Wednesday, May 2, 2007

Уг сайтын фэнүүдэд хандаж хэлэх үг

Сайхан хаваржиж байна уу Монголчуудаа!

Та бүгдийн чөлөөт цаг, мэдлэг боловсрол, чөлөөт сэтгэлгээнд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, мөн Монголын нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад хувь нэмэр оруулах үүднээс http://baabar.blogspot.com-ыг 2007 оны 2 сарын 1-нээс нээн ажиллуулсан билээ. Баабарын гайгүй гэсэн нийтлэл ярилцлагуудыг уг сайтанд тавьж байх болно. Түүний албан ёсны хуудас нь байнга шинэчлэгддэггүй, Өдрийн сонингийн вэбсайтад тавигддаг Баабарын булангийн нийтлэл нь олонд хүрэхдээ тааруу (хэрэглэгчид хялбар олдох түвшинд програмчлагдаагүй) мөн одоо болтол түүний Фэн Клуб байхгүйг бодолцож энэ вэбийг нээснийг дашрамд дурдая.

Та бүгд энэхүү сайтанд Баабарын нийтлэлүүдтэй танилцаж болохоос гадна түүнд санал бодлоо хүргэж, мэтгэлцэх, түүнийг шүүмжлэхэд тань чөлөөт индэр байх болно. Түүнийг зөвхөн магтан сайшаахаас гадна түүний алдаа дутагдлыг харж, түүнтэй ухамсартайгаар, соёлтойгоор мэтгэлцэж, шүүмжлэхийг Монгол залууст уриалж байна :))

Хэрэвзээ Баабар гуай өөрөө http://baabar.blogspot.com домэйн нэрийг авахыг хүсч, Google-ийн блог армид элсэхийг хүсвэл түүнд уг дансыг дуртайяа шилжүүлэн өгч, түүний блог стилтэй бичлэгийг шимтэн унших болно.

Энд хэн нэгэн нь Баабарыг сохроор шүтсэнгүй, түүнийг даган баяссангүй. Харин түүнийг Монгол сэхээтнүүд дундаас дэмжүүштэй хүн, үгийг нь бас сонсууштай хүмүүсийн нэг хэмээн Монгол хүний угаас дэмжиж, түүний бичлэгийг олон түмэнд илүүтэйгээр түгээхийг зорьсон болохыг энд зориуд цохон тэмдэглэе.

Уг блог, фэнсайтыг хамтран хөтлөх блогчид байвал dori.ider@gmail.com-ooр харьцана уу. Хамтран ажиллах бололцоо хэнд ч нээлттэй. Харин модерэйторын багт ажиллах хүмүүст тодорхой хэмжээний шалгуур тавихийг анхаарна уу.

Та бүгдийг хүндэтгэсэн,
Дори Идэр

(Блог, вэбсайтынхаа холбоосдоо оруулж энэ сайтыг дэмжицгээнэ үү!) Дэлгэрэнгүй унших...

Wednesday, April 18, 2007

Баабар: ХЭНХЭГ

Шатар тоглож байгаад хожигдох болохоороо хєлгєє єшиглєєд хая­чихдаг хvн байдаг. Бvр зодоон цохион болж, шарлахсанаасаа эсэн юм болно. Английн нэрт шогч Бэнийн ийм кино хvртэл байдаг.

Энхбаяр "шатар" тогложээ. Шатар ч гэж дээ, луйварчин болж тоглохгvй юу. Тоглох ч гэж дээ, vнэнгээсээ. Худалдаа хєгжлийн банкийг залгих тєсєл. Юун тvрvvн тоглоомд монголчуудыг оруулахгvйн тулд байж болш­гvй хvнд нєхцєлтэй хувьчлалын тендер зарлав.

50 сая долларын vндсэн хєрєнгєтэй, 10 жилийн туршлагатай банк л єрсєлдєєнд орох гэнэ. Тендерт нь єєрийнх нь нотолсноор дэлхийн санхvvгийн ертєнц тэр чигээрээ оролцон єрсєлдєєд эцэст нь уул уурхайн тvvхий эд дамлан борлуулдаг, банкны салбарт ганц сарын ч туршлагагvй "Жэральд Ме­тальз" гээч компани ялсан аж.

Гэтэл ялагч маань тендерт заасан хугацаанд мєнгєє тєлдєггvй ээ. Хугацааг нь сунгаад л байлаа, сунгаад л байлаа таг чиг. Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспортод монополь тогтоож єгсний шанд тендерт нэрээ оруулж, банк худалдаж авах мєнгийг нь тvр зээлэх нєхцєлтэй тоглоомын тєсєл байлаа. Ингээд Люксембургт нэг авсаархан компани бvртгvvлээд тэр нь ХХБ-ийг авах юм болов. Авсаархан гэдэг нь тэд 66 мянган долларын vндсэн хєрєнгє буюу гайгvй жипний хєрєнгєтэй нь тендерийн єгєгдсєн нєхцєлєєс даруй мянга дахин бага байлаа.

Миний сонссоноор ирээдvйд "ориг монголчууд" энэ банкийг Жеральдаас салгаж авахын цагт ЕС хорин хувийг нь хувьдаа авахаар тохиролцжээ. Жэральд 12 сая доллар зээлvvлсэн гэхэд хорин хувь нь адаглаад л 2,5 сая болно гэсэн vг. Vvнээс гадна чимэг болсон бага сага хувьцааг єєр банк, байгууллага, хувь хvмvvст зарсан нь луйврын мєн чанарыг дал­далж байх vvрэгтэй аж.

Зэсийн vнэ ид єсєж байсан vед Эрдэнэтийн баяжмалд сvvлийн долоо найман жилд 25-65 хувийн хяналт тогтоож байсан Жэральд хvссэндээ хvрсэн учраас банкны хувьцаагаа эргvvлж єгєхєєр болжээ. Энэ хооронд тvvхий эдийн vнийн єсєлтийн буянаар Монголын эдийн засгийн тогоо ч лут томорсон юм. Зэсийн vнэ тєдийгvй банкны vнэ ч аймаар єссєн.

Жэральдын 12 сая доллар зах зээл дээр 54 сая доллар болсон хэрэг. Ийм vнийг тэдэнд Монголын санхvvгийн нэг бvлэглэл санал болгов. Анхны гэрээний дагуу vнийн санал эхэлж тавих эрхтэй алтан хувьцааг эзэмшигч нь Монголбанкны Чуук аж. Гэтэл энэ хооронд ХХБ-ны гэрээг vндсээр нь єєрчилж, єнєє алтан хувьцаа байтугай хувьчлалын чимэг болж байсан Швейцарийн Лугано, Нидерландын Эн Жи Барэнс банкууд тоглоомонд нэрээ хавчуулсны шагналаа хvртээд аль хэдийнээ vзэх мєргvй алга болжээ.

Анхны гэрээг мань Энхбаяр яаж єєрчилсєн гэхээр хорин хувийг нэгэн компанид хадгалуулжээ. Жэральд нь зэсийн баяжмал тогтмол авч байсны шанд л хорин хувиа єгч буй хэрэг. Мєнєєх компанид ингэхээр зэс гаргах эрх олгоно гэсэн vг. Нэгэнт ингэсэн болохоор хуучны хамсрагсад одоо гай болно. Энэ бол Энхбаярын vндсэн мэх. Сталин гучаад оны vед Ягода, Ежов, Берия нарыг яаж ээлж дараалан хэрэглээд хаяж байлаа. Энхбаяртай улс тєр, бизнес, хулгай дээрэмд хамсрагсдаас бvтэн гарсан нэг ч хvн vгvй, бvгдийг нь ашиглаж дуусаад нохойд хаяж єгдєг.

Чуукийгаа Энхбаяр аль хэдийнээ гол гаргаад нулимчихсан байсан тул тэрээр шинээр тодорч буй санхvvгийн бvлэглэлд элсэж орхихгvй юу. Ингээд Худалдаа хєгжлийн банк Монголын шинэ баян Эрдэнэбилэг гэг­чийн гарт орж хєєрхий Энхбаяр хоосон хоцрох нь тэрээ. 54 саяын 20 хувь гэдэг дор хаяж л 10 гаруй сая доллар. Энэ бол Энхбаяр байтугай нь харамсмаар мєнгє. Уг нь тэрээр луйвар санаачилж хєгжvvлж явсан болохоос хууль ёсоор тvvнд ганц цент ч ногдох ёсгvй л дээ. Гэвч тэрээр гэгээн цагаан єдрєєр дээрэмдvvлчихлээ гэж vзэн маш ихээр гашуудан єєрийгєє єрєвдєв. Ингээд л хєлгєє єшигчиж унагаад наншил­даанд биеэ бэлдэвш. Хутга тармуур ш гарсаахvй. Хаарт тоглож мєрий алдсан тvvний нvд аймшигтай, бас сvртэй.

Худалдаа хєгжлийн банкийг

Хувьдаа авна гэсэн яалаа даа

Хуурамч бичиг баримтаар

Хулхидна гэсэн яалаа даа

Яалаа даа яалаа даа, Энхбаяр аа

Ингээд єєрєє муриулчихдаг байгаа. Хууль бус тоглоом тоглож байсан уч­раас мєнєєх хорин хувийн асуудал ердєє л аман тохироо байсан болохоос бичгэн баримт vлдсэнгvй. Бичиг байгаад ч тэр нь шоронгийн баталгаа л болно шvv дээ. Тэрээр ХХБ-ны асуудлыг шалгуулна гэж саяхан зурагтаар ярьдаг юм байна. Vvндээ хаа хамаагvй арван хэдэн жилийн ємнєх Чингис буудлыг хvртэл хавчуулсан гээч.

Хачир болгож байгаа ухаантай юм. Жэральд хэмээх Монголыг идэх гэсэн аймшигт махчин шулмас байсан тухай айдас тєрєм хоррортой vлгэр ярин тvvнийг болон монгол хань хамсаатныг нь дарах ариун дайнд мордохыг уриалж, эс чингэвээс эх орноос урвасанд тооцох тухай шантаажтай мэдээ туур­вина. Бvтээл нь сонин болон хэвлэгдэж эх орны дєрвєн зvг найман зовхист шєнийн цагаар єртєє дамжин тархана. Жэральд махчны эрэн сурвалжлагдаж буй монгол хань хамсаатны дvрс зураг мэдээнд бас хавсраатай. Эх орон даяар эзэн хааны зарлигийг биелvvлэхээр эрслэн бослоо.

Vнэхээр ХХБ хулгай луйврын аргаар хувьчлагдсан. Хууль сєхвєл гол дээрэмчин нь єєрєє. Харин цааш нь худалдаж авсан хvмvvст ял тохох нь Энхбаярын хєлгєє єшиглєж хаяж буй наншилдаан аж. Тvvнээс хатуу vvрэг авсан цагдаа болон хvчний байгууллагууд, хууль шvvхийнхэн хатуу нэхэлтэй шахаанаас харин яаж мултрах юм бол. Энхбаяр бол нийтэч хvн. Ганцаараа идсэн гахай таргалдаггvйг мэдэх тэрээр vргэлж хамт олонтойгоо хувааж хооллодог. Гахайнаас ялгаатай нь тэднийхээ идсэн хоолыг нарийн хэмжиж баримтжуулдаг аж. Хоол угаасаа хулгайнх байдаг учир бvх хамсаатнууд шоронгийн норм ханган биелvvлнэ. Эргээд тэднийгээ энэ баримтаар нь шантаажилж чаддаг учир нєгєєдvvл нь юу л хий гэнэв хамаагvй гал ус руу харайгаад л орчихдог юм.

Єєрийнх нь нэгэнтээ хэлснээр тvvнийг зєвхєн Бурхан л шvvх юм гэнэ лээ. Гэтэл хєєрхий мєрдєнгийнхєн, шvvгчид, хуульчид, тагнуулынхан, татварынхныг газрын хуулиар шийтгэнэ. Ингээд л уурласан бух туйлж гарлаа. Тэрээр одоо юуг ч тvйвээхэд бэлэн байна. Аль хэдийнээ самраад эхэлчихсэн. Солонгосын шvvхээр шийдээд єнгєрсєн асуудлыг энд сєхєн тавьж мєрдєлт мєшгилт хєгжvvлээд явааг юу гэхэв. Тэдний албаны хvмvvсийг гуйж єєрєє єєртєє гомдол мэдvvлээд "хоёр орны хамтын ажиллагааг" хєгжvvлэх аж.

Энэ асуудлыг шийдчихээд ирж тайлагнахгvй бол Сєлийнхєн Монголд дайн зарлах гэж байгаа шахам юм ярина. Єєрєє асуугаад л, єєрєє хариулаад л. Цагдаа хууль биелvvлдэг болохоос тушаал гvйцэтгэгч биш. Гэхдээ энэ бол онолын л асуудал. Гэмт хэрэгтнvvд, хамсаатнууд цагдаа хувцастайгаар боссын тушаал бие­лvvлэн шударга царайлан гvйлдэнэ. Хууль ном эргэн ирэхийн цагт хаашаа бултах юм бол?

Мань хvн засаг толгойлж байхдаа Тєрийн ордны зvvн талын байшин буюу хуучин хэвлэлийн комбинатыг хусчихжээ. Кувейтийн хаан 800 жилийн ойг тохиолдуулан монголчуудад Тєрийн ордон бэлэглэснийг наад Их хурлынхан чухам хорлонтой юм шиг зориуд яг тэнд барина гэж бажгадуулах нь тэр. Тэгэхээр нь Кувейт руу утасдуулж энэ бэлгээс татгалзаж байгаагаа хэлж оронд нь оношлогооны тєв бариулъя гэжээ. Кувейт нь хаант улс учир хааны тушаал буцдаггvй учиртайг цаадуул нь хэлээд хэрэв оношлогоо бас хэрэгтэй юм бол шинээр хvсэлт гарга, єгье гэжээ. Увайгvй эр байгаа биз?

Ер нь сонин этгээд дээ. Єлсєєд байдаг юм болов уу? Миний мэдэхээр янз бvрийн нэрээр авчихсан єч тєчнєєн газар тvvнд бий. Багтаж шингэхгvй хєрєнгє нь Байгал далайн эрэгт ч тулсан. Тэгсэн мєртєє л єлсєєд. Идээд байгаа мєртєє цаддаггvй ийм євчин анагаах ухаанд тэмдэглэгдсэн байдгийг хэнхэг гэдэг.

/Өдрийн сонин/
2007 оны 04 сарын 11 Дэлгэрэнгүй унших...

Saturday, April 7, 2007

Баабар нийгэмд “мангуу” мэдэгдлээрээ ухаантай болж харагдсан хүмүүсийг “нэрлэв”

“Өдрийн сонин”-ы “Баабар ингэж өгүүлэв” булангийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт “Зургадугаар палатын ослын буулт” хэмээх өгүүлэл нийтлэгдлээ. Нийгэмд үүсээд буй эрүүл бус үйл явдлуудын талаар бичсэн энэхүү өгүүлэл “Чи шизотой, гэхдээ чамайг цагдаад өгөхөө болилоо” хэмээх үгэнд хураангуйлагдаж байх шиг. Бид бүхний хүндлэн дээдэлдэг нийтлэлч Баабар егөөдсөн, ёжилсон өнгө аясаар энэхүү өгүүллээ бичсэн ч нэг ч хүний нэр дурдаагүй байна. Дурдах ч шаардлагагүй юм. Тэртээ тэргүй нийгэмд инээдэм ханиадам болон харагдаж байгаа хэн хүний талаар өгүүлж буйг ухаант уншигчид тааварлан, “М.Энхсайханы талаар, Д.Идэвхтэний талаар” гэхчлэн тайлан уншиж байгаа нь гарцаагүй. Бид зарим уншигчдад ойлгомжтой болгох үүднээс зарим хэсэгт нь нэмэлт тайлбар хийн дахин нийтэлж байна. Мэдээжийн юманд дээр тайлбар хийсэн бол уншигчдаасаа хүлцэл өчье.

Бурханч лам Г.Пүрэвбатын талаар

Тэр хэзээ, ямар байдлаар ингэж хэлснийг тодорхой санахгүй байна. Юутай ч түүний тухай Зууны манлай нийтлэлч Баабар ийн бичжээ.
-За тэгэхээр ийм байна. Үхсэн хүнийг чандарлахад их учир бий. Эхлээд сайхан шатаагаад, дараа нь ясыг нь гурилын модоор сайхан ганжиндаж нунтаглаад, тэгээд элдээд, тэгээд шавартай хутгаад… сайхан гоё зуураад… тэгээд тос усыг нь тохируулж сайхан зуураад, тэгээд нэг тийм гоё болоод ирэхээр нь суварга бүтээж байгаа юм даа. Тэгээд ном уншуулнаа. Хамаагүй ном уншуулбал нөгөө үхсэн хүний чинь сүнс төөрөөд ороолон болоод эргэж босоод шөнө мөнөөр сүйд хийнэ шүү дээ. Ингэхээр чаддаг мэддэг алдартай лам хүнээр л хийлгэх ёстой. Ёстой үхэнгүүт нь л шарилыг нь сайхан шатаагаад, ясыг нь сайхан махнаас нь салгаж байгаад элдээд нунтаглаад, сайхан гоё зуураад… Миний утас уу? Захиалга авч байгаа… Утас маань ерэн ес…

“Монос” группийн Ерөнхийлөгч Хүрэлбаатарын талаар

“Монос” группийн харьяа лабораторид дэлхийд хүчрэгдэхгүй байгаа ДОХ-ын эсрэг эмийг гарган авах туршилт судалгаа хийж байгаа гэсэн. Одоо бараг дуусах шатандаа орж байгаа юм болов уу даа. Энэ талаар тус группийн Ерөнхийлөгч Хүрэлбаатар, Гавьяат эмч, эрдэмтэн Амбага нар ярилцлага өгч байсан талаар Зууны манлай нийтлэлч Баабар ийн бичжээ.
-Бид саяхнаас хорт хавдрыг эдгээдэг эм хийлээ. Хорт хавдар ингээд байхгүй болов. Хүн төрөлхтөн олон мянган жил үүнийг эдгээх гээд чадахгүй байхад бид хийв. Хамгийн гол нь монгол хүний ген бол ийм мундаг юм. Бид ДОХ-ыг эдгээх шатандаа явна. Тэр ч амархан л даа. Монгол хүн ч цаанаа өөр тусгай гентэй. Ариун генээ л цэврээр нь хадгалж яваарай, монголчууд минь!

ҮШН-ын дарга М. Энхсайханы талаар

Шадар сайд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн засаглалыг ихэд дэмжих болсон. Тэрээр Ерөнхийлөгчтэй хамт Алтай таван богдод гарснаас хойш, Спортын мастер цол авсныхаа дараанаас эхлэн уулын талаар ном бичиж, дуу дуулж, байн байн матрын нулимс унаган тэр гэгээн сайхан үеийнхээ талаар дурсах болсон билээ. Энэ тухай Баабар:
-Том дарга бид хоёр ууланд гараад. Нэг олсноос холбоотой дүүжлэгдчихвээ. Сүүлдээ хоолой боогдоод амьсгал авч чадахаа болиод… Том дарга маань их сайн хүн. За та минь түүнд л итгээрэй. Итгэл даах хүн дээ дарга маань. Би түүнд зориулж шүлэг тэрлэснээ уншия. Зээ… Миний хэнз дарга магнай халзан зурвастай…

Хан-Уул дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэлийн талаар

Доктор, профессор Ц.Дэмбэрэл нэгэнтээ ингэж ярьсан бөгөөд үүнийг нь Баабар шоглоно чинээ хэн санах билээ.
-Одоо ингэж байгаа юм шүү дээ. Хүний оюуны итгэлцүүр гэж байна. Уншаад л судлаад л байвал нэмэгдээд л байна. Намайг харахгүй юу, уншаад л ном уншаад л байсан чинь толгой маань томроод малгайдаа багтахаа больчихсон шүү дээ.

УИХ-ын дарга Ц. Ням доржийн талаар

Үүнд ямар нэгэн тайлбар хийгээд хэрэггүй байх. Харин Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын даргад ямар арга хэмжээ авах нь нийгмийн анхаарлын төвд байна.
-Өө за за. Намайг хууль зассан гээд загнаад байгаа ухаантай юм уу? За тэгвэл та нар сонс, хохь чинь шүү, би одоо хэлчихье, дахиж би хууль засахгүй шүү. Гуйсан ч засахгүй шүү, дураараа байтугай ерөөсөө засахгүи шүү, хохь чинь шүү. Батлагдсан хууль чинь тэгээд тэр чигээрээ явж байг мэд үү. Ёстой хохь чинь, би л лав УИХ-аас батлагдсан хуулийг дахиж засаж байхгүй дэг, хохь чинь ээ хохь чинь….

25 хэлтэй Аргогийн тухай

Хэл судлаачаас зурхайч болтлоо “дэвшээд буй” Аргогийн тухай Баабар:
-За энэ миний бичсэн ном. Уншаад долоо хоноход л гадаад хэл сурчихаж байгаа юм. Хагас жилийн дотор 25 хэл сурч болно. Маргааш Их дэлгүүрт зарна, худалдаж аваад уншвал гадаадаар инээж ханиагаад эхэлнэ. Намайг хөдөө сурч байхад багш маань толгой руу их зоддог байж билээ. Ингэж л би хүн болж хүмүүжсэн юм даа.

Сайд нарын тухай

Түлш эрчим хүчний дэд сайд Т.Энхтайваныг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр ална тална хэмээн дарамталж байгаад нэг л өдөр загнуулсан хүүхдүүд шиг хамтдаа хэвлэлийн бага хурал хийж байсан. Хэн тэднийг загнаж хэвлэлийн хурал зохиох дээрээ тулгасныг хэн ч дахин яриагүй байтал Баабар:
-Энэ сайд адилхан сайд байж сайд намайг сүрдүүлээд тэгээд би их айж байгаа. Айгаад унтаж чадахгүй байна. Надад төрийн тусгай хамгаалалт өгч энийг шорон моронд явуулж өгөөч. Яана аа, ий, би айгаад байна аа… Бид хоёр эвлэрсэн. Би айхаа больсон. Улсын хөрөнгө мөнгийг хайрлаад тусгай хамгаалалт авахыг болилоо. Одоо бид хоёр та нарыг харж байхад эвлэрээд үнсэлдье… Өчигдөр би айсандаа болоод эвлэрчихлээ. Би айгаад л байна. Ерөнхий дарга маань эвлэр гэж загнаад байхаар нь би айсандаа айгаад эвлэрчихсэн юм.

УИХ-ын гишүүн Д. Идэвхтэний талаар

Бөөрөнхийлж ярьсаар барагтай бол хэл аманд ороод байдаггүй УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэнгийн нэр дээр ашигт малтмалын лиценз байсан нь илрэхэд тэрээр миний нэрээр хүн авсан байна. Би буцаагаад өгчихлөө хэмээн мэдэгдээд өнгөрсөн ч одоо болтол олны элэг доог болсон хэвээр байдаг тухай Баабар:
-Би эх орондоо маш их хайртай учраас газар шорооноос аваагүй, лиценз энэ тэрийг үзнэ яддаг хүн л дээ. Тэгсэн надад хулгайгаар сэм газар өгсөн байна. Миний паспортыг хулгайлж канондоод, регистрийн дугаарыг минь тавиад, гарын үсгийг минь дууриаж зураад ингээд надад газрын лиценз өгч орхисон байгаа юм даа. Таван мянган ам.доллар миний өмнөөс төлж байгаад надад газар өгсөн байна. Би тэр этгээдийг олно, энэ талаар шүүхэд хандана. Энэ бол хуулиар хамгаалагдсан их хурлын гишүүний нэр сүрэнд халдаж байгаа хэрэг юм. Олноо би, тэр таван мянган доллар надад өгсөн этгээдийг, заавал олно.

Дархан аварга Б. Бат-Эрдэнийн талаар

УИХ-д улстөр, эдийн багасна хэмээн тухай хүн бүр ярьж байгаа. Энэ талын ямар ч мэдлэггүй зүгээр л нэг бөх УИХ-д ороод сууж байгаа тухай, ирэх сонгуулиар олноороо орохоор бэлдээд сууж байгаа тухай Баабар нэлээдгүй ярьж байгаа.
-Би хэдийгээр Их хурлын гишүүн болсон ч гэсэн жилд хоёр удаа нүцэглэж ард түмнээ баясган баярлуулах болно.

Ц.Батаагийн тухай

Шинэхэн үйл явдал тул хэн хүнгүй юуны тухай ярьж байгааг мэдэж байгаа.
-Чоно буудаагүй ээ үнэг алсан. Би буудаагүй ээ, манай дүү буудсан, Японы парламентын гишүүн биш ээ. Тэдний хамгийн аймаар том намынх нь гишүүн, яг над шиг. За муу цагдаа царайлсан лалар сэтгүүлч хулгайчаа хохь чинь шүү. Тэр чинь онхолдсон юм биш. Ослын буулт байхгүй юу. Жудогийн тамирчид ослын буулт хийхээр дээшээ хараад л хялайгаад унадаг шүү дээ, лалар аа. Улс орноо хөгжүүлэх гэж ослын буулт хийж байхад чинь битгий дүнкүү царайлаад байгаарай лалар аа.

Эх сурвалж: Чансаа сонин
дижитал хэлбэр Сонин.мн ээс. Дэлгэрэнгүй унших...

Saturday, March 10, 2007

Баабар: Зургадугаар палатын ослын буулт

-Энэ нөхөр бол шизотой
-Үгүй, би хөдөө эрүүл агаарт төрсөн.
-Тээндрээс нэг сая доллар завшсанаа яахнав?
-Тэгвэл нүүрэлдүүлэл дээ. Еэ муу... өөрөө гурван тэрбумыг хусчихаад...
-За тэгэхээр ийм байна. үхсэн хүнийг чандарлахад их учир бий. Эхлээд сайхан шатаагаад, дараа нь ясыг нь гурилын модоор сайхан ганжиндаж нунтаглаад, тэгээд элдээд, тэгээд шавартай хутгаад... сайхан гоё зуураад... тэгээд тос усыг нь тохируулж сайхан зуураад, тэгээд сайхан нэг тийм гоё болоод ирэхээр нь суврага бүтээж байгаа юм даа. Тэгээд ном уншуулнаа. Хамаагүй ном уншуулбал нөгөө үхсэн хүний чинь сүнс нь төөрөөд ороолон болоод эргэж босоод шөнө мөнөөр сүйд хийнэ шүү дээ. Ингэхээр чаддаг мэддэг алдартай лам хүнээр л хийлгэх ёстой. Ёстой үхэнгүүт нь л шарилыг нь сайхан шатаагаад, ясыг нь сайхан махнаас нь салгаж байгаад элдээд нунтаглаад, сайхан гоё зуураад... Миний утас уу? Захиалга авч байгаа... Утас маань ерэн ес...

* * *

-Энэ нөгөө намынхан бол идээчин уугаачин юм байна. За тэр нөхөр... бас тэд нар бол улсаас их мөнгө завшсан. Би сайд хүн болохоороо хамаг баримтыг нь олчихсон. Хэрэг гарахаар тэрнийг нь илчлэх гээд л байгаа юм. Дээлийг нь нөмрүүлнэ...! Би юу...?, би тэрэнд уг нь хамаагүй л дээ. Гадуур л тэгж шуугиад байх юм. Их хурлын гишүүний нэр төр хуулиар хамгаалалттай шүү. За за тэр яахав. Адилхан гишүүн байж тоглоом даадаггүй юм уу даа! Хэн чамайг шоронд хийнэ гэсэн юм? Манай нутагт дээл нөмрүүлнэ гэдэг чинь барилдаад унагана гэсэн үг байхгүй юу.

* * *

-Бид саяхнаас хорт хавдрыг эдгээдэг эм хийлээ. Хорт хавдар ингээд байхгүй болов. Хүн төрөлхтөн олон мянган жил үүнийг эдгээх гээд чадахгүй байхад бид хийв. Хамгийн гол нь монгол хүний ген гэдэг бол ийм мундаг юм. Бид ДОХ-ыг эдгээх шатандаа явна. Тэр ч амархан л даа. Монгол хүн ч цаанаа өөр тусгай гентэй. Ариун генээ л цэврээр нь хадгалж яваарай, монголчууд минь!

* * *

-Том дарга бид хоёр ууланд гараад. Нэг олсноос холбоотой дүүжлэгдчихвээ. Сүүлдээ хоолой боогдоод амьсгал авч чадахаа болиод... Том дарга маань их сайн хүн. За та минь түүнд л итгээрэй. Итгэл даах хүн дээ, дарга маань. Би түүнд зориулж шүлэг тэрлэснээ уншия. Зээ... Миний хэнз дарга магнай халзан зурвастай...

* * *

-Одоо ингэж байгаа юм шүү дээ. Хүний оюуны илтгэцүүр гэж байна. Уншаад л судлаад л байвал нэмэгдээд л байна. Намайг харахгүй юу, уншаад л ном уншаад л байсан чинь толгой маань томроод малгайдаа багтахаа больчихсон шүү дээ.

* * *

-Өө за за. Намайг хууль зассан гээд загнаад байгаа ухаантай юм уу? За тэгвэл та нар сонс, хохь чинь шүү, би одоо хэлчихье, дахиж би хууль засахгүй шүү. Гуйсан ч засахгүй шүү, дураараа байтугай ерөөсөө засахгүй шүү, хохь чинь шүү. Батлагдсан хууль чинь тэгээд тэр чигээрээ явж байг, мэд үү. Ёстой хохь чинь, би л лав УИХ-аас батлагдсан хуулийг дахиж засаж байхгүй дэг, хохь чинь ээ хохь чинь...

* * *

-Сая би говийн тэр аймагт очиж тэнгэрийн тахилга хийвээ. Бороо орохгүй ган гачиг болоод их зовж байна, тэд. Аймгийн дарга нь гуйгаад аймаг хөгжүүлэх сангаасаа 30 сая төгрөгөөө барьж ирж гуйгаад... Ингээд их богд Чингис хааныхаа сүнсийг дуудваа. Богд Чингис маань хүрээд ирвээ. Асууж байна аа,
-Юу болов? Би хэллээ.
-Ган гачиг болоод ард түмэн зовж шаналаад мал үхээд энэ тэр гэхгүй юу. Сүнс хэлж байнаа, бишээ Чингис Богд маань,
-Зүгээрээ ингэсхийгээд бороо оруулаад өгье. За тэгсэн чинь асгачихдаг юм байна. Ороод байдаг, ороод байдаг. Хичнээн сайхан зун болов оо.

* * *

-Би хулгай луйвар хийгээгүй гэдгийг бурхан гэрчлэнэ. Хууль номоор нь л явсан. Улс орноо л гэж явахад... ийн ийн. Тэр банк, тэр өрнөөс чинь би юу ч аваагүй гэдгийг хожим бурхан тэнгэр шүүнэ... Одоогийн манай шүүх үү? Чадахгүй ээ чадахгүй. Ганцхан тэнгэрийн шүүх л шударгаар шүүнэ. Гандангийн ахлах лам хүртэл япончуудын зурагт аваарай, хуваагаад тэнцүү аваарай гэж өгсөн 110 мянган долларыг дараа нь 120 байсан гэж гүрийгээд надаас тоолж байгаад 60 мянган доллар цохиж орхисон шүү дээ. Яахав би шударгаар тоолоод л өгсөн.

* * *

-За энэ миний бичсэн ном. Уншаад долоо хоноход л гадаад хэл сурчиж байгаа юм. Хагас жилийн дотор 25 хэл сурч болно. Маргааш их дэлгүүрт зарна, худалдаж аваад л уншвал шууд гадаадаар инээж ханиагаад эхлэнэ. Намайг хөдөө сурч байхад багш маань толгой руу их зоддог байж билээ. Ингэж л би хүн болж хүмүүжсэн юм даа.

* * *

-Энэ сайд адилхан сайд байж сайд намайг сүрдүүлээд. Тэгээд би их айж байгаа. Айгаад унтаж чадахгүй байна. Надад төрийн тусгай хамгаалалт өгч энийг шорон моронд явуулж өгөөч. Яанаа, ий, би айгаад байна аа... Бид хоёр эвлэрсээн. Би айхаа больсон. Улсын хөрөнгө мөнгийг хайрлаад тусгай хамгаалалт авахаа болилоо. Одоо бид хоёр та нарыг харж байхад эвлэрээд үнсэлдэе... өчигдөр би айсандаа болоод эвлэрчихжээ. Би айгаад л байна. Ерөнхий дарга маань эвлэр гэж загнаад байхаар нь би айсандаа айгаад эвлэрчихсэн юм.

* * *

-Ум ядам, лувсан, гомбо сухаа, чойжоо, хаймчиг, цэдэнбал, сүрэн, чойбалсан, балдан, нямаа, балай багш, чогжоо, хум сухаа. Ум хум сухаа сухаа. Дашийн шогоо. Мөнгөө төлөөрэй. Ердөө иймхэн үү? үхсэн баас сухаа...

* * *

-Би эх орондоо маш их хайртай учраас газар шорооноос нь аваагүй, лиценз энэ тэрийг үзэн яддаг хүн л дээ. Тэгсэн надад хулгайгаар сэм газар өгсөн байна. Миний паспортыг хулгайлж канондоод, регистрийн дугаарыг минь тавиад, гарын үсгийг минь дуурайж зураад ингээд надад газрын лиценз өгч орхисон байгаа юм даа. Таван мянган ам.доллар миний өмнөөс төлж байгаад надад газар өгсөн байна. Би тэр этгээдийг олно, энэ талаар шүүхэд хандана. Энэ бол хуулиар хамгаалагдсан их хурлын гишүүний нэр сүрэнд халдаж байгаа хэрэг юм. Олноо би, тэр таван мянган доллар надад өгсөн этгээдийг, заавал олно.

* * *

-Манай Монгол орныг хятадын эрлийзүүд Хятадад худалдаж дууслаа. Төр засгийн удирдлага 100 хувь хятадын эрлийз болжээ. УИХ-ын бүх гишүүд хятадын эрлийз юм. Бүх аймгийн дарга болон иргэдийн хурал тэр чигээрээ эрлийз. Малчид хүртэл эрлийзжиж байна. Монголын нийт хүн амын 99 хувь нь хятадын эрлийз болжээ... Би юу? Би бол цэвэр халх цустай, хэдийгээр өвөө маань өвөр газраас шилжин ирсэн боловч жинхэнэ говийн хольцгүй шижир халх билээ, би.

* * *

-Торой банди, Тогос Чүлтэм, Чүлтэмийн Улаан, Улаантны Энхбаяр сонсоо, хавьтсанаа хусна, харснаа шаана, хажуудахаа мурина, хариуцсанаа гол гаргана... Улаан туг залуучууд хоёр ихэр юм. Уралдаан... тэгээд юу гэдэг билээ? Морины уралдаан бил үү?

* * *

-Энэ жил улсын наадамд сайхан барилдаж 20 саяар начны болзол хангасан алдарт бөх тэрэндээ зориулж “Тамирчны алдар хямдхан олдоогүй” дуугаар цэнхэр дэлгэцээр мэндчилж байна аа.

* * *

-Сайхан хэрэлдэх сайхан ш дээ. Миний их хурал дээр хэрэлдэж байгаа маань сонгогч олны маань л захиас. Хөөе чи юу гэж хуцаад байгаа юм? Зоригийг чи алаа биз дээ муу хар п...аа минь ээ...

* * *

-Монгол хүн бол онцгой гентэй юм. Иймээс олон авгай авах хэрэгтэй. Герман, англи хүүхнүүдийг гуравдугаар авгайгаа болгож авах ёстой. Хууль л гарчих юм бол тэдний хүүхнүүд наашаа цувж гарна шүү дээ. Намайг авгайтай юу гэж асууж байгаа юм уу? Авгайтай байсаан. Даанч намайг хаяад явчихсан.

* * *

-Би хэдийгээр Их хурлын гишүүн болсон ч гэсэн жилд хоёр удаа нүцэглэж ард түмнээ баясган баярлуулах болно.

* * *

-Ээжийнхээ ачийг яанам бэ хөө...
-Тэгвэл чи яагаад төрүүлсэн эхээ сүхдээд алчихаж байгаа юм бэ?
-Хүн дуу дуулж байхад чинь битгий мангартаад бай.

* * *

-Чоно буудаагүй ээ, үнэг алсан. Би буудаагүй ээ, манай дүү буудсан, Японы парламентын гишүүн биш ээ. Тэдний хамгийн аймаар том намынх нь гишүүн, яг над шиг. За муу цагдаа царайлсан лалар сэтгүүлч хулгайчаа хохь чинь шүү. Тэр чинь онхолдсон юм биш. Ослын буулт байхгүй юу. Жудогийн тамирчид ослын буулт хийхээрээ дээшээ хараад л хялайгаад унадаг шүү дээ, лалар аа. Улс орноо хөгжүүлэх гэж ослын буулт хийж байхад чинь битгий дүнкүү царайлаад байгаарай лалар аа.

* * *

-Зургадугаар палатынхан тариагаа хийлгээрэй. Эмээ уугаарай, тариагаа хийлгээрэй. Үгүй, энэ зургадугаар палатын хаалган дээр бичсэн “МОНГОЛ 21” гэсэн хаяг юу гэсэн үг вэ? Хүндэрсэн өвчний нэр биз? Халдвартай юм байх даа, бүгдээрэ тусаад бүгдээрээ хүндэрчихсэн байх чив.

* * *

-Чи шизотой, гэхдээ чамайг цагдаад өгөхөө болилоо.

* * *

-Үгүй, би нуурын эргээр хөл нүцгэн явдаг байсан, гэхдээ чамайг огцруулахаа болилоо.

Өдрийн сонин №053 www.dailynews.mn 2007.03.03 Дэлгэрэнгүй унших...

Tuesday, March 6, 2007

Ардчилал, эрх чөлөөний үзлийн гол тээгч нь соёл мөн

Энэ удаагийнхаа вэб логтоо Баабарын уг нийтлэлийг Монгол бичгээр орууллаа. Японы Кобэ хотод суудаг Бүрэнбаяр анд Баабарын энэхүү нийтлэлийг худам Монгол бичигтэнгүүд, мөн Өвөр Монголд буй элэг нэгт монголчуудад зориулж Монгол бичигт буулгаж smongols.com дээр нийтлэсэн байна. Бүрэнбаяр андад талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Хүндэтгэн ёсолсон,
Дори Идэр







Дэлгэрэнгүй унших...

Friday, March 2, 2007

Тогоогоо томруулвал хусах юм нэмэгдэнэ

Могой гурав тасравч гүрвэлийн чинээ. Монгол гурав тасравч Францын чинээ. Гэвч Францад жилд 75 сая жуулчин ирдэг гээд бодохоор 75 мянган аянчин авч чаддаггүй Монголоос лавтай олон мянга дахин сонирхолтой орон бололтой. Тээвэр, буудлаа оруулаад нэг жуулчнаас 3000 доллар салгаж чаддагаар нь үржүүлбэл толгой эргэм тоо гарна. Монголд ирдэг жуулчид 2001 онд гэнэт 18 мянгаас 200 мянга хүртэл өссөн юм. Гэхдээ энэ бол тоонд дуртай Ерөнхий сайдын маань л амжилт л даа. Жуулчин гэж хэнийг хэлэх вэ гэдэг олон улсын үзүүлэлт байдаг. Тэр жишгээр тоолдог байсныг монгол л биш бол хилээр орж гарсан гадаад нохойг хүртэл тоолоод унахаар ийм болсон хэрэг.

Яг үнэндээ жуулчид уржнангаас тун их өсөх хандлагатай боллоо. Өнгөрсөн жил зөвхөн Японоос гэхэд 18 мянган жуулчин иржээ. Улаанбаатар хот ердөө 15 мянган жуулчны багтаамжтай гэж бодоход манайдаа л ахадсан тоо л доо. Гэхдээ өнгөрсөн хоёр жилд айлаар суудаг жуулчид их болж энэ талын бүхэл бүтэн сүлжээ буй болжээ. Гийчид ихсэх тутам энэ үйлчилгээ улам өргөсөхийн сацуу буудлын тоо ч нэмэгдэнэ. Ингэхээр жуулчлал нь ДНБ-д томоохон хувь эзлэхүйц сүрхий ланжгар салбар болох найдвар байна.

Монгол бол харьцангуй хямдхан орон. Үзэж хараад байх түүхийн дурсгал зэрэг зүйлээр тарчигхан боловч онгон байгаль, морь мал гэсэн атракционоороо хэрдээ дажгүй сонирхол татна. Архангай, Өвөрхангайн чиглэл рүү гадаадын төдийгүй дотоодын жуулчлалын сүлжээ үүсэн улам томорч, тэр чинээгээрээ жуулчлалаар амьдрагсад улам олон болж байна. Үйлдвэрлэл хөгжөөгүй, ер нь уул уурхайг эс тооцвол хөгжих ч магадлал багатай манай оронд жуулчлал хөгжсөнөөр ажлын байр ихсэхийн сацуу хүмүүс ч дагаад соёлжино доо.

Гэхдээ жуулчлалын бизнес хөгжихөд Төр гэж нэг гай ёстой гуйх нохойд "бие засах" нохой саад гэгчээр зам дээр юу яагаад үнэхээр гай болж байна. Өдгөө аль ч оронд агаарын тээвэр нь ердийн хэрэглээ болжээ. Онгоц нь автобус маягийн хэрэглээ болж байна. Европ дотроо хаашаа ч ниссэн 50 долларт багтдаг боллоо. Элдэв тусгай үйлчилгээ, худалдаа гээд байх юмгүй, тэр байтугай заасан суудал ч байхгүй, интернэтээр тасалбарыг нь захичихдаг, хожигдвол тийз нь шууд хүчингүй болдог гэх мэт. Өмнөд Азийн орнууд ч ийм сүлжээ буй болгоод дотроо 100 орчим долларт нисдэг болжээ. Үнэ шалдаа буутал унаж хүн төрөлхтөн аялан жуулчлахад унааны хувьд төдийгүй үнэ хөлсний хувьд бэрхшээл үгүй болж байна. Гэтэл Монгол руу ирж очно гэдэг үнийн хувьд гайхмаар өндөр, ид жуулчлалын үе болох зундаа суудал олох аргагүй. Яагаад гэвэл агаарын тээврийн ганц компанитай, тэр нь Төрийн мэдлийнх. Төр яаж шүү бизнес хийдгийн хамгийн сайхан таарсан сонгодог жишээ бол МИАТ.

Өвөр монголчууд жилдээ сая шахам жуулчин хүлээж авна. Бээжин хүртэл ниссэн япончуудад талын монголчуудыг үзүүлэх, морь унуулах, тэмээ харуулах, гэрт хонох саналыг тавиад далимд нь цагаан хэрэм үзүүлдэг аж. Тэдэнд үнэндээ ар нь байна уу, өвөр нь байна уу монгол л бол монгол. Гол нь ёс заншил, атракционтой нь танилцах гэж яваа хүмүүс шүү дээ. Нийт зардал нь хямдхан. Үйлчилгээ сайн. Манайд олон жуулчин ирээд л байвал түүнээ дагаад үйлчилгээ ч адилхан сайжирна. Яагаад гэвэл энэ бизнесийг хувь хүмүүс хийж байгаа учраас. Харин жуулчдыг авч ирэх асуудлыг яруу алдарт Төр маань хариуцдаг.

Япончууд тусгаар тогтносон Монгол руу ирэх гэж бөөн юм болно. Үнэ нь Европ орох шиг өндөр. Манай Төрийн бодож байгаагаар япончууд төлбөрийн чадвар сайтай юм чинь илүү төлөх ёстой гэнэ. Таныг дэлгүүрт ороод талх авах гэтэл худалдагч нь "Уг нь талх ийм үнэтэй гэхдээ та баян хүн учраас тав дахин илүү төл" гээд мэкэтээд унавал яахав? Тэгээд нислэг байхгүй, суудал олдохгүй. Арай гэж ирээд адилхан л тэмээ, морь үзэж гэрт хонож, Чингэсийн тухай домог сайрхал сонсоно шүү дээ. Ирэх япон жуулчны тоо 50 мянгад хүрчих юм бол ЖАЛ компани Улаанбаатар руу нислэг хийх болно. Араас нь АНА ч ниснэ. Төлбөрийн чадвар сайтай тэднийг яаж нааш нь 50 мянга болтол нь татах вэ? Солонгосын АСИАНА компани учрыг нь олчихжээ. Тэд япон жуулчдыг Сөүлээр дайруулан Улаанбаатарт авч ирэх хямдхан нислэг нээхээр шийдэв.

Гэтэл Сөүл Улаанбаатарыг холбодог КАЛ компанийн хувьд илүү өрсөлдөгч хэрэггүй нь мэдээж. Тэдний хувьд Асиана-г замаасаа ззйлуулах хамгийн хялбар арга бол Монголын Төр. Ингээд л манай хариуцах дарга нартай нь хавсайдаж байгаад нислэгийг тасалж, урьдчилсан гэрээг хүчингүй болгож орхив. Тэдний тал бодвол төлбөрийг нь хариуцаа биз, монгол дарга нар гэнэт шийдвэрээ өөрчлөн увайгүйтэх амархан үүргийг нь гүйцэтгэжээ.

Уул нь улсаас тоносон мөнгөө байнга булаацалдан нохой мэт хэрэлдэн ээлжлэн биенээ сольж суухаас өөр ажилгүй миатчин-дарга нар хусах юмныхаа тогоог томруулчихвал алинынх нь ч идэш нэмэгдэх учиртайсан. Асиана япончуудыг зөөгөөд, тэдний тоо олшрохоор Японы агаарын тээврийн компаниуд өөрийн эрхгүй араас нь нэмэгдээд, дагаад Монголд ирэх жуулчдын тоо өсөөд гэх мэтээр алсыг харвал өнгөлөг л байна. Даанч авлигачидад тийм сайхан панаалтай билгийн нүд алга. Өнөөдрийн жипнээс маргаашийн алтны уурхай дээр шүү дээ уг нь, тэдэнд. Дараа нь яахав дээ, Америк руу л зугтаачихгүй юу. МИАТ-ийг хувьчлах тухай яриа хөөрөө арав гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Гэвч "Би л идэж чадахгүй бол өөр хэн ч идэх ёсгүй, тэрэнд орвол сөнөвөл таарна" гэсэн гүн ухааны зарчим үйлчлээд урагш үл гишгүүлнэ. Яахав дээ, нэг нь луйварчингаа дуудуулж байгаад авна л биз, гол нь авсан хүн ямар ч мангуу байгаад Төрөөс арай дээр аваад явах нь лавтай.

Шоо хаяж байгаад үнэгүй өгчихсөн ч яадаг юм. Асуудал энэ хэдэн түрээсийн ямбий онгоцонд байгаа юм биш шүү дээ. МИАТ гэдэг Монголын агаарын орон зай эзэгнэх эрхтэй нэрэнд л бий, Энэ нэрийг хэн нэгний духан дээр наачихаад л, төр зайгаа барьчих юм бол Монголд жуулчлал ч мөн хөгжихөөр байнаа, аан? Жуулчлал хөгжчих юм бол "Юун наадам, юун цагаан сар" гээч юм болж ёстой пээдийхгүй юу; Төр аянчин жуулчин авч нисэн амьтан хүн айлгаж байхаа больчих юм бол шанд нь цалин тэтгэвэр нэмэхээ больсон ч болно шүү дээ. Жуулчлал тэр байтугай мөнгө өгөх юм чинь. МИАТ хувьчлагдчихвал түүн рүү шатахуун энэ тэр шахахын тулд сайд дарга, дивтаат болно гэж алалдаж амьтан хүн цочоодог сайн гаруудын тоо цөөрч ядахнаа чих амрахсан.

Баабар /Өдрийн Сонин/ 2007 оны 2-р сарын 14 Дэлгэрэнгүй унших...

Аалзны торны ноотой хатан

Хоринтавдугаар сувгаар Курасоваг их үзүүлэх боллоо. Рашамон... гайхамшиг, Долоон самурай... алаад хаяна, Шаарлагдсан хүмүүс... ёо ёо ёо... Тоширо Мифүнэ... пөөх, ...Достоевский, Горький, Шекспир... за за.

Ингэсээр гурван их хүн уулзлаа... үгүй ээ, дөрөв. Шекспир, Макбэт, Курасова, Лэди Макбэт дөрөв. Цийн цийн... кино эхэллээ. Японоор Макбэтийг Чоу гэдэг юм байна. Макбэт хатагтайг хэн гэдэг юм бүү мэд, лав л нүүрэндээ но театрын масктай. Инээж ч байгаа юмуу, уурлаад ч байгаа юмуу, гуниглаад ч байгаа юмуу бүү мэд. Багны цаанаас юу ч мэдэгддэггүй. Зурагтынхаа араас харлаа. Шил нь харагдаад маскнаасаа ч дор. Энэ авгайн дотор юу бодогдоно вэ? Чоу овогт Макбэт уг нь 40 мянгатын хүмүүжилтэй дажгүй соёлсог эрээ. Байлдаандаа дажгүй. Уг нь үнэнч. Шударга л юм даа.

Самуурай шударга байлгүй яахав. Гэрийн хүмүүжил шүү дээ. Англиар бол найт, оросоор бол рыцарь шүү дээ. Даанч нөгөө но багтай ноотой авгайдаа атгуулчихсан. Толгой муутай юм чинь. Авгайгийн үгээр. Өөрөөс нь болохоор дан үнэнч шударга л юм гараад байхаас үхэрээ үхэр. Үзмэрч амьдралыг нь хэлээд өгөв. Англиар шулам байсан чинь Курасовагийн хэлж байгаагаар ойн савдаг гэнэ. Манайд үзмэрч гэдэг биз дээ. Лам ч гэж болно. Ламын үгэнд ороод, лаларталгүй наад эзнээ хуньчих гэж эхнэр нэрт эм шулам ятгана. Нүүрэнд нь өчүүхэн ч өөрчлөлт үгүй. Хаан болов.

Орчин үеийн ойлголтоор Ерөнхийлөгч хавьцаа. Гэхдээ яахаараа Английн хаан титэм Японд болохоор нэг муу модон хэрэмтэй хотын мэрийн ширээ болдог байнаа. Но авгай Чоу Макбэтовичийг газар дээрх ганц найзаасаа сал гэж ятгаж байгаа юм даа. Ноотой байгаа биз. Бусад хүн бол маскаа нэвтэртэл улаймаар газар мань эм шулам хөдлөх ч үгүй сууж байгаад л ингэв. Бүр ал гэсэн. Хүүхдийг нь ч гэсэн устга гэсэн. Тэгээд гүйцэтгэлийг нь хараад нөхрөө “үнэн хүртэл чамд хууртагдлаа” гэж урмын үгээр шагнав. Бас яахав дээ, тээ. Санаа муутай хүнд тусалбал Сэргэхийн аргагүй тамд унана гэсээр байтал Саам найз нь гайгүй гэсээр байгаад хулхидуулаад толгой байдаггүй ээ.

Ард түмэн ярьж байнаа. Ноёныхоо тухай. Ноёны пиар хоорондоо зөрчилдөхөөр барахгүй ярьж буй нь бодит байдалтай таардаггүй. Хүмүүс гайхна, эргэлзэнэ. Гэхдээ тэдэнд аливаа үзэгдэлд өөрийн дүгнэлт өгөх эрх бий. Үүнийг “золбин муур ч хааныг харах өөрийн өнцөгтэй” гэж Шекспир тодорхойлжээ. Чоу ойн савдаг дээр эргэж очив. Роман Поланскигийн Макбэт-д тогоон дотор хүнийг бүүр соёлтойгоор чанаж болгоод идэж байгаа боловсон шуламс байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Полански ч лутаа лут. Даанч кино шүүмжлэгчид түүний жинхэнэ англи жэнтэльмэн Макбэтийг нэгэн дуугаар Курасовагийн самуурайн ард зогсоогоод байдаг юм.

Самуурай ч гаднаас нь харахад л шог болохоос Японы сэхээтэн л дээ. Даанч нөгөө но авгай л хэцүү. Жинхэнэ хорчин. Гэрчийг устгаж байгаа, худлаа цуу тарааж байгаа, нөхөрлөлийг үгүйсгэж байгаа, пиар хийж байгаа нь жинхэнэ шекспир маягийн сонгодог. Хүнийг нэг л ашиглана. Харин хүмүүс мэдсээр байж нэг л удаа ашиглуулна. Хүний өөрийнх нь мөн чанар юм болов уу. Ийм луг авгай статистикаар бодвол 10 мянган хүн тутамд хэд байдаг юм бол. Лав Шекспирээс өмнө зөндөө л байсан. Түүнээс хойшхийг нь хүмүүс харин лэди Макбэттэй зүйрлэдэг болчихож. Нөхөртөө цустай ч гэсэн титэм олоод өгчихөж чадаж байгаа биз дээ.

Чадаж байгаа юманд арга байхгүй. Оросын Лесков Мценск тосгоны леди Макбэт гээд хөөрхөн копи гаргасан. Түвшин түвшиндээ л... гэхдээ л нийтлэг. Курасовагаас хойш эзний эхнэр өөрөөр төсөөлөгдөх болжээ. Гаднаас нь харахад. Багтай. Багийг нь хуулж орхивол хэн ч гараад ирж магадгүй. Нигер, орос, жаахан хольцтой ориг монгол, туранхай хөх, бүдүүн шар, эмч, эдийн засагч, Ромын папыг дагадаг, Далай ламыг шүтдэг гээд хэн ч байж болно.
Шекспирийн дүгнэж байгаагаар хорон муу сүнс хүнд шүгэлчихээр лэди Макбэт буй болдог гэнэ. Лесковынхоор тосгонд ч байдаг гэнэ. Курасовагийнхаар Азид ч бий гэнэ.

Харин орогнох хүнээ олоогүй хэсүүчлэн яваа муу сүнс хорвоогоор нэг байгаа аж... аа яа яа. Манайхан Макбэтийг тайзнаа тавиасай. Шекспирийн таван том трагедиас дөрвийг нь тавьсан мөртлөө Макбетийг бол үгүй. Улс маань толгой дээрээ орос макбэт авгайтай байснаас болсон байхаа. Мэргэн орчуулсан шүү дээ. Мэргэн мундаг орчуулагч. Но авгайгийн гарт л өртчихгүй бол... Бидэнд Полански, Курасова, Мифүнэ л байхгүй нь л харамсалтай.
Өө нээрээ Курасовагийн Чоу овогт Макбэт, но авгай хоёрын эзэн суудаг газрыг Аалзан хот гэдэг юм билээ. Чоу эхлээд хойд зүгийн дарга гээч болж байгаа юм.

Энэ нь Аалзан хотод харьяалагддаг салбар юмуу даа. Ингэхээр Аалзан хотод бусад мужууд хамрагддаг, өөрөөр хэлбэл, удирдлагын аалзны тортой болж таарах нь. Торны гол зангилаан дээр но авгай нөхрийнхөө нэрээр очоод суучихаж буй хэрэг байх нь. Аа зөв зөв... одоо ойлголоо. Харин гарт нь наалдсан цус арилахгүй зовоож байна лээ дээ. Угаагаад л угаагаад л... арилдаггүй ээ.

Баабар

Єдрийн сонин 2006 оны 12-р сарын 07 Дэлгэрэнгүй унших...

Wednesday, February 21, 2007

Буруу тогтолцоо гэж юуг хэлээд байна?

Манай нийгмийн тогтолцоо буруу байгаа талаар сvvлийн vед амтай болгон ярьдаг боллоо. Нэгэнт би ч бас амтайгийн нэг болохоор тогтолцооны гажигийн тухай байнга ярьдаг. Гэтэл тогтолцоо гэж юугаа хэлээд байгаа, тэр нь тэр чигээрээ буруу юм уу, зарим хэсэг нь болохгvй байгаа юм уу?

Ерєєсєє тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засаг нь дээр байж уу? Эсвэл Монголд ардчилсан тєрийн систем тохирохгvй байгаа юм уу? Эс бєгєєс парламентын тогтолцоо хэрэггvй, Ерєнхийлєгчийн тогтолцоог одоо сонгоод нэг азаа vзэх тухай ярьж байна уу? Хаантай болсон нь дээр гээд байгаа юм уу? Цэргийн дэглэм тогтоох уу? Хятадыг дуурайх уу?

2001 онд хийсэн нийтийн саналын судалгаанаас vзэхэд монголчуудын бараг 90 хувь нь 1990 онд хийсэн нийгмийн болон тєрийн ардчилсан сонголтыг зєв болсон гэж vздэг юм байна. Ингэхээр ардчилсан тогтол­цоо нь хvн тєрєлхтний туршлагаар батлагдсан хамгийн сайн зам тєдийгvй манай ард тvмэн энэ замаар орсныгоо зєв гэж vздэг, сонголтдоо сэтгэл ханамжтай байдаг юм байна гэж харагдаж байна. Ерєєсєє ч ардчилсан бус тогтолцоо манайд хэрэгжих гадаад болон дотоод нєхцєл нэгэнт vгvй болсон. Хятад, Казахстан, Дундад Азийн орнуудад тогтож буй бvтэн болон хагас дектатурын системийг хvн Монголын хvн амын дийлэнх нь хvлээж авахгvйгээс гадна єдгєє тийм тогтоцыг буй болгоод бариад явж чадах бvлэглэл, хvчин нэг ч байхгvй. Нєгєєтэйгvvр ийм юм болдог юм гэхэд гадаад талаасаа дэмжлэг vгvй болох ба хєршvvдээс єєрєєр vvнд талархах газар vгvй тул ирээдvйн стратегийн аюулгvй байдал тун ч хєєрхийлєлттэй болох буй заа.

Ерєєсєє 1990 онд монголчууд шилжилтийн хамгийн хvнд хувилбарыг сонгож авсан. Нийгэм эдийн засгийн хавсарсан шилжилт хийсэн тєдийгvй шилжилт хийж буй 40 орчим улс дотроос зєвхєн Монгол, Унгар хоёр тєрийн парламентат хэлбэрийг нь шууд сонгосон билээ. Энэ сонголт илvv хvнд, илvv зvдэргээтэй, гэхдээ илvv баталгаатай суурь нь сайн тавигддаг болохыг хvний иргэншлийн сvvлийн олон жилийн туршлага харуулсан. Єнгєрсєн хорь шахам жилийн хугацаанд монголчууд шилжилт хийхдээ vй тvмэн алдаа гаргасан боловч дундаж наслалт 68 болон нэмэгдсэн, нэг хvртэл насны хvvхдийн эндэгдэл бараг гурав дахин буурсан, єдєрт хэрэглэж буй хvнсний илчлэг 2600 к.кал, дундаж сарын цалин зургаан доллараас 100 орчим доллар болон єсчээ. Нийгмийн болон тєрийн систем асар том дэвшилд хvрч, ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн vйлдвэрлэж, иргэд єєрийн итгэл vнэмшилтэй байх тєдийгvй тvvнээ бvрнээ илэрхийлэх баталгаат эрхтэй боллоо. Улаанбаатар 1990 онд 3 мянган автомашин, тvvний дотор 100 хувийн автомашинтай байсан бол єдгєє энэ тоо 100 мянгад хvрч, зєвхєн гар утас хэрэглэгчдийн тоо 600 мянга даваад байна. 16 мянган оюутантай байсан бол єдгєє бараг 120 мянга хvрч байна. Хичнээн бараан сvvдэртэй байгаад манай нийгэм эрчимтэй урагшлан хєгжиж байна. Хєрш орны эрчимт хєгжил, газрын баялаг, чєлєєт зах зээлийн тогтоц, иргэдийн єєрсдєє хийх чєлєєт сонголт-эрх чєлєє гэсэн гурав дєрвєн гол хvчин зvйл энэ хурдан урагшлалтын гол мотор болж байгаа юм. ДНБ-ий єсєлт сvvлийн vед 10 хувьд хvрч энэ vзvvлэлт ойрын хэдэн жилдээ хадгалагдах бололцоо буй боллоо. Дэлхийн эдийн засагт гарч буй сvvлийн vеийн гэнэтийн єєрчлєлтvvд Монголд ашигтайгаар тусаж, чухам л єдгєє тэрбумаараа долларын хєрєнгє оруулалт, тvvнийг дагасан аварга дэд бvтцvvд буй болох тvvхэн шанс бодит болов. Єдгєє Монголын ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум долларт дєхєж буй ба таатай нєхцєл бvрэлдсэнээр энэ тоо ойрын хэдхэн жилд хэд дахин нэмэгдэн монголын дундаж иргэнд ногдох ДНБ-ий хэмжээ дэлхийн дунджид хvрэх бололцоо харагдаж байна.

Гэвч нийгэм дэх баян ядуугийн ялгаа улам ихсэж, иргэдийн урам хугарах, амьдарч буй нийгмийнхээ тогтоц механизмд санаа алдрах явдал улам их болж байна. Энэ бол манайд vйлчилж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд vvргээ гvйцэтгэж чадахгvй, яаж ч тайлбарлагдаж болдог, нэг нь нєгєєгєє vгvйсгэдэгт оршино. Эртний Ромд “тодорхойгvй хууль байснаас огт хуульгvй нь дээр” гэсэн анхааруулга бvх хуулиудын орой дээр vндсэн зарчим болон тогтдог байжээ. Манайд харин ихэнх хууль болгоноос олон заалт нь эргээд Vндсэн хуулиа зєрчсєн байдаг. Би л лав тогтоцын гажиг гэхдээ чухам энэ нийгмийг зохицуулж буй хуулиудын зєрчлийг нэрлэдэг. Гар утас хулгай хийсэн хvvхэд 12 жилээр заагддаг, улсаа тоносон хvн Хєдєл­мєрийн баатар болдог буюу бусдыг болгодог чухам энэ байдал чинь тогтоцын гажиг биш vv? Нийгмээс ядуу давхаргадаа єгч буй тусламжийн 70 хувь нь эзэндээ очдоггvй чинь тогтолцооны гажиг биш vv? Тєрийн институцvvдийг ажиллуулах хvмvvсийг чадамжаар нь биш, аль луйврын бvлэгт хамаарч байгаагаар нь шалгаруулдаг нь тогтоцын гажиг биш гэж vv? Нийгмийн менежмент хийх хvмvvсийг ард тvмний хvсэл эрмэлзлэлээр сонгон шалгаруулдаг гэх авч ачир дээрээ аль шилдэг хулгайч, шигшээ худалчийг нь сонгон шалгаруулдаг механизм vйлчилж байгаа нь тогтолцооны гажиг биш гэж vv. Сайн механизмыг хууль буй болгодог. Гэтэл бидэнд механизм муу байх тусмаа сайн гэсэн зарчим vйлчилж байгааг тогтолцооны гажиг гэхээс єєрєєр юу гэх юм бэ?

Манай иргэдийн дийлэнх нь муу хvмvvсийг зайлуулж сайн хvнтэй болоод жаргах мєрєєдєлд автдаг. Vнэндээ энэ бол хуурамч мєрєєдєл юм. Гэтэл сvvлийн vед манайд байгаа болгон тэр чигээрээ муу учраас орвонгоор нь бужигнуулах vзэл суртал газар авч эхэллээ. Большеви­кууд Орост тєрийн эрх авуутаа хєрєнгєтний барьсан тємєр замыг хуу татаж аваад оронд нь ажилчин ангийн тємєр зам тавьж эхэлсэн юм гэнэлээ, тэрэрхvv л юм яриад сурталчлаад эхэллээ. Гэтэл ийм ойлголт нь луйварчдад бvр ч сайхан далим болно.

Сvvлийн vед сvлдээ солих тухай их ярих болов. Чухам тэр сvлдэн дээр буй тасархай мориноос болоод л улс уруудаад байгаа бололтой юм. Оронд нь нэг мангасны зураг тавьчиж. Авлига авбал тэр мангас нь амьдаар нь идэж шийтгэх бололтой юм. Гэтэл vнэндээ vvнийг сэдсэн бvлгийнхэн сvлдний тухай огт бодоогvй. Пивоны бєглєє онгойлгогчтой тєстэй одоогийн сvлд олон хvнд таалагдахгvй байгаа. Vvнийг солих тухай яриа бол эцэст нь Vндсэн хуулийг орвонгоор нь єєрчлєхєд чиглэсэн тvлхvvр тааруулах арга. Ерєнхийлєгчийн тогтолцоо руу орвол улс ганц сайн хєгжинє гэсэн арга нь барагдсан гэнэн хvмvvсийн мєрєєдлийг луйварчдын нэг бvлэглэл гярхай ажигласан хэрэг. АНУ Ерєнхийлєгчийн системтэйг бvгд мэднэ. Гэхдээ бvх Африк, Латин Америк тэр чигээрээ яг vvнийг хуулсан мєн тийм тогтолцоотойг хvн бvр мэддэг болов уу.

БААБАР
(Єдрийн сонин 2006-09-11) Дэлгэрэнгүй унших...

Б.Баабар: Дэвшил хөгжил рүү явж байгаа юм болгон миний шүтээн

-”Дэлхийн яруу найрагчдын чуулга уулзалт” гэдэг нэртэй хурал Монголд болж байна. Яруу найраг бичдэг, сонирхдог зарим улс энэ арга хэмжээг баахан шүүмжилж байгаа бололтой. Тухайлбал, Б.Галсансүх гэдэг хүн нэг сонинд ярилцлага өгөхдөө “Шал дэмий, завхарсан юм” гэсэн байна. Таны бодол ямар вэ?

-Наадахыг чинь сайн мэдэхгүй юм аа. Дэлхийн яруу найрагчдын хурал болдог гэж саяхнаас л сонсож байна. Янз янзын мэргэжлийнхний, олон улсын шинж чанартай олон нийтийн байгууллагуудын чуулга уулзалт зөндөө л болдог. Марк сонирхогчдын хурал ч гэдэг юм уу, эсвэл шүдэнз үйлдвэрлэгчдийн уулзалт болж л байдаг, тэдний л нэг биз. Сайн мэдэхгүй байна. Ер нь бол өнөөдөр дэлхий дээр яруу найраг сонирхдог хүмүүс маш их багассан шүү дээ. Ийм их хурдтай хөгжиж байгаа өнөө үед тэгж шүлэг мүлэг гэж явдаг хүмүүсийн хүрээ их хязгаарлагдмал болсон. Яруу найраг өөрөө үеэ өнгөрөөчихсөн байхгүй юу. Яахав, Дундад зууны Араб, Пушкиний үеийн Орос гэх мэтийн үед яруу найргийг их сонирхдог л байж л дээ. Харин өнөөдөр хөгжлийн хурд ийм болсоноор хүмүүс яруу сайхан, гоо сайхны таашаалаа зурагт, эсвэл кино гэх мэтийн зүйлээс илүүтэй авдаг болсон байна. Гэхдээ яруу найраг гэдэг бол мөнхийн зүйл л байх л даа. Сэдэв нь ч тэр. Хайр дурлал гэхэд л мөнхийн сэдэв гэдэг биз дээ. Ер нь бол яруу найраг нь хөгжлийнхөө оргил үеийг өнгөрөөсөн гэж үздэг юм билээ.

-Хурал гэснээс Дэлхийн монголч эрдэмтдийн хурал сая бас болов доо. Өөрөө түүх бичдэг, судлаач хүний хувьд сонирхов уу?

-Ёстой сонирхсонгүй. Тэр чинь үнэндээ хүйтэн дайны үеийн л үлдэгдэл байгууллага шүү дээ. 1957 онд бий боллуу даа. Үндэстний хувьд монгол судлалын төвийг Монголд байлгах сонирхлоос үүссэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ л гол нь тухайн үедээ бол. Монголыг нөгөө талаас нь судалж шүүмжилдэг судлаачдыг “мад тавих”, тэдний эсрэг хандуулах зорилгоор байгуулагдсан юм байгаа биз. Монголыг судалдаг том дайснуудыг илрүүлдэг байлаа шүү дээ. Одоо үндсэн бүтэц зохион байгуулалт, үндсэн идэй санаа нь өнгөрөөд үзэл суртал, тэр элдэв юмтайгаа хоцрогдоод хэдэн өвгөцүүлийн хоолоо олж иддэг газар л болчихсон юм шиг харагддаг

-Гэхдээ монгол судлал нь өөрөө ач холбогдлоо алдаагүй биз дээ?

-Үгүй тийм биш л дээ. Ач холбогдолтой байлгүй яахав. Хамгийн гол нь тэр бүтэц зохион байгуулалт нь хуучнаараа үлдээд хэдэн хүний хувийн өмч шиг болчихгүй юу. Тэгээд тэрийгээ тойроод л манаж суудаг, элдэв хүн амьтан ойртчих вий гээд л болгоомжлоод байж байдаг болчиж л.

-Тэгвэл бусад оронд ямар байдаг хэрэг вэ? Тухайлбал орос, хятад судлалын хувьд?

-Хятадыг гэхэд л сонирхдог, судалдаг өчнөөн олон хүн байна. Тэд нар чинь цуглаад л хоорондоо санал бодлоо солилцоно шүү дээ. Тэрнээс биш энэн шиг тийм ёслолын ажиллагаа энээ тэрээ биш юм. Цэвэр судлаач, эрдэмтдийн санал бодлоо солилцдог асуудал. Тэгвэл манай энэ бол хэзээ ч тийм байж үзээгүй л байхгүй юу. Том үзэл суртал, том суртал нэвтрүүлгийн л хэрэгсэл байсан.

-Ер нь Монголыг судлах нь дэлхийд хэр чухал юм бэ. Тийм ач холбогдолтой зүйл мөн үү?

-Хүйтэн дайнаас хойш бол бүр ач холбогдолгүй болсон. Тэр үед бол нөгөө талынхан, тухайлбал Америкт Индиана Их сургууль, Германд Боннын Их сургууль гээд тодорхой төвүүдэд засгаас нь зориуд мөнгө гаргаад судалдаг байлаа. Судлаачид нь ч тодорсон байв. Рүүпэн, Сандэрс гээд нэр бүхий хүмүүс байв. Наад зах нь гэхэд л япончууд монгол судлаач нараа Англид явуулж бэлдцэг байсан. Японы монгол судлаачдын олонхи нь Кембриж төгссөн хүмүүс байлаа. Тэгээд хүйтэн дайн дуусуут монгол судлал ач холбогдолгүй болчихгүй юу. Монголыг тухайлан судлах нь мөнгө хөрөнгөний хувьд ч гарзтай болсон. Америк, Япон, Германы Засгийн газрууд бүгд санхүүжилтээ зогсоосон. Ингээд ирэхээр чинь монгол судлалаа хөгжүүлье л гэж байгаа бол өөрөөр хандах хэрэгтэй болж байгаа биз дээ. Зах зээл дээр оршин тогтнох аргаа хайх хэрэгтэй байгаа байхгүй юу. Манай эд нар болохоор засгаас мөнгө аваад л хийгээд байх юм боддог, үнэндээ тэр нь бололцоо ч байхгүй. Жижиг орон шүү дээ. Бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх хэрэгтэй, хөгжүүлье л гэж байгаа бол, одоо байж байгаа байдал нь шинэ орчинд тохирохгүй байна.

-Та зохиол бичиж байгаа юу?

-Уран зохиол хэлж байна уу? Үгүй дээ, тийм зав алга. Залуудаа л уран зохиолоор оролдож байсан, тэрийгээ нийлүүлээд саяхан “Бооцоо” гэж хоёр боть болгож гаргасан. Уран зохиол оролдоод тэрүүгээрээ хооллоод явах бололцоо манайд үгүй. Нэгд зах зээл алга, хоёрт миний бичсэн уран зохиол намайг тэжээтэл тэгж их сонирхол татаж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Олон жилийн өмнө бол ямар ч эдийн засгийн сонирхолгүйгээр цэвэр романтик хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бичиж байж дээ.

-Та орчуулгын ажилд их дуртай хүн шиг байдаг, олон ч ном зохиол орчуулсан байх. Сайн орчуулагч нар маань нас яваад шинэ залуу хүмүүс төдийлөн харагдахгүй байх шиг. Сүүлийн үед олигтой сайн орчуулга гарч уу, юм олж үзэв үү?

-Моононцагаан гэдэг хүн Хятадын тухай нэг сайн ном герман хэлнээс орчуулсан байна. Тэр хүнийг урьд нь мэддэггүй байсан, их сайн орчуулга болсон байна билээ, Ер нь орчуулга гэдэг ажил өөрөө цэвэр авьяас шаарддаг, түүнээс гадна орчуулагч хүн цаад хэлнээсээ илүүтэйгээр эх хэлээ мэдэж байх хэрэгтэй юм. Орчуулгаар сайн мэргэшээд гарч байгаа залуу хүн харагдахгүй л байна. Г.Аким гуай, Ц.Гомбосүрэн гуай нарын маань нас явж байна. Х.Мэргэн байна. Зөвхөн Х.Мэргэн байгаа учраас Монгол Телевизийн киноны орчуулга сайн байдаг. Хэрвээ Х.Мэргэн байхгүй бол бусад телевизийнхтэй л адилхан болно. Энэ телевизүүдийн киноны орчуулга гэж толгойн үс босмоор юмнууд байх юм. Юу юу гэнэ вэ, ээ чөтгөр чөтгөр гэнэ үү. Чөтгөр гэдэг чинь монгол хэлэнд сэргэлэн хүнийг л хэлдэг. Тэрнээс биш чөтгөр гэдэг хараал монгол хэлэнд яаж байхав дээ. Хүүхдээс долоон дор юм хийх юм аа. Ер нь одоо Монголд орчуулга нь илүү чухал байна. Юу гэх гээд байна вэ гэвэл, ялангуяа байгалийн шинжлэх ухааны сурах бичиг гэхэд л зохиож байна гээд л өөрсдөө ч ойлгохгүй юм хийж хүүхэд алж байснаас гаднын сурахыг орчуулах хэрэгтэй байна. Хүүхэд ойлгохоор л орчуулчихвал тэр гавъяа шүү дээ. Нэг их сүрхий эдийн засаг мэддэг хүн болоод л хүн ойлгохын эцэсгүй нэг юм биччихнэ. Үнэндээ цаанаа хуулсан л байгаа. Тэгсэнд орвол хүлээн зөвшөөрөгдчихсөн, сонгодог болчихсон юмнуудыг зүгээр шууд л орчуулчих хэрэгтэй байхгүй юу. Орчуулгын чухлыг тун олон юман дээр хэлмээр байдаг. Хуулиасаа авахуулаад л. Тухайлбал, өнөөдөр шилжилт хийж байгаа 40-өөд орон дотроос хуулийн орчин хамгийн сайтай нь Унгар байдаг. Яагаад гэвэл тэд нар шинээр хууль мууль бодож олоод давхиад байсан юм байхгүй, Австрийн хуулиудыг унгар хэл рүү орчуулаад л хэрэглээд байдаг байхгүй юу. Тэр нь хэчнээн жил хэрэглэгдчихсэн, өөрчлөх шаардлага байдаггүй хуулиуд. Манайхан болохоор зохионо гээд л үзчихдэг, эцэс сүүлдээ тэр нь хүн аймаар юм болсон байдаг. Үнэндээ энэ чинь мэддэг чаддаг хүний туршигдсан юман дээр л суурилах ёстой байхгүй юу. Хүн төрөлхтөний нэг алдсан алдааг араас нь давтаад явж болохгүй биздээ. Ийм учраас өнөөдөр манайд зохиож суухаасаа орчуулж суух нь л хамаагүй чухал байна.

-Орчуулга оролддог, хийдэг хүмүүст энийг орчуулах юмсан гэж бодож явдаг зүйл байдаг. Таны хувьд? Ер нь ойрын үед орчуулахаар зорьж байгаа ямар бүтээл байна?

-Ер нь би зохиол бичихээсээ илүү орчуулах юмсан л гэж боддог. М.Фридманы “Капитализм ба эрх чөлөө” гэдгийг эхнэрийнхээ хамтаар орчуулаад эхэлчихсэн. 1957 онд анх гарсан энэ номыг одоо болтол дэлхий даяараа уншиж байна. Урьд нь түүний “Хувь заяагаа сонгох нь “-ыг орчуулсан. Ерөөсөө М.Фридманы олон нийтэд зориулсан эдийн засгийн гурван том сонгодог бүтээл байдаг. 3 дахь нь “The Tiranny of Status Quo” гэж бий. Адам Смитийн “Үндэсний баялаг” гэдгийг орчуулах юмсан гэж боддог. Монгол хэл дээр орчуулж байгаа нь энэ гээд 1000 хуудас номноос ойлгоогүйгээ орхиод ойлгосноо орчуулсан юм уу хайшаа юм, 200 хуудас болгосон нэг тийм халтуур гарсанаас өөрөөр орчин үеийн эдийн засгийн тулгуур болсон энэ сонгодог одоо болтол манайд алга. Гэтэл эдийн засгаар 50 шахам мянган оюутан суралцдаг гээд байгаа. Монтескью байна. “Хуулийн амин сүнс” гэж өнөөгийн энэ нийгмийн тогтолцооны тухай хамгийн шилдэг зохиол байгаа юм. Гээд тоочвол орчуулахыг хүсч байгаа юм зөндөө. Ухаандаа миний бараг хамгийн дуртай зохиолч Ф.Достоевский байна. Шашин машны үзлээс болоод монгол хзл дээр зохиол нь бараг гараагүй. “Дорд үзэгдэгсэд” гэдэг нь нэг гарлуу даа дээр үед. Их муу орчуулсан. Нэрнээсээ авахуулаад буруу. Харин саяхан “Гэм зэм”-ийг нь Ц.Гомбосүрэн гуай сайхан орчуулсан. Миний бодлоор Ф.Достоевскийн зохиолын оргил нь “Карамазовынхо”-н юм. Тэр орчуулагдаагүй. Ер нь дэлхийн утга зохиолын хамгийн сонгодгууд нь манайд өнөө хэр орчуулагдаагүй байна. Орчин үеийн буюу хорьдугаар зууны дэлхийн утга зохиолыг цоо шинээр буй болгосон Ф.Кафка байна. М.Прүсийн “Алдагдсан цагийн эрэлд”-ийг орчуулаагүй. Ж.Жойсын “Үлисс” байна.

-Тэгвэл эднийг хэн хэзээ хийх вэ? Тийм үе хэзээ гарч ирэх вэ? Тухайлбал, “Үлисс”-ийг та нарын үед орчуулж барах уу?

-Яахав, тодорхой санхүүгийн бололцоо олдвол орчуулах хүн олдоно л доо. Тийм амархан орчуулдаг эд бас биш нь биш л дээ. Гэхдээ манайд чадвартай хүмүүс хуруу дарам боловч бий шүү дээ. Х.Мэргэн бол “Үлисс”-ийг орчуулж л орхино. Г.Аюурзана бас чадна. Зах зээл л их муутай. Тэгэхлээр ялангуяа тэр орчуулах орчин нөхцлийг нь бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэгийг нь бий болгож өгөх хэрэгтэй юм. Үүнийг л голчилж хөөцөлдөж байна. Сонгодог бүтээл зах зээлээр ядруу байх нь элбэг. Иймээс санхүүгийн хувьд өөрийгөө нөхөх чадвар муу. Иймээс дэмжлэг хэрэгтэй байдаг юм. “Кармазовынхан”-ыг нэг тодорхой компани санхүүгийн дэмжлэг үзүүлж, Ц.Гомбосүрэн гуай яруу сайхнаар монголчлохоор тохирчихоод байгаа. Энэ бол латин үсэг ч үгүй хүн латин толь зохионо гэж төрөөс мөнгө дэлсэхээс хавьгүй буянтай, шудрага ажил л даа.

-Сайн зохиолыг, том бүтээлийг их муу орчуулсан, бүр баллаж хаясан жишээ их бий. Тухайлбал, саяхан Карл Поппэрийн алдартай номыг тантай тун ойр байдаг нэг хүн маш “сайхан оршуулсан” байна лээ.

-”Гуйланчлалын философи” гэдгийг хэлж байна уу? Тэр яахав, цаад сангаас нь хэвлүүлсэн юм аа. К.Поппэрийн сан л даа. Саяхан бишээ, арваад жилийн өмнө шүү дээ. Энд орчуулчихсан байсан юмыг гадаад хүн дээрээс нь нэмж “Ийм байх ёстой” гэж засаад баллаад хаячихсан юм. Ямар сайндаа би монголоор уншаад ойлгоогүй, сүүлд нь англиар уншиж байж, ийм юм байсан юм байна гэж нэг барагласан. Тэр бол ёстой өнөө эртний монгол хэл гэлээ гэгчээр, тэрийгээ л сайн мэддэг нөхөр л дөө, нэрийг нь хэлээд яахав, гаднын нэг монголч эрдэмтэн хүн байсан. Харин сая Ц.Гомбосүрэн гуай Поппэрийн “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” гэсэн сонгодог зохиолыг нь тун гайгүй орчуулж хэвлүүлсэн шүү.

-”Эрэлхэг цэрэг Швэйк”-ийг та миний ширээний ном гэсэн байсан?

-Швэйк бол нэгдүгээрт, дэлхийн сонгодог зохиол мөн. Хоёрт, энэ чинь хачин гоё элэглэл байхгүй юу. Тэгээд тэр элэглэл маань миний амьдарч байсан нийгэмд их таардаг байсан. Үйл явдал нь дэлхийн I дайны үед Австри-Унгарын эзэнт улсад л болоод байгаа юм шиг хэрнээ миний амьдарч байсан тэр дал, наяад оны байдал, дээрээс нь одоо бодоод байхад өнөө манай үеийн ч ялгаагүй, хүн хүний тэр хачин араншинг их томруулж элэглэсэн. Орчуулга нь ч үнэхээр сайхан, монгол хэлний элэглэлүүдийг их сайн ашигласан байдаг. Очирбатгэдэг хүн орчуулсан юм. Гэхдээ энэ бол миний ганц дуртай зохиол ч биш л дээ Байнга уншиж байдаг зохиолчид маань гэвэл, А.Чехов, Ф.Достоевский байх шив. Эд бол үнэхээр гайхалтай л даа.

-Монголын зохиолчдоос та хэнийг илүү үнэлдэг вэ?

-Ерөөсөө уран зохиол гэдэг бол давтагдашгүй юм хийхийг л хэлдэг. Хүний хэзээний хэлчихсэн юмыг давтана гэдэг бол ямар ч үнэ цэнэгүй зүйл л дээ. А.Пушкин гоё бичдэг байлаа гэхэд өнөөдөр түүн шиг гоё бичээд ямар ч хэрэг байхгүй. Монголын уран зохиолд давтагдашгүй агуу хүн бол ердөө ганцхан л байсан. Дэлхийн уран зохиол руу ойртсон гэдэг юм уу, юу гэдэг юм, ерөөсөө бүх юм нь оригиналь. Тэр нь С.Эрдэнэ. Ялангуяа жар, далаад оны өгүүллэгүүд нь үнэхээр давтагдашгүй зүйл мөн. Үнэхээр агуу зүйл, үнэ цэнэ гэдэг бол тэр л байсан. Өөр хэн бэ гэвэл үнэндээ мэдэхгүй юм. Ер нь тэгээд манайд бол шүүмж судлал хөгжөөгүй болохоор их зовлонтой л доо. Бараг байхгүй гэж хэлж болно. Иймээс Эрдэнийн давтагдашгүй бичлэг, санааг анализ хийж дүгнэсэн зүйл үгүй. Гэхдээ би С.Эрдэнэ гуайн тухайд бол их олон юмтай харьцуулж дүгнээд хэлж байгаа юм шүү.

-Монголын зохиолч, яруу найрагчдын дунд гадагшаа гарна, чадна гэсэн хүмүүс их олон байдаг ч ингэж чадсан нь ганц Ч.Галсан гуай. Түүний ингэж чадсан нууц юунд байна вэ? Үнэхээр сайн зохиолч уу?

-Мэдэхгүй. Уншаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан зах зээлээ л олсон байна. Дэлхий чинь том юм шиг мөртлөө нэг талаасаа их жаахан юм шүү дээ. Хэр баргийн юманд шинэ гом л гаргаж ирэхгүй л бол зай завсар олдохгүй. Сая тэр Д.Бямбасүрэн гэдэг хүүхэн кино хийгээд зах зээлээ олчихлоо. Манайхан чинь эндээ л том том юм яриад байдаг болохоос дэлхийн зах зээлд гарна гэдэг амар юм биш л дээ. Харин зүгээр, хүрээ нь ямар байна вэ гэдэг бол өөр юм. Японд дуулаад байдаг хүүхэд чинь хэн билээ. Тэрийг бол Япон даяараа шүтээд байгаа юм байхгүй л дээ. Гэхдээ л мэдрэмж сайтай, төлбөрийн чадвар өндөртэй тэр зах зээлд өөрийнхөө хүрээг олчихсон л байна. Тэр хүүхдийг сонсдог, мөнгөө төлөөд очоод сонирхдог 5000 ч юм уу хүн тэнд байна.

-Шашин шүтлэгт та яаж ханддаг вэ? Атеист хүн ч юм уу гэмээр байдаг?

-Атеизм гэдэг чинь өөр ойлголт юм аа. Бурханыг үгүйсгэдэг ойлголт. Би бол шашныг үгүйсгэдэг хүн биш. Гэхдээ шашнаас ангид хүн. Яагаад гэвэл бурхангүйн үзлийн үед хүмүүжлээ олж авсан. Шашныг үгүйсгэдэггүй, гэхдээ тэрнээс ангид хүн. Ер нь шашин гэдэг бол өөрөө соёл, философи, хүмүүжил, боловсрол гээд бүх юмны цогц юм шүү дээ. Бүхэл бүтэн иргэншил юм. Ийм учраас хүндэтгэх ёстой. Тухайлбал, хүн төрөлхтөний бичигдээгүй хориг хязгаарууд, болно болохгүй гэдэг заагуудийг шашин л бий болгосон. Хууль хийж болохгүй зүйлүүд гэсэн үг. Жишээлбэл, хуулинд эхнэрээ хүндэтгэх ёстой гэж болохгүй биз дээ. Хүндэтгэхгүй бол тэдэн жил хорино ч гэдэг юм уу. Тэгвэл энэ бүх дэг журам юмыг шашин л бий болгосон хэрэг шүү дээ.

-Чинагийн Галсан гуай саяханы нэг ярилцлагадаа “Буддын шашин энэ олон жилд монголчуудыг огт хүмүүжүүлсэнгүй” гэсэн байсан?

-Тэр худлаа. Их хүмүүжүүлсэн шүү. 16 дугаар зуунд Буддын шашин орж ирж байхад монголчууд ямар зэрлэг бүдүүлэг түмэн байсан гэж бодно? Баяр наадам хийж уул ус тахиж байгаа нь энэ гээд 18 настай охидыг Орхон голд үйж байсан гээд л бий. Эсвэл өвөг эцэг нь үхэхгүй болохоор ач нь хонины сүүлээр шахаж шаант чөмгөөр гудруулж алдаг ч байх шиг. Бөөгийн шашны аймаар бүдүүлэг ёснууд тэр чигээрээ байсан. Буддын шашин орж ирсэнээр, наад зах нь олон эхнэр авдаг ёсыг үндсэндээ зогсоосон. Маш их соёл өгсөн. Энэтхэг, Төвдийн соёлын асар их элементүүд оруулж ирлээ. Яахав, удаад хэтрээд ирэхээрээ аяндаа хөгжлийг чөдөрлөсөн тал бий л дээ. Гэхдээ нэг талаасаа асар их дэвшил, гэгээрэл өгсөн юм шүү. Ярих юм байхгүй.

-Ta тэгвэл хэнийг, юуг шүтдэг вэ? Хүн болгонд л өөрийн гэсэн шүтэх бишрэх, дээдлэх итгэх зүйл байдаг?

-Би нийгмийн дэвшил, хөгжлийг л шүтдэг. Шинжлэх ухаанд л итгэдэг. Би өөрөө байгалийн шинжлэлийн хүн. Надад шинжлэх ухаан л бүхий л зүйлийн ул суурьтай тайлбарыг өгдөг. Түүнээс биш ямар ч ид шид, элдэв юманд итгэдэггүй. Өнөөдөр бүх юм яван явсаар зөвхөн шинжлэх ухааны соёлтой зохицуулалтад орчихоод байна шүү дээ. Тийм учраас дэвшил хөгжил рүү явж байгаа юм болгон миний шүтээн гэх юм уу даа. Тэгж л ханддаг.

-Одон медаль, торийн хайр хишиг гэдэг зүйлд таныг хамгийн тоомжиргүй, тэр бүү хэл элэглэж ханддагийг хүмүүс мэднэ. Гэтэл тээр жил төрийн одонгоор шагнуулаад, малилзтал инээгээд зурагтаар гарч байсан. Энэ ямар учиртай явдал болсон юм бэ?

-Тэр улс төрийн акци байсан юм аа. 1996 онд МАХН-ын 75 жилийн ой болоод, тэд нар намынхаа 150 хүнийг шагнуулах гээд нэрийг нь өгчихсөн байсан юм. Тэгэхэд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь М.Энхсайхан байлаа. Тэгээд тэр одонг МАХН-аас ганцхан Г.Очирбат гуайд өгөөд, нэмж Э.Бат-Үүл бид гуравт өгсөн юм. Нөгөөдүүлийн өнөө намынхаа ойг хийх гэсэн баяр хөөрийг нь “Өө үгүй, энэ чинь Монголд улс төрийн нам байгуулагдсаны баяр, дан ганц МАХН-ын баяр биш” гэж болгоод, бид гуравт өгч байсан улс төрийн агуулгатай юм байсан байхгүй юу (инээв). Түүнээс тэр төмрийг нь би чанаж идэх биш, надад ямар ч хэрэггүй эд л дээ. Ер нь тэгээд энэ шагнал гэдэг бол, би авсан аваагүй өөрөө нийгмийн өвчин, солиорол юм. Хүний хөдөлмөр бүтээлийн эцсийн хэмжүүр нь хэдхэн юмаар л илэрхийлэгддэг. Нэр төр, хүндэтгэл, мөнгө гээд. Эрүүл саруул нийгэмд тийм л байдаг. Хойт Солонгост би их олон очсон. Хүн болгон энгэрээрээ дүүрэн одонтой. Сүүлдээ металл нь хүрэхээ байгаад том том далбагар пластмассаар хийдэг болчиж. Энгэрээрээ дүүрэн одонтойгоор хэдэн зуун мянгаараа турж үхэж байна, ингэхээр ямар утга учир байна аа. Тэр одонг зүүгээд амьдрал нь дээшлээд, эсвэл бусад нь “Хөөх, энэ одонтой болчиж” гээд сөхөрч унаад байгаа юм хаа байна аа. Зүгээр л өвчин байхгүй юу. “Энэ хүн энгэртээ найман гялгар төмөртэй юм” гээд дараагийнх нь 5 үе нь шүтэж бишрээд үүрд дурсаад байгаа юм хаана байна. Хөдөлмөрийн баатарын тэмдэг цуглуулагчдын зах зээлд 250 мянга хүрдэг юм гэнэлээ, тийм утгаараа л ач холбогдолтой байх.

-Энэ нийгмийн өвчин үү, монгол хүний араншингийн юм уу?

-Монгол хүний, ер нь нүүдэлчдийн нэг тийм араншин байдаг юм. Бага хаадын үед мэргэн, сайн, сэцэн, баатар гээд л өч төчнөөн цол буй болгож өөртөө болон бие биендээ өгдөг байлаа. Монголынх нь дуусахаар гадаадынхыг нь аваад л, ван, бэйл бэйс, бошигт мошигт гээд л явчихдаг. Адилхан нүүдэлчид болохоор ижил орчинд ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас бусдаасаа ямар нэг юмаар ялгарах гэж зүтгэдэг хэрэг. Тэгээд ялгарч буй нь энэ. Тэрнийхээ төлөө үхэлддэг ийм байсан. Тэр нь явсаар байгаад социализмын үед бүр гаараад өвчин нь архагшаад ийм юм болж л дээ.

-Энэ өвчин арилах уу?-

Арилах байх аа. Тийм шинж бас харагдаад байгаа. Эсвэл бүүр сайхан дампууруулах нэг гоё арга бий. Нэг ийм тоо байдаг. П.Очирбатын 8 жилд тараасан цол гуншинг Н.Багабанди нэг жилийн дотор өгсөн гэж. Тэгсэн Н.Багабандийн 8 жилд өгсөнийг Н.Энхбаяр ерөөсөө хоёр, гурван сарын дотор тарааж байгаа байхгүй юу. Тэгэхлээр тэр арга бол их гоё оо. Цөмөөрөө гавъяат, цөмөөрөө ардынх энэ тэр болчих юм бол энэ чинь ингээд сайхан дампуураад дуусах байхгүй юу. Тэгээд бүгдээрээ нэг баахан хэрэггүй төмөртэй. Нөгөөхөө шатааж ч болохгүй, хайлуулж ч болохгүй. Тэгэхтэй зэрэг нэг хүн гавъяат болоотохлоо гэхэд, хажуу айлынх нь ч гавъяат, ажил дээрээ очсон ч бүгдээрээ гавъяат болбол их гоё болно (инээв). Ер нь ч тийм болчихоод л байна л даа. Тэгэхлээр би энэ ингэж их тараадагийг маш зөв, одоо улам их өгөөсэй гэж бодож байгаа. Өгөх ч байх. Ер нь өгсөөр ч байгаа. Гэхдээ нийгэм бас ч эрүүлжиж байгааг олж хар л даа. Дээр үед хэдэн хэнхэг өвгөчүүл энгэрээрээ дүүрэн төмөр зүүчихсэн гудамжаар гайхуулан явдаг байсан, одоо харин хэдийгээр их шагнуулж байгаа ч гэсэн энгэрээрээ дүүрэн одонтой хүн явж байвал солиотой хүн гэнэ биз дээ. Бас өөр болоод, засраад байна шүү (инээв). Энгэрээрээ нэг гялгар төмөртэй хүн гудамжинд явж байвал бусад нь шоолж хардаг болжээ. Энэ бол бас зөв дэвшил шүү.

-Монгол хүнд энэ мэт муу юм их бий. Харин хамгийн сайн зүйл нь юу вэ?

-Амьдрах чадвар аягүй сайтай. Нүүдэлчний л юм л даа, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай. Иргэншсэн орнуудад байгалийн хүндрэлийг давахын тулд бүтээн байгуулж байлаа шүү дээ, байшин барьдаг ч юм уу. Тэгвэл нүүдэлчид болохоор тэрнээс хамгаалах биш дасан зохицох хандлагатай. Намар айраг сайн уу, өвөл даарахгүй гэдэг зохицож байгаа асуудал болохоос биш дулаалаад хамгаалах биш байгаа биз дээ.

-Тэгвэл муу араншин нь?

-Дасан зохицно гэдэг маань нөгөө талаасаа хүний биш нэг ёсондоо чонын амьдралтай болгож байгаа юм. Ямар нэг баримталдаг зарчим байхгүй, хэзээ ч юуг ч худалдахад бэлэн ч гэдэг юм уу, аягүй тиймэрхүү амьтны зөнтэй. Шугуйн хууль гэдэг шүү дээ, илүү их дасан зохицсон нь үлддэг. Тийм учраас монгол хүн хамгийн их хулхи гэдэг чинь энэнээсээ л болж байгаа байх л даа.

-Улс төрөөс та их хөндий байх шиг байна. Улс төр таныг оролдохгүй байна уу?

-Улс төр нь илүү мафижаад, гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй болоод явчихлаа. Уул нь улс төр гэдэг маань нийгэмд зөв менежмэнт хийнэ гэсэн л үг шүү дээ. Гэтэл тэр утга нь алдагдчихсан. Энэ нь өнөө л шилжиж байгаагаас л шалтгаалаад байна л даа. Африкийн орнууд дөнгөж тусгаар тогтнолоо олсоны дараагаар яаж дампуурч байлаа, одоо л нэг гайгүй засарч эхэлж байна. 50 жилийн дараа шүү. Бид нар ийм урт зам туулах байх л даа. Тэр Африкийн орнууд тавь жараад онд тусгаар тогтнолоо олсон нь хэдий сайн боловч дараа нь өнөө иргэншсэн байдлаа олох, улс орноо зөв мщнежмэнтээр, ард түмний хүсэл зоригоор авч явах, тэр бүхэн орхигдсон. Тэгвэл энэнд чинь суралцах хэрэгтэй байдаг байхгүй юу. Ингэхийн тулд манайх ч тэдний адил хамгийн муу муухай замаар л явж таарна. Нийгмийн менежмэнтээр биш, нийгмийг тонох тэр заваан юмаар л явна. Тэрийг туулахад хугацаа хэрэгтэй. Манай нийгэм нээлттэй болоход би тодорхой үүрэг гүйцэтгэсэн, тэгээд гүйцэтгээд дууссан. Тийм болохоор одоо тийшээ очиж хулгай хийлцэж байх ямар ч сонирхол алга. Нийгэм өнөөдөр моралийг уландаа гишгэдэг болж хувирч байна. Энэ хулгай хийж байгаа юм чинь би яагаад болдоггүй юм гэж бодохоос биш, ерөөсөө хулгай хийж болохгүй гэдэг ойлголт огт байхгүй. Хэн нэг даргыг хулгай хийлээ гэж уурлахдаа, тэр хулгайлсан юмнаасаа хуваалцсангүй гэж уурлахаас биш, хулгай хийж болохгүй гэж уурладаггүй. Аймшигтай яа. Би бол ингэж л боддог, би л хулгай хийхгүй байж байгаад бурханы өмнө цэвэр очиж байвал барав, тэртэй тэргүй эргЗн тойрон бүгд хулгайч юм чинь. Тэрийг засах гэж яваад ч хэрэг байхгүй.

-Хэрэг байхгүй юу?

-Засах юм ганцхан цаг хугацаа. Нэгмөсөн дампуурч баларч байж л нэг засарвал засарна. Одоо сурган хүмүүжүүлээд ямар ч хэрэг байхгүй. Энд нэг жишээ ярья. Дэлхийн II дайны дараа Японд 4 хүний дунд нэг гутал ноогдож байж. Гарахдаа гутлаа ээлжилж өмсдөг. Гэхдээ хэн ч хулгай хийж байгаагүй. Хулгай хийхгүйн тулд Японы иргэншил 2000 жил хөгжсөн байхгүй юу. Тэрэнд л учир байна шүү дээ. Ядуу учраас хулгай хийдэг гэдэг бол ердөө л шалтаг тайлбар. Тэгвэл Африкт иргэншил байгаагүй. Бидэнд ч мөн адил. Тийм учраас бид 5 мянган жилийн иргэншлийн түүхтэй Хятадтай өөрсдийгөө харьцуулаад, эд нар яахаараа ингэж хөгждөг юм, бид яагаад болдоггүй юм гэдэг маань цаад сууриас нь харах юм бол илүүтэй утгагүй зүйл юм. Тэд чинь ганцхан технологио л сольсон улс. Түүнээс биш цаад уг иргэншлээ солиогүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр нь өөрийнхөөрөө өчнөөн зуу, мянган жил болчихсон уламжлалтай иргэншил юм. Тэгвэл бидний өнөө 2000 жилийн төрийн түүх энэ тэр гэдэг чинь иргэншлээс ангид, хүмүүс нь биенээсээ үл хамаарсан бие даасан, амьдралд нь шугуйн хууль илүүтэй үйлчилдэг чонын гэмээр амьдралтай байж. Иргэншил бол бидэнд ихээхэн шинэ зүйл. Ингэхлээр иргэншихийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн сайн эмч бол цаг хугацаа гэдэг биз дээ. Одон дампуурч байж одонгүй болно гэдэг шиг одоо үйлчилж байгаа төрийн тогтоц системийн хувьд дампуурч байж л дараа нь нэг зөв гольдрилдоо орох байх аа.

-Та Намбарын Энхбаяр гэдэг хүнийг их “муулдаг”. Арай бүр үзэн яддаг юм биш биз дээ?

-Тэр надад ямар ч муу юм хийгээгүй. Гэхдээ энэ хүн Монголын ард түмэнд их балаг тарьж байна шүү дээ. Мэдээж өнөөдөр ялангуяа төрийн систем дампуурч байгаа нь ганц тэр хүнээс болоогүй л дээ. Ер нь ч тэрнээс гэхээсээ нэгэнт бий болчихоод байгаа тогтоцоосоо илүү болж байгаа юм. Гэхдээ манай нийгмийг тэр чигээр нь авилгажуулж, чадаж байгаа нь чадахгүйгээ тонож суудаг болгосон, нийгмийг бүлэглэлд хувааж өрсөлдөж тонодог болсон тогтоц бүрэлдэн буй болж улам урхаг шинжтэй болж байгаад энэ хүний хувийн үүрэг роль маш их байсан, байсаар ч байна. Нийгэм чинь, нийгмийн тогтоц чинь болохоо больчихжээ гэдгийг анзаарах ойлгох нэгэнд нь мэдүүлэхийн тулд түүнийг манай нийгмийг ялзруулахад ихээхэн зүтгэл гаргасан. Хариуцах үүрэг хүлээсэн бие махбодынх нь хувьд олонд плакат маягтайгаар жишээлэн үзүүлдэг. Бид нар тогтолцооны хувьд дампуурчээ гэдгийг тод харуулахын тулд л би түүнийг олон талаас нь жишээнд авдаг. Гэхдээ нөгөө талаас түүнийг сольчихоор л бүх юм засрана гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй, учир нь асуудал хүндээ биш тогтолцоондоо байна гэдгийг би үргэлж хэлдэг шүү. Харин муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр систем нь ийм гажигтай байгаад, тэр дээр нь нэг ийм увайгүй амьтан гарч ирж тэрүүгээр нь бүр тоглоод байгааг л би харуулах гэдэг. Түүнээс биш тэрэнтэй булаацалдах юм юу ч байхгүй. Яагаад гэвэл надад хулгайн нэг төгрөг ч хэрэггүйтэй адил тэр хүнд оюуны юмны ямар нэг хэрэгцээ гардаггүй л болов уу даа.

-Н.Багабанди гуайг ерөнхийлөгч байхад та бас их бичдэг тэр бүү хэл, түүнийг “Монголын ард түмэнд нүүрлэсэн гай түйтгэр, шулмын хорлол” гэж байсан. Одоо энэ бодол тань хэвээрээ юу?

-Би нэг онигоо яръя. Гурван хулгайч хааны цэцэрлэгээс жимс хулгайлаад баригджээ. Хулгайлсан жимсийг нь хошногонд нь чих гэж хаан тушаал буулгав Эхнийх нь хулгайлсан чавгаа чихүүлээд учиргүй орилж уйлж гэнэ. Хоёр дахь нь хулгайлсан алимаа чихүүлж байхдаа инээгээд байх юм гэнэ. Ял гүйцэтгэгчид ихэд гайхан-Өвдөхгүй байна уу, яагаад инээгээд байгаа юм бэ?-Өвдөлгүй яахав. Гэхдээ манай үлдсэн найз шийгуа хулгайлсан болохоор тэрийг бодоод инээд хүрээд байна. Нэг иймэрхүү зүй зохицол манайд болоод байна. П.Очирбат гэж нэг муу хүн байсан. Н.Багабанди нь тэрнээсээ муу байсан Н.Энхбаяр нь хоёуланг нь нийлүүлснээс ч олон дахин муу. Ингэхээр би дараагийн ерөнхийлөгчөөс одооноос айж байна(инээв). Улам л муу болгодог, улам л мууг нь шалгаруулдаг тийм механизм байгаа биз. Би ингэж л боддог. Энэ чинь цаашаа биднийг мөхөл рүү л аваачна. Мөхөл биш юм аа гэхэд дампуурал руу л аваачна. Дахин хэлэхэд Монгол улс ерөнхийлөгчөөсөө нэг их хамаараад байдаггүй тогтоцтой, гэхдээ дараагийн ерөнхийлөгч бидний тэр жижиг нүх рүү шийгуа чихэх гээд бэлдэж байна гэдэг чинь муу зүй тогтол бүрэлдчихээд буйг хэлээд буй хэрэг биш үү.

-Таны хообий юу вэ?

-За мэдэхгүй юм аа. Бага байхдаа марк цуглуулдаг байсан. Ном унших миний хообий гэх нь хаашаа юм. Ерөөсөө соёлтой хүн болгон ном унших ёстой болохоос биш, хообийгоор унших ёсгүй байх. Харин статистик байж мэдэх юм. Ухаандаа би статистикийн хэдэн мянган тоо цээжээр мэднэ. Зориуд цээжлэх гэж үздэггүй, гэхдээ статистиктай хүснэгт энд тэнд байвал харах их дуртай. Хараад их амархан тогтоочихдог юм. Жишээлбэл, өнөөдөр дэлхий дээр хэчнээн хэмжээний нефть, хэчнээн хий, нүүрс үйлдвэрлэж байгаа, аль оронд хичнээн гэх мэтээр бүгдийг цээжээр мэднэ. Гэхдээ энэ миний мэргэжил биш, зүгээр баримжаа авахын тулд л сонирхдог. За бас аль статистикийг хаанаас авсанаа цээжээр хэлж чадна. “Тайм” сэтгүүлийн тэдэн оны, тэр дугаараас ч гэдэг юм уу. Дэлхий ертөнц юм уу, Монголын талаар ямар нэгэн баримжаа авахад энэ нь их хэрэгтэй байдаг. Сонин дээр банкууд тайлангаа гаргадаг даа, тэрийг заавал хардаг. Аль банк юу юун дээрээ ямар үзүүлэлттэй байна, энэний шалтгаан юу байхав гэх мэтчилэн анализ хийхийг оролддог. Их дуртай юм бол янз бүрийн график, диаграмм. Дэлхийн банкнаас гаргасан зузаан хүснэгт байдаг, тэрийг орондоо ороод унтахынхаа өмнө харж хэвтдэг, зүгээр л сонирхдог юмаа хэлж байна шүү дээ, түүнээс гайхуулаад байгаа юм алга. Статистик миний хобби байж магадгүй л гэсэн юм.

-Сүмог монголчууд их үздэг болсон, таныг харин үздэггүй байх гэж боддог.

-Би сая өвдөөд хэвтэрт их удлаа. Хэвтэрт байхдаа 3 удаагийн сүмо өнгөрөөсөн. Бүгдийг үзсэн. Бөхчүүдийн нэрийг цээжлээд бүр мэхийг нь хүртэл японоор хэлдэг болсон./инээв/. Завгүй, эсвэл сонирхдоггүй болоод ч тэр үү их хөндий яваад байсан, өвчтэй болоод сонирхчихдог юм байна. Би ч одоо гарлаараа энэ Өвөрхангайнх юм уу даа. Тээр жил Өвөрхангайн хэд, энэ Бадамдамдин эднүүс Д.Дагвадоржийг дэмжих нийгэмлэг байгуулж байгаа, чи орооч энэ тэр гэсэн. Тэгээд би ороод тэр сүмогийн барилдааныг нэг очиж үзсэн шүү. Японд нэг хурал болоод тэрнээсээ өмнөхөн очиж үзсэн юм. Тэгэхэд Д.Дагвадорж комүсүби бил үү, тийм байсан л даа. Тэгээд тэр нийгэмлэг сүүлд больсон, аварга маварга болоод Өвөрхангайнх ч бай, хаанахынх ч бай, дэмжлэг хэрэггүй л болчихгүй юу.

-Таныг их чилээрхүү байна гэж нэг хэсэг шуугисан. Одоо бие тэнхээ ямар байна? Ер нь юу болсон юм бэ?

-Аа, манай энэ эмнэлгийн системийн муугаас л болж байхгүй юу. Хатгаа аваад эмчлүүлсэн чинь эмчлэх явцдаа С вирус хийж хаяад. Тэр нь хүндрээд Тайландад 3 cap сэхээнд байлаа. Бүр элэг солих дээрээ тулаад. Одоо ч гэсэн эмчилгээ дуусаагүй. Дөнгөж сая Тайландад эмчлүүлж байгаад өчигдөр ирсэн.

-”Тэргүүн” сонин захиалагчиддаа таны номыг хүргэх санаачилга гаргасан. Энэ саналыг яагаад хүлээж авсан бэ? Эдийн засгийн сонирхол байв уу? Эсвэл…

-Эдийн засгийн сонирхол шүү дээ. Би Монголын зах зээлд хагас сая ном борлуулсан. Энэ бол нэг талын рекорд л доо. Гэхдээ би номоо хүнд бэлэглэж, үнэгүй өгч байгаагүй. Миний хөдөлмөр шүү дээ. Хэзээ талхны үйлдвэрийн эзэн баахан талх тэвэрчихсэн амьтанд тараагаад явж байлаа. “Монголчууд: Нүүдэл суудал”-ыг сая гурван янзаар хийгээд бүгдийг нь зараад дуусчихлаа.

-Ер нь таны номыг голдуу ямар хүмүүс уншдаг юм бэ?

-Ер нь нийтлэг шүү. Гэхдээ арай илүү уншдаг нь сэхээтний хүрээ, тэгээд оюутан залуучууд юм уу даа. Би тэр “Дори Идэр дүүдээ хандах нь” гэдэг номоо 5 удаа хэвлүүлээд нийт 30 мянгыг зарсан. Тэр чинь амьдралын анхны алхамаа хийж байгаа хүүхэд залуучуудад зориулсан болохоос, нээх сонирхолтой уран зохиолын ном биш шүү дээ. Тэгэхлээр тэрийг 30000-ыг авч байна гэдэг чинь, хэн авахав, настай улсууд нэг их аваагүй байлгүй. Авлаа гэхэд хүүхэддээ уншуулах гэж л авдаг биз. Иймээс миний номыг илүүтэй уншдаг нь залуучууд юм. Би ч тэдэнд их хандаж бичдэг. Ер нь бол үө солигдохоос өөр аргагүй болчихоод байна. Нэг хэсэг нь социализмын цэвэр бүтээгдэхүүн, үхээд дууслаа. Мань мэт нь хагас социализмын, хагас шилжилтийн бүтээгдэхүүн. Одоо дараагийн хорь хоринхэдтэи хүүхдүүд, чөлөөт нийгэмд амьдрахаар шинэ үе болж гарч ирж байна. Одоо хараахан болоогүй байгаа ч тэд нар улс орныг, айл гэрийг, байгууллагыг 40-60 насандаа толгойлно шүү дээ. Тэр хүүхдүүдийг л ертөнцийн талаар зөв ойлголттой болоход нь тус нэмэр болсон нь хамаагүй дээр байдаг.

-”Монголчууд: Нүүдэл суудал” номын гол үнэ цэнэ юундаа байна вэ?

-Хүйтэн дайн дуусаад энд тэнд архивууд нээгдэж эхэллээ л дээ. Тэр архивт судалдаг хүн нь суугаад судлаад тухайлбал, Америкийн Эллман гэх зэрэг эрдэмтэд Тайванийн, Бээжингийн архиваас, за энэ Лузянин гээд хүн Орост хуучин хориотой хаалттай байсан юмнуудыг гаргаад ирэхгүй юу. Манай ч олон судлаачид урьд хаалттай байсан олон материалыг ил болгосон. Тэр гаргаж ирсэн материалыг нь цуглуулаад нэгтгээд үзэхээр түүхийн логик нь гараад ирж байгаа юм. Ялангуяа XX зууны Монголын түүх гэдэг бол монголчуудын өөрсдийн хөтөлсөн түүх биш шүү дээ. Үйл явдлыг тийм болгоно, ингэж явуулна гэдэг төлөвлөгөө нь гадна талдаа бий болж манайд зөвхөн хэрэгжсэн юм. Бодлого нь дандаа гадна талдаа, тэр нь ямагт нууц байсан. Тэрийг хүн илрүүлээд ирэхээр би бүгдийг нь авч анализ хийгээд нэгтгэсэн нь энэ юм. Тэрэндээ л хамаг шинэлэг нь байгаа юм.

-Монголын түүхийг баримт сайтай, үнэнлиг бичсэн ондоо бүтээл гадаад болон дотоодод хэр олон гарсан бэ?

-Байхгүй дээ. Рүүпэн “Хорьдугаар зууны Монгол”, Баудэн “Орчин үеийн Монгол” гэж бичсэн, иймэрхүү нэлээд хэдэн бүтээл бий. Гэхдээ өнөө л баримт нь хаалттай. нууц байсан учраас их өрөөсгөл болсон юм. Овэн Латтимор гэхэд л тэр том хятад, манж, монгол судлаач хүн атлаа гуч дөчөөд оны үед гэнэт зохиогдсон “Сүхбаатар, Чойбалсан хоёр ард түмнээ авраад, энээ, тэрээ” гэсэн хуурамч домогтүнэмшчихсэн, тэр домог дээр тулгуурлаж ном бүтээсэн шүү дээ. Баримт байхгүй, тухайн үед олдоогүй учраас л тэр.

-Таныг хүндэлдэг, зохиол номыг тань шимтэн уншдаг, ялангуяа залуучуудад хандаж та юу хэлмээр байна?

-Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье.

Тэргүүн сонин Б.Бат-Амгалан
Эх сурвалж: 2006.09.9 sonin.mn Дэлгэрэнгүй унших...