг хүний хувийн эрх ашиг нөгөө хүнийхийг хохироож үл болно гэсэн доод хязгаараас эхлээд олон хүний тус болгоны хувийн эрх ашиг цөөн хүний тус бүрийн хувийн эрх ашгаас дээгүүр тавигдана гэх мэтээр эрэмблэгдсэний үндсэн дээр бүлгийн, үндэсний, ард түмний, хүн төрлөхтний гэсэн эрх ашгууд үүснэ. Өөрөөр хэлбэл том жижиг ямар ч бүлгийн эрх ашиг хувь хүний эрх ашгаас үүдэлтэй, тэндээс урган гарна гэсэн үг. Үндэсний эрх ашиг гэдэг нь тухайн үндэстний хүн амын тоогоор орших хувь хүний эрх ашгийн олонлог юм. Хувь хүний эрх ашгийг зөрчилгүйгээр энэ олонлогийн урагшлан дэвших гарцыг олох нь улс төрийн удирдагчийн жинхэнэ урлаг. Дэ Голлийн улс төрийн урлаг чухам энд л оршиж байна.

Гэндэн бол Монголын түүхэнд ховор заяасан хүчтэй лидер, сайн зохион байгуулагч, тууштай эх оронч. Өөрийн очсон институци болгоныг тэргүүлэх болгож чаддаг байлаа. Түүний түүх намтрыг судлах аваас өөрийн эрхгүй хайрлам. Гэхдээ түүний хэтэрхий шулуун шудрага, гөжүүд, хүчний харьцааг үнэлж чаддаггүй зан нь монголчуудад аймшигтайгаар туссан. Сталин Дорно зүгт япончуудаас ихэд болгоомжилж байсан. Япон-Хятадын дайны үеэр өвөр монголчууд болон барга нарыг, өөрөөр хэлбэл монгол угсаатнуудыг япончууд холбоотноор татаж байлаа. Монголчууд Японыг чөлөөлөгчөө гэж үзэж байлаа. Ялангуяа шашин номоо гадны шахалтанд сэвтүүлсэн лам хувраг болон язгууртнууд Японыг онцгой дэмжиж байгааг Сталин харж байсан. Иймээс Гадаад Монголын лам болон язгууртнуудыг бүслэн хааж нийгмийн ямар ч нөлөөлөлгүй болгохыг Гэндэнгээс удаа дараа шаардаж байв. Үүнээ аргадах тулгах сүрдүүлэх есөн шидийн аргаар шахаж шаардсан боловч эх оронч Гэндэн огтоос хүлээж аваагүй. Эцэст нь оросууд Гэндэнг төрийн эрхээс зайлуулж байгаад аймшигт аллагыг өөрснөө гардсан юм. Монголын насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цааш нь харуулжээ. Ийм өндөр хувьтай аллага геноцит хожим Камбожид нэг удаа давтагдсан. Түүхэндээ ийм том цар хүрээтэй этноцит, геноцтод өртсөн монголчуудаас өөр үндэстэн бий юу? Гэндэнд улс төрийн урлаг дутжээ. 100 мянган ламыг хүчээр шар шувтлуулаад, язгууртан ноёдыг шоронд хийж орхисон бол ийм том хохирол гарах байсан уу? Түүхийн хожмын өндөрлөгөөс ингэж харагдаж байж болох. Гэвч монголчууд үндэстний хувьд хавьгүй бага хохиролтойгоор түүхэн хар үеийг туулж болох л байсан мэт.

Өдгөө “Ард түмний эрх ашиг”, “Ард түмэн ингэж үзэж байна” гэхчлэнгийн “мэдэгдэл” нэгэнт хуучирч, хааяа нэгхэн шалихгүй шантаажингуудын амнаас унах нь инээдээс илүү эгдүү хүргэх болсон ч, хувь хүний хөндөшгүй эрх болоод улс орны нийтлэг ашиг сонирхол аль алин нь хэзээ ч алга болохгүй. Хөндлөнгөөс харахад харилцан зөрчилтэй харагдах энэ сонирхлуудын хамгийн зөв уулзварыг олдог, зохицуулдаг хүнийг л өнөөдөр улс төрийн бодлоготон гэх болж.

Эрх мэдэлд дуршаах, ямар нэг аргаар түүндээ хүрэх нэг хэрэг. Магадгүй амархан ч байж байж мэднэ. Харин эрх мэдлээ ашиглан хувь хүний халдашгүй эрх ашиг ба улс үндэстний нийтлэг сонирхлыг хэрхэн хохиролгүй хослуулж чадаж байна вэ гэдгээр улс төрчийн ур чадвар, жолоодох урлагийг хэмждэг болж байна гэсэн үг. Монголоор дүүрэн “удирдагч” нарт энэ л дутаад байгаа. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал гэх мэтийн эрхэмлэх зүйлс нь нийтлэг болсон өнөөгийн ертөнцөд улс үндэсний амин чухал эрх ашгийг Мугабэ маягаар, эсвэл Суданы эрх баригчдын аргаар шийдэх үе нь өнгөрчээ. Ийм л учраас улс төрийн удирдагчийн урлагаас үндэсний эрх ашиг маш их хамаардаг болж.

2008.9.20

www.news.mn Дэлгэрэнгүй унших...

Tuesday, March 25, 2008

Тэс хєндлєнгєєс (Дээрээс?) харвал

ЄРНИЙНХЄН ЗАЙЛЦГАА!
Хувийн эрх чєлєєг хамгаалах тєвєєс (CFIF) гуравдугаар сарын 13-нд Тєрийн нарийн бичгийн дарга Кондолиз Райст хандан захидал илгээсэндээ єрнийн эрх ашигт зориудын хохирол учруулж байгаа Монголын тєрийн vйл ажиллагааг судлан vзэж арга хэмжээ авахыг сануулсан байна.

Єрнийнхний зарцуулсан хє­рєнгєн дээр Оросын компаниуд тэрбумаар нь дээрмийн ашиг гаргахын тулд энэ бvхэн хийгдсэн гэж тэд vзэж байгаа аж. Єрнийн компаниудыг дээрмийн татвар зэргээр дарамтлан хєєж гаргах арга сvвэгчилж байгаа Монголын тєрийн энэхvv эрээ цээргvй ажиллагааг анхааралдаа авахыг тэд сануулжээ. Учир нь “Мянганы сорилын сангийн хєтєлбєр”-єєр дамжуулан Монголын Засгийн газар Америкийн татвар тєлєгчдєєс хэдэн зуун сая долларыг тусламж хэлбэрээр салгаж байгаа билээ.


Америкийн тєрд хандсан энэ гомдол бичигдэхээс хоёр хоногийн ємнє Монголын улс тєрийн голлох хоёр намын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргаж Монголын газар шороон дээрх ашигт малтмалын орд газарт гадаадын хєрєнгє оруулагчид 49 хувиас илvv хєрєнгє оруулж болохгvйг тунхаглажээ. Энэ хатуу зарчмаа хэд хоногийн дараа Монголын хууль тогтоох байгууллагаар оруулан хуульчлахаа мэдэгдсэн байна. Авст­ралийн Би Эйч Пи, Канадын Айванхо Майнз, Английн Рио Тэнто компаниудын хєрєнгє оруулалт, хайгуулын хvчээр Монголын говьд 71 тэрбум унци зэс, 30 сая унци алт бvхий гайхамшигтай орд хэдэн жилийн ємнє нээсэн юм. Арваад жил vргэлжилсэн энэ ажиллагаанд компаниуд ойролцоогоор 800 орчим сая доллар зарцуулчихаад байгаа билээ. Ордыг хvчин тєгєлдєр vйлчилж буй Монголын хуулиар ашиглах асуудал гараад ирvvт монголчууд хуулиа гэнэт єєрчлєх, гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татвар зохиох, тогтвортой байдлын гэрээ хийхээс татгалзах зэргээр янз бvрийн арга саам гарган дєрвєн жилийг ардаа хийлээ. Тэгснээ ордын ашиг­лалтад єєрийн Засгийн газрын оролцоог гуравны нэг байхаар тулгаж, vvнийг зєвшєєрєнгvvт 51 хувь гэж тулгаж эхэлжээ. Монголын Зас­гийн газар 51 хувийг эзэмшээд дээр нь 68 хувийн гэнэтийн ашгийн татвар тавиад, vvнийхээ дээр ашгийн болон роялти, байгаль ашиглалтын татвар нэмэхээр єрнийн хє­рєнгє оруулагч оператинг эрхгvй тєдийгvй ажлын хамаг хvндийг vvрээд алдагдалтай ажиллах байдалд орж байгаа юм. Уг нь єрнийн компаниуд монголчуудад ордоос гарах ашгийн 54 хувийг санал болгоод байгаа юм. Ингэхээр нэг vгэндээ “янкууд гэртээ харь” гэж хєєж байгаа хэрэг.

МОНГОЛЧУУД ГЭНЭТ БАЯЖИВ

Зєвлєлтийн дагуул явсан энэ орон коммунист ертєнц задрахад ардчилал, чєлєєт зах зээлийн тогтоц руу шилжжээ. Хориод жилийн турш шилжилтийн хvнд хэцvvг туулахад нь олон улсын байгууллага, єрнийн орнууд, ялангуяа Япон их тусламж vзvvлсэн юм. Шилжилт эхэлснээс арваад жилийн турш ДНБ-ий хориод хувийг гадны хєнгєлєлттэй зээл тусламж, буцалтгvй тусламж дааж байлаа.

2004-2005 оноос эхэлсэн тvvхий эдийн єсєлт энэ орныг гэнэт мєнгєжих их хєєрєл дээр аваачив. Дєрєвхєн жи­лийн дотор нэг хvнд ногдох ДНБ даруй гурав дахин єсч, vнийн єсєлтийг оролцуулсан ДНБ-ий єсєлтийн хурдац дэлхийн дээд амжилтад тулан жил дараалан 30 хувь єсєв. Хагас сая тонн баяжуулсан зэс гаргах чадалтай “Эрдэнэт” vйлдвэрийг Оростой 49:51 хувиар эзэмшдэг нь энэ орны экспортыг голлодог. Vvнээс гадна жилдээ 25-30 тонн алт, нэлээд хэмжээний нvvрс, жонш, цайр тун бага хэмжээний тvvхий нефть экспортолдог юм. Монголд байгаа тvvхий эд болгоны vнэ сvvлийн 4-5 жилд толгой эргэм єслєє. Vvний хэрээр Улсын тєвлєрсєн тєсєв ДНБ-д 29 хувь байснаа 54 хувь болох нь тэр. Энэ нь нэг талаас энэ оронд ид цэцэглэж байгаа авлигыг гааруулж, нєгєє талаас мєнгєєр туйлж vргvй зардал гаргах, олон тvмэнд бэлнээр мєнгє тараах, цалин тэтгэврийг vндэслэлгvйгээр огцом нэмэгдvvлэх толгой эргэм хачирхалтай хєдєлгєєн уралдаан буй болох нь тэр. Дагалдаад национализм шовинизм гаарч, гадаадын хєрєнгє оруулагчдыг нvд vзvvрлэх, хєєж туух сэтгэлгээ бvрдэн, тvvнийг нь хєєргєж ашиг завшаан хайгч бvлэглэл, улс тєрийн хєдєлгєєн эвсэл бий болж буй нь байгалийн баялагтай ядуу хоцрогдсон орнуудад vнэ єсєх vетэй давхцан гарч ирдэг танил синдром билээ. Алтны татварыг 68 хувь болгосон чинь 2007 онд олзворлосон алтны дєнгєж хагас нь бvртгэгдээд бусад нь ор сураггvй алга болжээ. Энэ ч бас нэгийг єгvvлнэ.

ОРОС ЭРГЭЖ ИРЭВ

Монгол бол Зєвлєлтийн большевизмын гадаад дахь анхны зууш юм. 1921 оноос Зєвлєлтийн нєлєєнд коммунист дэглэмээр явсан энэ орон 1990 онд коммунизм задран унахад сая чєлєєлєгджээ. Шилжилтийн vеийн хvнд хэцvv vед нь Орос орон Монголыг таг мартсан байна. Хvйтэн дайны vед Хятадтай сєргєлдєж байх vед нь цэргийн гол тvшиц байршил нь болж байсан Монгол ЗХУ-аас 10 тэрбум шилжих рублийн зээл авчээ. 1990 оноос хойш энэ єрийг нэхэх нь л Оросын зvгээс Монголд хандаж байсан ганц шалтгаан нь байлаа. 2003 онд хоёр орны Засгийн газрын тохиролцоогоор рубль доллар хоёрыг тэнцvv гэж vзээд 98 хувийг нь цайруулсан байдлаар улс тєрийн хэлцэлд хvрч монголчууд бэлнээр 250 сая доллар тєлснєєр єрийн асуудал шийдэгдэв.

Хэрэв тvvхий эдийн vнэ хойтон жилээс нь ингэтэл єсєхийг мэдсэн бол оросууд єрийн асуудлыг ийм амар шийдэхгvй байсан биз. Мон­гол нь одоогоор тогтоод бай­гаагаар 35 тэрбум тонн нvvрсний нєєцтэй. Дэлхийн тогтоогдсон ураны нєєцийн хоёр хувь Монголд байгаа ба прог­ноз судалгаагаар энэ тоо 20 хувь хvрэх бололцоотой гэж vздэг. Газрын тос ч магадгvй тэрбумаас дээш баррелийн нєєцтэй байх бололцоотой. Монгол бол судлагдаагvй газар. ХХ зууны турш геологийн судалгааг нь гагц зєв­лєлтvvд л хийж байсан. Ха­рин оросууд эзгvй байх сvvлийн 15 жилд єрнийн судалгаа шинжилгээ, хайгуул, тэр байтугай олзворлолт орж ирэн вакуумыг дvvргэсэн байлаа. Оросууд зайгvй болжээ. Голлох гадаад хэл нь орос биш англи болсон байна.

Тvvхий эдийн vнийн єсєлтийн буянаар ядуу Орос орон ч гэнэт баяжлаа. Мєнгєн дvнгээр дэлхийн хамгийн том арван эдийн засагт Орос орж ирэв. Оросын олигархи компаниуд дэгжин дэвшиж хvрээгээ тэлэх нь тэр. Гэвч тэд гадагш бизнесийн хvрээгээ тэлэхэд нь єрнєд зай гаргаж єгєхгvй байлаа. Хvйтэн дай­наас хойш сvрхий газар авсан Оросын хар бизнесийг ерєнхийдєє шахсан ба Путины бодлогоос болж улс тєрийн шалтгаанаар Оросын бизнесийн хvрээ тэлэлт хязгаарлагдмал юм. Гэтэл нєгєє талаас тэдний Хятадтай хийж буй эдийн засгийн харилцаа маш огцом єсч байна. 2000 онд хоёр талын бараа солилцоо ердєє гурван тэрбум доллар байсан бол таван жилийн дотор 10 дахин нэмэгджээ. Орос Хята­дын завсар орших асар их тvvхий эдийн нєєцтэй Монгол нь Хятадтай бизнесээ єргєтгєх чухал тулгуур цэг учир оросууд бараг хориод жилийн дараагаас Монголыг дахин сонирхож эхэллээ.

Ердєє 2-3 жилийн дотор Оросын Ерєнхийлєгч, Ерєн­хий сайд болон орлогчид, сайд нар Монголд дараалан айлчиллаа. Мэдээж араасаа олигархи том компаниудаа дагуулна. Харамсалтай нь монголчууд ч бас Оросыг мартчихсан аж. Тэднийг урьдын ах дvv гэхээсээ мафи гэж харна, тэр нь ч бас оргvй зvйл биш аж. Монголын тvvхий эдэд нэвтрэх гэсэн удаа дараагийн оролдлого амжилтгvйгээр дууссан тєдийгvй монголчуудын зvгээс ихэнхдээ басамжлал, vл итгэл дагалдаж байлаа. Энэ нь Монгол Оросын хил дээр орших мєнгєний дунд зэргийн орд дээр хурц илэрлээ олсон юм. Олон жилийн тvvхтэй Зєвлєлт Монголын хамтарсан компанийн лицензтэй энэ ордын 25 хувь Монголд ногдож байлаа. Ийм харьцаанд монголчууд дургvйцсэн тул удтал хэлэлцэж байж харьцааг 50:50 болгосон боловч Монголын парламент зєвшєєрсєнгvй. Арга нь барагдсан Оросын Ерєнхий сайд Фрадков монголчуудыг “бухал сахисан нохой” гэж нэрлэлээ. Уг мєнгєний орд оросуудад ач холбогдлоор тєдий их биш боловч энэ нь Орос Монголын эдийн засгийн харилцааг сэргээхэд бэлгэдэл утгаараа илvv чухал байсан юм. Тэд эндээс цаашлан бvтээгдэхvvн нь Хятадын зах зээлд борлогдох учиртай нvvрс, цагаан тугалга, жонш, уран, зэс, молибденд хvрч тодорхой хувийг эзэмшсэнээр єнєєдєр хамгийн их нєєцтэй болоод байгаа Хятадын валютын сангаас “хишиг” хvртэх зорилготой. Оросын бизнесийн хvрээгээ тэлэх хамгийн оновчтой, хvртээлтэй, ирээдvйтэй зах зээл бол Хятад, Энэтхэг хоёр юм.

Монголын ашигт малтмал, уул уурхайн салбарт єрнєдийнхєн ноёлоод зай завсар гаргаж єгєхгvй байлаа. Иймээс єрнєдийг Монголоос хєєж гаргаж байж л зай гаргаж болно. Угаасаа хятадуудад дургvй монголчууд орос, хятад гэсэн хоёр сонголтоос эргэлзээгvй Оросыг сонгоно. Гэнэт их мєнгє харсан монголчууд ч хармын сэтгэлдээ хєтлєгдєн “алаагvй баавгайн арьсыг” хэнтэй ч хуваалцахгvй гэх болов. Алсан баавгайн арьсыг ч баавгайнаас нь харамлаж эхлэв. Орос, Монголын хамтарсан зэсийн vйлдвэрийн бvтээгдэхvvн дээр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэнэдvvлэн тавилаа. Харин оросууд эндээс харам­сахуйц их мєнгє алдаж буй боловч огт эсэргvvцэл vзvvлэлгvй хэлээ хазаад єнгєрлєє. Учир нь энэ нь ямар ч геополитикийн алсын зорилгогvй єрнийн компаниудыг Монголоос vргээн хєєж гаргах том шалтаг мєнєєс мєн.

Vнэхээр ч энэ татвар болон уул уурхайн либерал хуулиа гэнэт єєрчилснєєс нь болоод Монголд vйл ажиллагаа эхлэх гэж байсан болон дєнгєж эхэлж байсан олон компанийг орхин гарахаас єєр аргагvй болгосон юм. Англогоулд мэтийн том компаниуд эгшин зуур Монголоос гарч одлоо. Батумайнинг зэрэг компани ордоо оросуудад зараад зугтав. Мундахгvй их хєрєнгє нэгэнт оруулсан компаниуд єєрийн эрхгvй vлдсэн боловч нэмж хєрєнгє оруулахаас айж бараг консервацийн байдалд орлоо. Энэ том зорилтыг монголчуудын єєрсдийнх нь гараар хийлгэв. Гэвч зарим шинжээчид vvнийг оросууд єєрснєє захиалж хийлгэсэн гэж vздэг. 68 ху­вийн татварын санаачлагч нь хятадууд гэж vзэх хvн ч бас бий. Саяхан Энэтхэгийн нэгэн уул уурхайн компанийн тєлєєлєгч Монголд ирээд єрнийнхний хvлээж авахгvй байгаа бvх саналыг хvлээж аван Монголд хєрєнгє оруулахад бэлэн байгаагаа зарлалаа. Монголд ямар ч геополитикийн ашиг сонирхол байхгvй энэтхэгчvvд яаж ч бодоод алдагдалд орох саналыг яагаад зєвшєєрєх болов? Хэн тэднийг ийм юм хэлж “єрнийнхний империалист санааг” улам тод болго гэж тєлєв?

ХЯТАДЫН ТЭВЧЭЭРТЭЙ ХVЛЭЭЛТ

1960-аад оноос Зєвлєлт Хятадын харилцаа муудахад завсрын орон Монгол Москвагийн талд баттай зогсчээ. 1988 онд Москва Бээжин хоёр харилцаагаа сэргээснээр Монголд байнга байрлаж байсан Зєвлєлтийн 80 мянган цэрэг гарч явсан юм. Энэ vед Монголын гадаад худалдаанд ганц хувь хvрч чаддаггvй байсан Хятад єдгєє бараг 50 хувийг дангаараа эзлэх болжээ. Хятадын эдийн засгийн гайхалтай єсєлт ч хєрш буурай Монголын эдийн засгийн єсєлтийн нєхцєлийг бvрдvvлж байна.

Монголчууд хэзээнээсээ хятадуудад итгэдэггvй, энэ нь тvvхэн уламжлалаасаа улбаатай, нєгєєтэйгvvр Зєвлєлт Хятадын харилцаа муудсан гуч гаруй жилийн хугацаанд бvтэн vеийнхний тархи толгойд Монголыг колончлон эзлэхээр зэхэж буй Хятадын тухай суртлыг гvн суулгаж єгчээ. Монголын тусгаар тогтнолыг єдий болтол хvлээн зєвшєєрдєггvй Тайвань, сvv­лийн vед Хятадын vзэл суртал либералчлагдахын хэрээр улам ихээр сонсогдох болсон “алдагдсан Гадаад Монголын тухай” хэвлэл мэдээллийн шуугиан, цагтаа Чан Кайши, Мао нарын Монголын талаар илэрхийлж байсан санаа зэрэг нь нvvдэлчдийн удмын ухамсарт хvчтэй нєлєєлсєн хэвээр. Иймээс монголчууд Хятадын хєрєнгє оруулалтаас болгоомжилдог, тэдний хєдєлгєєн бvрийг хардангуй хардаг аж.

Ху Жиндао Хятадыг тэргvvлэнгvvтээ гадаад айлчлалаа Монголоос эхлэв. Тэрээр Хятадын хєгжлийн хурдацыг хоцрогдсон хєршvvд нь хойш чангааж магадгvй онол гаргаад бvх хєршvvддээ нэн хєнгєлєлттэй зээл олгохоор шийдсэний дагуу Монголд 300 сая доллар зээлэхээр болжээ. Харин монголчууд таван жил єнгєрсєн боловч vvнийг нь авсангvй. Хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж нэрийдэн нээлтэнд нь оролцсон цайрын том ордын цаашдын ажиллагаа нь хоёр орны тєрийн авлигачдын хамтын ажиллагаа болон єргєжиж шvvмжлэлийн бай болсоор Монгол дахь Хятадын хєрєнгє оруулалтын нэр хvндийг нэг мєсєн унагалаа. Монголд байгуулагдсан гадаадын нийт компанийн тэн хагас буюу хоёр мянга орчим Хятадын жижиг дунд компани байдаг боловч ихэнх нь хууль бус ажиллагаа явуулдаг, хуулийн дагуу явах гэснийг нь Монголын национализм, хvнд суртал хоёр элбэж хавчдаг тул бvтэлтэй нь нэн ховор.

Хоёрхон хєршєєр хvрээлэгдсэн, далайгаас нэн хол оршдог энэ орны газар зvйн байрлалаас болоод Монголын байгалийн баялаг нь алт, газрын ховор металлыг эс тооцвол бvгдээрээ Хятадын зах зээлд зориулагдсан юм. Оросын хувьд єєрснєє хангалттай баялагтайгаас гадна Алс Дорнод, Зvvн Сибирийн эдийн засгийн хєгжил нь тvvхий эд нэхэхээр хэмжээнд очтол хол байна. Иймээс шинэ зуун гарсны дараахнаас хятадууд Монголын байгалийн баялгийг ихээхэн шохоорхож, хєрєнгє оруулах арга чарга хайхын зэрэгцээ хувь хvмvvс, жижиг компаниар дамжуулан ашигт малт­малын хайгуулын болон ашиглалтын лицензийг их хэмжээгээр худалдан авчээ. Гэвч хятадуудад Монголын ашигт малтмалд орох зай Оросын нэгэн адил олдохгvй байна. Энэ нь зах зээлд ноёрхсон єрнєдийнхєн, нє­гєєтэйгvvр хятадуудад vл итгэх монголчуудын хvчтэй эсэргvvцэлтэй холбоотой. Иймээс Монголын газрын баялаг руу тэмvvлэх Хятадын шохоорхол хоёр жилийн ємнєєс эрс саарч, цагийн байд­лыг хvлээхээр шийджээ.

Монголын газар шороонд магадгvй триллион доллараар хэмжигдэх их баялаг байгаа байх. Эрчим хvч болон тvvхий эдээр дутагдаж байгаа Хятадын зах зээлд эдний нvvрс, зэс, газрын тос, цайр, хєнгєн цагаан, тємєр хэрэгтэй. Гэхдээ лавтай ойрын арван жилдээ Хятад нь Монголын тvvхий эдтэй эдгvй болж л таарна. Монголын энэ их баялгийг бvтээгдэхvvн болгоход асар их мєнгє хэрэгтэй. Ийм мєнгийг хятадууд гаргаж чадна, єрнєдийнхєн чадна. Харин оросуудад ийм мєнгє байхгvй. Оросууд Монголд мєнгєє vржvvлэх гэж бодож байгаа бол тэр мєнгийг Хятадаас л салгана. Нэг vгэндээ хэрэв єрнєдийнхнийг хєєж гаргаж чадвал тэдний орыг хятадууд гэхээсээ оро­сууд эзлэх илvv шаанстай. Харин дараа нь оросууд хийсэн болгоноо Хятадад л авчирч єгнє. Иймээс Монгол дахь Хятадын єрсєлдєгч нь оросууд биш єрнєдийнхєн. Оросууд бол ердєє л хамсрагсад.

Єнєєдєр монголчууд Оюу толгойн зэс, Таван толгойн коксжих нvvрсийг ашиглахын тулд олон тэрбум долларын хєрєнгє оруулалттай дэд бvтэц босгох хэрэг гарна. Монголоос єрнєдийнхєн гараад явчихвал, эсвэл хайгуул хийсэн ордоо консервацид оруулчихвал ямар ч дэд бvтэц байгуулах хэрэг гарахгvй. Тухайлбал дэлхийн хамгийн том компанийн нэг Рио Тэнто Монголоос татгалзвал ийм найдваргvй газар хєрєнгє оруулах зоригтой єрнийн ганц ч буурьтай компани дахиж гарч ирэхгvй нь ойлгомжтой. Ингэж цэвэрлэгдсэн талбай дээр Хятадын мєнгєєр оросууд ороход зам чєлєєтэй байна. Ингэхээр хятадуудад тэгтлээ яарах хэрэг байхгvй мэт. Хятад тэвчээр гэдгийг хvн тєрєлхтєн нэн эртнээс мэднэ. Чулууг чулуу дийлдэггvй, чулууг ус л дийлнэ гэж Кvнз сургажээ.

ЄНЄЄГИЙН МОНГОЛЧУУД

ХХ зуунд монголчууд техник технологийн их дэвшлийн хvчээр дундад зууны хоцрогдлоос орчин vеийн гэж хэлж болохуйц орон болон хєгжсєн юм. Коммунист vзэл суртлын хар гайгаар энэ дэвшлээ єєрснєє “капитализмыг алгасан хєгжиж байна” гэж ойлгож байжээ. Харин капиталист харилцаанд хєл тавингуутаа хаа яваагаа ойлгохоо болин бvр тєєрєлдєж гvйцжээ. Талын их баатар Чингис хааныг сайнаар дуудахыг олон жил хориглож байсан социализм сvйрэн унангуут Чингисийн культ vvсэн vvнд нийтээр автан паранормаль тєлєвт орсон байна. 2000 онд Ерєнхий сайд болсон хуучин коммунист нэгнийг хvн тєрєлхтнийг аврах шинэ Чингис тєрлєє хэмээн тєв хэвлэлд нь бичиж алдаршуулж байв. Чухам тэр онд Чингис дахин тєрнє гэж дундад зууны vед Нострадамус мэргэлж байсан гэнэ. Vvнд олон монголчууд vнэн голоосоо итгэдэг. Монголчууд ирээдvйгээ харж биш єнгєрснєєрєє бахархаж амьдрах боллоо.

Коммунистууд буддын шашныг далан жил хориглосны эцэст ардчилсан тогтоцын хvчээр шvтэж бишрэх эрх чєлєє дахин нээгдлээ. Харин буддын шашин сэргэсэнгvй, мухар сvсэг нийтийг хамар­чээ. Америкчуудын хийсэн судалгаагаар хvн амын таван хувь нь загалмайн, дєрвєн хувь нь лалын, 10 хувь нь Тєвдийн буддын шашин шvтдэг, 20 хувь нь аттейст, vлдсэн нь анимеизм буюу мухар сvсэгтэй аж. Бизнесийн зориулалттай хэдэн зуун сvм хийд ажиллаж, нvгэл гэмийг цайруулах зо­риулалттай хэдэн мянган суварга Монголын талаар уралдан сvндэрлэнэ. Тус улсын Ерєнхий сайд байсан нэгэн бээр тєрийг шашнаас тусгаарласан нь тvvхэн том алдаа болсон гэж vзээд шашин тєрийг хослон барих Тєвд-Монголын хуучин феода­лын теократ ёсыг сэргээхийг шаардах болсон нь хvн амын тодорхой хэсгийн талархлыг хvлээж байна.

Монголчууд хятадуудад хэзээнээсээ итгэдэггvй, тэд­нээс болгоомжилдог. Харин vг хэлэх эрх нээгдэн нийгэм чєлєєтэй болонгуут энэ vзэл бодол нь парной євчний хэмжээнд даамжрав. Хэдийгээр яг vнэндээ монголчуудын дунд тун цєєн хувь эзлэх боловч дундаасаа хятад гаралтай хvн vй олноор нь илрvvлж шившиглэх нийгмийн хєдєлгєєн ихэд дэлгэрчээ. Хэрэв єєрснийх нь ярьж буйд vнэмшвэл монголчуудын дэндvv дийлэнх нь хятадууд аж. Тэгэхээр монгол vндэстэн гэж байдаг болж байна уу? Эдний сонгуулийн гол кампани нь єрсєлдєгчид биенийхээ хятад гарлыг илчлэхэд оршино.

Хэдэн жилийн ємнє болсон Ерєнхийлєгчийн сонгуульд бусад бvх єрсєлдєгчєє хятад гаралтай болохыг “илчилсэн” нэгэн бээр vнэмлэхvй ялалт байгуулж байв. Vнэндээ єєрєє тvнгvс, эвенк гаралтай байсан тухай зарим нэг нь ярьдаг. Шийдвэр гаргах тvвшнийхэн гэв гэнэт єєрийгєє хятад гаралтай гэж дуудуулчих вий гэж айх учир Хятадын хєрєнгє оруулалтын эсрэг vргэлж ямар нэг юм ярьж байхыгаа єєрийн ариун vvрэг гэж vзнэ. Єрнийн компаниудыг аанай л Хятадтай холбон vзэж хамаг баялгийг Хятад руу зєєх гэж байна гэж хардан хяхаж шахна. Энэ бvхний эцсийн хариу нь vнэн хэрэгтээ бvх юм тэвчээртэй Хятадын гар руу аажмаар гулсана. Ингэхээр мєнєєх зvтгэлтнийг анти-хятад гэх vv, про-хятад гэх vv? Хардлага гаарч єєрсдийн хєрєнгєєр сейсмийн судалгаа хийх гэсэн Канадын компанийг элдвээр доромжлон сонгуульд нэр дэвшигсэд кампанит ажил­лагааныхаа бай болгов.

Шилжин суух хєдєлгєєн коммунист засаглалын vед тєрийн бvрэн хяналтанд байжээ. Чєлєєт нийгэмтэй болсноор хvмvvс єєрийн суух газраа єєрснєє тодорхойлох эрхтэй болов. Хvн амын 18 хувь нь нvvдлийн мал аж ахуй эрхэлдэг энэ оронд тэн хагасаас илvv нь нийслэл хотдоо бєєгнєрєн суух болжээ. Нийслэлийн хvн ам сvvлийн 15 жилд бараг гурав дахин нэмэгдсэн байна. Хотод шилжин суугсад нийгмийн хуучин давхаргаасаа чєлєєлєгдсєн авч ядуурал ухаарлаасаа болж улам люмпэнжин хамаг зовлонгоо тєрд тохож, бvх юмыг тєрєєс нэхнэ. Энэ нь улсын тєсвийг утга учиргvй нэмэгдvvлж дундаас нь авлига хєгжvvлэх сайхан далимыг бvх шатны хvнд сурталтнууд болон сонгуулиар гарч ирэх нам тєрийн зvтгэлтнvvдэд олгох аж.

Монголын уудам талд илрээд буй тэр их баялгийг єєрийн хvчээр ашиглах тухай яриа нэлээд газар авчээ. vнэндээ ямархуу утгагvй бололцоогvй юм ярьж байгаагаа єєрснєє ч мэддэггvй. Монголын мэдээллийн хэрэгслvvдэд мєнгєн дvнг гурван орон нааш цааш алдаж бичсэн байх нь нэн элбэг. Ийм зєрvv тэдэнд юу ч биш. Зєвхєн Оюу толгой ордын 51 хувийг авснаар єєрсдийн нь гаргах ёстой хєрєнгє ДНБ-тэй нь тэнцэж байна гэдгийг ухаарч буй хvн олон биш. Бусад орд болон дагалдах дэд бvтцийг тооцохгvйгээр шvv дээ!

Тєрийн нэгдсэн бодлого vгvй учир шийдвэр гаргах механизм нь нэн ойлгомжгvй. Эрvvл ухаан гэхээсээ чанга дуу хоолой шийдвэрлэх vvрэг­тэй. Алив хуулийн санаа гудамжнаас гарах нь элбэг. Цаанаасаа захиалга тєлбєр­тэй “ард тvмний санал” ч ховор бус. Vvнийгээ ардчилал гэж нэрлэнэ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг бодож олсон нэгэн бээр энэ санааг охин нь интернэтээр аялж яваад санамсаргvй нээсэн тухай бахархангуй дурсдаг. Монголын Засгийн газар орд бvрийн 51 хувийг эзэмших санаачилга анхлан гаргасан парламентын нэгэн гишvvн Засгийн газрын ордныхоо ємнєх тєв талбай дээр майхан барин гадна нь шаардлагаа лоозон болгон зоож гурав хоножээ. Тусгаар тогтнолоо хадгалан vлдье гэвэл ингэдэг номтой гэж тэр тайлбарласан юм. Энэ хуулиас нь болоод одоо нэмээд єрнєдийн хэд хэдэн компани бvр гарахаар болон жумдаанаа бэлдэж байна. Кю Жи Экс компани эзэмшиж буй ордоо Орост яаралтай хямдхан зараад яс салахаар шийджээ. Улс оронд нь хортой ийм vр дvн гарч байхад харин улстєрчид нь энэ “гавьяа”-ны “зохиогчийн эрх”-ийг хоорондоо булаацалдан удахгvй болох сонгуульдаа бэлдэнэ. Одоо газар дор байгаа нєєц нь тодорхойгvй ордуудаа ард тvмэндээ хувааж єгнє хэмээн улс тєрийн намууд єрсєлдєн амлаж байна. Энэ нь юу гэсэн vг, яаж хуваах, хэн ямар мєнгєєр малтмалыг гаргаж бvтээгдэхvvн болгох гээд байгаа нь тодорхойгvй. Ер нь амлаж л байвал яаж гэдэг нь тєдий л чухал бус бололтой. Єрнєдийн компани­тай хэлцэл хийхдээ мэргэжлийн зєвлєгєєг огт тоодоггvй, улстєрчид нь єєрснєє гудамжны шаардлага тавигчидтай нийлж “эх оронч” баг болж аваад ширээний нэг талд сууж орхино. Уурхайд нягтлан хийж байсан хvн хамгийн нэр хvндтэй мэргэжилтэн нь. Хvний санаанд оромгvй хачин шаардлага тавих ба хариуг нь европ хvмvvсийн цэнхэр ногоон нvднээс хайж “нvдийг нь ха­раад байхад татгалзахгvй шинжтэй байна” гэх мэтийн онош тавина. Яг л хар зах дээр тємсний vнэ хаялцаж байгаа юм шиг! Итгэхэд бэрх ч энэ нь vнэн юм!

Энэ оронд хамгийн элбэг сонсогддог, vнэн чанартаа болохоор хамгийн vнэ цэнэгvй болсон хэллэг бол: тусгаар тогтнол, vндэсний аюулгvй байдал, бие даасан бодлого! Гэхдээ vvнийгээ єєрснєє юу гэж ойлгодог нь нэн тодорхойгvй. Замын осол, гадаад vгийн хэрэглээ хvртэл тусгаар тогтнол аюулгvй байдлаар далайлган тодорхойлогдоно. Ингэхээр энэ нь бодит тодорхойлолт гэхээсээ биенийгээ айлгах зэвсгийн чанар агуулна. Чухам ингэж мухар сvсэгт идэгдэж, єнгєрсєн домог дурсамжаар амьдарч, гадны юм болгоныг парной байдлаар харан дvгнэж, улам бvр авлигажиж, нийгмээрээ люмпэнжиж, хийрхэж, нийгмийн шизофрени тєлєвт орсон болохоор єєрсдийнхєє єнєєгийн байдалд зєв дvгнэлт хийх чадваргvй юм. Єєрсдєдєє дvгнэлт хийж чадахгvй улс єнєєгийн дэлхий ертєнцийн хандлага, хєгжлийн механизмыг ойлгоно гэж vv?

Монголын зарим сэхээтнvvд улс орноо Африктай улам бvр адил болж байна гэж дvгнэдэг.

Vнэндээ єнєєгийн Африк хавьгvй иргэншиж, тогтвортой тулхтай хєгжлийн зам руугаа орж байгаа билээ.

Дэлгэрэнгүй унших...

Tuesday, March 11, 2008

ХҮЧИРХЭГ БИЕ ХҮН

Маартаар бэлэг авах гэж Их дэлгүүрт орлоо. Цахилгаан барааны тасагт ганцхан касс ажиллана. Бөөн оочир. Хүмүүс уурсана. Олон хүн оочирлохоос төвөгшөөн шууд яваад өгнө. Аргагүйн эрхэнд зогсогсод бухимдсандаа дэлгүүрийг муулна. Эзнийг нь луйварчин гэж ярин хууль бусаар хувьчилсан л гэнэ, хувьцаагаа өгдөггүй л гэнэ, хаягаа ч зөв тавьж чаддаггүй, англиас нь орчуулбал "гадаад яамны агуулах" гэсэн байгаа юм даа л гэнэ, тэгснээ кассчин хүүхэнд уураа гарган доромжлоно, үг хаяна. Хүүхэн харин овоо тэвчээртэй, дуугүй л мөнгө тоолно. Арай гэж бичүүлээд бараагаа авах гэтэл нэг давхарт бас нэг тасгаас авах гэнэ. Тэнд нь бас л оочир, уур бухимдал. Орох гарах олон хаалгаа ч ганцаас бусдыг нь янгинтал түгжсэээд "хаан-үйлчлүүлэгчдийг" нэг нүхээр галуун цуваачлан цувина. Хүмүүс боож үхэж байна. Социализмын үед маханд гурван цаг оочирлож бөөн хар яс аваад учиргүй баяртай харьдаг байсан тэр л хүмүүс. Социализмын салшгүй дагавар эрхтэн болсон оочирыг хүмүүс мартжээ. Нэрийг нь ч мартсан шиг. Залуус бол ийм юм бараг огт мэдэхгүй. Хүмүүс оочирлож чадахаа больчиж. Хүмүүс хүчирхэгжиж, царай алдахаа больж, биеэ тоож.


Наяад оны сүүлчээр Лаос ороод буцах онгоцонд суутал хажууд нэг орос залуу сууж билээ. Вьентяны зах Тайландын хогоор дүүрэн байсан үе. Залуу захаас хос жинс олоод өмсчээ. Хуурамч Сони магнетфон нэгийг хусчихсан гартаа барьсан ба чихэвчээр нь Смоуки нэвт сонсдоно. Нөгөө гартаа марлборо, нүцгэн хүүхний зурагтай асаагуур нэжгээдийг атгажээ. Италийн далбаа дээр нь наачихсан гатнуул хар шилнийх нь цаанаас залуугийн үнэн баяр нэвт гэрэлтэнэ. Москвад эргэж очоод эргэн тойрон км газар олдошгүй дэгжин амьтан болох болно. Урам хугарлаа. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний магадгүй дажгүй мэргэжилтэн. Сансар эзэмшсэн, технологийн дээд эрэмбэд гарсан, цөмийн зэвсгээр хорвоог айлгасан тэр орны иргэн хорвоогийн хамгийн ядуу газрын хямд захаас авсан хогоор гоёсноор "жинхэнэ хүн"-ий төрхийг олжээ. Улс нь хүчирхэг байгаад хүн нь өрөвдөм дорой байх юутай гунигтай.

Өмчгүй, дээр нь сонголтгүй, тэгээд хаалттай нийгэмд амьдарч буй хүн шиг өчүүхэн амьтан байхгүй биз. Хүнийг өмчөөс нь салгачихаар хүнээ больчихдог аж. Өмчгүй иргэдээс бүрдсэн нийгэмийг хүнийх гэж нэрлэхэд хэцүү. Мөнгө байхгүй, мөнгө олох бүх зам хуулиар хориотой, бэлтэй байгаад ч түүгээрээ юу ч хийх эрхгүй, эрхтэй байгаад ч юу ч олдохгүй нийгмийн гишүүн коланы хоосон лааз олоод л хаданд гарна. Юм үзээгүй юм шиг гэж ярьдаг. Үнэхээр юм үзээгүй байсан юм. Маартаар эхнэртээ бялуу аваад өгчих санаатай орос дэлгүүрийн үүдэн дээр мэргэжилтэн гэгдэх өөрөөсөө хэд дахин доожоогүй муу зөвлөлт цэргийг хэдэн цагаар царайчлан зогсоно. Ердөө л өндөг, чихэр, гутал, польто мөнгөөрөө авах гэж байдгаараа доромжлуулан хөөгдөн хөөгдөн нүднээс гарна. Тэр үеийн махны худалдагч гэдэг одоогийнхоор их хурлын гишүүн хавьцаа юм болов уу даа. Тэгэхээр мах талх оочиргүй авдаг тусгай дэлгүүрээр үйлчлүүлэгч дарга гэдэг бурханы хавьд очно. Зөвхөн ийм юмны төлөө хүн гээч амьтан мөн ч жижигрэнэ дээ. Ийм нийгмийн ийм гишүүдэд эрхэмсэг чанар гэж байх уу?

Олон жилийн өмнө нэг удаа гуанзанд орлоо. Пүнтүүзтэй хуурга авав. Хэт дарчихснаас болоод пүнтүүз нь хайлж нэг том бөөн юм болчихжээ. Үйлчлэгчид уурлан "чи энэ хийсэн хоолоо хар даа" гэвэл "Миний ажил олны нүдэн дээр болохоос чи ч гэсэн нэг иймэрхүү л ажил хийж байгаа шүү дээ!" гэдэг юм байна. Үнэн үнэн. Би ч нэг тиймэрхүү л ажилладаг байсан байх. Нийгмээрээ бид ийм л "пүнтүүзтэй хуурга" хийдэг байсан. Бидэнд эрхэмсэг юу ч байгаагүй. Бидний хэн нь ч өөрсөддөө биш улс гэгч эзэн биегүй юмны төлөө ажилладаг байлаа. Тийм ч учраас бидэнд нэр хүнд, үнэн сэтгэл, арын хариуцлага, зүтгэл хичээл гэх мэтийн юм байсангүй. Байгаад ямар хэрэгтэй юм? Бидэнд хүний эрхэмсэг оршихуй байгаагүй. Тиймээс бид бүгдээрээ сул дорой байсан.

Хүчирхэг бие хүн л эрхэмсэг оршихуйтай ажгуу. Материалын дутагдлыг оюун ухаан бүрэн нөхнө гэж төвдийн шашин сурталддаг. Тийм байж болох л юм. Гэхдээ л нүүдэлчид дөрвөн зуун жил шүтээд олж авч чадаагүйгээ энэ суртлаас салсны дараа технологийн дэвшлийн хүчээр гүйцэлдүүлсэн. Аль эртний Ромд мэддэг байсан энгийн үнэн: Primum vivrе, dende philоsophari. Хоол ундгүй бол хоосон цэцэрхэх хэрэг юун! Өлсгөлөн хүнд үндсэн хууль биш үмх талх хэрэгтэй. Хооллохын тулд амьдардаг хэмээн ухаантнууд шоолно, гэхдээ оюунлаг амьдрахын тулд хооллох хэрэгтэйг ойлгоход төдий л их ухаан шаардагдахгүй. Харин хооллохын тулд бусдыг хохирооно гэдэг тусдаа асуудал. Үүнийг зохицуулахын тулд Төр оршино. Хууль зөрчихгүй ч мөнгөний төлөө хүний ёс суртахууны хэв хэмжээ зөрчих нь дахиад бас тусдаа асуудал. Үүний тулд шашин, ёс суртахуун, уламжлал, зан заншил бий.

Хүчирхэг бие хүний бусдаас хамаарах хамаарал бага байдаг. Өөрөө өөртөө эзэн гэсэн үг. Чухам ийм байж л түүнд хүний хамгийн үнэт зүйл болох эрхэмсэг чанар оршино. Хүний эрхэмсэг чанарыг дарж амьтан болгодог хамгийн гол дарамт бол Төр. Бие хүн төрийн машины өмнө өчүүхэн шавьж. Хүний төрөөс хамаарах хамаарал багасах тутам эрхэмсэг чанар нь өснө. Урвуу пропорциональ юм даа.

Дэлхий хавтгай болж байна. Өөрөөр хэлбэл бүхэнд хүртээлтэй болж буй хэрэг. Гучаад жилийн өмнө Алвин Тофлэр бичихдээ мөнгө, зэвсэг, мэдээлэл гурав хүнийг эрх мэдэлтэй хүчирхэг болгодог гээд үүн дотроо мэдээлэл улам илүү жин дарж байгаа гэжээ. Интернэтийн хүчээр хэр баргийн мэдээлэл бүхэнд хүртээлтэй болжээ. Ингэхээр хувь хүмүүс улам хүчирхэгжиж байна. Өдгөө интернэтээс мэдээлэл авах төдийгүй түүндээ дулдуйдан үйлчилгээ хийлгэдэг болжээ. Интернэт худалдаа дэлгүүрийн худалдааг давж эхэлж байна. 2002 онд Сарс өвчин дэлгэрэхэд хүмүүс интернэт худалдаа өргөнөөр хийж эхэлснээ улмаар түүндээ дасан ердийн хэрэг болж хувирчээ. Интернэтээр дамжуулан ажил хийж байна. Ажил олгогчоо хэзээ ч хараагүй хүмүүс гэртээ ажиллан нэтээр цалингаа авч байна. Манай компаниуд ч аль хэдийнээс аутсорсинг үйлчилгээ үйлдвэрлэл явуулах болсон.

Хүчирхэгжсэн хүмүүс өнөөдөр заавал Их дэлгүүрийн цахилгаан барааны кассны өмнө хөлсөө цувуулан, уураа баран оочирлох хэрэггүй болсон юм. Гагц худалдаа төдийгүй олон үйлчилгээ онлайн болжээ. Монголын бүх банкууд онлайн үйлчилгээ хийж байна. Араас нь үүрэн телефоны компаниуд онлайн боллоо. Мөнгөө компютэрийн цаанаас төлнө, бүх ярианыхаа огноо болон ярьсан хугацаа үнийг шалгана. Гомдлоо ч онлайн илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хэн маань ч кассчин, худалдагч, нягтлан, менежерээс хамааралгүй болчиж буй хэрэг. Удаан хүлээх хэрэггүй, тун удахгүй бараг бүх үйлчилгээ онлайнд орно. Технологийн дэвшил, хүртээмжээр бид дэлхийн тэргүүний орнуудаас нэг их хоцрохоо больсон шүү дээ. Онгоц, галт тэрэгний тийз худалдаж авах төдийгүй цаасан билетийг нь гэрийнхээ принтэр дээр хэвлээд авдаг боллоо.

Бидэнд нэг л юм дутаад байна. Бүртгэл! "Яагаад зарим газар капитализм хөгжөөд, заримд нь болохгүй байна?" гэдэг номыг нэрт эдийн засагч Эрнандо дэ Сото бичжээ. Ядуу орнуудад хангалттай хуримтлал байгаа гэнэ. Харин тэнд өмчийн болон иргэний бүртгэлийн систем үгүй учраас иргэд нь явсаар эцэст нь өөрийг нь болоод хөрөнгийнх нь бэлийг мэдэх ах дүү төрөл төрөгсөдөөсөө л мөнгө зээлдэг аж. Банк тэднийг мэдэхгүй. Бүртгэлийн систем нэвтрээгүй газар юун капитализм, ерөөсөө хөгжил дэвшлийн тухай ярилтгүй болжээ. Хорвоо ийм л болчиж! Бүртгэлийн систем нэвтрүүлэх нь төрийн үүрэг. Үүний төлөө хүмүүс төрд мөнгө төлж байгаа юм. Үүнийхээ хүчээр бие хүмүүс өөрснөө улам хүчирхэгжих учиртай юм. Хүчирхэг хүмүүс төрөөс өөртөө үйлчилгээ авахын тулд л мөнгө төлдөг аж.

Жич: Адам Смит үндэсний баялаг гэж юу болохыг нээжээ. Харин Сотог үндэсний баялаг ямар нөхцөлд үнэхээр бодит баялаг болдгийг нээсэн гэж мэргэжилтнүүд үзэх юм билээ.
Дэлгэрэнгүй унших...

Thursday, February 28, 2008

Завсардсан Баабар

Баабарын бичсэн „Завсарын үеийнхэн“ гэсэн нэртэй өгүүлэл „Өдрийн сонин“-ы 35 дугаарт нийтлэгдсэнийг уншаад төрсөн бодлоо илэрхийлэх гэсэн юм. Үүний шалтгаан нь Баабар өгүүлэлдээ дэндүү олон сэдвийг холилдуулан бичиж мэдээлэлийн, боловсролын, мэдлэгийн болон шинжлэх ухааны олон алдаанууд хийжээ. Нэгэнт би энэ талын мэргэжлийн хүн болохоор засвар залруулга хийх шаардлагатай гэж үзлээ. Баабарт өөрт нь энэ өгүүлэлээрээ дамжуулан хэд хэдэн санамж өгч зарим зүйлийг анхааруулж байна гэдгээ энд зориуд хэлмээр байна.

Баабар өгүүлэлдээ байгалийн хөгжил, ниймийн хөгжил, байгалийн шалгарал, нийгмийн шалгарал, улс төрийн хөгжил, улс төрийн шалгарал гэсэн өнөөгийн монголчуудын бидний тулгамдсан асуудлуудыг хөндөж бичсэн нь үнэхээр л зөв бас цаг үеэ олжээ. Гагцхүү Баабар энэ л чухал ойлголтуудыг нухацтай ойлгоогоогүй юм уу аль эсвэл зориуд ингэж хольж хутгаж бичсэн юм уу байж боломгүй үйлдэлүүд хийжээ. Иргэн Баабар юугаа бичих нь түүний эрх мэт боловч түүнд болохгүй зүйлүүд бий. Тэр юуг болохгүй вэ гэвэл олон нийтэд буруу зөв мэдээлэл өгөх, цаанаа өргөн утгатай мэргэжлийн нэр томьёонуудын тухай үнэн худал бичиж болохгүй.

Баабар болон өнөөгийн улс төрчидөөс боловсрол, мэдлэг шаардах нь мэдээжийн хэрэг дэндүү ахадсан гэдэг нь ойлгомжтой. Тэд нэгэнт л арван жилийн сургууль төгсөөд түүнээс хойш боловсролдоо анхаараагүй, хэрвээ зарим нь дээд сургууль төгссөн бол тухайн мэргэжлээрээ ажиллаагүй, цол зэрэг хамгаалаагүй, түүнийхээ талаар олон ном зохиол уншаагүй тул тэднээс өндөр мэдлэг хүлээх боломжгүй. Гэхдээ л тэдэнд анхааруулах зүйл бол мэдлэгийг хүндэлж, дэлхийн шинжлэх ухааны өмнө хүлцэл өчиж сурах. Аугаа их мэдлэгийн өмнө даруухан байх юунаас ч чухал.

Баабарын нэрлэсэн „алдагдсан үеийнхэн“ социализмын боловсрол дээрээ л нэг дэгэн дуган явна. Харин тэр „завсарын үеийнхэн“ бол ардчилалын өөрчлөлтүүдээс шалтгаалан боловсрол авах боломж ч байсангүй. Ерөөсөө ч монголын улс төрчид боловсрол, мэдлэгийг ярих тун дургүй. Улс төрийн шинжлэх ухааны нэр томьёонуудыг хооронд нь ялгаж салгаж чадвал их юм. Тиймээс л манай улс төрд хөгжил ч явагдахгүй бас шалгарал ч явагдахгүй байна шүү дээ. Мэдэхгүй хүн чинь юу хийх вэ дээ. Нэгэнт л боловсрол, мэдлэгээрээ уралдах чадваргүй тул хий хоосон шуугиан дэгдээж биеэ нааш цааш хөдөлгөж эсвэл өмссөн зүүснээрээ л уралдах юм даа.

Баабарын бичсэн биологийн хөгжил, биологийн шалгарал хоёр нь тухайн шинжлэх ухааныхаа тайлбараар олон сая жил явагдсан урт удаан хугацааны үйл явц. Хүүхэд төрж өснө гэдэг биологийн хөгжил. Үр хөврөл гэх мэт биологийн нарийн төвөгтэй үйл явцын дунд хүүхэд ээж аавынхаа удамын генүүдийг аван төрнө гэдэг ёстой л байгалийн шалгарал. Монгол хүн бүр л байгалийн хөгжилөө даган шалгаран төрсөн. Хүн өсөж том болоод дараа нь хөгширч жижгэрэх нь бас л биологийн хөгжилийн үйл явц. Баабарын нэрлэсэн улс төрчидийн 10 жил ажилласны дараа "тэтгэвэрт" гарах мөн хөгширч "өвгөн" болох нь бас л биологийн үйл явц. Хэрвээ тэтгэвэрт гарахгүй гэж зүтгээд цаашаа бас байр сууриа тавьж өгөхгүй шинэ боловсролтой мөн шинэ мэдлэгтэй хүмүүсийг ад үзээд байвал биологийн биш нийгмийн үйл явц.

Баабарын бичсэн эволюц, организм, мутаци гэсэн биологийн нэр томьёонууд нь энэ төвөгтэй биологийн шинжлэх ухааныг ойлгоход тустай болов ч түүний цаана бүхэл бүтэн шинжлэх ухааны салбар бий шүү гэдгийг л хүндэлж үзэх чухал. “Мутаци бол хувьсгал” гэжээ. Энд хувьсгал болохгүй биологийн л үйл явц болон өнгөрдөг. Эволюцийн эсрэг утга нь бол рэволюци. Хэдийгээр рэволюцийг монголоор хувьсгал гэж орчуулдаг ч гэсэн мутаци чинь рэволюци биш. Энэ мэт үгийн болон утгын олон алдаанууд байна. Энэ бяцхан өгүүлэлээр тэр болгоныг бичих боломжгүй тул ингээд дараагийн сэдэвтээ орлоо.

Баабар цааш нь өгүүлэлдээ өнөөгийн монголын нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж дүгнэлт гаргаж бас зарим тааваруудыг тавьжээ. Дүгнэлт, таамаглал бол шинжлэх ухааны салбарт хэрэглэж мэдлэгт хүрдэг маш чухал нэр томьёонууд. Дүгнэлт гэдэг бол аливаа явагдсан үйл хэргийг өнгөрсөн хойно ажиглалтаасаа мөн олон баталгаатай баримтууд дээр түшиглэн хийдэг арга. Энэ дүгнэлт зөв бас үнэн болж чадвал хүн тухайн сэдвээр мэдлэгтэй болдог. Баабар улс төрийн дайралтаараа ямар ч мэдлэгтэйгээ харуулсангүй бас биологийн салбарын нэр буруу хэрэглээд зогссонгүй үүн дээрээ монголын нийгмийн талаар дүгнэлт болон таамаглал хийхийг оролджээ.

Хэрвээ Баабар монголын нийгмийн хөгжилд бас шалгаралд дүгнэлт бас тамаглал хийх гэж хүсэж байгаа бол нийгмийн шинжлэх ухааны дүгнэлт ба таамаглал гэсэн аргуудыг хэрэглэж сурах шаардлагатай. Эмпир болон теори гэсэн ойлголтууд нь нийгмийн хөгжилийг бас шалгаралыг хэмжихэд чухал нэр томьёонууд. Хэрвээ энэ аргуудыг зөв хэрэглэж чадвал монголын нийгмийг дүгнэж бас урьдчилан тааварлах боломж бий. Буруу хэрэглэвэл маш осолтой бас нийгэмд аюултай. Францын соён гэгээрэл, Оросын Октябрийн хувьсгал болон Монголын ардчилал гэсэн нийгмийн хөдөлгөөнүүд нь аж амьдрал болон оюун санаанд нөлөөлсөн үйл хэргүүд. Энэ үйл хэргүүд зөв буруу гэж үнэлэхийн тулд нийгмийг хэмждэг хэмжүүрүүд чухал үүрэгтэй.

Нийгмийн сайн мууг хэмжихэд мораль, шударга ёс, эрх чөлөө гэсэн хэмжүүрүүдийг хэрэглэдэг. Тэдгээр нь нийгмийнхээ хэр амжилттайг ойлгож мэдэхэд чухал нэр томьёонууд бөгөөд шинэ үүссэн нөхцөл байдалд хүнлэг чанар их үү, үнэнч шударга зонхилсон уу, хайр халамж тархсан уу гэж нийгмийнхээ сайн эсвэл муу тухай эцсийн дүгнэлтэнд хүрдэг. Харин таамаглал бол өөр хэрэг. Нийгмийн хөдөлгөөнүүдийг урьдчилан таах боломж тун бага. Францад, Оросд, Монголд болсон нийгмийн хөдөлгөөнүүдийг хэн ч урьдчилан тааж чадаагүй. Тэдгээрийг удирдан явуулсан хүмүүс ч гэсэн хэрхэн төгсгөл болохыг тааж чадахгүй байсан. Энэ бол баримт. Өөр бас нэг баримт бол Францын соён гэгээрэл өөрийн орноосоо хальж хүн төрөлхтөнд мораль, шударга ёс, эрх чөлөө гурвууланг нь авчирсан. Харин Монголын ардчилсан хувьсгал мораль, шударга ёс, эрх чөлөө гурвын алинийг нь монголын нийгэмд авчирсаныг ард олон өөрсдөө мэдэж байгаа. Монголын улс төрд бол аль нь ч байхгүй. Энэ бол баримт.

Баабар монголын нийгмийг урьдчилан таах гэж ”дахиад арван жил төр барина”, “нийгэмд шинэчлэлт явагдахгүй” гэх мэт таамаглалуудыг дэвшүүлжээ. Үүний тулд яагаад ийм таамаглалд хүрсэнээ тайлбарлаж баталгаажуулаагүй тул учир дутагдалтай. Дүгнэлтэнд эмпир хэрэгтэй харин таамаглалд заавал теори хэрэгтэй шүү дээ. Баабар хаанаас ч юм бэ үндэслүүлэн хэд хэдэн дүгнэлтүүд гаргажээ: “социализмын үеийнхэн тус ч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг”. Баабар ийм дүгнэлтэнд хэрхэн хүрсэн бэ? Энэ дүгнэлтээрээ улс төрчидийг нэрлэсэн бол шинэ зүйл биш. Хэрвээ Баабар шинэ үеийн монголчуудыг хэлж байгаа бол буруу алдаатай. Яагаад гэвэл Баабар улс төрчидтэй зөрчилдөх эрхтэй. Харин монголын ард түмэнтэй зөрчилдөх эрх түүнд байхгүй.

Өнөөгийн орчин үеийн монголын шинэ үеийнхэн мэдлэгтэй, боловсролтой бас оюунлаг болсон шүү дээ. Шинэ үеийн монголчууд хэдийгээр социализмын үед төрж өсөж тэд өнөөдөр 40, 50, 60 настай ч гэсэн мэдлэг чадвар нь нэмэгдэж нийгмийн хөгжилийг удирдах бүрэн нөөцтэй боловсрол эзэмшижээ. Биологийн хувьд хүн хэдэн настай байх нь нийгмийн хөгжилд заавал муу сайнаар нөлөөлнө гэсэн онол байхгүй. 60 настай хүн төр барьж болохгүй яагаад гэвэл “хөгшин” гэсэн хууль ч байхгүй. Хувьсгал болсон ч болоогүй ч 60 настай хүнийг монголын амьдралд ямар ч боломжгүй гэсэн Баабарын дүгнэлт юм уу таамаглал ч юм уу тулгалт бол нийгэмд хагарал үүсгэх гэсэн оролдлого гэж болгоомжлохоос өөр газар байхгүй.

Оюунлаг, шинэ, орчин үеийн монгол Баабарын хаалгыг тогшиж байхад Баабар сонсоогүй дүр үзүүлж бас хажуу хавийнхан чинь “одоо хаалгаа нээгээд өгөөч” гээд зөвлөөд байхад тэрээр үгүй гээд байвал ёстой л монголын “нээлттэй нийгмийн” эсэргүүцэгч болж хувиран ардчилалын үнэт эд эс болох эрх чөлөөг дарагдуулсан болно шүү дээ. Шинэ үеийн монголчууд магадгүй Баабартай нас чацуу зарим нь ахмад настай. Гэхдээ тэдэнд нэг том ялгаа бий. Энэ бол боловсрол, мэдлэг бас хүн чанар. Хэдийгээр шинэ үеийн монголчууд социализмын үед төрж өссөн ч тэд багаасаа “төр улсаа” үзэн ядаж бас “ хүн ардаа” доромжилж өсөж хүмүүжээгүй юм шүү. Дэлхийн нэрт зохиолч Виктор Гюго хэлэхдээ: “Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй.” гэж нийгмийн шинэчлэлийг магтан дуулжээ.

Боловсролтой, мэдлэгтэй, оюунлаг монголчууд өнөөдөр ирээдүйгээ зорин алхаж байна. Баабар хэдийгээр завсардаж хоцорсон ч гэсэн шинэ үеийн монголчуудтай хөл нийлүүлэн алхахыг зорилгоо болгох нь зөв. Үүний тулд эхлээд ярилц, мэтгэлц бас асуугаа ч. Ингэж чадвал ухаан сэргэдэг юм шүү. Философийн “цивилизац” гэж ухагдахуун юуг илэрхийлдэг вэ гэхээр “сайн иргэн” гэсэн утгыг. Баабар сайн иргэн болохын тулд нийгмийнхээ оюуныг ойлгож түүний шинэчлэлтйиг зөвшөөрөх хэрэгтэй. Цааш нь бас оюунлаг хүн болохын тулд “шижир” бодож бас “тунгалаг” хэлээр бичиж байх. Тэгсэн цагт Баабар хүмүүст тал засдаггүй, нэг талыг барьдаггүй, хэдхэн хүнийг л онцгойлж ялгадаггүй, шүүмжтэй, барьцтай, үнэний төлөө, хэлсэн үгнээсээ буцдаггүй, эхэлсэн үйл хэргийнхээ эцсийн төлөө тэмцэгч болж чадах боломж бий.

Хэзээ нэгэн цагт, ямар нэг зүйл Баабарын хувьд шал эсрэгээр эргэж бас буруу зам руу гаа хөгжсөн нь харамсалтай. Тиймээс Баабар энэ бүгдийг ухамсарлаж өөрийнхөө төлөө хэрэгтэй зүйлсийг хиймээр санагдана. Баабарт шинэ идейнүүд тус болно гэхдээ Баабар боловсролоо системтэйгээр нэмэгдүүлж чадах нь л шийдвэрлэх үүрэгтэй. Ингэж чадвал Баабар нийгмийнхээ өмнө хүлээсэн сургамжтай зүйлс бичих хариуцлагаа ойлгох болно. Үүнийг л Баабар мэдэх нь чухал. Дэлхийн нэрт физикч Алберт Эйнштэйн ингэж хэлсэн байдаг: “Мэддэггүйгээ мэддэг хүн харин мэддэггүйгээ мэддэггүй хүнийг бодоход бас мэддэг.”

2008 оны 2 сарын 18
Философч С. Молор-Эрдэнэ

Баабар гуайн хариу:

1. Залуу ихэд бухимджээ. Бухимдсандаа болоод бичвэрээ бүх мэдээллийн хэрэгслэл рүү пулемот аятай цацан “зар мэдээ” маягтай бүхэнд хүргэх гэж яарч. Би "Завсрын үеийнхэн” гэж өгүүлэл бичсэн. Надаас арав дүү “улс төрчдийн” тухай шүү дээ. Өгүүллийг уур хилэн үгүйгээр яльгүй анхаарч уншвал тэнд зөвхөн 2000 оны үед Монголын улс төрийн тайзан дээр гараад ирсэн хэсэг бүлэг хүмүүсийг л онцлон заасныг ойлгож болохуйц. "Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхэлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр гарч иржээ.” Яг ийм өгүүлбэр дотор нь цохиж яваа. Ерөөсөө энэ нь ч өгүүллийн гол санаа.

2. Хэрэв миний урьд бичсэн өгүүллүүдийг уншиж үзсэн бол шинэ үе нь хуучнаа түрж нийгмийн дэвшил явагддаг тухай маш их ярьсан. Гагцхүү дараа үеийх нь түрүүчийнхээсээ илүү боловсрол мэдлэгтэй байж давж гарахгүй бол нийгмийн дэвшил гарахгүй шүү гэж залуучуудад би байнга захидаг. “Монголын нийгэм хэзээ төлөвшиж, монголчууд хэзээ хүн шиг амьдрах вэ?” гэсэн сэтгүүлчийн хариултанд “Намайг оролцуулаад бидний үеийнхэн үхэж дууссаны дараа манай нийгэм тогтворшино” гээд хариулчихсан нь бөөн шуугиан болж байсан. Олон хүн гомдсон байх. Гэхдээ би үе солигдох тухай, өөрөөр хэлбэл цаг хугацааны фактор голлох үүрэгтэй гэдгийг л арай дэндүү ширүүн хэлчихсэн хэрэг. Тиймээс “социализмын үеийнхэн тусч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг” гэж огт хэлээгүй.

3. Дараа үеийнхэн бидний үеийнхээс үргэлж дээр байх болно, ерөөсөө ч тийм байх ёстой гэж боддогоо би олон бичсэнээс гадна тэдэнд хамаг найдлагаа тавьдаг. Миний дараагийн үеийнхэнтэй би төрсөн болоосой, тэгвэл мөн ч их бололцоо амьдралд минь гарах байсандаа гэж харуусан бодож тэдэнд атаархдаг. Гэхдээ би тэдэнд л найддаг. Тэдэнд туслахын тулд би залуучуудтай маш их уулздаг. Долоо хоног болгон аль нэг сургууль дээр залуучуудтай уулзан ярилцлага зохиодог. Надад тэднээс сурах юм асар их байдаг.

4. Эволюци, мутацийн талаар тэр байтугай философи утгаар нь ч мэргэжлийн бус хүнтэй маргамааргүй байна. Хэзээ ч хэрэглэдэггүй болохоос би биологийн ухааны доктор хүн. Биохимийн ухааныг биологийн салбарт оруулдаг. Хэзээ ч хүнд үзүүлдэггүй болохоос би Монголын шинжлэх ухааны академийн профессор хүн. Хаана ч гайхуулдаггүй болохоос би олон улсын оюуны өмчийн алтан медалийг социализмын үед Швейцариас хүртэж байсан. Би эрдэм шинжилгээний байгууллагад туслах ажилтнаас нь ахлах хүртэл дэвшиж ажилласан. Би Англид авамори хэмээх бактерийн генид инжинерчлэл хийх судалгааны төсөл дээр ажиллаж байсан. Генетикч гэсэн үг. Миний дээд сургуулийн диплом “биофизикч” гэж бичээстэй байгаа. Би мэргэжилдээ сайн байсан. Одоо мэргэжлээрээ ажиллаагүй байж цол гуншингаа дуудаж яваад юугаа хийхэв гэж боддог. Нөгөөтэйгүүр бихимич хүн түүх, философи бичиж болдог, гачлантай нь философич түүхчид биохимийн сурах бичиж болдоггүй юм. Ийм л муухай нэг парадокс гашуун үнэн байдаг юм даа.

5. Маргааныг цааш үргэлжлүүлэх ямар ч сонирхол алга. Энэ бол маргаан биш дайралцаан шүү дээ. Хүний захиасаар мэдэхгүй юм руугаа дайран үсчих л залуу хүний цаашдын амьдралд хамгийн том толбо болон үлддэг юм даа.

БААБАР
Дэлгэрэнгүй унших...

Завсрын үеийнхэн

Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын vед Японы Ерєнхий сайд 24 настай байв.

Нийгэм солигдох vед шинэ залуу vе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны vед арвин туршлага гэхээсээ эрч хvч илvv чухал байдаг бололтой. Ийм vед ихэнхдээ туршлага vгvйсгэгддэг. Энэ нь ч аргагvй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгvй.

1911 оны vндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дєнгєж дєч шvргэж байв. 1921 онд ч ялгаагvй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дєнгєж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мєн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хvрээгvй байв. Нийгмийн хувьсгал гэдэг шинэ эрч хvчийг шаарддагаараа тэргvvний залуучуудад тvvхэн бололцоо олгодог аж. Гэтэл vе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггvй. Тогтсон нийгэмд юун тvрvvн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын vед туршлага гээч юмтай уялдаагvй шинэ цус шаарддаг онцлогтой аж.

Энэ чанараараа биологийн эволюцитай их тєстэй. Алив организм байгалийн жамаар шалгарлаараа дасан зохицож аажмаар хєгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгvvт мутаци хэрэгтэй болдог. Мутаци бол хувьсгал. Гэхдээ мутаци амьд байгальд єдєр тутам тохиолдож байдаг авч 99,99999... хувь нь хортой, организмыг єєрийг нь ихэнхдээ vхэлд хvргэнэ. Чухам тэр ховор 0,0000...1 хувьд л аугаа ололт, цаашид шинээр хєгжин дэвжих vр хєврєл бий. Иймээс амьд байгалийг хєдєлгєх жинхэнэ хvч нь єдєр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутаци билээ.

Ерэн оны бацаанууд єнєєдєр 50 хvрцгээж байна. Тогтсон нийгмийг удирдан авч явах ид насныхан. Ерэн оны их хувьсгалын оройлогч тєдийгvй оролцогч, хєндлєнгийн ажиглагч, эсэргvvцэгч бvгдээрээ нийгмийн энэхvv донсолгоонд хамрагдсан бvтээгдэхvvн юм. Єнгєрсєн хорин жилд эд бvгдээрээ нийгмийг удирдахад оролцсон. Чухам тэд єнєєдєр манай нийгмийг авч яваа 40-60 насныхан болчихоод байгаа юм. Эдэнд Монголын нийгмийг удирдан авч явах дахиад арван жилийн хугацаа бий. Гуч хvрээгvй нийгмийн хувьсгалд оролцон оройлж явсан Элбэгдорж єдгєє Ерєнхийлєгчийн насанд хvрсэн, улс орныг хєгжvvлэх арван жилийн хєтєлбєр гаргалаа, энэ бол тvvний нийгмийн идэвхтэй байх хугацаатай мєргєж байна. Чухам энэ хугацаанд л нийгэм тvvнээс хамаг ашгаа шимэн авах ба дараа нь хvссэн хvсээгvй нийгмийн менежмент шинэ vеийнхэнд очно. Анхны парламентын гишvvн асан Баяр ч тавь єнгийлєє, дахиад арван жил тэрээр цуглуулсан туршлагаа нийгмийн сайн сайханд зориулна, дараа нь євгєн партизаны яриа эхэлнэ.

Хvний vе солигдох хугацааг 20-25 жил гэж vздэг. Ингэхээр дараа vеийнхэн єдгєє гуч орчим настай л байна. Социализм, коммунизмын тухай сураг ажигаар л мэддэг, єєрєєр хэлбэл тэр vзэл суртлаар хордоогvй, эрх чєлєєг бэлэг гэж vздэггvй, хvнд угаасаа заяамал зvйл гэж хар нялхаасаа мэдэрсэн, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хvний нийгмийн байх ёстой ердийн тєлєв гэж хардаг, ардчилсан тогтолцоогvйгээр хорвоо оршин тогтнох бололцоогvй гэж vздэг залуус. Нийгмийн менежментийн тєлєєх эдний євєр хоорондын єрсєлдєєн эрvvл саруул явагдах болно. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь єрнийн боловсролтой, соёлтой, хvнлэг, шударга, хариуцлагатай байх болно. Нийгэм жинхэнээрээ тєлєвшинє. Урт хугацаагаар vргэлжилсэн шилжилт дуусах болно. Нийгэмд мутаци биш ердийн шалгарал голлох vvрэг гvйцэтгэнэ. Гэхдээ л тэр болтол дор хаяж арван жилийн зай байна.

Монголчуудад vе мултрах хэмээх 12 жилийн мєчлєг бий. Энэ нь тооллоосоо л болж байгаа болохоос хvний vеийн мєчлєгтэй хамаагvй. Ерэн оныхон ба арван жилийн дараа гарч ирэх учиртай шинэ vеийнхэн хоёрын голд монгол тооллоор vе дєнгєж мултарч буй завсрын vеийнхэн зоолттой байна. Энэ насны мянга мянган залуусыг энд хэлээгvй, нийгэм улс тєрийн гаж шалгарлаар тодорч єдгєє улс тєрийн тавцанд vvрэг гvйцэтгэх болсон цєєн бvлгийг хамруулж байна. Голдуу хоёр зууны зааг дээр тодорсон. Ерэн оны хавьцаа арван жилийн сургууль, зарим нь дээд сургууль дєнгєж тєгсєєд байлаа. Шилжилтийн эхэн vед хорвоотой танилцсан. Социалист мораль нуран унасан боловч хvний мораль нийгэмд бvрэлдэж амжаагvй байх завсрын vеийн бvтээгдэхvvнvvд. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан vед мэргэжлийн vнэмлэхтэй болцгоосон. Боловсролын vнэ цэнэ шалан дээр байсан vе учраас єєрєє ч тогтоож амжаагvй олон мэргэжлийн vнэмлэх євєртєлсєн тєдийгvй жуулчилж явсан орнуудынхаа худал vнэн нь мэдэгдэхгvй єргємжлєл маягийн гуншинтай болцгоосон. Мєнгєєр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зvvсэн нь нэн олон.

Улс тєрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд олон юм байж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, vзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зvйлс огтоос багтахгvй. Тэд прагматикчид боловч нэг зvйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгvй гэсэн эндvvрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Vнэндээ хvний нийгэмд хувьсгал удирдагч нартайгаа хєгширсєєр тогтсон нийгэмтэй залгадаг. Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Vvл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж єгнє. Нийгмийн дэвшил цаашдаа мутациар биш шалгарлаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бvрэлдэнэ. Хvний нийгмийн бvхий л vед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж єєр юм болох шалтгаан байхгvй. Нийгмийн хувьсгал ч єєрєє дэндvv єртєгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зvйл биш аж. Харин тэд нэг зvйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хvчин хєгшин хєвєєгєєрєє дуудуулж улс тєрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс тєрийн хожоо гаргах гэсэн хэсгийнхэн удирдлагад байсан тохироо ч бvрэлдсэн тал бий. Гэхдээ энэ нь завсрын vеийнхэн Ардчилсан намд байхгvй гэсэн vг огт биш, концентраци нь арай л бага юм уу даа. Нэг хэсэг нь єнєєгийн улс тєрийн голлох хоёр хvчнийг тvлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мєрєєдєлдєє хєтлєгдєн “эволюцийн хууль”-ийг зєрчих гэж мурчийна.

Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндvv том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар тєрж буй болсон, єєрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бvтээгдэхvvн боловч vvнээсээ салах бvрэн эрмэлзлэлтэй, гол тєлєв романтик бодолд хєтлєгдсєн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зєв менежмент хийж чадахгvй тєєрєгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог vе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн тєлєє авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Иймээс нэг талаас алдагдсан vеийнхэн юм. Єнєєдєр нийгэм мєнгєжиж хєрєнгєжихийн хэрээр тэдний тарааж vрж цацаж “ард тvмнээ харж vзэх” зєн билэг нь улам ил гарна. Нэг амаараа зах зээлийн зарчим сурталчлах боловч ард тvмнээ єрєвдсєндєє болоод нєгєє амаараа тєрєєс vнийг зохицуулж барих тухай сургана. Тєрийг vйлчилгээний газар гэж онолдох авч єєрєє тєр болчихоороо бvхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ сентименталь, настолги нь хєдєлдєг бололтой уяраад л уйлаад л харж vзээд л буян vйлдээд л. Бэлэг тараадаг євлийн євгєнтэй улам тєстэй болно. Социализм бол патриархи vзлээс гаралтай. Иймээс ард тvмнийг єєрснєє шийдвэр гаргах чадваргvй гэж vздэг учраас эцгийн халамжийг байнга vзvvлнэ. Алдагдсан vеийнхний далд ухамсар єнєєгийн Монголын нийгмийн менежментийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгvй. Зєв шалгарлаар гарч ирэх дараа vеийхнийг дахиад арван жил хvлээхээс єєр арга vгvй.

Эдний орыг одоо шууд залган эрхийг булаах гээд байгаа Завсрын vеийнхэн бол харин нийгмийн зєв шалгарлаар гарч ирээгvй. Алдагдсан vеийнхэн нь єєрийн vеийхнийхээ тэргvvний хэсэг бол завсрынхан болохоор єєрийн vеийнхнийхээ хамгийн жудаггvй, ёс тєргvй хэсгийн тєлєєлєл. Шилжилтийн vеийн хамгийн хvнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгvй болсон vеийн зэрэмдэг бvтээгдэхvvн. Алдагдсан vеийнхэн шиг сайн боловсрол ч vгvй, нийтийн тєлєє гэсэн романтик vзэл ч vгvй, шударга vнэн гэсэн баримтлал ч vгvй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мєнгєнєєс єєр ариун нандин эрхэм vнэлэмж vгvй. Мєнгєнд хvрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж vзнэ. Єєрсдийгєє шинэ vеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дайрцгаах авч vнэндээ ердєє л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг. Нийгмийн демораль жилийн бvтээгдэхvvн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мєнгєн сарнай саргай, ардчилсан ардчилаагvй, социалист капиталист залуучууд болон талцан бvлгэрхэж эх орон ард тvмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар хулгай дээрэм гэсэн аль л олхиогvй болгоны vнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж тvмэн бололцоо vvсэнгvvт эдний vеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хєдєлмєр зарж байхад улс тєрєєр бєєлжиж хийрхлээр цамнаж хєнгєн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс тєрийн тавцан дээр гарч иржээ.

Бvхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харьяалалгvй, хvсэл эрмэлзлэлгvй, эрхэлсэн ажил мэргэжилгvй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хєдєлмєр хэзээ ч эрхэлдэггvй, нийгмийн паразит хэсэг юм. Завсрын vеийнхэн харанхуй, бvдvvлэг, соёлгvй, залхуу, моральгvй-тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч vймсэн нийгэмд дээш хєвєн гарч хєлжин цадаж манлайлагчийн дvрээр тодорч элитар анги болдог байна. Энэ бол нийтлэг vзэгдэл. Францын хувьсгалаар ийм люмпэн элитvvд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гvнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитvvд Октябрийн эргэлтийн дараа сvрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дvрээр илэрхийлсэн байдаг. Сурвалжит язгууртан дvр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг єєрийг нь vхэлд хvргэдэг мєнєєх 99,9999... хувь болсон мутаци л юм даа.

2008 оны 2 сарын 13 Нийтлэлч: Б.Баабар

Дэлгэрэнгүй унших...

Tuesday, February 26, 2008

Янаглан хорлогчид

Бид зах зээлийн эдийн засагт ороод хориод жил боллоо. Төлөвлөгөөт эдийн засгийг бодвол хавьгүй ойлгомжтой боловч байнгын реформ шинэчлэл шаардаж байдаг тогтолцоо. Өнгөрсөн хугацаанд зөвхөн хоёр засгийн газар л дорвитой шинэчлэл хийж чадсан нь Бямбасүрэнгийнх, Энхсайханых. Эхнийх нь энэ улсын шилжилтийн эхэн үеийн хамаг хүндрэлийг авч гарсан. Өмч хувьчлах шийдвэр гаргасан нь л гэхэд дангаараа эргэлтийн процесс байлаа. Банкны хоёр шаталсан систем, үнийн чөлөөлөлт, иргэдийн чөлөөт шилжилт гээд богино хугацаанд хийсэн зүйл нь дэндүү аугаа дэндүү багтаамжтай. Ямар их гүтгэлэг, доромжлол, хараал, саад бэрхшээлийг туулав аа? Энхсайханы үед банкны реформ хийж, өмч хувьчлал ба үнэ чөлөөлөлтийг бараг гүйцээж хийсэн. Хийж бүтээж босгож байгааг харлуулж гутааж гүтгэж буцааж нурааж байж нэр төр олдог бизнес ч энэ үеэс эхтэй. Төрийг хүчгүйжүүлж, хийх гэснийг нь зогсоож, машиныг гацааж ард түмэндээ шударгаа гайхуулдаг нэг төрлийн мэргэжил буй боллоо. Хэрэв тэр үед хараалган гүтгүүлэн байж банкны реформ хийгээгүйсэн бол өнөөдөр хичнээн "Хадгаламж" банктай сууж байх байсан бол? Төрийн сүүлчийн арилжааны банк "Сэргээн болсголт"-ыг луйварчид идчихсэнийг илрүүлж дампууруулсны төлөө юу боллоо? Одоо энэ шоронд сууж буй Чимидцэрэн гэгч чинь уг банкыг төлөөлөн МАХН-ын байрны үүдэн дээр очоод суучихсан шудрага үнэнийг мандуулаад явж байсан юм. Банкыг хулгайч нар идчихжээ гэж би зурагтаар яриадахсан чинь маргааш нь намайг оршин суух хаягаар минь Баянгол дүүргийн шүүхэд өөрийг нь гүтгэсэн гээд өгчихсөн зарга манаргаж явсныг санаж байна. Ингэж залуу социалист луйварчдын холбоо анх тулгын чулуугаа тавьж байсныг ч мартаагүй байна.

Тэр үед нэгэнт эхлүүлсэн нийгмийн салбарын хувьчлалыг зогсоогоогүй бол, гаалийн татвар тэгэлснийг буцаагаагүй бол, үнийн чөлөөлөлтийг үргэлжлүүлж дуусгасан бол, гадаадын хөрөнгө оруулалтын либеральчлалыг хэвээр хадгалсан бол, тэгш татварын тогтоцод эртхэн шилжсэн бол, ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсвийг нэмээгүйсэн бол... Монгол орон ямар их амжилтанд хүрэх байсан бол? Хийсэн болгоныг нурааж, хийх гэсэн болгоныг дэгээдэж явсаар шилжилт хийж буй орнууд дотроо арын эгнээнт нэгэнт оржээ. Бүтэлгүйг нь гайхаж байсан Молдав, Болгар, Киргиз хажуугаар сүнгэнээд гараад явчихлаа. Алдаагүй амжилт гэж үгүй. Гэхдээ алдаа дутагдалтай боловч хийж бүтээнэ гэдэг юутай аугаа үйлс вэ? Юутай ч урагшилдаг. Алдаатайгаа оноотойгоо давшиж дэвшдэг. Юу ч хийхгүй байх нь улам бүр технологижин даяаршиж буй өнөөгийн ертөнцөд ухралт төдийгүй мөхөл юм.

Манайд сүүлийн арваад жилд хэнээр ч юу ч хийлгэхгүй байх бүхэл бүтэн технологи, түүгээр занимаалагсадын бүхэл бүтэн арми буй болжээ. Өнгөц харахад нэг л их болгоомжтой хүмүүс учирч магадгүй аюулыг урьдчилан хараад ч байгаа юм шиг. Үнэндээ монгол хүн хэдий том зарчмын асуудал тавина төдий чинээ амин хувийн жижиг асуудал ард нь нуугдаж байдаг адгийн дүрэм илүүтэй харагдана. Иймээс эсэргүүцэл болгон эзэндээ ашигаа өгдөг "эх оронч" санаачлага болжээ. Ашигт малтмалаа үнэ хүрсэн дээр нь ашиглая гэхээр урдаас тусгаар тогтнол яриад унахаар яахав? Нүүрс ухаад зарахаар бүрэн бүтэн байдал нь алдагдчихдаг тийм хэврэг тусгаар тогтнолтой улс уу, бид? Тусгаар тогтнолын төлөөх гурван үеийн монголчуудын урт тэмцэл зуугаад жил үргэлжилж байж амжилтанд хүрсэн болохоор их л шинэ сэргэг бөгөөд эмзэг сэдэв мөн нь мөн л дөө. Гэхдээ юманд дооз хэмжээ гэж бий, алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь хаа байгаа юм, ариун худгийг минь ховх сорох ходоод чинь хаа байгаа юм?

Олон улсын өгч авалцдаг шалгарсан жишиг байна, түүгээр байгалийн баялагаа ашиглая гэхээр урдаас ориг монгол ухаан яриад унана. Тийм онцгой арвин туршлага мэдлэгтэй улс уу, бид? Хоёр сая иргэнийг хоёр шаар төлөөлж хорин цаг "янаглахад" л ямар ч сайхан төлөвлөсөн ажил пар гээд л унаж байдаг тийм тогтолцоотой болжээ, бид. Үүнийг тэтгэж байдаг механизм, зах зээл, технологи, аргачлал, сүлжээ нь ч сүрхий хөгжсөн байна. Санасныг бодвол ашиг ч муугүй байдаг бололтой. Энэ ардчилал юм гэж үү? Нийгмийн асуудлыг ардчилсан байдлаар шийдэж байгаа нь энэ үү? Цөөнхийн оршин тогтнох нь баталгаажсан байдлыг ардчилал гэх болохоос цөөн хэдэн хүн нийгмийн тоормос болохыг ардчилал гэхээсээ сульдаа, давжаарал, гацаа, завхрал гэж нэрлүүштэй.

Өнгөрсөн жил үр тарианы үнэ дэлхийд 122 хувь өслөө. Цаашид ч улам их өсөх хандлагатай. Монголд газар тариалан хөгжих жинхэнэ бодит эдийн засгийн бололцоо анх удаа буй боллоо. Га-аас гурав дөрөвхөн центрнэр ургац авахад үнийн хувьд эерэг гарах нь байна шүү дээ. Хэзээ урьд ийм бололцоо байлаа. Үгүй гэнээ. Монгол улс сөнөх юм гэнэ. Тэгэж үхэхээр тээгэлж үхсэн нь дээр гэнэ. Тэрийгээ мэдэж байгаа гэж юүхэв! Сайн багшийг захирал, сайн эмчийг эмнэлэгийн дарга болгож ирсэн олон жилийн архагшсан шалгуур үзүүлэлтийн инерци. Мэргэжилийн ажлийг удирдлага менежмент, эдийн засаг зах зээлтэй хольж буюу нэгтгэж ойлгож ирсэн гажиг. Уулын инжинер, уурхайн нягтлан Оюу толгойн менежмент худалдааг мэдэмхийрэн тайлбарлаж хэдээр өгч авалцахыг нь заана. Үүнээ тусгаар тогтнолтой нягт уялдуулан холбож янаг царайлна.

Гэтэл бидэнд өнөөдөр юун түрүүн яаралтай мөнгө хэрэгтэй байна. Дэлхийн жишгээр нэг мэргэжилтнийг 30 мянгаас доошгүй доллароор бэлддэг байхад манайд сая төгрөгөнд багтаагаад халтуурдаж байна. Ийм өртгөөр боловсорсон хүн энэ зэргийн л юм ярихаас өөр яах ч билээ? Сайн боловсрол олохын тулд бидэнд яаралтай мөнгө хэрэгтэй байна. Олдох учиртай тэр мөнгө ийм ядуу тархинуудын маргаан хэрүүлэн завсар алга болчих гээд байна. Оюу толгойн одоогийн гэрээгээр нийт ашигийн 54 хувийг Монголын тал хэрүүл уруулгүй шууд авахаар байгаа. Төлөвлөсөн ёсоор 2004 оноос үйлдвэрээ бариад эхэлсэн бол одоо бид ашигаа хүртээд эхэлчихсэн байх байсан. Энэ ашигаараа сайн боловсон хүчин бэлдчихвэл арай л дээгүүр төвшингийн юм ярьж биш бүтээж суухсан.

Таминь ээ, үхнэ хатна гэж айлгаад зүгээр цагаан сараа хийж болохоо больчихсон байна шүү дээ. Монголд кино зураг ч авч болохгүй. Кавказад олзлогдогч-ийг бүтээсэн Бодров Чингисийн тухай кино хийхээр боллоо. Тэр киноны зургийг Монголд л лав авахуулахгүй. Казакстаны нэрээр Оскарт дэвшсэн эл кино шидээвэр болжээ. Урьд нь Микалковын Уурга киног манай эндээс бас хөөж явуулж байсан авч Каннын наадамд түрүүлж байлаа. Эзгүй хээр сая гаруй доллароор хашаа барьчихаад онгорхойг нь сүлдээр бөглөх гэсэн нь мөнгө дутчихаад гээд зогсож байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө открийтний мөнгө хэмнэж гийгүүлж байгаа юм гэнээ. Шинэ жилээр биендээ ил захидал явуулна гэдэг чинь уул нь соёл л юм л даа. Дарга нарын жип хурааж авах компанит ажлын үр дүнг сонссон уу? Зүгээр явж байсан машинууд хураагдах сургаар бүрэн талагдсан. Өөрөөр хэлбэл олон жип төмрийн хог боловой. Уул нь бүв бүтэн, зүгээр явж байсан юмсан.

Машин дарга хоёрыг салгадаг ч яахав болдог юм гэж үзье. Төр шашин хоёрыг тусгаарласан явдал нь хүн төрлөхтний нийгмийн байгуулалтын нэг том ололт болсон юм л даа. Манайд эргэж нийлүүлэх гэнэ. Мань шаар л шашин төрийг хослоё гэж бодоод захиалга өгсөн бололтой. Есөн мянган микроб мөнгөө илбэдэж өсгөнө хэмээн хадгаламж зээлдсэний хохирлыг "эх оронч" санаачлагаар гэмгүй хоёр сая хүнээр төлүүлчихэж л байгаа юм даа. Монгол улс зуны цагт шилждэг болоод гучаад жил болж байна. Умартын бүх орнууд ингэдэг, нарны гэрэл илүү ашигладаг учир их л хэмнэлт ч гардаг, хүмүүст ч таатай аж. Гэтэл мэрэг төлөг төөрөөд болохоо больчиж гэнээ. Цаг шилжүүлснээс болоод цай шингэдэггүй толгой өвддөг гэх мэт. Байчихаад тэгэхээс тэгэж байгаа юм шиг Монгол орныг минь өргөрөг уртгаар нь хуваагаад ихэнхийг нь огт гар хүрч болохгүй зооно бүс болгон хувиргах "янаг" хууль дээш өргөгджээ. Харж л байгаарай тун удахгүй төмөр зам ч тавиулахгүй, цахилгаан станц ч босгуулахгүй, онгоцны буудал ч бариулахгүй гээд л босоод ирнэ. Аль ч нийгэмд тэрслэгчид байдаг. Тэдний зөв ч байж магадгүй, буруу ч байж магадгүй. Гэхдээ тэднээр шийдвэр гаргуулдаггүй. Тэд өөрснийгөө юу ч гэж нэрлэсэн, тэрбайтугай иргэний хөдөлгөөн гэж нэрлэсэн ч шийдвэр гаргах эс гаргах нь хуулиар олгогдсон эрх бүхий хэсэг буюу олонхийн төлөөлөлд бий. Чухам эрх бүхий хэсэг л шийдвэрээ ч гаргадаг, хариуцлагаа ч хүлээдэг.

Бид бүгд эх орондоо хайртай (байх?). Гэхдээ үүнээ ингэж янаглах байдлаар хорлон илэрхийлж болохгүй (байх!). Шударгаа гайхдаг буюу гайхуулдаг олон зүтгэлтний жишээргүйг би гайхдаг. Шудрага гэдэг нь харьцангуй ойлголт учир юуны ч хэмжүүр биш. Асуудал хуулийн хүрээнд байгаа эсэх л хамгийн зөв шалгуур. Шудрага эх оронч байх нь хуулийн хүрээнд багтана, яагаад гэвэл хориглогдоогүй. Гэхдээ үүгээрээ далимдуулж эх орноо хоролбол ял зэм бий юу? Өөрөөр хэлбэл улс орноо шударгаар янаглан хорлох нь хуулийн хүрээнд багтах уу, эс багтах уу?

2008.2.26
Дэлгэрэнгүй унших...

Monday, February 18, 2008

Сайн тєрийг муу сонголт ална, Сайн сонголтыг муу систем ална

Огноо: 2007-11-29 10:11:56

УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, та бидний танил Баабар нар нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд, улс тєр эдийн засгийн шийдэл гарцын талаархи хурц асуудлаар хєєрєлдснийг дор нийтлэв.

БАТ-VVЛ: ХУВЬ ТЭНЦVVЛСЭН СОНГУУЛИЙН ТОГТОЦ ОЛОН АСУУДЛЫГ ЗЄВЄЄР ШИЙДНЭ
БААБАР: ГЭХДЭЭ VVНИЙГ БИ БИШ, ТА НАР ШИЙДНЭ

Нэг. Гардаг цоорхой нь ордог амнаасаа томорчээ

Бат-Vvл Сая Сэлэнгээр сонгогдсон тойргоороо яваад ирлээ л дээ. Улс амьтны санаа сэтгэл их єєр болж байгаа нь мэдрэгдээд байх юм. Ер нь урьд ємнєхєє бодвол илvv прагматик болсон гэх vv дээ. Цалин нэмсэн, хvvхдийн мєнгє єгч байгаа зэрэгт тєдий сэтгэл хєдлєхгvй байх жишээтэй. Тєрєєс сvvлийн хэдэн жил чинь хавтгайдаа нийгмийн хамгааллын бодлого явуулсан юм байна. Гэвч ард тvмний нэрээр хувааж байгаа энэ баялаг нэдэр дээрээ биед наалдсан юмгvй хэсэгтээ идэж уугаад дуусна гэдгийг хvмvvс мэдэж байна. Ажилтай болохыг илvv хvсэж байна. Энэ нь илvvтэй амьдралын баталгаа юм. Настайчууд нь ажилгvй залуусаа харахаад сэтгэл санаагаар их унадаг юм байна.

Баабар Чи бодоод vз л дээ. Жилд 300 орчим тэрбум тєгрєг нийгмийн хамгааллын шугамаар нэмэлтээр зах зээл дээр гарч байна. Сая биш тэрбум. Гэтэл нэг талаас иргэдийн авах мєнгє нэмэгдээд байгаа юм шиг боловч нєгєє талаас vvнээ дагаад инфляци болоод байхаар нийгмийн ихэнхийн амьдрал дээшлэхгvй байна. 1994-1995 оны vед инфляци 325 хувь хvрч байхад цалин нэмж байна гэж нэрлэхээсээ ичээд “нєхєн тєлбєр” гэдэг байсан шvv дээ. Нийлvvлэлтээсээ давсан эрэлт зах зээл дээр буй болж тєгрєгний худалдан авах чадвар буураад байх юм бол цалин нэмж ч яах юм билээ? Ордог нvх томорсон боловч гардаг нvх нь тvvнээсээ томорчихвол саванд vлдэх юм хорогдоно уу гэхээс арвижихгvй шиг.

Бат-Vvл Ингээд л баталгаатай баталгаат ажил хамгийн найдвартай эд болж байгаа юм. Монгол хvн залхуу гэдэг ч худлаа, Монголдоо муу ажилладаг, гадаадад бол сайн ажилладаг гэдэг бvр ч худлаа. Бид зах зээлийн системд ороод 18 жил болоход хєрєнгє оруулалтын сангvй, орон сууцны сангvй єдий хvрлээ. Аж ахуй эрхлэх гэсэн болгон богино хугацаатай єндєр хvvтэй зээлийнхээ хvvнд шатаад байна шvv дээ. Трактор комбайнаа сарын хоёр гаруй хувийн хvvтэй зээлээр авахаар яаж ашигтай ургац авах билээ. Хvн vхэхийнхээ урьд єдєр байртай болоод яах юм бэ. Орон сууц манайд бэлнээр, эсвэл арилжааны зээлээр буй болдог. Солонгост гурван жил ажиллахад байртай болж байна. Манайд байртай болохын тулд хэдэн жил ажиллах шаардлагатай вэ? Гэтэл Монголд одоо эдийн засгийн аймаар бужигнаан бvvм болж байна. Байрны vнэ тэнгэрт гарч эхэллээ. Удахгvй ам метр нь хэдэн мянган доллар болно. Тэр vед Солонгост хэдэн жил ажиллаад ч байртай болж чадахгvй. Солонгост цалин нэмэгдэхгvй, Улаанбаатарын байр улам єснє. Иргэншсэн аль ч оронд байрыг гуч дєчин жилийн хєнгєлттэй зээлээр буй болгодог шvv дээ.

Хоёр.Олсон дороо барахын дон
Баабар Яг нарийндаа бол чиний яриад байгаа хуримтлалыг буй болгох бололцоо єдий болтол гараагvй юм шvv дээ. Одоо л уул уурхайгаас болж ийм бололцоо буй болж эхэлж байна. Vvгээрээ л бид хєрєнгє оруулалт болон байрны том сан байгуулж хоёрхон сая хvнийг дор нь байртай болгож болмоор. Даанч мєнгє олонгуутаа л бушуухан vрж тараахыг урьдал болгох юм. Єнєє нvvдэлчин малчин сэтгэлгээ л дарангуйлаад байгаа юм. Нvvдэлчин хvн хадгаламж, vл хєдлєх хєрєнгєтэй байх боломжгvй тул олсон баялгаа дор нь хурдан морь гаанс хєєрєг болгоод тэр нь их тєлєв нэг жилийн зуд, нэг удаагийн мориноос уналтаар дуусаад нэг талдаа гардаг. Тийм болохоор олдсон баялгийг хадгалж байгаад алдсанд орвол нэг сайн найр хийж мартагдашгvй цэнгээд дуусгасан нь сайхан байдаг байж. Тэр уламжлал хувь хvний сэтгэлээс арилж байгаа ч тєрийн ой санамжаас гарч єгєхгvй байгаа юм. Хэд хоногийн ємнє Сангийн сайд Баяртсайханы зурагтаар ярихыг харлаа. “Мєнгийг хадгалж хуримтлуулах хэрэггvй олдсоноор нь сайхан хэрэглэх хэрэгтэй гэж эдийн засагч хvний хувьд би vздэг. Иймээс энэ жилийн тєсєв маш сайн болсон” гэж инээд алдан жаргалтайгаар илтгэж байна билээ. Ойрын олон жилд ийм жаргалдаа умбасан хангалуун царай олж vзээгvй. Илvv орлого олсон айлын авгай ч ингэж сэтгэхгvй дээ. Захын дурак ийм тохиолдолд хуримтлалын тухай бодноо доо.

Бат-Vvл Єнгєрсєн жилийн тєсєвт 76 гишvvний тойрогтоо тараах мєнгє 250 сая тєгрєг болсон шvv дээ. Би хичнээн эсэргvvцээд нэмэр болоогvй. Энэ жил яршиг зvгээр, тєсєв баталж байх vеэр холхон явж байна. Нерв хєдлєєд байх юм. Тэнд тэгэж ад болж єєрєє уурлаж чичрээд л биеэ муутгаж юугаа хийх вэ? Бvх намын тєлєєлєгчид хар цагаангvй гєлийж байгаад л баталсан. Тойрогтоо энэ их мєнгийг бvгд гєрдийж байгаад авчих санаатай болохоор намайг “Жаргах замын садаа жартгар шулмыг даръя” гэж дуулах нь холгvй байсан.

Гурав. Эх орончдыг зарах ТVЦ

Баабар Хамаг учир сонгуулийн системд байх шиг байна. Хєєрхий тэд чинь жалга жалгандаа баахан бvлтэрч байж хоолондоо хvрсэн шvv дээ. Одоо дахиж хоолтойгоо дєрвєн жил зvтгэмээр байдаг. Ингэхээр мєнгє хэрэгтэй. Ямар, хєргєгч зурагтаа гаргаж зараад тараалтай нь биш. Тэгэх хоншоортой аавын хvv олдохгvй л дээ. Нийтийн баялагийг болохоор єєрєє эзэн нь юм шиг тэгэж ч тараана, ингэж ч цацна гэж хєєрцгєєгєєд л.

Бат-Vvл Боль доо хєєрхийнvvдийг… Их хурлын гишvvн гэхээрээ л дээрэмчин луйварчин идээчин уугаачин гэж яаж болдог юм. Угаасаа л бvлтэрч байж бvлтийж гардаг тогтолцоотой хойно хэн нь хэнийгээ гэх билээ? Муу хvн гэж байдаггvй, муу механизм гэж бий гэж чи єєрєє хэлээд байдаг биз дээ. Хамаг муу механизмын vvд нь сонгуулийн систем гэдэг чинь харин vнэн л дээ. Асуудлын ноцтой тал нь хэдэн нєхєд сонгогчдыг худалдаж аваад депутат болоод авилга аваад байгаадаа ч биш юм шvv. Мэдээж энэ том проблем уу гэвэл тийм. Гэхдээ тэрнээс аюултай байдал vvсээд байна. Монгол єнєєдєр гадны сонирхлыг урьд хожид байгаагvй их хэмжээгээр татах боллоо. Ялангуяа Орос, Хятадын зvгээс арай дэндэж байна уу гэмээр сонирхож байна. Монголын хєрсєн дор бараг л триллионоор хэмжигдэх их баялаг байна. Vvнийг яаж ашиглах талаар Монголын тєр л шийдвэр гаргана. Тєрийн шийдвэрийг хvн гаргана. Тэр хvнээр єєрийгєє тєлєєлvvлэх хvсэл гадны компаниудад байж л таарна. Vvний тєлєє тэд тєлбєрєє тєлж л таарна. Ингээд Монголын тєр гадны захиалгаар ажиллаж эхлэнэ. Энэ аюул мєн биз?

Баабар Миний сонссоноор аль хэдийнээ ингээд эхэлчихсэн шvv дээ. Оюу толгойн хувьцааг дэлхийн єнцєг булан бvрийн сая сая хvн эзэмшиж байгаа. Монголд болж буй vйл явдлаас болж хувьцааны vнэ хэлбэлзэж байдаг. Хэлбэлзлэлээс зарим нь маш их хожино. Фридланд, Сорос гээд биржийн спекулянтууд их бий. Тэд vйлдвэрлэгчид биш хувьцааны єсєлт бууралтаас хожоо гаргадаг улс шvv дээ. Миний сонссоноор манайд хэдийнээ улс тєрийн зvтгэлтэн агентуудтай болсон гэсэн. Нэгж хувьцаа нь 15 доллар хvрч байснаа ганц єдрийн дотор 3 доллар хvртлээ унаж байсан тохиолдол бий. 15 байхад нь зараад л зориудын єдєєн хатгалга єєрєє Монголд зохион байгуулж хувьцаагаа унагаагаад гурав болонгуут нь єєрєє эргvvлж худалдаж авсаар байгаад Фридланд Америкийн Форбусын жагсаалтанд эхний дєчид багтах тэрбумтан болсон. Оюу толгойгоос грамм зэс олзворлоогvй байж хэдхэн жилийн дотор ингэж баяжиж болдог л байхгvй юу даа. Жагсаал цуглаан цаанаасаа санхvvжvvлэгчтэй, гол роль гvйцэтгэгчид нь шагналтайн цаана ийм их учир бий дээ. Удахгvй тєрийн эргэлт ч зохион байгуулж чадна. Холын гарууд ингэж vнийн луйвар спекуляци хийхийг голлож буй. Харин ойрын хєршvvдэд улс тєрийн илvv шалтаг шалтгаан бий.

Бат-Vvл Эх орныг тэнэг эх орончид л сєнєєдєг гэж хэн нь хэллээ дээ?

Баабар Толстойн нэг гоё vгийг Цоодолын Хулан хєєрхєн орчуулсан байна билээ. “Адгийн шаарууд аргаа барагдахаар эх оронсог”.

Бат-Vvл Ер нь бол эх орон vнэнч эх орончдын хvчээр тогтноод хуурамч эх орончдын гараар дуусдаг гэдэг. Хуурамч эх орончид л иймэрхvv юманд хамгийн тvрvvн орооцолдоно. Хуурамч эх орончид л иймэрхvv юманд хамгийн тvрvvн орооцолдоно. Vнэхээр одоо эргээд санахад царай нь мєн ч зовлонтой шаналангуй мєртєє эрэлхэг цогтой болсон байдаг шvv

Баабар УИХ-ын гишvvнд иймэрхvv хvмvvсийг сонгох сонирхол захиалагчид илvvтэй тєрнєє дєє.

Бат-Vvл Ингэхээр манай орны тєрийн бодлогод гадныхан хутгалдан орох тєдийгvй залуурдах бvрэн бололцоог энэхvv сонгуулийн мажоритор систем нээж єгєєд байна. 1990 онд бид пропорциональ системээр сонгуулиа явуулсан. Одоо эргээд бодож байхад тэр сонгууль л хамгийн шудрага, тєрийн тогтоцод хамгийн эерэг нь байжээ дээ. Иргэд намуудад санал єгснєєр тухайн нам парламентэд хичнээн суудал авах нь тодорхой болдог. Ардын их хурал гэж байв, тэндээс тухайн намын чухам хэн гэгч нь гишvvн болохыг шийддэг байлаа. Би нэг хэсэг Ардын их хуралыг дахин сэргээе гэж гvйвээ дээ. Гол нь энэ чинь Байнгын бус ажиллагаатай боловч хуйвалдахын аргагvй олон гишvvнтэй байгууллага байнгын парламентаа хянаад байдаг сайн талтай юм билээ. Одоогийн УИХ гэдэг чинь бидний дээр хєх тэнгэрээс єєр юу ч байхгvй гээд хоорондоо хуйвалдаад гєлийдєг газар болжээ. Ноднин 250 саяын асуудал болохоор хоорондоо чимээгvй хуйвалдчихаж байгаа биз дээ? Нэг их шудрага хvн болж тодрох гэсэн юм биш зvгээр л зарчим хэлж байна. Зарчим хууль тогтоох байгууллага дээр алдагдахаар нийгмийн бусад салбарт шаардлага ч тавих моралийн эрхгvй болно.

Дєрєв. Согтуугаараа сонгох хувь заяа

Баабар Сонгуулийн систем єєрєє аргагvйн эрхэнд зарчим алдагдуулахад хvргэж байх шиг. Уул нь гишvvн бол Vндсэн хуулиараа нийт ард тvмний ємнє хариуцлага хvлээдэг болохоос аль нэг жалгын тєлєєлєгч биш шvv дээ. Гэтэл сонгуулийн тогтоц ийм болохоор “амлалтаа биелvvлнэ”, “тойргийнхоо сонгогчдын итгэлийг алдахгvй” гээд л хєрєнгийг мєн ч сайхан vрэн таран хийх юм. Нийслэл болоод томоохон хот сууринг чиглэсэн нvvдлийн vр дvнд олон арван сумыг жам ёсны эзгvйрэл нємєрч байна. Хvн єєрєє нас бардаг жамтай шиг хот суурин ч гэсэн єєрийн настай, жамтай. Гэвч єнєєх жалгын депутатад тэр нь хамаагvй учир эзгvйрч буй довондоо єндєр хvчдэл, релейний шугам, шинэ сургууль эмнэлэг, холбооны хэрэгслэл, нарны зай, баг бvрийн эхо ч гэх шиг бялхайлгаж єгнє дєє.

Бат-Vvл Улсын тєсвийн ДНБ-д эзлэх хувь жил бvр нэмэгдээд байгаагийн нэг шалтгаан ч энд бий. Тєр улам данхайх тусам авилга адилхан нэмэгдэж байгаа. Анх гишvvн болгонд 10 сая тєгрєг хуваарилахад гурван саяараар нь Эрээнээс хулхи хєгжим авчирч сумдуудад тараагаад vлдсэнийг нь хусаж л байсан. 100 саяыг єгєєд эхлэнгvvт єєрийн хувийн компаниараа барилга бариулаад л унаж байсан. Энэ мєнгє хэдэн арав дахин нэмэгдэхээр шамшигдуулал аль зэрэг єсєх нь тодорхой. Чиний хэлдэг vрэн таран ашиггvй хєрєнгє оруулалтаас гадна хулгай луйвар нь аймаар болж байна. Vvнээс гадна ард тvмний моралийг яаж эвдэж байна гээч. Vерийн далан, єндєр хvчдэл, булгийн усан дээр гараад гэрээ барьчихсан єчнєєн хvмvvс хойтонгийн сонгууль хvлээгээд сууж байна. Нэр дэвшигч хvрч ирээд л ямар ч хууль мууль хамаагvй єнєєхийг нь эзэмшvvлээд бичиг баримтыг нь хийгээд єгдєг учраас тэр. Улаанбаатарт шилжин ирэгсэд тодорхой vйлчилгээний тєлбєр тєлдєг журамтай байж л дээ. Сvvлийн хоёр сонгуулиар журам хууль будаа болсон шvv дээ. Хууль тогтоох байгууллага хуулийг дэвсэлбэл хэнийг хууль биелvvл гэж шаардах болж байна?

Баабар Саяхан Чингэлтэй дvvрэгт болсон хотын сонгууль ардчилсан сонгуулийг яаж дампууруулж болдгийг харуулсан сайхан vзvvлэн тоглолт боллоо. Иргэд бvх намаар дамжин мєнгє тvvлээ. Тєрийн эрх барьж байгаа ард тvмэн маань энэ юм гээд тэднийг заах гээд vз дээ. Ноднин Хєвсгєлд яг ийм тоглоом болсон. Архи тараагаад л. Нийтээрээ согтуу. Энэ ардчилал мєн vv? Энэ ардчилсан сонгууль мєн vv? Ард тvмэн тєрийн эрхээ барьж байгаа нь энэ vv? Vнэн чанартаа ард тvмэн дєрвєн жилд ганц минут тєрєє барьдаг юм шvv дээ. Гэхдээ согтуугаараа… Марк Твений нэг vг байдаг, “Айлд бурхан заавал нэг удаа ирдэг. Харамсалтай нь гэрийн эзэн энэ vед их тєлєв ойролцоо архины мухлагт сууж байдаг” гэж. Яг тvvн шиг тєрийн жолоо дєрвєн жилд нэг удаа гарт ирэхэд улсын жинхэнэ эзэн шал умаахан байж таарч байна.

Бат-Vvл Тэрийг нь ч бvгдээрээ мэддэг болж. Одоо дараагийн сонгуулиар гарч ирэх улсууд нь аль эрт тойргоо худалдаж авчихаад сууж байна. Манай Сэлэнгэд хамгийн том баяр нь ургацын баяр байдаг юм. Хєрєнгє сvйтгэл ихтэй. Архины vйлдвэртэй нэг нєхєр бvгдийг нь даалаа. Тэмцээн уралдааны байтай юутай хээтэй нь. Бай шагналын бийлэгжvv томыг нь яана. Ийм жишгээр бvх аймгууд эзэнтэй болчихсон.

Тав. Гэрээ зараад тєрєє зарна

Баабар Бизнес эрхлэгчид УИХ-д орсноос болоод сvйрэл vvсэж буй мэтээр их тайлбарладаг. Юмны ил харагдаж байгаа єнгєнєєс нь хялбар байдлаар тайлбар хийвэл хvнд амархан тусах юм. Бизнес эрхлэгчиддээ ч асуудал байгаа юм биш, єнєє механизмдаа юм. Бизнес эрхлэх байтугай солих гонжоомгvй явсан Улаан, Шаравдорж нарын хєрєнгийг єнєєдєр дэлхий даахгvй болсон байна шvv дээ. Бизнес эрхлэгчидийн УИХ-д орж ирэх хэд хэдэн зайлшгvй шаардлага байна. Нэг хэсэг нь буй болгосон хєрєнгєє хамгаалах гэж орж ирж байна. Хулгай хийсэн нь ч байдаг л байх, зарим нь шантажлуулаад алуулчих гээд байгаа учраас. Нєгєє хэсэг нь олсноо чамлаад хялбар аргаар улам ахих гэж орж ирж байна. Сvvлдээ ч хєрєнгєєрєє аархдаг монгол хvний зангаар бусдаас дээр гэдгээ харуулах гэж аагархах байдлаар сонгуульд vзэх ч хэсэг гарлаа. Бєхчvvд цэнгэлдэхээ орхиод парламетад бєєнєєрєє зодоглоод эхэлсний цаад учир бярын гэхээсээ хєрєнгє мєнгєний л аархал байх.

Бат-Vvл Олон жижиг намууд ялангуяа сонгууль дєхєхєєр борооны мєєг гэгчээр тєрдєг ч энэ тогтоцтой холбоотой. Нам дотроос гэнэ гэнэ урвагчид тєрж гэнэт эх оронч, vндэсний vзэлтэн болж тодордог ч бас л тогтоцтой холбоотой. Сонгуульд vзэх дуртай дурак мундахгvй. Чи гэнэт нам болж бvртгvvлчихээд, засгийн эрхэнд шургаж, тєрийн нэг орон тоог ганц саяар бодоод зарахад л vгvйдээ 70 саяын шинэ сууцтай болчиж байгаа биз? Мажоритор сонгууль учраас хэн ч намын ємнє хариуцлага хvлээхгvй байж болно. Иймээс намаас гаргасан нэг амлалтын дор сонгогдож гарч ирчихээд гэнэтхэн л цочсон юм шиг намаасаа бусгаад ард тvмнээ учиргvй хайрлаад л хоолой нь сєєнгєтєєд эхэлдэг. Парламент дотроос шинэ нам тєрдєг хаанахын ёс вэ? Яагаад хамгийн адгийн шаарууд нь тєлєвшєєгvй ардчилсан нийгэмд тєрийн єндєрлєгт гараад ирдэгийг Хаек “Боолчлогдох зам” зохиолдоо яруу тод хэлсэн байдаг. Бид тєлєвштєл бас дахиад хорин жилийн зай байна. Ингэхээр нийгмээ хvний адгуудаас хамгаалах нь иргэний vvрэг биз дээ? Энэ байдлаас гарах хамгийн зєв арга бол сонгуулийн хуулийг єєрчилж пропорциональ болгох хэрэгтэй. Бид ийм сонгууль 1990 онд хийж л байсан шvv дээ.

Баабар Дэлхийд хамгийн анхны сонгууль хийж байсан англо саксоны гурав дєрєвхєн оронд л абсолют мажоритар сонгууль хийдэг. Ард тvмэн нь энэ тєрлийн сонгуульдаа дассан ч байдаг биз. Тэд бvгдээрээ тvvхийн явцад хоёр намын системтэй болсон учир тойрогт ердєє хоёр хv л єрсєлддєг. Иймээс манайх шиг 25 хувийн санал аваад ялагч болно гэж vгvй, єєрєєр хэлбэл мажоритар боловч дvн нь чанартаа пропорциональ гардаг. Нєгєє талаас эрх чєлєєний орчин vеийн анхны ухамсар vvссэн ертєнц шvv дээ. Олон оронд холимог сонгууль болдог. Гэхдээ парламентийн засаглалтай ихэнх орнууд пропорциональ сонгуулиар тєрєє буй болгодог. Саяхан хагас ерєнхийлєгчийн засаглалтай Орос хvртэл холимог системээ халаад бvтэн пропорциональ сонгууль явуулахаар боллоо. Хэдхэн хоногийн дараа тэнд сонгууль болно. Нэгдсэн Орос нам суудлын 60 гаруй хувийг авах нь тодорхой болчихоод байна. Пропорциональ сонгууль нь тодорхой босготой байдгаараа тєрийн бодлого тохиолдлын амьтны идэш болохоос хамгаалагдсан байдаг. Гурван мянга гаруй хvнийг 10 мянган тєгрєгєєр хуурч тойрог шилжvvлvvлэн санал єгvvлчихээд гишvvн болж байна. Компаниа нам гээд зарлачихсан учир дараа нь эвийг нь олж байгаад эвслийн Засгийн газарт орж тєрийн бодлого тодорхойлж эхлэнэ. Нєгєє ард тvмний хvсэл эрмэлзлэлээр тєрийн бодлого явах чинь юу болов! Саналаа архинаас худалдчихсан нєгєє гурван мянга гаруй нєхєд чинь тэгээд ард тvмэн болж байна уу?

Зургаа. Гарц

Бат-Vvл Пропорциональ сонгууль манай бvх проблемийг шийдчихгvй л дээ. Гэхдээ тєрийн хямрал vvсгээд байгаа мєн ч олон асуудлыг нэг талд нь гаргаж шийднэ дээ. Ёстой нєгєє Черчиллийн “Ардчилал ч мєн ч тааруухан тогтолцоо доо, арай олигтой юм хvн тєрлєхтєн олж чадаагvй л явна” гэдэг шиг пропорциональ систем хичнээн сєрєг талтай байгаад ямар ч сайн мажоритар хувилбараас дээр гэдгийг дэлхийн ардчилсан тєрийн олон жилийн туршлага нэгэнт харуулсан. Гадаадын сонирхогч тойрог болгон дээр хэн нэгэнтэй ярилцаад худалдаад авахад хялбар. Тэгээд ч энэ хуйвалдаан мэдэгдэхгvй єнгєрєх магадлал их. Бvхэл бvтэн улс тєрийн намыг худалдаж авах гээд vзэг л дээ. Шинэ ардчилсан vндсэн хууль хэрхэн батлагдсныг чи санаж байгаа байх. Депутатууд манайх шиг хоёр том гvрний дунд оршдог жижиг улсад тєрийн эрх мэдэл аль болох олон хvний гарт байх нь аюулгvй байдал талаасаа ашигтай гэж vзээд парламентын засаглалыг сонгоо биз дээ. Яг vvн шиг. Олон арван мянган гишvvнтэй намыг хахуульдаж барахгvй. Барсан ч нууц нь тун удалгvй дэлгэгдэнэ шvv дээ. Гадны сонирхогч этгээд нэг хvнтэй компаний намыг худалдаж аваад ч сонгуульд амжилт vзvvлж чадахгvй учир тєдий л сонирхохгvй. Тэр компанийг vндэсний нам болгож томруулах гэж байгаа бол илvv их хєрєнгє хаяхаас гадна цаг их орно. Vндэсний нам болоод хувирчихсаных нь дараа жолоодож явах ч хэцvv дээ. Ингэхээр гадны сонирхогчид пропорциональ сонгуулийн системтэй байхад их бодож л єєрийн ганц нэг туршуул, тагнуулыг л нэвтрvvлж чадна.

Баабар Vvнээс гадна тєр барьж буй тєлєєлєгчид жалгыг биш нийт ард тvмнийг тєлєєлдєг болоод ирэхээр vнэхээр vндэсний нийтлэг эрх ашигт л захирагдана. Сонгуулиар энд тэнд ийм тийм цоорхой бєглєнє гэж, эсвэл ийм тийм аврага бvтээн байгуулалт энэ жалганы хонхорхойд буй болгож гийгvvлнэ гэж явах хэрэггvй болно…

Бат-Vvл “Тєлєвлєгєєт халамжийн бодлогын цаана эрх мэдэл мєнгєнд шунасан адгийн шааруудын сонирхол л байдаг” гэж Хаек бичсэн байдаг

Баабар Харин тийм. Энэ утга учиргvй халамж чинь багасаад ирэхээр нийтлэг эрх ашгийн тухай ярилцах болно. Улс орныг дєрєв, найм, арван жилд ямраас ямар болгох тухай намынхаа нэгдсэн хєтєлбєрийг л танилцуулна. Хvмvvс аль нэг аврагч (vнэн чанартаа луйварчин) гийгvvлэгчийг хайж тvvнд сохроор итгэж, эсвэл худалдагдаж сvvлд нь амаа барих биш улс орны хєгжлийн концепци хєтєлбєрийн тєлєє саналаа єгєх болно. Гэхдээ чамайг оролцуулаад єнєєдєртєє хууль тогтоож байгаа та нар л vvнийг шийднэ шvv дээ. Би бол дєрвєн жилд нэг удаа ганц минут тєр барьдаг ард тvмний тєлєєлєгч. Бусад 3 жил – 11 сар - 29 хоног - 23 цаг - 59 минутанд нь биднийг хууль ёсоор тєлєєлж буй та бvхэн vvнийг шийдэх эрхтэй тєдийгvй vvрэгтэй. Би нэг минут сонгуулийн кабин дотор тєрийнхээ эрхийг барьсан шиг барина, бусад хугацаанд иргэнийхээ хувьд саналаа ил тод хэлэх л эрхтэй. Энэ маань ардчилал юм шvv дээ.

Бат-Vvл Сvртэй гэдэг нь… Парламентэд ард тvмнийг тєлєєлєх эрхтэй гишvvд суугаад энэ улс оронд ямар дэг журам байхыг шийддэг боловч 76 эрхтний олонхи нь юу гэж vзэж байгаагаар эцсийн шийд гардаг. Энэ ч бас ардчилал юм шvv.

Тэмдэглэсэн Ц.Амар
2007 оны 11 дvгээр сар 27

Дэлгэрэнгүй унших...