Хэд хоногийн өмнө арваннэгдvгээр сарын 26-ны нэг дэх өдөр орон даяар амарлаа. Амардаг болоод бараг хориод жил болж байна.
Улсын бага хурлаас март, октябр, майн нэгэн гэсэн гурван амралтын өдрийг хасаад оронд нь арваннэгдvгээр сарын 26, мөн цагаан сараар амруулж байхаар тогтсон юм. Цагаан сар ч яахав, ойлгомжтой. Харин яахаараа арваннэгдvгээр сарын 26-нд амарч баярладаг билээ?
Социализмын vед энэ өдрийг төдий л тоодоггvй байсан юм. Харин ерэн оноос хойш “улс тунхагласны баяр” гэж нэрлэн зурагтаар хуучны хувьсгалт кино vзvvлж баярлах болжээ. Киноны vйл явдал тvvхийн vнэнийг гуйвуулж дамшигласан сэдэвтэй. Монгол Улс байтугай орчлон ертөнц 1921 онд анхлан vvссэн ч юм шиг. Баярын цаад ач холбогдлыг төдий л анзаардаггvй, баярлах болсонд нь баярладаг нь бидний унаган зан болохоор огт тоодоггvй. Тархай бутархай амьдралтай нvvдэлчдийн хувьд биентэйгээ уулзах нь нэг ёсны баяр байжээ. Махсана гэгчээр хvнсдэг байж. Намар зуны цагт хөдөө хээр ч хамаагvй хэд гурваараа тааралдвал тэр дор нь найр наадам vvсгэдэг зан одоо ч ялангуяа говийнхонд хадгалагдсаар. Эв хамтын нийгэм байгуулж байх vед бригад, суман дээр гол төлөв vзэл суртлын зориулалттай бөөгнөрөл олон зохиодог болсон нь нvvдэлчдэд биентэйгээ уулзахын баяр дагуулдаг байв. Сонин уншлага, бригадын өдөрлөг, социалист уралдааны дvгнэлт, сонгууль гээд олуулаа уулзах далим болгон цаад учир шалтгаанаасаа vл хамаараад баяр. Тавиад оны дундуур арьс өнгөний өвчин эдгээх кампанит ажил улс даяар өрнvvллээ. Малчид аль нэг суурин гацаанд “улаан тариа” гэж нэрлэгдсэн яр тэмбvv эдгээх тариа хийлгэх дуудлага авна. Хөгшин хөвөөгvй баяр хөөр болон аль өнгөтэй өөдтэйгөө өмсөж, дэлийг нь зассан олигтой морио унаж, гоёж гоодсон нөхөд хөөр бахархал болон давхиж ирнэ. Өнөөгийнхөн энэ явдлын тухай шоолонгуй ярьж дурсдаг. Гэвч тариа тариулах гэхээсээ биентэйгээ уулзаж ярьж хөөрөх нь өөрөө гол баяр байсан гэдгийг улам бvр иргэншиж суурьшсан бид ойлгохоосоо ойлгохгvй нь их.
Уул нь 1924 оны арваннэгдvгээр сарын 26 бол улс тунхагласан өдөр биш юм. Монгол Улсыг 1206 онд тунхагласан. Тунхагласнаа тун удалгvй дэлхий даяар мэдрvvлсэн. Сэлмийн хvчээр тунхаглан мэдрvvлсэн. Харин 1924 онд Монголд хаант засгийг халж Бvгд найрамдах улсын засаглалтай болсон билээ. Vзэл суртал, ангийн ялгааны талаас олон янзаар өөлж болох боловч юутай ч энэ өдөр Бvгд найрамдах улс болж өөрийн Vндсэн хуулиа баталсан юм. Өнөөгийн аль ч улсад Бvгд найрамдах улсын өдрөө ихэд чухалчлан vндэсний баяраа болгодог. Ихэнх оронд vvнээ Бvгд найрамдах улсын өдөр гэж нэрлэнэ.
Өнөөгийн аль ч улс оронд ихэд олзуурхан тэмдэглэдэг баяр нь тусгаар тогтнолын өдөр билээ. Одоо дэлхий дээр оршин буй ихэнх улс гvрэн гадны колони, протектрат, эзэмшилд байсан тvvхтэй учир эх орон нь дахин тусгаар тогтносон өдрийг ихэд бэлгэшээн тэмдэглэдэг юм. Монгол Улс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Манж Хятадын вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан юм. Социализмын vед энэ ойг vл ойшоохоор барахгvй бараг л феодалын баяр шахам юм ярьдаг байв. Харин саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ өдрийг албан ёсны баяр болгохоор шийдсэн нь юутай сайн. 2011 онд Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой болно. Монгол Улсын 800 жилийн ойг өргөнөөр тэмдэглэсний нэгэн адил хэдэн жилийн дараа энэ тэмдэглэлт ойд ач холбогдол өгвөл ядахнаа л биднийг басамжлагчдад томхон цохилт болох учиртай юмсан.
Тулгар төрийн ойгоо эртний уламжлалт төртэй улс орнууд сvр дуулиантай тэмдэглэдэг. Сталиныг амьд байх vед Орос улсын 1000 жилийн ойг тэмдэглэж байлаа. Ираны шах Пахлави Персийн 2500 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байсан. Славяны ууган гvрэн болох Болгар тулгар төрийнхөө 1300 жилийн ойг ч сайхан тэмдэглэсэн. Тун эртний асуудал болохоор огноог яг олно гэж байхгvй, гэхдээ он нь барагцаагаар олддог бололтой. Хятадууд 1912 оны Цинхайн хувьсгалын дараа эртний домгийн хаан Хуандийн төрийн 4609 жилийн ойг тэмдэглэсэн удаатай. Гэвч энэ бол барагцаалсан домог болохоос зуу зуун жилээр алдсан ч байж болох талтай дэндvv эртний улбаа ажгуу. Улс гvрнvvд өөрийн тvvхээ улам урагшлуулж тоолох хандлага сvvлийн vед их ажиглагдах боллоо. Хэрэв солонгосчуудын саяхнаас ярих болсонд vнэмших юм бол тэдний тулгар төрийн тvvх бараг л дөрвөн мянган жилийн намтартай бололтой.
Эх сурвалжид дурьдсанаар нvvдэлчдийн анхны тулгар төр Хvннv улс МЭӨ 209 онд байгуулагджээ. Ингэхээр энэ он бол манай тулгар төр vvссэний 2216 жилийн ой болж таарлаа. Ингэхээр 2011 онд тулгар төрийн 2220 жил, тусгаар тогтнолын 100 жилийн ойг давхардуулан ёслол төгөлдөр тэмдэглэж болж байна. Бид эртний тvvхт ард тvмэн. Энэ бол бидний нэгэн бахархал. Зvй ёсны бахархал бол эрvvл vзэгдэл. Харин Чингэс хаан ажил олгогч, цалин тавигч юм шигээр өөрийнхөө өвөө гэж мэтгэн хөдөлмөр хийлгvй амьдрах гэж улайрах нь аль хэр оновчтой юм бол.
Наадам тэмдэглэдэг болоод магадгvй хэдэн мянган жил болсон байх. Зуны дэлгэр цагт болдог vндэсний наадам харин цагаасаа хамаараад янз бvр нэртэй байлаа. “Нууц товчоо”-нд ч наадам болсон тухай бичсэн нь бий. 1640 онд Занабазарыг анхдугаар Богдоор тодруулахад тvvнд Даншиг өргөн наадам зохиожээ. Дан шvг гэдэг нь бат орших гэсэн утгатай төвд vг. Даншиг өргvvлж буй цаад эзнээ мөнх наслахыг ерөөж буй шашны ёслол. Ингээд даншгийн наадам гэдгийг бараг жил болгон зохиох болсон байна. Харин 1722 онд Богд болон Хэнтий уулыг тахиж наадам хийх болсноо Арван засгийн наадам гэх болжээ. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж хаант улс болсон тул 1912 оноос Даншиг наадам хийхээ больжээ. Арван засгийн наадмыг Монголын сvvлчийн хаан Богд Жавзандамбыг нас барах хvртэл тэмдэглэдэг болсон аж. Наадмыг долдугаар сарын 11-нд Ардын засгийн наадам нэрээр тэмдэглэж байх тухай Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан аж. Тавиад оны vеэс энэ нь аяндаа Ардын хувьсгалын ойн наадам нэртэй болон өөрчлөгджээ. 1996 онд наадмыг Монгол Улс байгуулагдсаны ой гэж тэмдэглэж байхаар тогтсон боловч хойтон жилээс нь Ерөнхийлөгчийн тушаалаар хvчингvй болсон байна.
сонин.мн дээрээс авав.
Дэлгэрэнгүй унших...
Friday, December 7, 2007
Монгол Улс 83 жилийн өмнө байгуулагдсан уу?
Tuesday, October 2, 2007
Баабар: Зах зээлд диплом биш, чадвар борлогдоно
-Та амьдралдаа хичнээн ном уншсан бэ?-Мэдэхгүй би тоолж үзээгүй. Уул нь утга учиргүй олон ном уншаад байх ч тийм сайхан юм биш л дээ. Хамгийн гол нь хүний мэдлэг системтэй байх л ёстой. Ухаан, ухаан дээр суурилсан мэдлэг, мэдлэг дээр суурилсан мэдээлэл гэсэн дараалал байдаг. Сараа дахиад хүүхэдтэй болчихжээ гэдэг бол мэдлэг ч биш, ухаан ч биш, энэ бол ердөө мэдээлэл. Цаг минут болгонд бидэнд гаднаас орж ирж байгаа иймэрхүү мэдээллүүдийг цэгцэлдэг зүйл бол мэдлэг. Мэдлэгийг хүн системтэй сургалтаар олж авдаг юм. Мэдлэг ухаан дээр суурилж тогтоно. Ухаан голдуу төрлөхийн байдаг. Угаасаа дебил, оюуны хөгжлийн кофицент нь 70-аас доош төрчихсөн бол цаашаагаа мэдлэг авах боломж байхгүй. Юу хэлэх гээд байна гэвэл өдөр тутам сонсож уншиж олж авч байгаа зүйл чинь ихэнхдээ мэдээлэл байдаг, түүнээ ангилж ялгаж чадахгүй бол энэ нь хэнд ч хэрэггүй хог, тархи чинь хогийн сав болноо л гээд буй хэрэг. Цаанаа хүлээж авч ангилах мэдлэг болон ухааны суурь байхгүй бол тэгтлээ их ном унших хэрэг юун. Ухаан бол цаанаасаа байгалиас өгөгдсөн задлан шинжлэх, тогтоох авъяас. Харин мэдлэг бол ангилал зүй. Чамд юу хэрэгтэйв, чи юу мэдмээр байна, юунаас таашаал авмаар байна, түүнийгээ л мэдэж аваад, зөв ангилахаар эргээд тэр чинь хэрэг болдог. Яг л компьютертэй адилхан. Зөв ангилж ялгаагүй компьютерээс чи хэрэгтэй файлаа хайгаад хайгаад олж чадахгүй шүү дээ. Байшин тоосгоноос бүтдэг. Тоосгыг зөв, ном журмаар нь төлөвлөсөн дагуу технологиор нь өрөөд тавьчихсан болохоор байшин болчихсон байна. Овоолоод тавьчихвал хог. Овоолоостой тоосго л гэж ярихаас байшин гэхгүй биз дээ.-Тэгвэл боловсрол гэж яг юу юм бэ. Таныхаар томъёолбол?-Боловсрол гэдэг бол орчныхоо тухай зөв системтэй мэдлэгтэй болохыг л хэлнэ. Яагаад нар манддаг, салхи хаанаас үүсдэг гээд наад захын байгалийн ойлголтоос эхлээд хүний нийгэм гэдэг чинь юу юм, нийгэмд өөрөө ямар байр суурьтай, байх ёстой юм гэхчилэн явсаар зөв боловсон хооллох хүртэл багтах байхаа. Эргэн тойрныхоо тухай системтэй ойлголт мэдлэгтэй болохыг л хэлэх юм уу даа. Хүн хүний нийгэмдээ хүн болдог учир мэдээж ямар нэгэн хэмжээгээр боловсрол авч таарна. Боловсролыг мэргэжлээс ялгах хэрэгтэй. Гарын уртай учир сийлбэр хийдэг бол тэр боловсрол биш боловч боловсролтой болчихвол тэндээс нандин урлаг төрж магадгүй. Маш сайн хагалгаа хийдэг эмч байлаа гэхэд энэ бол боловсрол гэхээсээ илүү мэргэжил юм. Ер нь нийгэм судлаачдын үзэж байгаагаар аль ч нийгэмд хүмүүоийн таван хувь нь л өндөр боловсролтой байдаг. Хүний нийгэм гишүүн болгоноосоо өндөр боловсрол шаарддаггүй. Дээр үед нийгмийн язгууртан хэсэг нь өндөр боловсролтой байсан. Тийм бололцоо, шаардлага нь байсан. XX зуунаас хүн төрөлхтөн хөгжлийн цоо шинэ эрэмбэд гарч иржээ. Тзтэхээр гарвал, нийгмийн анги давхрагаас үл хамаараад хэн хүнд боловсролтой, ялангуяа өндөр боловсролтой болох бололцоо нээгдсэн байна. Хүний нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг чухал юм бий. Иймээс хүн болгон ямар нэг мэргэжил эзэмшдэг, үүнээс гадна бүх нийтэд ямар нэг хэмжээгээр боловсрол олгодог тогтоц буй болжээ. Үүнийг бид ерөнхий боловсрол гэж нэрлээд байгаа шүү дээ. Хими, математик, физик, астроном гээд ерөнхийдөө л хүний эргэн тойрон дахь ертөнцийн тухай анхдагч түвшингийн хэмжээний боловсролыг дунд сургуулиас авч байгаа, Сэтгүүлч хүнд математик нэг их хэрэг байхгүй байж магадгүй. Гэхдээ л дэлхий дээр амьдарч байгаа зургаан тэрбум хүн болбол бүгдээрээ язгуур гаргах, Ньютоны хууль, молекулын тухай төсөөлөлтэй байх ёстой. Эрин зуун ингэж шаардаж байгаа юм.-Харин өндөр боловсрол гэж…?-Өндөр боловсрол гэдэг бол нийгэм дотор байдаг оюунлаг хүмүүст илүү хамааралтай болов уу. Дээд сургууль ч өндөр боловсрол өгч чадахгүй. Дээд сургууль голдуу мэргэжил олгодог, энэ нь нарийсахаараа мэргэшил болгож болно. Харин нарийн тодорхой юманд мэргэшсэн, дээр нь өндөр боловсролтой байх юм бол нийгэмд амьдрахад илүү хямд. Яг төдөн балл оноо авахаараа өндөр боловсролтойд тооцогдоно гэсэн нарийн зааг хэмжүүр шалгуур байхгүй л дээ. Боловсрол нь системтэй мэдлэг олсон хүнд хүнээс өөрөөс нь хамаарч буй болон тогтоно. Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, ямар хэмжээний юм мэдсэн байх ёстой вэ гэж би өөрөө боловсрол олж байх үед тохиолдож байсан бэрхшээл гэдэг ч юм уу, түүн дээрээ тулгуурлаад “Дори идэр дүүдээ” гээд ном бичсэн. 30-аад мянган хувь борлогдсон. Ямар мэргэжил эзэмшсэнээс үл хамаараад хөгжмийн, бүжгийн, түүхийн, киноны, физикийн тухай анхны ойлголттой байх л ёстой. Харин нийгмийн цөөхөн хэсэг нь ийм өндөр боловсролтой болдог учир төрөлхийн авьяас гээч юмнаас ч бас хамааралтай. Ер нь бурхан шудрага болохоос тэгш биш. Энэ хорвоогийн хүний хагас нь эмэгтэй. Эсвэл гайхалтай сод тенор, сафрон хоолойг хэдэн зуун мянгаас нэгэнд нь заяадаг, Эйнштэйн, Ньютоныг зуун жилд нэг удаа илгээдэг. Олонхи хүнд өөрт нь таалагдахгүй гоо сайхан, царай зүсийг хайрласан байдаг.Харин ерөнхий боловсрол бол өнөөгийн эринд хүн болгоноос шаардах ёстой юм шүү. Манайд өндөр боловсролын тухай ярихаа болиё гэхэд ерөнхий боловсролын түвшин ямар байгааг “АХА” гээд зурагтын нэг нэвтрүүлэг тодорхой харуулдаг. Сургуулиудын аль гайгүй хүүхдүүдийг нь авчраад оруулдаг. Тэггэл элэг хатаж үхмээр юм хариулдаг, тэд нар. “Чингис хааны эхнэрийг аль аймгийнхан булаасан бэ?” гэхэд “Архангай аймгийнхан” ч гэх шиг… “Хоол боловсруулах эрхтэнг юу гэдэг вэ?” гэсэн чинь “дэлүү” гэж байна. “Буруу, дараагийнх нь?” гэсэн чинь “хэлүү” гэдэг байгаа. Манай ерөнхий төвшинг л харуулаад байгаа хэрэг шүү дээ.-Манай залуус орчин үед бүгд л өндөр боловсролтой болохыг хүсч байгаа.-Ер нь бол өндөр боловсролын тухай асуудал цөөхөн хүнд хамааралтай. Харин шинэ зууны иргэн болгон ерөнхий боловсролтой байх ёстой. Ерөнхий боловсрол дорой болохоор хүн өөртеө болоод нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээ сонгож чадахгүй байна. Өнөөдөр 180 мянган хүн дээд сургуульд суралцаж байна. Зөвхөн эдийн засгаар гэхэд 60, 70 мянга, хуулиар 40, 50 мянган хүн сурч байна. Хууль зүйн мэргэжилтнээр ажиллах Монголын зах зээлийн багтаамж нь гурван мянга, Тэгэхэд тийм олон хүн сурч байна. Эцсийн бүлэгт зах дээр ногоо зараад зогсож байх байсан юм бол тэр дипломыг авах гэж хайран мөнгө цагаа алдах ямар хэрэг байв. Гэтэл өнөөдөр маш олон мэргэжил зах зээлд асар эрэлттэй байна. Манайд барилга барих хүн алга. Шаварчин, будагчин, гагнуурчин маш их хэрэгцээтэй болчихоод байна. Ийм мэргэжилтэй хүмүүсийн цалингийн хэмжээ асар өндрөөр үнэлэгдэж байна. Сайн асрагч, сувилагч их хэрэгтэй байна. Гаднын тусламжийн болон шашны байгууллагынхан өндөр цалин амлаад мэргэжлийн сувилагч хайгаад явна, манайд тэр нь олдохгүй байна шүү дээ. Хий дэмий нэг диплом авчихаар л ажил амьдрал олддог юм санаад байнаа даа. Зах зээлд диплом биш чадвар борлогдоно шүү дээ. 200-гаад дээд сургууль ажиллаж байна. Яг үнэндээ эд чинь ямар ч мэргэжил олгохгүй байгаа газрууд. Яагаад гэхээр хамгийн нарийн мэргэжлийг хүртэл самбар дээр зааж байгаа. 300 мянган төгрөгөөр дээд мэргэжил гэдгийг олж авах ямар ч боломж байхгүй. Хүн сурахад асар их техникийн бааз хэрэгтэй. Үүнд мөнгө хэрэгтэй. Бүр асар их мөнгө шүү. Энэгүйгээр самбар шохой хоёроор аргалж байгаа бол хулхи болжтаарна биз дээ. Ингэхээр сургууль өөрөө худлаа, луйврын, хулхи болж байгаа байхгүй юу.
Ярилцсан Чулуунбаатарын БОЛОРТУЯА
сонин.мн-ээс авав.
Дэлгэрэнгүй унших...
Wednesday, August 29, 2007
EB-ТЭЙ БАЙХАД ХVЧТЭЙ
Олон жил ужгирсан Ху намын бугшаа гадагшилж байна. Энэ нь хоёр талтай. Идээ бээр гадагшилж ил наранд гарснаар эдгэх замдаа ордог.
Эсвэл хэт бугласан нь гадагшилж vхлийн ємнєх агони хэмээх vзэгдэлд орно. Аль нь ч сайн, учир нь асуудлыг шийдэж буй хэрэг. Достоевскийн “Ах дvv Кармазовынхан” романд эцгийнхээ аминд хvрсэн хvvхдvvдийн тэмцэл, нэгдэл, нийтлэг эрх ашиг, дайсагналцаан, ёс суртахууны гvнзгий хямралыг харуулдаг. Хvний тvvхэнд бичигдсэн хамгийн шилээвэр бvтээл. Достоевский энэ зохиолоороо хvн тєрєлхтний ємнє моралийн хамгийн хvнд асуулт тавьсан юм. Чухамдаа ийм асуултын ємнє Ху-гийн ах дvv нар тулжээ.
Урт шар дээлтэй хvн энэ нvгэлт байгууллагыг самарч хойтохыг нь уншина гэж гучаад онд алагдсан нэгэн хувилгаан мэргэлсэн тухай дам яриа явдаг. Vнэмшил багатай. Материалист байр сууринаас хандвал шvv дээ. Ид шидэнд итгэдэг бол vнэн л болж таарлаа. Эрх мэдлээр жигvvрлэж сансарт цойлоход нь МАХН шиг хэрэг болсон єєр багаж хэрэгсэл байхгvй. Тэрбээр энэ намд дургvй. ХХ их хуралд сонгогдон тєлєєлєгч болохдоо vvнээ олны ємнє ил тод харуулж байсан. Дараа нь намаасаа гарсан. Жигшлээ илэрхийлсэн. Ардчилсан намын дарга Энхсайхан дээр очсон. Цаадах нь орон тоо байхгvй гэж томорсон. Ингээд эргэж эргэж нуг, Даш-Ёндонгоос орон тоо гуйлаа. Хамаг залуучуудаа хулжаасан Ёндон даргад харин орон тоо байв. Их хурлын гишvvнээр vл барам сайдын орон тоо гээч. Ийнхvv тэнэмэл хvv буцаж ирлээ!
1996 онд МАХН-ын олон жил сvндэрлэсэн байшин нуран уналаа. Намын толгойд гарах єрсєлдєєнд тэрбээр єєрт нь “орон тоо” олж єгсєн Даш-Ёндон, Багабанди нартай vзэлцсэн юм. Ард нь Гомбосvрэн, Чимид гээд ланжгаруудын дэмжлэг байсан боловч энэ удаа хуниулжээ. Хойтон жил нь тэднийхээ дэмжлэгээр гараад ирсэн дээ. УИХ-д орж ирvvтээ хэлсэн эхний vг нь эртний хонзонт Энхсайханыг огцруулах санал байв. Энхсайханы тухай “Дарангуйлагч” нэртэй илтгэл ч гэх хаашаа, эсээ ч гэх хаашаа єгvvлэл-нийтлэлийг ч чуулганд уянгалуулан сонордуулж байж билээ. Тvvний энэ цогт эсээ бvрэн зохиолынх нь тvvвэрт байдаг болов уу? Хожмын єндєрлєгєєс харахул энэ нь Тvvний єєрийнх нь тєлєвлєгєє л байжээ. Эсрэг талаасаа их ч vгvй бага ч vгvй “13”-ыг сугалах нээлтээ тэгэхэд хийсэн. Vvсгэсэн самууныхаа буянаар 1999 он гэхэд Монгол Улсын бvх шийдвэрийг эцэслэн гаргадаг хvн боллоо. Тvvний зєвшєєрєлгvйгээр энэ оронд юу ч хєдлєхєє болив. Намыг шинэчилж, нурсан байшинг босгож гарлаа. Гитлер 34 онд, Сталин 38 онд, Мао 67 онд намаа шинэчилсэн vлгэрээр. Энэхvv шалгарсан технологиор бол намын хуучин кадруудыг шахан зайлуулж, юу ч мэдэхгvй єсвєр насныхныг гаргаж ирэн орлуулдаг. Ингэхээр хоолонд хvргэсэн эзэн авлагатай, єлсгєлєнгєєс аврагдсан єчvvхэн шавьжнууд єртэй, vvрэгтэй хоцордог юм. Єєрийг нь єргєж гаргаж ирсэн Дашкагийн бvлэг ч, Гооёогийн бvлэг ч гол гаргагдлаа. Шинэ vеийнхнийг цуглууллаа. Єєрт нь дуулгавартай, алсын зорилготой биш алсын шуналтай, гэхдээ гаргаж ирсэн ач буянг нь єєр шиг нь мартчихдаг жудаггvй биш нялхсыг сонгож оллоо. Єєр нэг шалгуур нь шинэчvvлийн оюуны илтгэцvvр нь єєрийнхєєс нь нэлээд доогуур байх ёстой. Єєрєєр хэлбэл хунвэйбин!
Хунвэйбиний арми 2000-2004 онд Монгол орныг тогтолцооны хувьд сvйрvvлж орхив. Тэд хаана л юу яамаар санагдана тэндээ л юу яаж байв. Гаднаас нь харахад гял цал, дотроо бол нуль идээ бээр. Улс орныг ясыг нь цайртал мєлжлєє. Єнєєгийн Монголын тєр гаднаас нь харахад л хэрvvл уруултай муухай харагдаад байгаа болохоос ямар нэг хэмжээгээр хvчний харьцаа тэнцвэртэй учир сайныг хийгээгvй гэхэд мууг хийж чадахгvй, харилцан хяналттай байгаа билээ. Єнєєдєр илэрч байгаа муу муухай болгон чухамхvv тэр он жилvvдэд туссан євчний гадагшилт юм. Хулгай дээрмийнх нь єчvvхэн vзvvр цухуйхад л улс орныг тэр чигээр нь чичигнvvлж байна. Цаашид улам дэлгэгдэнэ, тэр чинээгээрээ л “гоё юм” болно доо.
Ерєнхийлєгч болж намаас албан ёсоор нэр тусгаарласан нь хооллож байсан тогоогоо хєнтєрч, тулгыг нь єшигчих сайхан бололцоог Тvvнд олгов. Гэмт явдал ингэж л дарагдана. Хэн хортой хоол зуурч vлдээсэн нь мэдэгдэхгvй болно. Харин Тvvний гуанзанд орж хооллогсод хордлого аван ээлж дараалан нэг худагтай газар руу эмчилгээнд явна. Материал бvрдvvлэх, онош тодруулах ажлыг харин Тэр чадна. Юун тvрvvн эмчилгээнд явах оноштой хvнийг хойд дvрээрээ тодрууллаа. Эмнэлэг рvv дамнуургаар зєєх хvмvvсээр харин єєрийгєє хvрээлvvлэв. Тэрбээр хойд дvр тодруулахдаа уг хvний авьяас чадвар, тэрбайтугай єєрт нь vнэнч чанараар ч шалгуур хийгээгvй юм. Тэрний тухай хангалттай баримт бvхий сейфэндээ голлон найджээ. Ийм технологи байдаг л даа. Сталин тухайн vедээ Ленинийг мєрдєж баривчлах гэж хєєцєлдєж явсан Вышинскийг хажуудаа авчран хамаг бузраа хийлгvvлдэг байжээ.
Тэрбээр ердийн сурсан зангаараа ойртсон хавьтсан болгоноо гол гаргав. Vvний зэрэгцээ урьд муудсан хvмvvстэйгээ эргэж холбогдон “ЭБ-тэй байхад хvчтэй” хєтєлбєр хэрэгжvvлж эхлэв. Ерєнхийлєгч болсныхоо маргааш намтайгаа салах ёс гvйцэтгэх ёслол vйлдэв. МАХН-ын дарга идэвхтэн (хvний нэр) хадаг барьж, тvvний орлогч Гончигдорж цэцэг єргєв. ЭБ-тэй байхад хvчтэй. Хєєрхєн гэдэг нь! Монголын улс тєрийн голлох хоёр хvчин ингэж шившгээ хутгалаа. Дараа нь тун удалгvй самарч салгаад нэгмєсєн хєгийг нь хєлд нь чирж салбадай болгож орхив. Ингээд хэрvvлийн бузрын тухай эсээ зохиолоо. Намгvй байж болно шvv дээ. Намаар яах юм! Намууд байхаар хэрэлдэнэ, хэрvvлээс бузар vvснэ, vvнээс болж онгоц осолдоно. Одоо нэг нэгээр нь биш бvлэг хамт олноор нь гол гаргаж єгєх ажилтай боллоо. Голын цаана гарчихсан хvмvvсийн тоо сvргийн хэмжээнд хvрэхийн алдад хєєрхийчvvл хоолны хордлого авснаа мэдэрлээ. Эцгээ алахаар заналхийлэв. Гэвч голын цаанаас юу ч хийх юм билээ? Гvvд бай! Чао!
Тvvний хvрээлэлд хэн vлдсэн гээч? Гоомой юм хийсэн хvмvvс. Тvvнд дургvй, гэхдээ нэг худагтай эмнэлэг рvv явалтай нь биш. Оношийг нь тэвэрчихээд буланг нь харуулаад байхаар яах ч юм билээ. Гоомойдчихсон зайлуул амьтас! Гоомойдуулчихсан ч юм уу? Нэр хvнд нь унасан гургалдайтайгаар нийгэмд эзлэх байргvй болно. Эдний тоо намын бага хурал дахь тооллогоор 103 хvрсэн гээч. Гэвч єєрєє байгуулж, хvн нэг бvрээр нь сонгон шалгаруулсан бага хуралд цєєнх болчихлоо. Одоо Их хурлаас єєрийнх нь оролцоогvй шинэ бага хурал бvрдэнэ. Ялагдал мєн vv? 2009 оны сонгуулиар шинэ бага хурлынхан Тvvнийг хаан ширээнд залахаасаа єнгєрлєє. Яах болж байна? Самардана даа. Харж л байгаарай.
Vнэн гоё вариант байна. Энхсайхан саяхан Эрдэнэбаттай хамтарч нам байгуулах гэж байгаагаа зарласан. Энэ бол ердєє л зарлал. Саалиа бэлдэхээр саваа бэлд. Энэ хоёрын арваад хvн дээр “элсний гоомойчууд” болон бас бус хvн нэмэгдэхэд есєн сарын настай сvпэр нам буй болно. Парламент дахь хамгийн том нам. Эдэнгvйгээр юу ч явахгvй. Есєн сарын дараа хєєрхєн бандгар хvvтэй болно. Тєрсєн эцэггvй хvvхэд. Мэдээж хийсэн эцэг байлгvй яахав. Гэхдээ Тэр нь нам бус учир хvvхэд бутчаар бvртгэгдэнэ. Гал дээр гарсан банди. Нэр нь МАХН. Эсвэл Монгол ардын хувьсгалт нам, эсвэл Монголын ардчилсан хєгжлийн нам. Хvv ой хvрээд тєрсєн эцгээ олно. ЭБ-тэй байхад хvчтэй!
Бvтэхгvй вариант бас байнаа. Намын их хурлаар жишээ нь эртний єст Багабанди гарч ирээд арай гэж нурааж байгаа байшинд нь капитал засвар оруулаад босгоод ирвэл яах вэ? Газар vнэд орсон єнєє vед нурсан байшингийн суурин дээр юу ч сvндэрлvvлж болно шvv дээ. Эрдэнэбат бол тэргээ эвддэг бяруу биш. Гоомойчууд єєр шинэ хамгаалалтад орно. Уурандаа тєрийн эргэлт зохион байгуулалтай нь биш. Цэргээсээ олон генералууд нь буу ч барьж vзээгvй саатай мєрдэснvvд. Энд тэнд хэрvvл хийж, тушаал булаацалдаж, хурим чимэглэхээс цаашгvй согтуу толгойнууд. Тэрэнд орвол гадаад харилцааг барьж авсан дээр. Дэлхий даяар ардчилал хєгжvvлнэ. Монголын ардчиллыг хамгаална. Тэднийг МАХН-ын улаан коммунистуудаас зад ємєєрнє. Хvний эрхийн тухай лекц уншина. Сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаална. Очирбат 1993 онд чадсан юм чинь 2009 онд энэ амжилт давтагдахгvй гэж хэн хэлээд байгаа юм? Ардчилал ямар Бат-vvл, Элбэгдоржийн ємч юм уу? Ардчилсан нам бол ардчилсан шvv дээ.
Дээр дурдсан “Ах дvv Кармазовынхан” романы эхэнд Достоевский “Библи” судраас эш авсан нь “Буудайн нэг vр vхэхэд нэгэн амь тасрах боловч тvvнээс мянган амь тєрнє”. Философийн утгаар нь авч vзвэл Тvvний vйлдэл мянган зєвтгєлтэй. Тэрбээр ная гарсан нэгэн хєгшин амийг таслаж байна, гэвч энэ нь шинэ залуу, эрчтэй, єнєє vеийн мянган амь тєрєх нєхцєлийг бvрдvvлж байна. Феодор Достоевский єєрєє эцгийнхээ амийг хєнєєсєн байж магадгvй гэж зарим судлаачид vздэг. Гэвч яаж ч харлуулж муутгаад дэлхий даяараа тvvнийг Гэм, зэмээр нь мэддэг.
Єдрийн сонин.
Дэлгэрэнгүй унших...Wednesday, August 15, 2007
КОМИНТЕРН ГУАЙ МОНГОЛ ДАХЬ НОЁРХЛОО ДАХИН ТОГТООСОН НЬ
Wednesday, July 25, 2007
ЭЛСНИЙ АРВАН ГУРВУУД (Тэдний арван жилийн ойд)
Дээр үед “Элсний арван гурав” гэдэг Зөвлөлтийн кино гардаг байлаа.
Юуны ч төлөө юм бүү мэд байлдсаар байгаад бүгд үхдэг 13 коммунистын тухай эл бүтээл урлагийн хувьд нойль, хүн сонирхохоор юу ч үгүй, тэр үеийн ердийн нэг фанатик мангар кино. Одоогоос яг 10 жилийн өмнө Төрийн эрх барьж байсан Ардчилсан эвслийн дотор 13 эсэргүү гэнэт тодорсныг “элсний арван гурав” гэж нэрлэсэн нь ердөө л эл киноны нэрний тоо таарсантай л холбоотой. Түүнээс тэдэнд ямар ч үзэл суртал, ядaхнаа коммунист ч болохноо чиг баримжаа байгаагүй юм.
Wednesday, July 18, 2007
CОХОР ХҮН ДҮЙВЭЭНЭЭР
1991 онд Ерөнхийлөгч АНУ-д айлчлах боллоо.
Төрийн тэргүүн Номхон далайн бүлээн усанд хөлөө дүрж жаргахаар явах гэж байна гэж нэг өвчит нь үг гаргалаа. Уг нь улс орон нээгдсэн тэрхэн үед Америктай ойртох нь нэн чухал асуудал байв. Гэтэл мөнөөх бүлээн усанд дүрэгдэх учиртай хөлний асуудал манай нийгэмд хамгийн хурцаар тавигдах нь тэр. Мөн тэр үед мал хувьчлах тухай яригдан Засгийн газраас шийдвэр гаргадгийн толгой дээр “хэрэв мал хувьчилбал энэ өвөл Улаанбаатарын тагтан дээр хамаг мал овоорон хойтон бид 12 сая малтай хоцрох ба хоёр жилийн дараа хувхайрна” гэж үнэхээр энэ асуудлыг мэддэг болов уу гэмээр нэгэн баатар дарга лүндэгнэлээ. Хэрүүл амнаас айгаад “малчид өөрснөө мэдэг” гэдэг хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргах нь тэр. Бүх хүнд гадаад паспорт өгөх Бат-Үүлийн санааг Монголыг хүнгүйжүүлэх гэсэн хорон төлөвлөгөө гэж нэрлэснээс болоод энэ асуудал жилээр хойшилсон. Тэгээгүй бол дэлгүүр арай л эрт бараагаар дүүрэх байлаа. Хэрэвзээ “хувьчлал угаасаа буруу” эсвэл “хувьчлал буруу хийгдэж байна” гэж орилолдоод, шахаад, үүнээ бүр философи болгоогүйсэн бол 1992-96 онд хувьчлал бүр зогсчихгүй байх байлаа. Хэрэв тэрхүү алдагдсан дөрвөн жилд хувьчлал үргэлжлээд дууссан бол өдгөө бид арай л дээгүүр түвшинд оччих байсныг мөр зэрэгцэж явсан олон орны туршлага харуулж байна. “Газраа хувьчилбал улс орон шууд л сөнөчихдөг юм” гээд арав гаруй жил хойш нь чангаагүй бол ядахнаа л өдийд газрын луйварчин хулгайч нар арай цөөн байх байсан ч юм билүү? Нийгмийн хөгжлийг хойш чангаасан энэхүү хорон үйлдлүүдийн төлөө хэн хариуцлага хүлээсэн бэ? Хэн ч үгүй. Нийгмээрээ хохироод л өнгөрсөн. Казиногийн гэгч хэрэг бол бүр шог. Олж болох байсан мөнгийг тооцсон хүн байна уу? Хувь авсан нь казинотой болно гээд, хувь аваагүй нь устгана гээд хэрэлдэн гүйж яваа одоогийн хэдэн шаарыг нийгэм харж өөрийнхөөрөө дүгнэж л байгаа байх. Тус болгоных нь тайлбар л янзтай. Ард түмнээ өмгөөлж яваа юм гэнээ.
Хөдөлмөрийн хуваарь гэж нэг чухал юм бий. 230 жилийн өмнө Адам Смит зөвхөн зүү хийхэд 18 төрлийн хөдөлмөрийн хуваарь байгааг тоолжээ. Хөдөлмөрийн хуваарь гээч юм огт мэддэггүй, айл болгон “бүх юмтай”, бүгдийг нь өөрөө мэдэж хийдэг нүүдэлчний нийгэм монголчуудын хувьд хэдийнэ улиран одсон. Мөнгөтэй болонгуутаа өөртөө нэг дунд сургуультай, бас нэг дээд сургуультай, эф эм, зурагт, сонин тус бүр ажиллуулдаг, бас дэлгүүр, ресторантай, барилга барьдаг, хэвлэл хариуцдаг, алтны болон бусад уурхай тус болгонтой, өөрөөр хэлбэл урьдынхаар бол подхийсэн нэгдэл, сангийн аж ахуй шиг универсал бизнесмэнүүдтэйгээр манай нийгэм аль зэрэг хурдтай урагшлах вэ? Бидэнд мэддэггүй юм алга, харин чаддаг юм л бараг үгүй шив дээ. Үүний оройн дээд жишээ нь Төр юм. Оролцохгүй, мэдэхгүй юм гэж үгүй мөртөө бүтээж байгаа юмгүй. Тийм сүрхий үзмэрч төлөгч юм уу гэхээр Төрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа гарууд нь нийгмийн шигшээ шаарнууд.
Мөнгө олох амархан, зарцуулахад л ухаан хэрэгтэй. Төр татвараар дамжуулан дорхноо мөнгө цуглуулдаг. Харин зарцуулах болохоороо бүхнийг мэддэг, урьдчилан хардаг өөрсдийн увьдаст маш итгэлтэй. Гэтэл орчин үеийн ертөнцөд Төрийн мөнгө зарцуулах ажлыг хувийн мэргэшсэн зөвлөх компаниуд гэрээ контрактын дагуу гүйцэтгэдэг юм байна. Засгийн газрын бодлого чиглэл тодорхойлох, батлан хамгаалах зэвсэг техникийг хаанаас ямрыг худалдан авах, ард түмэнд эмнэлгийн ямар менежментээр үйлчлэх, уул уурхайд аль компанийн хөрөнгө оруулалтыг авах, тэдэнтэй ямархуу байдлаар гэрээ хийх, аудитыг хэнээр хийлгэхийг мэргэшсэн зөвлөх компаниуд гүйцэтгэнэ. Тэднийгээ эргэж шалгах, шан харамжийг нь яаж тогтох, хариуцлагыг хэн хичнээнээр хүлээх нь өдгөө нэгэнт тогтсон шалгууртай, өөрийн стандарттай болжээ. Хөдөлмөрийн хуваарь. Манайд одоо хувийн томхон банк, компаниуд ч ийм аргад шилжжээ. Төрийг бол харин юу ч хийж мэдэхгүй мөртөө юу ч хийж мэдэхээр хүмүүс хэний ч зөвлөлгөөгүйгээр цээжний пангаараа удирдана.
Олон улсын жишгээр нэгэнт тогтсон болгоныг үгүйсгэж, ард түмнээ өмөөрч байгаа маягаар өөртөө өчүүхэн унац хайгсад Төрийн хар тогооноос хальж улс төрийн нам, олон нийтийн байгууллага, иргэний гэгдэх хөдөлгөөнүүд, улмаар даамжран хүүхэд залуучуудад халдварлав. “Тогтвортой байдлын гэрээ” гэж хаана ч байдаг, байх ёстой хөрөнгө оруулалтын нөхцөлийг хадны мангаа болгон орилолдож улам гааран хөгжиж байна. Ийм нөхцөлгүйгээр хаанахын ч хөрөнгө оруулалт Монгол руу зүглэхгүй. Энэ нь ердөө л одоо үйлчилж буй хууль цаашид тогтвортой байна л гэсэн гэрээ шүү дээ. Монголын хуулиар 20 саяас дээш долларын хөрөнгө оруулсан тохиолдолд хийгддэг. Төмөртийн цайрын орд нь гадаадын хөрөнгө оруулалт биш, гадны зээлээр Монголын эрх мэдэлтнүүд луйвар хийсэн гэдэг бол тусдаа асуудал. Үүнд тогтвортой байдлын гэрээ үйлчлэх ёсгүй нь нэг тусдаа асуудал, ер нь үнэхээр орж ирж буй хөрөнгө оруулалтад заавал гэрээ хийгдэх ёстой гэдэг нь дахиад тусдаа асуудал. Бороо гоулд гэрээ хийж байх үед алтны 10 хувийн онцгой татварын хууль үйлчилж байсан. Гэтэл үүнийг өмнө хийгдсэн гэрээ хугацааны хувьд хүчингүй болсон 2001 онд зориуд УИХ-аар 10 хувийн татварыг хүчингүй болгуулж байгаад (бодвол авлига хахуулиар) хөрөнгөө оруулж ирсэн. Үүнийг хүчинтэй мэтээр луйвардсанаас болоод улс өдгөө 100 сая доллараар хохирчихоод явна. Гэхдээ энэ бол гадаадын хөрөнгө оруулалтад тогтвортой байдлын гэрээ хийж болохгүй гэсэн үг ерөөсөө биш, Бороотой урьд хийсэн гэрээ хууль зүйн хувьд хүчингүй гэж л заргалдах ёстой баймаар.
Одоо Оюу толгойд тогтвортой байдлын гэрээ хийхгүй хэмээн ард түмнээ өмөөрөгсөд мөн олширч байнаа. Бусдын асар их мөнгийг оруулж ирчихээд дуртай цагтаа татвараа нэмж, дуртай цагтаа улсад хураагаад авчих санаатай юмаа даа. Тийм тэнэг хорвоо дээр байдаггүй юм. Бусдын ухаанд биш өөрийнхдөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнээс болоод хөрөнгө оруулалт зогслоо гэж бодъё, өчүүхэн хувь шан өөртөө унагах гэж ард түмнээ өмөөрөгсөд эцэст нь хариуцлага хүлээх үү? Казиногийн хууль оруулсныхаа төлөө амиараа хохирсон нэгнээс ядахнаа уучлал ч гуйсан хүн алга байна шүү дээ. Одоо Оюу толгойн гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурахгүй, харж л байгаарай. Яагаад гэвэл тэрээр өөрийн ирээдүйг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хавьцаа харж байгаа. Сонгуулийн компанийн үеэр элдэв дэмий яриа гарвал төвөг. Тэрэнд орвол “Гадаадын компаниуд манай орныг мөлжих гээд байхаар нь би тас зөрөөд шууд л огцорч орхисон” хэмээн эх оронч, ард түмэнч царайлбал өөрт нь ашигтай. Уг нь энэ гэрээг олон улсад зөвшөөрөгдсөн зөвлөх компани хийсэн. Засгийн газрыг төлөөлж нэг, хөрөнгө оруулагчдыг төлөөлж нэг зөвлөх компани хоорондоо хэлцэл хийсэн нь яг л олон улсын норм жишиг. Тэд хөдөлмөрийн хуваарийн дагуу үүндээ мэргэшсэн, хийснийхээ төлөө шударгаар шан харамжаа авч байгаа ажлаа мэддэг хүмүүс. Монгол Улсад хожоотой, хөрөнгө оруулагчдад ашигтай. Харин хэлцэл дуусангуут Монгол Улсад хохиролтой болчихлоо хэмээн эх оронч, ард түмэнч нар дуу дуугаа авалцан түрлэг нэмцгээнэ. Юу мэддэг, ямар маркетинг, менежмент ойлгодогтоо тэгж байгаа юм бол? Хэдэн зуун метрийн гүнд байгаа зэсийн баяжмалыг Лондонгийн биржийн цэвэр зэсийн үнээр үржүүлж л үзсэн байх даа. Ингэхэд нэг их хөдөлмөр орохгүй, тооны машинтай байхад л хангалттай л даа. Дараа нь орилно. Ингэхэд цагаан хоолой л хангалттай, үүнд нарийн байтугай бүдүүн мэргэжил ч хэрэггүй. Дараа нь нураана, сүйтгэнэ, унтраана. Ингэхэд ичдэггүй, маргаашаасаа санаа зовдоггүй, жудаггүй л байх хэрэгтэй. Тэгээд хэсэг баатар царай гаргаж олны үзмэр болно. Дивтаат болох юм байх даа. Хожим харин бүлх залгичихсан юм шиг чимээгүй болно. Казиногийн хууль хүчингүй болгоход орилж байсан тэрхүү хүчирхэг, эх оронлог, ард түмэнлэг сайхан хүнгэнэсэн хоолойнууд өнөөдөр хаачсан бэ?
www.sonin.mn
Дэлгэрэнгүй унших...
Saturday, June 30, 2007
Алган дээр буусан дэлхий
Одоогоос таван зууны тэртээ Фэрдинанд Магэллан дэлхий тойрохоор гарчээ. 241-үүлээ явсан байна. Гурван жилийн дараа гарсан газрынхаа эсрэг зүгээс ердөө 17-уулаа буцаж ирж. Тэдний дунд ахмад Магэллан байсангүй, галт зэвсгийн давууг Филиппиний арлын зэрлэгүүдэд харуулах гэж яваад нум суманд харвуулж үхсэн аж.
Өнөөдөр тэрхүү зэрлэгүүдийн удам болох ердийн нэг филиппин бизнесмэн Дели, Станбул, Парис, Вашингтон, Сиатл, Хонолулуд ажил хэргийн уулзалт хийчихээд долоо хоногийн дараа ниссэнийхээ эсрэг зүгээс гэртээ эргээд ирэхэд хэн ч гайхахгүй. Зам туулах нийт хугацаа нь ердөө 30 орчим цаг л болох байх. Тэрээр өөрийн энэхүү техник технологийн дэвшил ашиглаж байгаагаа хэнд ч гайхуулж чадахгүй, учир нь ердийн ийм зүйлд хэн алмайрах билээ. Энэ аялал түүнд амь насаа байтугай хуруугаа шалбалах ч эрсдэл дагуулахгүй.
Багадаа би Артур Кларкийн зөгнөлийг унших дуртай байлаа. XXI зуун гэхэд дэлхийн номын сантай болно гэсэн зөгнөл их сонирхол татдагсан. Дэлхийн номын сан гэхээр нэг их том байшин байх юм уу, эсвэл дэлхийн бүх хэвлэмэл материал нэг цэгт цуглах юм уу? Өнөөгийн интернэтийн тухай төсөөлөл Кларкт аль дөчөөд оны үед байгаагүй байх. Гэтэл интернэт бол дэлхийн номын сантай зүйрлэшгүй аугаа юм. Энэ дотор бүх дэлхий багтчихна. Өөрөөр хэлбэл, хорвоо тэр чигээрээ алган дотор багтчихлаа гэсэн үг. Одоогоос хорь гаруй жилийн өмнө Олвин Тофлэр Эрх мэдлийн шилжилт гэж шуугиантай ном бичсэн. Тэнд эрх мэдлийг буу, мөнгө, мэдээлэл гэсэн гурван хэлбэрт хадгалагддаг гэсэн ба биендээ хэрхэн чөлөөтэй шилжих чадвартайг өгүүлдэг. Өнөөгийн алганд багтсан дэлхийн мэдээлэл хүн бүхэнд хүртээлтэй болчихлоо. Ухаад, ангилаад, олоод, системлэж чаддаг л юм бол ёоз ёозын мэдээлэл бүгд өмнө чинь.
Дээр жишээнд өгүүлсэн мөнөөх филиппин эр тэр олон хотоор хэсэж онгоцонд ядарч явах ч хэрэгцээ үгүй болсон. Интернэт нь мэдээлэл солилцдог төдий зүйл биш. Үүгээр явагдаж буй худалдаа дэндүү том хэмжээнд хүрлээ. Өөрийг нь хөлслүүлж ажиллуулж буй эзнээ хэзээ ч хараагүй мөртөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг явдал ердийн зүйл болжээ. Америкийн олон бизнес эрхлэгчдийн нарийн бичгийн дарга нь Энэтхэгт байна, учир нь цагийн зөрүүтэй, хэлний бэрхшээл байхгүй учраас тэр шүү дээ. Бараа төдийгүй төрөл бүрийн үйлчилгээг интернэт санал болгож байна. Олон улсын хурал уулзалтыг мөн л ийм байдлаар хийдэг болчихсон.
2003 оны Британика тольд нанотехнологи гэсэн үг алга. Гэтэл ердөө сүүлийн гурав дөрөвхөн жилийн дотор нанотехнологи хүмүүсийн өдөр тутмын амьдралд бүх талаас нэвтрэн орлоо. Арвын хасах есөн зэрэгт буюу молекулын түвшинд хүн үйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн багтаамж хязгааргүй болж буй хэрэг. Хамгийн бүдүүлгээр хэлэхэд ийм түвшинд хийгдсэн хантаазыг ямар ч сум нэвтэлж чадахгүй нь. Цаашлуулах юм бол шатрын дэлхийн аварга тэр улсын тэр хүн гэгдэхээ болиод тэр компанийн тийм загварын компьютер нөгөө компанийн компьютерт дэлхийн аваргаа алдлаа гэх болж. Нэг үгээр хэлэхэд амьдралын норм хэмжээ байтугай утга учир ч өөрчлөгдөж байна. Хүнийг өөрийг нь канондоод хувилчиж болж байгаа болохоор өдгөө хүртэл хүний ертөнцийн мөрдөж ирсэн ёс суртахуун, ёс зүй, гэр бүл гэсэн ойлголтууд хэрхэн өөрчлөгдөх, ерөөс өөрчлөгдөх нь зөв үү гэх мэтийн мянган асуулт гарч ирнэ. Хүний соёл иргэншил мянга мянган жилийн турш байгалийн нууцыг нээж түүнээ өөртөө ашиглаж иржээ. Гэтэл 1980 оноос биотехнологийн салбар шинээр буй болж Бурхны бүтээснийг засварлаж эхэлсэн юм. Байгаль дээр огт байдаггүй организмууд байгалийн бус аргаар буй болж эхэллээ.
Наяад оны дундуур капитализмтай өрсөлдөж байсан коммунист орнууд шинжлэх ухааны таван салбарыг онцгойлон авч үзээд тэргүүлэх чиглэлээр зарласан билээ. Энэ таваас Монгол Улс биотехнологийг өөрийн гол анхаарах чиглэл гэж үзэхээр болов. Монгол Улс ч юу байхав улс төрийн товчоо л доо. Учир нь био гэхээр амьд амьтантай холбоотой байж таарна, Монгол бол авахаас олон малтай гэж бодсон энгийн тооцоо. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрлөө. Биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувийг АНУ, арав, арван хувийг нь Япон, Европ тус бүр атгаж байна. Учир нь биотехнологи нь дэндүү өндөр технологи, нарийн шинжлэх ухаан. Гэхдээ өдөр тутмын хэрэглээнд хавтгайран дэлгэрсэн эд. Нөгөө хөгжүүлж баллах төлөвлөгөө гаргаад байсан бид олигтой хэрэглэгч ч болж чадаагүй л явна. Бусад салбараа больё гэхэд орчин үеийн Монголын анагаах ухаан, мал аж ахуй, газар тариалан биотехнологийн ололтоос мөн ч хол явна даа.
Сүүлийн үед нанотехнологи буй болсонтой холбогдуулан дааж давшгүй мөнгө нэхэгчид олширч байна. Нэгэн өвгөн нанотехнологи үйлдвэрлэл хөгжүүлэх гээд мөнгөний гачаалд орчихсон явна, мань хүн тавиад оны үед оюутан байхдаа л биотехнологи нь хөгжин төгөлдөржсөний дараа нанотехнологи араас нь явна гэж бодож байсан чинь амьдрал дээр нано нь урд нь гарчиж гэнэ. Нанотехнологи гэдгээ молекулын завсраар хий шахчихдаг маягтайгаар тайлбарлаадах шиг болсон шүү. Үнэндээ бид хөгжүүлэгч, санаачлагч, бүтээгч байх бололцоогүй. Үүнд дэндүү их мөнгө, туршлага, боловсон хүчин, технологийн чадвар шаардлагатай. Бид шинжлэх ухаан технологийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалттай. Сайн хэрэглэгч болохын тулд юун түрүүн боловсрол мэргэжлийн сургалтанд яаралтай хамрагдах ёстой юм. Өдгөө Монголын залуу үе компьютер технологийн муугүй хэрэглэгчид болж чадаж байна. Иймээс ч бэлэн деталиуд цуглуулаад made in Mongolia электрон төхөөрөмж угсрах нь төдий л гайхалтай зүйл биш болжээ.
Тоон систем амьдралд нэвтэрснээр бүхэл бүтэн хувьсгал гарлаа. Дижитал ардчилал ч гэж ярьж байна. Кино, клип хийх нь хөрөнгө мөнгөний болоод технологийн хувьд бүхэнд хүртээлтэй хялбар зүйл болчихлоо. Тийм л сүрхий юм бол, хорвоод хосгүй авьяас чинь мөнгөнөөс болоод боогдоод байдаг байсан юм бол одоо чадлаа үз л дээ. Дэлхий өмнө чинь тавган дээр тавиастай байна. Залуу найз аа замд гараачээ, заавал тийшээ хамтдаа явцгаагаач ээ.
Эдгээр асуудлын тухай Дэлхий хавтгай хэмээх шуугиан тарьсан номыг Томас Фридман бичжээ. Энэ ном гарсан даруйдаа хэдэн саяар борлогдож хэл болгонд орчуулагдав. Нэгэнт дэлхий “хавтгай” болчихсон болохоор дорхноо монгол хэлээр бууж уншигч таны гарт очиж буй нь энэ. Энд дэлхий биет утгаараа хавтгай болчихсон тухай биш тавган дээр тавьчихсан юм шиг бүгдэд хүртээлтэй болсон тухай өгүүлсэн билээ. Ингэхээр “тэгшхэн дэлхий” эсвэл “алган дээр буусан дэлхийн” тухай өгүүлээд буй хэрэг. Өнөөдөр оцон шувуунаас өөр амьтангүй Антарктид тивд цахилгааны зөөврийн эх үүсвэр тавьж байгаад компьютерээр интернэтэд орон мөнөөх тэгшхэн тавагнаас дуртайгаа авах бололцоотой. Харин ингэхийн тулд оцон шувуу биш хүн, хүн хүндээ технологийн дэвшил ашиглаж чадахуйц боловсролтой хүн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хавтгай дэлхийн тавцан дээр өрөгдсөн жимс амьд организм болгонд хамаатай зүйл биш. Боловсролгүй, технологи эзэмшээгүй нэгэнд дэлхий бөөрөнхий хэвээрээ байгаа.
Өдрийн Сонин
2007 оны 06-р сарын 13
Дэлгэрэнгүй унших...
Thursday, June 14, 2007
БААБАР: Нас л хvрдэг юм бол их зvйл хийхээр тєлєвлєсєн
Баабарын “Тэнхлэг Зууч” сэтгvvлд єгсєн ярилцлагыг товчлон нийтэллээ.
-Та хэр зоригтой хvн бэ. Таны бичсэн нийтлэл эрх мэдэл, хєрєнгє мєнгєтєй хvмvvсийн дургvйцлийг тєрvvлэхvйц санагддаг. Та айдаггvй юу?
-1978 онд Солжницын Худал хуурмаггvйгээр амьдрах нь гэдэг зохиолыг орчуулаад гар бичмэлээр тарааж байж баригдаад хэрэгт орж байсан. Тэр vед vйлчилж байсан хуулиар намайг буруутгадаг нь тэр vедээ зєв байх л даа. Гол нь би залуугаасаа чєлєєт сэтгэлгээний vзэл бодолтон байсан хэрэг. 1990 оны хувьсгал ийм бололцоо гаргасан учраас би єєртєє эрх чєлєє олох гэж л оролцсон юм. Би vзэл бодолтой байх, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэхийн тєлєє л тэмцсэн. Тэрнийгээ ч олсон. Одоо юунаасаа айдаг юм. Бvх насаараа шахам тэмцэж олсон тэр эрх чєлєєнєєсєє одоо би татгалзах гэж vv.
Шашин шvтэх, нэр тєрєє хамгаалах гээд олон эрх чєлєєний тухай ярьдаг. Яг нарийн ангилаад тєстэйг нь нэгтгээд vзэх юм бол хоёрхон л эрх чєлєє байдаг юм шvv дээ. Зєв тодорхойлж чадах юм бол. Эхнийх нь хvн єєрийн vзэл бодолтой байх. Шашин шvтлэг, итгэл vнэмшил, хvмvvжил энэ тэрээсээ хамаараад хvн ямар ч vзэл бодолтой байж болно. Хvн єєрийн vзэлтэй байх эрх гэж томъёолно. Хоёр дахь нь єєрт буй vзэл бодлоо гадагш гарган илэрхийлэх эрх чєлєє. Yг хэлэх, эвлэлдэн нэгдэх, эсэргvvцлээ тайван байдлаар илэрхийлэх, хэвлэн нийтлэх гэх мэт. Харин vзэл бодлоо илэрхийлж байна гээд бусдын эрх ашгийг хєндєж болохгvй. Миний vзэл бодол энэ гээд бусдыг зодоод унаж болохгvй биз дээ.
-Таны нийтлэлд дурдагдаж буй хvмvvс жирийн сэтгvvлч биш Баабар бичээд байгаа болохоор танд халдаж чаддаггvй юм шиг ...?
-Манайд эрх чєлєєний ойлголт бvрэн тєлєвшєєгvй байна л даа. Хоёрт, єєрийгєє илэрхийлж байна гээд хvнийг их гvтгэж байна шvv дээ. Энэ чинь эрх чєлєєгєє илэрхийлж байгаа хэрэг биш. Нэг талаас эрх чєлєє хязгааргvй. Гэхдээ нєгєє талаас бусдын эрх ашиг гэсэн хязгаар бий. Фридман их гоё тодорхойлсон байдаг юм. “Чи гараа чєлєєтэй сунгаж болно. Харин сунгасан гар чинь бусдын эрvvнд хvрэлгvй зогсч байх ёстой. Yvгээр л таны эрх чєлєє хязгаарлагдана” гэж. Тэгэхээр хvн гvтгэх, хvний нэр тєрийг сэвтvvлэх, зориудаар доромжлох зэрэг нь бусад хvний эрх ашиг руу орчихно шvv дээ.
-Тэгэхээр танд баримт байгаа болохоор уу?
-Бий. Байгаа болоод л бичдэг. Би бичсэн vг, цэг, таслал бvрийнхээ тєлєє хариуцлага хvлээнэ. Хэрэв бичиж байгаа нь энэ гээд бусдын эрхэнд халдсан бол хуульд заасан хариуцлагаа vvрнэ. Ер нь бvгд л тийм л байх ёстой. Бичиглээч нэрээ нууж болохгvй. Хvний нэрээр бичиж болохгvй. Чєлєєт ардчилсан нийгэм гэдэг чинь хvн болгон єєрийнхєє vйлдэлд хариуцлага хvлээж байх ёстой.
-Гэхдээ таны бичсэн зvйлээс чинь болоод хяхаж хавчиж байсан тохиолдол байгаагvй гэж vv?
-Тиймэрхvv зvйл алхам тутамд гардаг. Гэхдээ тэр нь дургvйцэл, vзэн ядалтаар илэрдэг. Шуудаар халдахгvй л дээ. Надад хамаагvй халдах хэцvv шvv дээ. Уг нь бол ардчилсан нийгэмд хvн болгон ийм эрхтэй. Гэтэл тэр эрхийг жишээ нь би эдэлж чадаж байхад олон бичигчид чадахгvй байна.
-Та Сангийн сайдын албан тушаалыг авахдаа ард тvмний ємнє хvлээх хариуцлагаас айж байсан уу?
-Хариуцлагыг нь ухамсарласан болоод л авсан байж таарна даа. Тэр албанд очоод Монголын шилжилтийн vеийн эдийн засгийн хамгийн тvлхvvр асуудлын нэгийг шийдэж чадсан. Би санхvvгийн системийг зассан. Шилжилтийн эдийн засагт хамгийн тvрvvнд хийх ёстой зvйлийн нэг бол санхvvгийн системийн шинэчлэл байдаг юм байна. Бид vvнийг 1990 онд хийгээгvй. 1991 онд банкны системийг хоёр шатлалтай болгож хаячихаад тэр чигээр нь орхисон. Ингээд л дандаа улсын мэдлийн арилжааны банкууд vvссэн. Бvгд дампуурсан даа. Аргагvй шvv дээ улсынх юм чинь. Зєвхєн тэндээс 1996 он хvртэлх хугацаанд 100 орчим сая доллар огт сураггvй алга болсон. Энэ бvхнийг би нэр тєрєєрєє дэнчин тавьж байж зассан, бvрэн цэвэрлэсэн. Ингээд 2000 онд дараагийн Засгийн газар бvрэн цэвэрлэгдэж, эрvvлжсэн банк санхvvгийн системийг гардаж авсан шvv дээ. Єнєєдєр хэн нэг нь банкин дээр гvйж очоод “хєгшєєн, танайхаас хэдэн тєгрєгийн зээл авчихъя. Єєрт чинь 10 хувийг нь бэлнээр єгнє” гээд яваад бvтэх vv, vгvй юу. Тэр vед чинь хавтгай тийм байсан шvv дээ. Би тэрнийг зассан. Улсын мэдлийн бараг хамгийн сvvлчийн банкин дээр луйвар гарсан байсныг илрvvлж хариуцаж байсан хvмvvсийг нь цагдаад єгсєн. Єнєєдєр шилжилт, шинэчлэлийг хэрхэн хийсэн тухай хэд хэдэн номонд миний хийсэн зvйлийг амжилтын жишээнд оруулж бичсэн байдаг юм. Сурах бичигт хvртэл орсон. Монголд байсан буруу євчтэй тогтолцоог ингэж шинэчилж, эрvvлжvvлсэн байна гээд. Тийм учраас би vvнийг єєрийн амьдралд хийсэн нэг том бахархал гэж боддог. Би хэчнээн ч удаа гvтгvvлж, хараалгуулж, загнасан ч гэлээ эцсийн бvлэгт эцсийн vр дvн л хэрэгтэй шvv дээ. Эцсийн vр дvнд бол би энэ улсад сайн л юм хийж єгсєн. Улсын мэдлийн арилжааны банк байж болдоггvйн сvvлийн жишээ одоо шуугиад байгаа Хадгаламж банк байна шvv дээ.
-Та нэг ярилцлагандаа “Улс тєрийн ажилд нэг хэсэг оролцож явлаа. Одоо бараг улс тєрєєр оролдохгvй дээ. Харин би Монголын улс тєрд vлдэхvйц юмаа хийсэн” гэж хариулсан байсан. Монголын улс тєрд vлдэхvйц юм хийсэн гэдэг нь банкны системийн шинэчлэлийг хэлж байна уу?
-Yvнээс ємнє чєлєєт, ардчилсан нийгмийг бий болгоход би олон зvйлийг хийсэн, 1990-1993 онд Монголын социал демократ намын анхны дарга байсан. УИХ-ын гишvvн байхдаа Монголын батлах хамгаалах тогтоцыг єєрчлєн шинэчлэх ажлыг удирдаж хийсэн. Цэргийн номлол, батлан хамгаалах зарчим маань vндсээрээ єєр болсон шvv дээ. Хvйтэн дайны vеийн сєргєлдєгч хоёр хvчний нэгнийнх нь хавсрага байсан тогтоц номлол vндсээрээ єєрчлєгдсєн хэрэг.
-Та Сангийн сайд байхдаа “Тєрийн махны машин ажиллаж эхэллээ” гээд хvмvvсээс бэлгэнд авсан эд зvйлсээ хураалгаж байсан. Тухайн vед тэр vйлдлийг харахад жаахан хэтрvvлж буй мэт санагдаж байсан л даа. Та тэр vйлдлээрээ юуг хэлэх гэсэн юм бэ?
-Хэтрvvлсэн юм байхгvй хvмvvс намайг нэг муу vзэг буцааж єгсєн, энэ тэр гэж ярьдаг. Тэр vеийн ханшаар би хоёр сая тєгрєгийн зvйлс улсад тушаасан. Би энэ vйлдлээрээ бусдыг уриалсан юм. Бидэнд дагаж мєрдєх ёстой хууль байна. Цалингаасаа хэтэрсэн бэлэг авбал буцааж єгєх, эсвэл илvv гарсан хэмжээний тєлбєрийг нь улсад тушаах хvчинтэй vйлчилж байгаа хууль бий. Яагаад энэ хуулийг хэн ч биелvvлдэггvй юм бэ. Ерєнхийлєгч, Ерєнхий сайд авсан бэлгээ улсад тушаалаа гэж ер сонсоогvй юм байна.
-Польш, Орос, Английн сургуульд ямар шугмаар суралцаж байсан бэ? Хувиараа юу эсвэл?
-Улсын зардлаар сурч байсан. Харин Англид нэг сангийн зардлаар сурч байсан юм.
-Дээрх улс орнуудад сурч, амьдарч, хvмvvстэй харилцаж, ном сонин уншиж, зурагт, кино vзэж байсан нь таны хошин шогийн мэдрэмжийг хєгжvvлсэн байх л даа.
-Хєгжvvлэлгvй яахав. Англичууд бол хар хошин шог (black humour) сайтай хvмvvс. Тэдний дээр гарах хvмvvс бол ганцхан жvvдvvд. Америкт жvvдvvдийн хошин шогийн бие даасан суваг байдаг. Англи хэлээр гардаг. Гэхдээ тун цєєн хvн vзнэ. Учир нь онигоог ойлгохгvй байх нь тухайн хvнд гvн эмзэглэл тєрvvлдэг байна л даа. Харин ойлгож чаддаггvй хvмvvс нь маш амтархан vздэг. Зэрэгцэж суугаа хоёр хvний нэг нь учиргvй инээгээд байхад нєгєєх нь инээхгvй бол дутуу тєрчихсєн юм шиг санагдана шvv дээ. Англичуудын хошин шогийг германчууд ойлгодоггvй. Тvvхэндээ германчууд байлдаад Английг нэг ч дийлж vзээгvй. Герман эдийн засгийн чадавхиараа Англиас илvv гарсан ч ядаж онигоог нь ойлгодоггvй. Yvнээсээ болж германчууд англичуудаас дутуу тєрчихсєн юм шиг тийм эвгvй байдалд ордог байна л даа. Ихэнх улсуудад герман чууд их дээрэлхvv шvv дээ. Гэтэл Англичуудаас нэг л гэрэвшиж, нэрэлхсэн шинжтэй байдаг.
-Таныг тvvхч гэдэг. Зохиолчийн vзэл бодол шингэсэн бvтээл, он цагийн дарааллаар бичсэн бvтээл хоёрын ялгаа юу вэ?
-Тvvх ихэнх тохиолдолд он цагийн дарааллаар бичигдэж ирсэн. Хятадын тvvх маш олон мянган жилийн уламжлалтай. Бичиг vсэгтэй болсон цагаасаа тєрийнхєє тvvхийг бичиж эхэлсэн улс. Тэр тvvх нь дандаа хронологи маягаар бичигдсэн байдаг. Харин тvvхийн баримтад тvшиглэж дvн шинжилгээ, анализ, судалгаа хийж тэдгээр баримтын учир шалтгааныг тайлах, таамаг дэвшvvлэх нь хронологиос ондоо. Анх Монголын тvvхийг Персийн Рашид Ад Дин ийм хэлбэрээр бичсэн байдаг. Ер нь тvvнийг универсал тvvх бичлэгийн эхлэлийг тавьсан гэж vздэг. Дараа нь Арнольд Томби, тvvний дараа Германы Освальд Шпэнглер гэдэг хvмvvс тvvхийг шинжлэн ухаанжуулж, тvvхийн логик гэдгийг бий болгосон. Иргэншил гэж ийм юм, иймийг нь соёлд хамааруулна гэх мэт ерєнхий нэг загварт оруулж єгсєн. Улмаар тvvх цааш бичигдэхдээ бичлэгийн хэлбэр нь єєрчлєгдєн хувирч, хvн тєрєлхтний тvvхийн логиктой уялдаад, бичлэг нь уран сайхны хэлбэртэй болоод явчихсан юм.
Надад их олон тvvхчид гомддог юм. Би чинь биохимийн мэргэжлийн хvн. Шашныхан, тvvхчид, эдийн засагчид, хуульчид намайг єєрсдийнх нь эзэмшсэн сайхан мэргэжлийг нь булаагаад авчихлаа гэж гоморхдог. Яг vнэндээ бол тэгээд байгаа юм биш. Дээр дурдсан судлалууд бvгд нийгмийн шинжлэх ухаан. Хууль гэхэд л дотроо эрvv, эрх, ємгєєлєл гээд зєндєє задарна. Гэтэл эрхийн шинжлэх ухаан нь ерєнхий тєвшиндєє эдийн засаг, логик, социологигvйгээр цогц болж чадахгvй. Yvнээс гадна эрх зvй бол урлаг. Энэ бvгд чинь нэг талаасаа философийн судлал болж байгаа юм. Аливаа нийгмийн шинжлэх ухааныг философи єнцгєєс нь харж чадахгvй бол тєгс болж чадахгvй. Нэг vгэндээ хууль чинь эргээд философи болдог байхгvй юу. Монтэскю “Хуулийн амин сvнс” гэж алдарт бvтээл туурвисан. Тэр философи бичсэн болохоос биш хvн зодвол тэдэн жилээр шийтгэх нь зvйтэй, эсвэл ємгєєлж байгаа компанидаа тэгж хандаарай гэх мэт юм бичээгvй шvv дээ. Хуулийн амин сvнс нь философи. Тэгэхээр Монтэскюг хуульч гэх vv философич гэх vv. Гэтэл энэ хорвоо дээр философичийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль хаана ч байхгvй. Их л бодож философийн багш бэлтгэдэг. Гэтэл философи гэдэг маань хvнээс тєрж бий болдог юм. Би тvvхийг бичихдээ хууль, тvvх, эдийн засаг гэх мэт нийгмийн шинжлэх ухааныг философи єнцгєєс нь харж ерєнхийлєн буюу том зургаар нь холбож, тvvхэн vйл явдлын хоорондын холбоо, логикийг судлаж, ямар байсан, ямар байх ёстой байв, ямар алдаа байж вэ гэдэг талаас нь бичдэг болохоос биш архивт ороод л “Аан ... ийм юм болсон юм бий” гээд л байгаа юм байхгvй шvv дээ. Архивт байгаа баримтуудыг аваад дэс дараалал, замбараа, логиктой болгоно гэдэг чинь шал єєр ажил. ХХ зууны хамгийн том философичдын нэг Карл Поппер гэж хvн байлаа. Онолын физикч хvн шvv дээ.
-Талы бvрийн мэдлэгтэй хvнийг л философич гэж ойлгож болох уу?
-Философич хvнийг ихэнх тохиолдолд єнгєрсєн хойно нь хvлээн зєвшєєрдєг. Философичийг хvлээн зєвшєєрдєг болохоос ийм мэргэжил олгодоггvй юм. Тvvх л vvнийг гаргаж ирнэ. Жишээлбэл, Марск бол философич байжээ гэж хожим ярих болсон. Хэн ч тvvнийг амьд сэрvvнд нь тэгж хэлээгvй ч хvн тєрєлхтний тvvхэнд тохиосон хамгийн том философичийн нэг. Ер нь бол аливаа vзэгдлийг том зургаар хараад, тvvнээ задлан шинжилж дvгнэлт гаргавал философи болохоос тал бvрийн мэдээллийг бол энциклопед гэдэг байхаа.
-Монголчууд: Нvvдэл Суудал номыг бичихэд хэдий хэмжээний зардал гарсан бэ?
-Тэр зардлыг чинь яаж vнэлж, хэмжих юм бэ. Ойролцоогоор 10 эх материал дундаас нэг ишлэл авна. Тэгэхээр 1300 гаруй ишлэл тvvж авахын тулд 10-20 мянган материал шvvж уншсан байна шvv дээ. Тэр зардлыг яаж тооцохов. Зєвхєн цахилгаан, дулааны vнээр тооцох уу. Би голдуу шєнийн 12 цагаас єглєєний найм цагийн хооронд бичиж байлаа. Миний бахархаж байгаа зvйл юу вэ гэвэл би єєрийнхєє зардлаар, єєрєє бvх эрсдлээ vvрээд, єєрєє зах зээл дээрээ ажилласанд байгаа юм. Нийгэм ийм л байх ёстой. Тэгэхэд чинь улс баахан мєнгє гаргаад, єчнєєн боть ном хэвлvvлээд, дараа нь нєгєєдvvлээ худалдаж аваад, номын сандаа улс єєрєє шахаад мєн ч сайхан бизнес явах юмаа. Нэг хармаанаасаа хулгай хийгээд нєгєє хармаа руугаа сэмхэн хийгээд байгаа хэрэг юмуу даа. Ийм механизмтай байхад сайн бvтээл гарах уу. Бололцоогvй зvйл. Тиймээс тєр юунд оролцох ёстой, оролцох ёсгvйгээ мэдэх ёстой. Єєрийнхєє тvvхийг єєрєє захиалж мєнгє тєлж байгаад зохиолгуулж байдаг тєр ёстой Сталин, Гитлерын vед л байсан байх. Их Монгол улсын ойн хvрээнд баахан ном хэвлэлээ. Улс єєрєє мєнгийг нь тєлєєд л, єєрєє худалдаж аваад л. Ёстой нєгєє “monkey business” (сармагчингийн бизнес) гээч л тэр байх.
-Таныг найзууд тань тун олон талын мэдлэгтэй гэдэг юм билээ. Энэ хэмжээний мэдлэгтэй болоход танд юу туслав? Хvнд єссєн орчин их нєлєєлдєг гэж ярьдаг.
-Манай аав эрдэмтэн хvн. Гэхдээ 16 нас хvртлээ мал маллаж байгаад ирсэн тул яг хотын хvн гэж хэлэхэд хэцvv. Ээж маань бас 10 нас хvртлээ хєдєє мал дээр байж байгаад хот орж ирсэн. 1950-иад оны vед хєдєєнєєс хот руу орж ирэн хотын иргэн болж шvv дээ. Тэр л vед би тєрж єссєн 1960-аад оны 120 мянгатын хvvхэд. Тиймээс надад vеийнхнээсээ ялгараад байх онцлог vгvй болов уу. Дундаж сэхээтний л хvvхэд. Орос сургуульд сурч байсан юм байхгvй.
-Та ном, нийтлэл бичихдээ маш олон мэдээллийн эх vvсвэрээс дурдсан байдаг. Энэ бvхнийг та хаанаас олдог вэ. Бэлэн эх vvсвэрээс авдаг уу эсвэл єєрєє дvн шинжилгээ, судалгаа, анализ хийж байж гаргаж ирдэг vv?
-Нэгд би унших маш сайн чадвартай. Маш хурдан уншдаг. Жорлонд ороод суухад нэг ном уншчихаад л гараад ирнэ. Номыг би гvйлгэж уншдаггvй. Талбайгаар нь уншдаг. За тэр яахав. Олж мэдэж байгаа, уншиж vзэж байгаа мэдээлэл чинь системтэй байхгvй бол єєрт чинь ямар ч нэмэр болохгvй. Ингэж чадахгvй бол олж авсан мэдлэгээс чинь юу ч vлдэхгvй. Дээр нь тvvнийгээ хэзээ ч ашиглаж чадахгvй. Компьютертэй адилхан. Хэрэв компьютерт мэдээллээ эмх замбараатай, зєв системчлэн хадгалсан бол хайж буй мэдээллээ тєвєггvй олж, ашиглана. Тухайн файланд ямар нэр єгснєє санахгvй, ангилж ялгаагvй бол хайгаад давхичихна, бараг олдохгvй дээ. Мэдээлэл хамгийн гол нь зєв системчлэгдсэн байх хэрэгтэй. Их мэдээлэл олж авчихаад тvvнийгээ програмчлаагvй бол энэ нь хураасан тоосготой адил зvйл. Тоосго эмх замбараатай єрєгдєж байж байшин болно. Хамаагvй овоолоод хаячихсан тоосгыг хэн ч байшин гэхгvй. Олж авсан мэдээллээ системчилж чадахгvй, тvvнээсээ дvгнэлт гаргаж чадахгvй бол тэр мэдлэг биш. Тархи чинь хогийн сав биш. Хэрэгтэй хэрэггvй мэдээллээр дvvргэж байхын оронд хоосон байсан нь дээр. Мэдээллийг чинь замбараанд оруулж файл болгон эцэст нь нэгтгэж дvгнэлт гаргуулдаг юм чинь мэдлэг. Мэдлэгийн цаана ухаан гэж бас нэг байна. Yvнийг авъяас чадвар ч гэдэг.
-Та улс тєрд эрх чєлєєтэй болох гэж орсон гэлээ. Тэр эрх чєлєєгєє олсон гэж хэлсэн. Тэгэхээр таныг улс, тєрч биш гэж ойлгож болох уу?
-Улс, тєрч гэж ямар хvнийг хэлэх вэ. Улс тєрийн ажил хийж байгаа хvнийг хэлнэ биз дээ. Монголд улс тєрч гээд 1000 гаруй хvн байгаа. Улс тєрийн намын байгууллагуудад ажиллаж байгаа болон тvvгээрээ дамжуулан тєр, олон нийтийн байгууллагад ажиллаж байгаа тийм л улсыг, улстєрч гэнэ биз дээ. Хар ухаанаар бодоход. Тэгэхээр би тийм ажил хийхгvй байгаа юм чинь яахлаараа улс тєрч байх билээ.
-Гэхдээ та улс тєрийн талаар их юм бичдэг шvv дээ?
-Тэр бол миний ажил. Аливаа зvйлийг судлаад, задлан шинжлээд тvvнийгээ сонин хэвлэлд хэвлvvлэх эрх хэнд ч байгаа шvv дээ.
-Батбаяр гэдэг нэр яаж яваад Баабар болчихов?
-Юм бичдэг хvмvvс бичсэн зvйлээ нууц нэрээрээ хэвлvvлдэг шvv дээ. Маркетингийн зорилгоор ч нэр бодож олдог. Жишээлбэл, Мадонна гэж байна. Тэрэнтэй л адил зvйл. Гэхдээ би ийм нэрийг бvр залуу байхдаа бодож олсон юм даа.
-Би таныг дутагдлын хажуугаар дуугvй єнгєрч чаддаггvй учраас, нийгэмд болж буй бурангуй зvйлийг зогсоох юмсан, тvvнийг ард тvмэнд мэдрvvлэх юмсан гэсэн сэтгэлээр бичдэг байх гэж бодсон юм.
-Тийм сэтгэлгээ байдаг л байх. Хамгийн гол нь миний бичсэн зvйлийг єндєр боловсролтой, элит, сэхээтэн давхаргын хvмvvс уншина шvv дээ. Єдрийн сонингоос єєр сайн сонин гараад ирэх юм бол би тэнд бичнэ. Телевиз ч гэсэн адилхан. Би Ийгл-д л ярилцлага єгдєг. Учир нь Ийгл л єнєєдєр аливаа зvйлийг олон талаас нь харсан мэдээлэл єгдєг. Энд чинь бас миний байр суурь гэж юм байна. Шар телевизээр гараад байвал ач холбогдолгvй шvv дээ.
-Та Бодь мєрийн зэрэг номыг орчуулахад гар бие оролцсон хvн. Та ямар шашинтай вэ?
-Би ямар ч шашин шvтдэггvй. Яагаад гэвэл миний єсч, торнисон орчин шашингvй нийгэм байсан. Тэр нийгэм дуусахад би хэдийнэ тєлєвшчихсєн хvн чинь шашин шvтээд явж байх боломжгvй байсан. Гэхдээ шашин бол хvнийг хvн болгож тєлєвшvvлдэг зvйл. Шашин шvтдэг vхэр мал байхгvй шvv дээ, тийм vv. Рейганы хэлсэн vг байна. “Бурхангvй гvрнийг устгацгаая” гэж. Ямар ч айх юм байхгvй болсон моральгvй нийгмийг ингэж нэрлэнэ. Оросыг хэлж байхгvй юу. Америкийн ард тvмний дунд Зєвлєлт тєр бурхныг эсэргvvцдэг учраас ямар ч ариун нандин шvтэх бишрэх юмгvй, Ерєєс бурхныг хориглодог нийгэм учраас угаасаа чєтгєрийн нийгэм байж таарна гэсэн ерєнхий ойлголт байсан юм. Аль шашин байх нь хамаа байхгvй л дээ, хvн хэмээх бодьгал ямар нэгэн шvтэж итгэх ариун нандин юмтай байх ёстой. Миний амьдарч байсан нийгэмд ийм зvйл байсангvй. Би єєрийнхєє нийгмийн л бvтээгдэхvvн. Гэхдээ шашныг хvндлэх ёстой гэсэн ойлголт надад эртнээс байсан.. Аль шашныг шvтэх нь хувь хvний єєрийнх нь сонголт.
Европ хар хувалзнаасаа хэрхэн салав. Гээд нэг єгvvлэл саяхан бичлээ. Yнэндээ ийм байдал Европт 400-500 жилийн ємнє байсан. Нийгэм мухар сvсгээсээ салсан учраас л асар их дэвшилд тэд хvрчээ. Яг ийм нєхцєл байдал єнєєдєр манайд бий болчихоод байна. Шашин нь хориотой байж байгаад гараад ирсэн чинь нийгмийн хамгийн авилгалд идэгсэн, ялзарсан газар болон босч ирж байна. УИХ-аасаа дутахгvй, аягvй бол илvv гарахаар ялзарсан тийм газар болон босож ирж байна. Буруу хєл дээрээсээ босож ирж байгаа байхгvй юу. Нийгмийн хамгийн паразит хэсэг хvмvvсийн мухар сvсгээр далимдуулж хєдєлмєрлєхгvйгээр олз олох зэвсэг нь шашин болжээ. Бурхан багш ингэж сургасан хэрэг vv. Хvмvvст Бурхан багш анх оргинолиороо юу гэж сургасныг мэдvvлж гэгээрvvлэхийн тулд энэ номыг бид орчуулсан юм. Энэ ном 1640 онд монгол хэлээр орчуулагдсан ба дараа нь хэдэн удаа кирилээр гарчээ. Гэтэл энэ хооронд хэл маш их єєрчлєгдєж єнєєгийн хvн ойлгох аргагvй зvйл болсон аж. Бид тєвд, англи, герман, орос, хуучны монгол орчуулга зэргийг тулгаж байж хориод хvн хоёр жил ажиллаж энэ хэргийг бvтээсэн. Санаа нь энэхvv суурь бvтээлийг Монголын бvх єрхєд хvргэх зорилготой. Бид зєвхєн хэвлэлтийн vнээр нь єгнє, авсан хvн цааш нь зарж борлуулалгvйгээр буян болоод чадал муутайдаа бэлэглэ гэсэн зарчмаар Гэгээрэх зам санг бид ажиллуулж байна. Нийгэм єєрєє гэгээрэхгvйгээр ямар ч хєгжил дэвшилийн тухай яриа хий хоосон мєрєєдєл. Европ зєвхєн гэгээрсэн учраас сэргэн мандалтын vед хvрч улмаар цааш хєгжин хєгжин vйлдвэржилтийн хувьсгалаар дамжин єдгєє пост индустраль нийгэмд оржээ. Сэргэн мандалтын vе хvртэл Европ жишээ нь Хятадаас vргэлж доогуур байсан нийгэм шvv дээ. 10 дугаар зууны Тан улс, мєн vеийн Европ хоёрыг харьцуулахад тэнгэр газар шиг зєрvvтэй. Европ тэр vед асар хоцрогдсон байсан. Yндсэндээ тэд сvvлийн 400-500 жилийн хугацаанд л дэвшил рvv тэмvvлсэн юм.
-Та “Улс тєртэй хутгалдаж боллоо. Надад хийх ажил их байна” гэж бас нэг ярилцлагандаа хэлсэн байна билээ. Тэр хийх их ажил чинь юу вэ?
-Зєндєє л ажил байна. Хvн чинь хийснээрээ л байх хэрэгтэй. Энэ жил их євдсєн. Тайландад сэхээнд гурван сар хэвтлээ. Бодь мєрийн зэрэг дээр бичсэн байгаа шvv дээ. Yхлийг алсын юм гэж битгий бод. Хэзээ ч хvрээд ирж болно. Тиймээс тvvнд байнгын бэлтгэлтэй бай. Хvн тєрєєд л vхлийн зvг хар эрчээрээ гvйж байгаа амьтан гэж бичсэн байгаа. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд би єдий хvртэл амьдрахдаа юу хийсэн билээ гэж бодсон. Хvмvvс vхэл хол байна гэж бодоод дорвитой юу ч хийж бvтээж амжаагvй байхдаа хvндээр євчилж, vлдсэн нас нь тодорхой болчихсон vедээ буян боддог боловч тvvнээ гvйцэлдvvлж чаддаггvй vvндээ ихэд харамсдаг. Тэгээд би энэ номыг олон тvмэнд хvргэж гэгээрvvлье гээд шаргуу ажилласан. Цаана нь надад хийх юм их байна. Нас л хvрдэг юм бол их зvйл тєлєвлєсєн.
-Та бас чаддаг юмаараа оролдож, тvvнийгээ сайн хийх хvсэлтэй гэсэн байсан. Тэгвэл та их олон юмыг сайн хийх чадах юм гэж би дvгнэдэг. Та єєрийнхєє сайн хийдэг єєр бусад зvйлсээс дурдаач?
-Би хоол хийх дуртай. Гэхдээ мэргэжлийн хэмжээнд хийж чадахгvй. Тиймээс гуанз байгуулаад хэрэг байхгvй шvv дээ. Фрийдман vvнийг их гоё хэлсэн байдаг. Чи маш сайн эмч, чи маш сайн нарийн бичиг бол чи аль илvv орлого олж байгаагаа л хий. Бусдыг нь хvнд даатга. Єєр ямар ч арга байхгvй гэж хэлсэн байдаг юм. Хэрэв миний хийж байгаа ажил Монголын зах зээл дээр нэг номерт л орж чадахгvй юм бол би тэрийг хийж яах юм бэ. Зєвхєн чадварын хувьд шvv. Хэрэв Монголд Монголын тvvхийг надаас илvv бичиж чадах хvн байсан бол би бичихгvй байсан. Би тэгж л боддог.
-Та аливаа зvйлийн ард ашиг байх ёстой гэдгийг та хvлээн зєвшєєрдєг хvн. Тэгэхээр ажлыг сайн хийж чадвал, ашиг нь ...
-Зєвшєєрєх юу байхав дээ, хvний мєн чанар угаасаа энд байдаг юм шvv дээ. Сайн хийж чадвал ашиг нь тєдий чинээ л сайн байна. 6 сарын дотор Монголчууд: Нvvдэл Суудал номын борлуулалт дотоодын зах зээл дээр 150 саяд хvрлээ. Хєдєлмєрийг шударгаар vнэлдэг зvйл бол зах зээл, мєнгє бол хєдєлмєрийн амжилтын илэрхийлэл. Ингэж чадахгvй бол тvvнийг бичээд яах юм бэ. Сайн болсон учраас л борлуулалт нь сайн байгаа хэрэг биз дээ.
-Та хэр романтик хvн бэ?
-Хvн ер нь романтик байж л амжилтанд хvрнэ. Хийж буй бvх ажлаа тєгрєг бvрээр нь бодоод байх юм бол тэр чинь шал єєр тєрлийн ажил шvv дээ. Цэвэр оргилуун хvсэл тэмvvллээр том урлагийн бvтээл, шинжлэх ухааны нээлт, энэ том нийгмийн хєдєлгєєнvvд гардаг. Тухайлбал, 90 онд хvмvvс “За хє нэг цуглаанд оролцоод бvртгvvлчихвэл тєдєн тєгрєг авах нь” гэж бодоод оролцсон бол єнєєдєр манай нийгэмд ийм хувьсгал гарах байсан уу. Тэр vед талбай дээр 100 мянган хvн сайн дураараа цуглаж байсан шvv дээ. Одоо ч ийм цуглаан єєрийн тогтсон ханштай болчихож. Єнєєдєр нийгэмд тулгамдаад байгаа асуудал, жишээлбэл энэ их утааг багасгахын тєлєє хvмvvс мєнгєний тєлєє биш сэтгэлээрээ зvтгэж байна шvv дээ. Авилгалын эсрэг хэдэн єдєр тэмцвэл надад тэдэн тєгрєг тэдэн мєнгє ирэх юм байна гэсэн сэтгэлгээгээр ажил явахгvй. Гэхдээ тодорхой хvмvvс тодорхой vйл хэрэгт романтик сэтгэлгээгээр ханддаг зарим хэсэг нь огт тэгдэггvй, тэгэхээс ч єєр аргагvй. Жишээ нь ТYЦ ажиллуулж байгаа хvн тэрнийгээ романтик сэтгэлгээгээр ажиллуулгvй шvv дээ. Тодорхой нэг ажил эсвэл ажлын тодорхой нэг хэсэг мєнгєєр эсвэл сэтгэлээр хэмжигддэг. Энэ хоёр нь хоёулаа нийгмийг урагшлуулдаг мєртлєє єєрийн цаг хугацаа, орон зайтай байдаг. Иймэрхvv романтик зvйл чинь бол биологоор бол мутац тєрvvлдэг. Харин мєнгє бол байгалийн шалгаруулалт. Дарвин амьтан хэрхэн хувьсан єєрчлєгдєж, эволюцид ордогийг нээжээ. Тvvнийгээ байгалийн шалгарал гэж нэрлэв. Байгалийн шалгарал бол зvйлийг хувьсан єєрчилдєг гол хєдєлгєгч хvч болдог гэж тайлбарласан. Гэтэл дараагаар нь Мэндэль гэж хvн гарч ирээд байгалийн шалгарал биш мутац гол vvргийг гvйцэтгэдэг юм байна гэдгийг нээлээ. Єєрєєр хэлбэл тэрээр генетик хэмээгч шинэ шинжлэх ухааны суурийг тавив. Мутаци нь байгаль дээрээ зохицвол дараагийн шинэ зvйл vvсэх шалтгаан болдог. Єєрєєр хэлбэл эволюцийн гол хєдєлгєгч хvч нь мутаци. Гэтэл мутацын 99,99 тvvнээс илvv хувь нь дандаа хортой байдаг. Єєрєєр хэлбэл vхдэг, амьдрах чадваргvй байдаг. Гэтэл тэр дотор л гайхамшигтай амьдрах, аливаад дасан зохицох чадвартай тийм мутац бас бий. Харин байгалийн шалгарал нь амьдрах чадвартай мутацийг цааш улам тєгєлдєржvvлэн авч явдаг аж. Сонин филасофи шvv.
-Єнєєдрийн энэ ялзарсан нийгмээс салахын тулд доороосоо буюу иргэд нь боловсорч гэгээрэх хэрэгтэй гэж та vздэг. Гэтэл иргэдийг боловсрох гэсээр байтал энэ тєр чинь ард тvмний хєрєнгийг идээд дуусчих юм биш vv?
-Ний нуугvй хэлэхэд нийгэм ард тvмнээсээ болж мєхдєг болохоос дээрээ байгаа ямар ч адгийн амьтнаас болж мєхдєггvй юм даа. Гитлер ард тvмний асар их дэмжлэгтэй байсан учраас тэр тvвшинд хvрсэн шvv дээ. Яагаад Ньюрэнбэргийн шvvхээр Германы ард тvмнийг буруутгасан юм бэ.
-Сонгуулиар нэр дэвшигчид болон намууд сонгогчддоо элдэв зvйл амладаг туршлага єєр улс оронд бий юу?
-Бий бий. Ялангуяа бvдvvлэг орнуудад бий. Боловсон бvх орнууд мєн яг тийм замыг туулсан байдаг. Ерєнхийлєгчийн засаглалтай болбол дарангуйлал бий болно гээд л яриад байна шvv дээ. Ер нь дарангуйлал гэдгийг юу гэж ойлгодог вэ? Орчин vед дарангуйлж байна гээд л єглєєний хоолон дээрээ 6 настай хvvхэд шарж идээд байдаг vе єнгєрсєн шvv дээ. Тийм юм єнєєдєр хаа ч байхгvй,Сталин, Гитлер ч байхгvй. Саддам Хуссейн чинь Нерон, Сталин, Гитлер энэ тэртэй харьцуулахад харьцангуй гайгvй дарангуйлагч байв. Дарангуйлал гэдэг 2000-2004 онд манайд нэг дєхєж ирсэн дээ. Ард тvмэн єєрсдийн vзэл бодол, хvсэл сонирхлоо илэрхийлэх боломжгvй болж, хэн ч тэдний vгийг тоохоо болихыг л дарангуйлал гэнэ. Тэрнээс биш дарангуйлж байна гээд л гудамжинд явж байгаа нэг нєхрийг дуудаж авчраад л цусыг нь жаахан сорчихоод л “За чи маргааш ирж цусаа дахиж соруулаарай” гэдэг ийм зvйл бий болно гэсэн vг биш. Тийм юм байхгvй. Дарангуйлал чинь хєгжєєд дарангуйллын шинэ тvвшинд гарчихлаа. Єнєєгийн дарангуйлал гэдгийг зєв ойлгох хэрэгтэй. Монгол улс ерєнхийлєгчийн засаглалтай болоод, дарангуйлал vvсээд л, гудамжинд зvгээр яваа хvмvvсийн тємсєгийг хага єшиглєєд л гэх мэт зvйл болохгvй.
-Та гадаадад гарч амьдрах тухай бодож байв уу?
-Yгvй. Би насаараа энд амьдарсан. Єєр газар амьдарч чадах ч vгvй. Би ер нь гадагшаа долоо хоногоос илvv явж чаддаггvй. Хvн чинь нэг дасаад зохицчихсон газартаа байхыг л хvсдэг юм билээ. Хэрэв би залуудаа, гараад явчихсан бол тэндээ дасаад зохицчих байсан байх. Єнєєдєр надад бодит утгаараа гадагш гарч амьдрах бололцоо байхгvй болчихсон.
-Таныг юу дуудаад байна. Ажил чинь дуудаад байна уу?
-Yгvй, vгvй. Хvнд чинь дасч зохицсон орчин гэж нэг юм байна шvv дээ. Би яг энэ утаатай хотод чинь 50 жил амьдарчихлаа. Хоёрт, гадаадад гараад олох орлого мєн нийгэмд эзлэх байр суурийнхаа хувьд ч би энд байгаагаас дээрдэж чадахгvй.
Electron source: www.olloo.mn
Дэлгэрэнгүй унших...
Sunday, June 3, 2007
Үндэсний баялаг бүтээлцдэг траншейны жаалууд буюу Осло орох богино зам
"Улаанбаатарт хасах 30 хэм хүйтэрч байна. Орон гэргүй, траншейнд амь зогоож байгаа хүүхдүүдэд тусламжийн гараа сунга. Кристин Нобель сан" гэсэн зар суртчилгаа энэ дэлхийн аль л том гэсэн зурагтуудаар байнга гарна. Ингэдэг болсоор 15 жил өнгөрч байна. Дээхнэ үед дэлхийн хүмүүсийн амьдралын тухай хамгийн үзүүштэй нэвтрүүлэг нь хүний мах иддэг папуачууд, хортой ургамал зуурч иддэг Амзоны шугуйн индианчууд, нүүрээрээ нэг шивээс үйлддэг мауричууд байсан бол өнгөрсөн хэдэн жилд үхсэн хүнээ сүхээр таслан жиргээд шувуу тэжээдэг төвдүүд, траншейнд амьдардаг монголчууд л болж хувирах шив дээ.
Баян Америкийн дэд Ерөнхийлөгч Спиро Агню 10 мянган долларын бэлэг авлаа гээд огцорч үүрд улс төрөөс хөөгдсөн бол Монголд гаалийн байцаагч 10 мянган доллар өгсөн хүнийг "наадахаа овоон дээр аваачиж өргө" гэж басамжилана.
Чинээлэг Японы Ерөнхий сайд Танака сая долларын бэлэг авсан хэргээр таван жил шоронд сууж байхад манайд бол "надад хагас сая доллар өгье гэхээр нь голоод хөөгөөд гаргасан" гэж хээв нэг ярина.
Бийлэгжуү Германд сайд нь улсын машинд эхнэрээ суулган ажил руу нь зөөдөг нь баригдангуут шившгээ хутган огцорч байхад манайд бол хариуцаж байгаа ажлаа тэр чигээр нь хувьчлаад авчихна.
Хөрөнгө мөнгөтэй Англид парламентын гишүүн хүн хэдийгээр улсын ажилд явсан боловч хувийн компаниар онгоцны тийзээ даалгасан учраас улс төрийн хариуцлага хүлээж байхад манайд бол гишүүд нь тойрогтоо тарааж өгнө гээд тус бүрдээ 250 мянган доллар Засгийн газраасаа дээрэмдэн авчихаад түүнээ чамлан сууна.
Хувиараа аж ахуй хөтөлж үзээгүй мөртөө гавьяат уяачийн одон тэмдэг гялалзуулан араб морь уралдуулан цамаархах, тансаг том орд харшид эхнэр хүүхдээ олохгүй утас цохидгоо гайхуулах, барууны аль л чөмөгтэй гэсэн ганган лимүзнүүд онхолдуулан сүйтгэснээ бах болгон ярих, зөвхөн бугуйндаа зүүсэн цаг нь бүхэл бүтэн ядуу хорооллын жилийн орлоготой тэнцэж буйгаараа бахархах ийм төр засгийг нь мөнөөх траншейний хүүхдүүдтэй зэрэгцүүлэн нэвтрүүлэг хийвэл ёстой гоё болно. Дээр нь энэхүү тансаглал баярхал нь Японы буцалтгүй тусламж, АНУ-ын үр тарианы тусламж, Олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл болон шал хэрэггүй мангар төслүүдээр санхүүжигддэг болохыг баримтаар харуулбал ийм кино Оскарын шагналд ч дэвшиж магадгүй.
Хэдийгээр ийм зэрэгцүүлэл нь огиудас хүрмээр, бөөлжис цутгамаар, зэвүүцэл буцлам зүйл боловч үүнийг сайхан уран сайхантай харуулж чадвал догь бүтээл болно. Пазолинигийн кинонууд бөөлжис цутгам заваан боловч урлагийн хувьд шилээвэр шүү дээ. Энэ бол Соддом буюу нуурын эрэгт 120 хоног киноны сэдвээс ч заваан эд л дээ. Монголд ядууст зориулагдсан тусламж халамжийн 70 хувь нь зориулагдсан эзэндээ очихгүй байна гэсэн америкчуудын судалгааг үзүүлж судалгаа хийсэн хүнээр нь яриулбал бүр ч шилээвэр болно.
Америкийн зүгээр өгсөн үр тариаг нь спирт нэрж архи болгон зараад түүгээрээ авсан тансаг харшдаа ваннд цэлийлгэсэн дарсанд орон алжаалаа тайлж байхад нь камер доошлоод л муу усны сувагт нь өлсөж даарсан хүүхэд хоног төөрүүлж байгааг харуулж чадвал ёстой садизм гэдэг ч мөн болно л доо. Үүнээс гоё сэдэвт үзүүлбэр өнөөгийн соёлжсон ертөнцөд өөр олдоно гэж үү.
Аа тийм, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь гишүүдээр санал өгүүлэхийн тулд долоон өрөө байраар шагнаж байгааг. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ажиллагсдадаа том том байшин бариулж байгааг бас харуулах хэрэгтэй. Гоё оо, гоё!!!
Аль ч оронд, тэр байтугай баян Америкт ч орон гэргүй хүмүүс зөндөө бий. Ид ес тачигнаж байхад Нью Йоркийн гудамжинд тэд цаасан хайрцаг нөмрөн чичрэн хэвтэнэ. Баян Японы төв цэцэрлэгт орон гэргүйчүүд сандал дээр гулдайн нойр авна. Тэнд баян байх эрхтэйгээс гадна хүн бас ядуу байх эрхтэй. Харин тэнд ганц ч хүүхэд байхгүй. Хүүхэд ингэж амьдрахыг нийгэм нь зөвшөөрдөггүй. Ийм байдалд хүргэж байгаа гол буруутан нь эх эцэг учраас шүүхээс тэдний эх эцэг байх эрхийг нь хасаад төр өөрийн халамжинд авдаг.
Эрх чөлөөг хүндэтгэх боловч насанд хүрээгүй хүүхдэд ийм "эрх чөлөө" эдлэх эрхийг өгдөггүй. Эрх чөлөө бол хариуцлага хүлээх хүнд ногдох болохоос бусдын асрамжинд байх ёстой хүмүүс болоод бүх хүүхдэд бүтнээрээ ногддоггүй. Тиймээс тэднээс үгүйдээ л санал авдаггүй, сонгуульд оролцуулдаггүй, гэр бүл болбол бүртгэдэггүй. Уул нь манайд ч ийм хуулийн зарчим бий.
Хүүхдүүдийг траншейнаас нь хүчээр суга татан аваад улсын асрамжинд өгөх, архичин, янхан эх эцгээс нь үүрд салгах эрх төдийгүй үүрэг Төрд бий. Төр энэ хүүхдүүдийг суртчилж гаднаас үнэгүй будаа оруулж ирэн үүгээрээ спирт нэрэх эрх харин байхгүй. 76 гишүүн болгонд ногдсон 250 мянган долларын зөвхөн ганц гишүүнд оногдсон мөнгө нь л траншэйнд 400-500 хүүхдийн байр хоолыг хангахад бүрэн хүрээд цаана нь илүү гарна. Эднийг сайн чихвэл Нямдоржийн хахуулиар авсан долоон өрөөнд багтаж л орхино. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудад зориулсан байшин эдний байр хоол сургалтыг бүрэн дааж чадна. Харж харгалзаж байх цагдаа, багш, хүмүүжүүлэгчийн цалинд адгийн сайдын жилийн унааны төсөв элбэг хүрэлцэнэ. Траншейны хүүхдүүдээр түрээ барин дэлхийгээр нэг хандив гуйгаад яваа авгайгийн цуглуулж чадахаас хавьгүй их мөнгийг хотын төвийн хахуулиар өгч авалцдаг газрыг ганц удаа л дуудлагаар зарахад олж орхино.
Согтуу галзуу нэгийг нь тооцохгүй бол энэ оронд арга ядсандаа өлбөрч үхсэн, хөлдөж үхсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. Хичнээн ядуу байгаад дундаж иргэн нь 2800 ккал хоол иддэг, жилдээ 125 кг мах зооглодог. Ямар ч авлигачин хахуульчин байгаад өдөрт арван тогоо хоол идэх бололцоогүй учраас дээрх статистикийг жигд ногддог гэж ойлгож болно.
Шилжилтийн эхэн үед бид бэрхшээлтэй байсан нь үнэн. Бидэнд хүнсний тусламж, хүмүүнлэгийн тусламж, буцалтгүй тусламж зайлшгүй хэрэгтэй үе байсан. Одоо ийм төрлийн тусламж гагцхүү хэрэггүй болсон төдийгүй эдгээр нь авлига хээл хахууль, шамшигдууллыг хөөргөдөн нийгмийг хордуулж байна. Тусламжийн, хөнгөлөлтийн гэгдэх хэрэгтэй хэрэггүй элий балай төслүүд нийгэмд хэрэг болохгүй төдийгүй аль л олигтой гэсэн боловсон хүчнүүдийг маань ховх сорон тэднийг нийгмийн идэвхтэй бүтээлч хөдөлмөрөөс холдуулж байна. Урьд Монголын нийгмийн паразитууд нь лам нар байсан бол эдүгээ гадаадын болон олон улсын төслийнхөн болжээ.
Монгол Улс баяжиж байна, мөнгөтэй болж байна, тэр хэрээрээ мөн ч сайхан мангуу болж, тэнэгтэж байна даа. Энэтхэгт сүм байгуулж байхаар траншейны хүүхдүүдийг оромжтой болгох хэрэгтэй баймаар. Сайд дарга нар гадаадаар их явах л юм. Уг нь тэд ярилцаж буй хүнийхээ хэлж буйг ойлгодогсон бол цаадуул нь "Хөлдуү траншейнаасаа гарч ирсэн та манай сайхан оронд тавтай гэсээрэй" гэж мэндэлж байгаа шүү дээ. Цаадхынх нь ч буруу биш, Монголын тухай авсан ганц мэдээлэл нь монголчууд траншейнд л амьдардаг, хүүхдүүд нь өлсөөд, хөлдөөд үхээд байгаа учраас бадар барин хуучин хувцас, хоолны үлдэнгэр, хугацаа нь дууссан эм тариа, хаяхаас хойш гэсэн хог новш гуйж сураглаж яваа гэсэн ойлголт.
Хүүхдэд траншейний тэнүүлчин байх эрх олгосон ийм гоё чөлөөт орон дэлхийд өөр байхгүй. Тэгээд тэр нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот шүү. Энэ бол аль ч орны мэдээллийн хэрэгслэлд олдошгүй гоё сенсаци үзүүлбэр. Энэ бол нэр алдар горьдсон ямар ч мессионерт буян үйлдэх олдошгүй гоё талбар. Энэ хүүхдүүд бол өнөөгийн Монгол орны нэрийн хуудас нь, гуйлгын мөнгө олдог ганц үнэт эрдэнэ нь. Удахгүй эдгээр ноорхой жаалууд овсгоотой менежерээ дагаад мөн л хүйтэн Осло хотод очно. Менежер найруулагчийнхаа шагналын ёслолд оролцох юм.
Source: www.origo.mn Дэлгэрэнгүй унших...Wednesday, May 23, 2007
БАТ-VVЛИИН VГЭНД VГ НЭМЭРЛЭХ НЬ
Чоноор хонь мануулбал идэж орхино. Яагаад идчихэв гэж асуувал мань чоно бvр гайхаж орхино. Засгийн газар Монгол Улсын хєрєнгийг захиран зарцуулж байгаа.
Энэ манаж байгаа мєнгєє єєрснєє гударч орхидог. Яагаад ингэв гэхээр гайхаад, “хєгжилд саад боллоо, хорон санаа агуулж байна” гэж уурсахын ялдамд ер нь ингэж асууж байгаад маш их гайхана. Бат-Vvл саяхан хэвлvvлсэн Люмпэн тєр єгvvлэлдээ ингэж бичжээ. Ийм манаач нараас бvрдсэн Тєр ямар л олиг байв гэж. Гэтэл “хамаг асуудлаа тєрєєр шийдvvлнэ”, “тєрєєс л энэ бvхнийг зохицуулах ёстой”, тєрийн бодлого vгvйлэгдэж байна”, “тєр vvнд анхаарлаа хандуулмаар” гэж аахилагсад улам олширсоор.
Тєрийн vvрэг ролийг бид єєрснєє буруу ойлгодог учир тэндээс байж боломгvй юм нэхдэг мєртєє vндсэн vvргээ биелvvлэхийг шаарддаггvй. Тєр бол юун тvрvvн улс vндэстний аюулгvй байдлыг хангах vvрэгтэй. Батлан хамгаалах, гадаад бодлого авч явахаас эхлээд vйлдвэрлэл vйлчилгээнд аюулгvйн жишиг тогтоож мєрдvvлнэ. Мєн иргэд болон институци хоорондын маргааныг шvvн таслах vvрэгтэй. Чингэхийн тулд болох болохгvйн зааг тогтоож тvvнээ бvх иргэдээр мєрдvvлэх ёстой юм. Vvнд хэрэгцээтэй мєнгийг ард тvмнээс гаргуулж тэдний нэрийн ємнєєс зарцуулна. Энэ vvргийг гvйцэлдvvлэх эрх мэдлийн vvрэг функц нь бие даасан, харилцан шvтэлцээтэй, харилцан хяналцдаг институциудэд хуваагдана. Ардчилсан тєрийн системд энэ vvргийг гvйцэтгэгч этгээдvvдийг ард тvмэн сонгоно. Эдгээр нєхдийн гаргаж байгаа шийдвэрийг бид Тєрийн шийдвэр, хууль, журам, дvрэм хэмээгээд даган мєрдєнє. Ямар л ард тvмэн байна, тийм л тєр байна. Єєрєєр хэлбэл тєрийн нэрээр шийдвэр гаргагчид нь бидний байж байгаа царайны илрэл юм.
Люмпэн гэсэн герман гаралтай нэршил байна. Энэ нь соёлгvй, жишээргvй, ичих нvvргvй, улаандаа гарсан, тогтсон ажил хийгээд сонирхол vгvй, нийгмийн байтугай гэр бvлийнхээ ємнє ч хариуцлага хvлээдэггvй, жудаггvй хvнийг хэлдэг. Архичин, янхан, тэнvvлчин нарыг бас ингэж нэрлэнэ. Люмпэн нь нийгмийн празит хэсэг юм. Тэд бол нийгмийн шаар шавхруу. Люмпэнгvvд ажилчин ангийн дунд шургалан орж ядуу зvдvv яваагаа дарлуулж мєлжvvлснээс болсон мэтээр тайлбарлан элдэв бослого хєдєлгєєнд бусдыг єдєєн хатгаж нийгмийн бужигнаанаас дээрэм тонуул луйвраар юм олж авах гэж улайран увайгvйтэж амьтан vймvvлнэ. Эднийг пролетари ажилчин ангиас ялгахын тулд люмпэн пролетари гэж нэрлэдэг. Октябрийн хувьсгалыг гардагсад нь Оросын ажилчин анги биш харин Петроградын усан цэрэг, дайны фронт орхин зугтаж ирсэн тэнvvлчид, гудамжны луйварчид гэсэн люмпэнгvvд билээ.
Люмпэн нь єєрийн хамаарах анги давхарга vгvй тул нийгмийн алив хєдєлгєєн донсолгооны vеэр элит давхаргад ч гараад ирнэ. Цєєрмийн ёроолын шаврыг оролдохоор баас хєвєєд гараад ирдэг лугаа адил. Булгаковын зохиолд гардаг Шариков хэмээх нохой бол чухам тэр люмпэний сонгодог тєлєєлєгч юм. Бусдын бvтээсэн баялаг дээр тарвалзах тєдийгvй ард тvмний нэрийн ємнєєс шийдвэр гаргана. Сигар зууна, пижам ємсєнє, бортгон малгай духдуулна, “хvн сармагчингаас vvсээгvй” хэмээн єєртэйгєє таарсан нэгнийг эшлэн мулдаактана. Тогтоосон гол хэллэг нь-ард тvмэн-эх орон-vндэсний эрх ашиг-хєгжил дэвшил гэх мэт. Очиж очиж хагас бичиг vсэгтэй ийм ичгэвэргvй луйварчингийн амнаас байнга унах эдгээр vгс ой гутааж бєєлжис цутгуулна. Мал хулгайлсан чоно хvний бараанаар зугтаадаг бол єнчин хvvхдийн сvvлчийн зvсэм талх дээрэмдсэн элит люмпэн харин ч саймшран шударга vнэнийг номлон хоолойгоо сєєтєл орилно. Тэдний ихэнх нь ийм юм ярихдаа уран сэцэн, гэхдээ ичнэ гэж мэддэггvйн дээр огтоос боловсрол vгvй тул утга холбоо, логикийг vл хэрэгсэн мэлзэнэ, гvрийнэ, бvлтрэнэ, хадуурна, худал зална, амлана, булзааруулна. Vзэл бодол, эрмэлзлэл, тэмvvлэл, итгэл vнэмшил гэх мэтийн хvнлэг ойлголтоос хол хєндий тул урваж шарвах, биенээ хєнєєх, хуйвалдах бvхий л увайгvй vйлдэл єдєр тутмынх нь норм. Монголын уран зохиолд урвагчийн жишээ болж явдаг Дvлзэн бол эдний дэргэд жижиг гарын халтуурчин. Ер нь Дvлзэн яасан юм, зvгээр л сайн хvн, vнэнч тєрийн албан хаагч шvv дээ. Хойч vе нь л тvvний нэрийг гутаагаад байгаа хэрэг. Люмпэн элитvvд газрын єндєрлєгт гараад зогсчихсоныгоо хурмастад хvрсэн мэт сэтгэн ярвалдах нь єрєвдєм. Язгууртан, сэхээтэн, оюунтан дvр эсгэх гэж хичээх нь бяцхан тархитай нь авцалдаж єгєхгvй инээд барна. Люмпэн элитvvд хуулийн бус аргаар хєрєнгєжсєн байдаг тул материаллаг тал дээрээ лут. Харин хvн тєрлєхтний хэдэн мянган жил хуримтлуулсан оюуны их євийг vл ойшооно, ойшоолоо гээд ч аль нь юунд хэрэгтэй талаар ойлголт vгvй.
Гэхдээ Монголын парламент дан люмпэнгvvдээс бvрдээгvй. Ийм байх бололцоо ч vгvй. Сонгуулиас сонгуульд люмпэн элитvvдийн эзлэх хувь процент улам эрчимтэй нэмэгдсээр илт олонхи болж байгаад хамаг зовлон байгаа юм. Энэ нь эдний суурь дэвсгэр болсон манай нийгмийн сэтгэлгээ улам больхижин люмпэнжиж буйн илрэл болой. Амьдралдаа ганц сар болов ердийн хvн шиг хєдєлмєрлєж vзээгvй, улсад улаан мєнгєний татвар єгч байгаагvй мєртєє лухайтлаа баяжин цэлцийсэн тэд хоноц хоноцдоо дургvйн vлгэрээр “мєнгєтэй нэг нь тєрийг гартаа авлаа” хэмээн нэгнээ гадуурхана. 35 vсэгнээс цєєн хэрэглэгддэг арваадыг нь хэдийнээ мартчихсан атлаа “дээд боловсролгvй хvмvvс сонгогдож байна”, “их хуралд боловсролгvй хvмvvс орж ирчихээд хийх юмаа олж ядаж байна” хэмээн биендээ дээрэлхэнэ. Яг vгчлээд ингэж хэлж байхыг нь зурагтаар чихээрээ сонссон шvv.
Vнэндээ манай нийгмийн сор нь биш гэхэд парламентэд суудлаа олж байршсан цєєнгvй хvн бий. Нийгэм улс тєр эдийн засгийн талаархи Бат-Vvлийн мэдлэг лут талдаа. Тэр маш их уншдаг, иймээс єєрийн тогтсон зарчимтай, зарчмаа дэндvv гэмээр хатуу баримталдаг. Оюун, Лундаажанцан, Баярцогт нарын улс тєрийн мэдлэг боловсрол тун єндєр. Баяртсайхан, Бадамдамдин, Одбаяр, Ерєнхий сайд биш нєгєє хоёр Энхболд нар ч ер дутахгvй. Гэвч улс тєрийн зvтгэлтэнд дан ганц мэдлэг боловсрол хангалтгvй юм. Тухайн vндэстний ємнє ямархуу гvн ангал угтан байгааг философич шууд хэлж зvрхийг нь vхvvлдэг бол улстєрч мэдсэн ч vvнийг эс хэлэн нийгмийг зоригжуулан урагш дагуулж хагасыг нь ангал руу унаган vлдсэн нь тvрvvчийнхээрээ гvvр хийн туучиж цаана нь гарах нєхцєлийг бvрдvvлдэг. Энд л философичийн vнэнд дурлах, улстєрчийн зоригжуулан зохион байгуулах эрс тэс ялгаа харагддаг гэнэ. Ингэж зохион байгуулах авьяас Ганди, Батбаяр, Энхсайхан, Баттулга нарт бий. Гэвч эд нийлээд нийлээд Энхбаярын хаана нь ч хvрэхгvй. Харин сайн зохион байгуулагч нь аргаа зорилгоороо зєвтгєдєг хорон муу санаатан бол тvр зуурын амжилт олж болох авч эцсийн бvлэгт vндэстнээ сvйрvvлдгийг Гитлерээс биш гэхэд Мобуту, Иди Амин, Арафат, Бокассо нарын жишээнээс эрхбиш мэдэх биз ээ.
2007 оны тавдугаао савын 22
БААБАР
Дэлгэрэнгүй унших...
ИХНАЯД ТӨГРӨГНИЙ ЗҮСЭМ ТАЛХ
Одоо ч тооны орон хамаагүй болж дээ. 5 мянган төгрөг суйлаад баригдчихсан гудамжны хүүхдийг зурагтаар харуулахаар хүн болгон ойлгоно, тэр дарга авилгалд 5 тэрбум төгрөг авчихжээ гэхээр нөгөө нусгай хүүхэдтэй л адилтгаж үзнэ. Хэрэв сонингуудад үнэмших юм бол сая шийтгүүлдэг Баатар 107 тэрбум төгрөг тууж орхижээ. Хүмүүс маш их ойлгож байна, учир нь энэ тоо хэдэн оронтой болохыг бараг цөмөөрөө мэдэхгүй буюу анзаарахгүй юм чинь. Гэтэл энэ хэлээд байгаа тоо бол Монгол улсын Үндэсний нийт бүтээгдэхүүний 5 хувь шүү дээ. Улсын төсвийн бол 12 хувь хүрч байна. Хэрэв улсынхаа нийт үйлдвэрлэлийн ийм хувийг шуучихсан бол лав Гиннесийн номд бичигдэх ёстой ба тэндээ бүр үүрд хадагдах биз! Хүний түүхэнд байгаагүй ихээр баяжсан хүн бол 100-аад жилийн өмнө амьдарч байсан Рокфеллер. Тэрээр 900 сая долларын хөрөнгөтэй болсон нь АНУ-ын Үндэсний нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрч байв. Ханшаар нь бодоход өдгөө дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс хэдийгээр 50 тэрбум долларын хөрөнгөтэй боловч Рокфеллер шиг болохын тулд одоогийн хөрөнгөө дор хаяхад дөрөв дахин нэмэх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр яаж хулгайлаад саванд байгаагаас ихийг авч болдоггүй юм. Эсвэл даахаасаа илүүг авах бололцоогүй. Кран, камазтай байгаад ч. Шаравдорж гэж нэг гишүүн дарга байх, тээр жил намайг 27 тэрбум төгрөг авчихсан юм шиг баахан ярьж зурагтын баатар болов. Тухайн үедээ Монгол улсын бүх хөдөлмөрлөж буй хүмүүсийн хагас жилийн цалин тэтгэвэртэй тэнцэх энэ тоо-мөнгийг 100-тийн дэвсгэрээр бодоход 30 ширхэг Зил 130 машин хэрэгтэй гэсэн тооцоо гарч байсан.
Авилга, хээл хахуул л гэцгээх юм, үүнийг хаанаас авдаг юм бэ? Энэ нь улсын төсвөөс л гардаг юм. 1999 онд улсын төсвийн хэмжээ 290 сая доллар байсан, одоо бараг тэрбум доллар болж байна. Дор хаяхад гурав дахин нэмэгджээ. Тэр үед улсаас цалин авдаг хүн 120 мянга байсан одоо 135 мянга болж. Мөнгийг нь авдаг хүн 10 хувиар л нэмэгджээ. Тэгвэл цалин нь хорогдоогүй юм гэхэд лав л гурав дахин нэмэгдсэнгүй. Харин авилга хэдэн зуу дахин нэмэгдсэнийг бурхан л мэдэх биз. 2000 онд Энхбаяр ДНБ-ийнхээ 29 хувийг улсын төсөвт цуглуулдаг улс хүлээж аваад 2004 онд 47 хувийг нь цуглуулдаг улс хүлээлгэж өгсөн. Ингэхээр авилгын мөнгө ямар эх үүсвэрээс гардаг нь харагдаж байна уу? Чухам тэр шуудайн дотор л өнчин хүүхдийн сүүлчийн талх, үхэж буй өвчтөний эцсийн тариа байсан нь авилга болоод алга болсон хэрэг.
Хэдийгээр дэлхийн хамгийн зэвсэгжсэн орон боловч АНУ-д ДНБ-ий 26 хувь нь төсөв болдог, харин хэдийгээр социализм байгуулж байгаа боловч энэ тоо Хятадад 18 хувь байдаг. Гэтэл бараг тэн хагасыг нь бид сонгож буй болгосон хүмүүстээ итгэн захиран зарцуулагчаар томилдог. Тэд маань хулгайлдаг, гэр рүүгээ зөөдөг. Иймээс төрийн захиран зарцуулах мөнгө ихсэх тутам танд ноогдох мөнгө улам багасна. Энэ урвуу харьцааг хүний хэлээр “авилга” гээд байгаа юм.
Хулгайчийг шоронд хийгээд ч засрахгүй, тэртэй тэргүй хулгайч болж төрсөн юм чинь. Мэдээж иргэн та хамгийн мундаг хулгайчид нь хамгийн их итгэл найдвар тавина, яагаад гэвэл та ч бас тийм болж төрсөн. Ингэхээр хоттой хонио хэнээр ч мануулсан тэр нь ямар нэг амьтны (заримдаа ХҮНИЙ) арьс нөмөрсөн чоно л байхаар цаанаасаа тийм үйлтэй учраас хулгайлах юмыг нь багасгах хэрэгтэй. Хэрэв хэдхэн жилийн өмнө улсын төсөв 300 сая байгаад болоод байсан юм бол, одоо тэрбум хүрчихээд дордож байгаа бол үүнийг нь эргүүлээд 300 сая болгох хэрэгтэй. (Төгрөгний ханш замбараагүй учир арай гайгээр нь энд америк доллароор яриад байна шүү дээ.) Ингэснээр танд ноогдох цалин орлого багасахгүй харин сайд байтугай нэг муу золбин хурган дарга хүртэл Бэнц, Ланд унахаа болино.
Яаж үүнийг багасгах вэ? Амьдрал муу, ядраад байна юм өгөөч гэж царай алдаж байхаар төсөв багасгахыг л шаард, тэгвэл аяндаа амьдрал чинь дээшлээд явчихана. Мянганы замыг заавал өвөлжөө рүүгээ татуулах гэж байхаар төсөвийг л багасга гэж шаард, жагс, өлсгөлөн зарла, суулт хий. Яг үнэндээ төсөв өсөөд байгаа чинь эцсийн бүлэгт таны өөрийн чинь дэмий ярианаас үүдэлтэй. Чухам тэр дэмий үгийг чинь шүүрч аваад улс орноо улам янаглан хайрлаж байгаа хүмүүс л таныг тонож буй хэрэг шүү дээ. Та нэг их итгэж байгаа царай гаргаж ганц зүсэм талх монжчих гэсэн чинь цаадуул чинь тэр хар талхыг танд тэрбум доллар буюу их наяд төгрөгөөр чинь сольчиж буй хэрэг. Их наяд гэдэг нь гадаадаар триллион буюу аравын 12 зэрэгт юм. Та энэ тоог түрийвчиндээ буй хэдэн төгрөгний тооноос төдийлөн ялгадаггүй, ач холбогдол өгдөггүй учраас их наяд төгрөгөөр ганцхан зүсэм талх авч буй хэрэг шүү дээ.
Та олон жил хоолойгоо хаттал цалин нэм гэж ориллоо, зөндөө өргөдөл өглөө, шанд нь ганц зүсэм талхны нэмэгдэл. Гэтэл тэр нэмсэн зүсэм талх чинь цаадуулын чинь танаас хулгайлдаг тогоог улам том болгоод байгаа хэрэг. Тэд таны төлөө бараг л үхэхээс бусдыг хийнэ. Харин эцсийн балансыг нь харахаар та зүсэм талхны нэмэгдэлтэй, цаадуул чинь их наяд төгрөгтэйгээр л дуусаж буй хэрэг дээ. Таныг тооны орон ойлгодог болтлоо боловсорсны дараа цаадуул чинь хармайны хулгайч Баатар бүгдийг нь цөлмөчихсөн гэж хариулах болно. Харин та пинжээкний хармайнд ийм хэмжээний мөнгө багтдаг эсэх талаар бодох ч үгүй. Хамаг зовлон танд өөрт чинь байгаа шүү.
2006-9-17 /Өдрийн сонин/
Дэлгэрэнгүй унших...